Monday, 27 December 2010

Хамгийн алдартай гацуур

Rockefeller Center Манхаттан, Нью Йорк. Жил бүрийн 11 сарын сүүл эсвэл 12 сарын эхний долоо хоногт зул сарын баяр, шинэ жилд зориулан Rockefeller Center урдаа гацуур мод засдаг бөгөөд энэ нь төвийг байгуулагдсан 1933 оноос хойш жил бүр зассаар уламжилал болжээ. Гацуур ихэнхдээ Norway Spruce сортын 21- 33 м өндөртэй байдаг бөгөөд жил бүр Америк улсын өнццөг булан бүр заримдаа Канадаас иргэдийн Rockefeller төвд хандивладаг энэхүү модыг 8 км утас бүхий 30.000 led гэрэлээр чимэглэдэг байна. Гацуурыг 2004 оноос Герман артист Michael Hammers-ын бүтээсэн 3 метр диаметртэй 25.000 Сваровский шигтгээтэй 249.5 кг жинтэй одоор чимэглэх болжээ. Гацуур ихэнхдээ 1 сарын эхний долоо хоног хүртэл Америк улсын өнцөг булан бүрээс ирэгсдийн нүдийг баясгадаг бөгөөд модоо буулгаад Rockefeller төвийнхэн модноос орсон орлогийг залуу скаутуудад хандивладаг аж...

No comments: