Monday, 3 January 2011

Өвсөн толгой


Анх энд ирчихээд энд тэндгүй зарах халзан, дотроо баахан модны үртэстэй эдгээр шилэн трикон толгойнуудыг хараад юу болохыг нь хэлж мэдэхгүй гайхаад байдаг байлаа. Нэг удаа асуугаад, худалдаж аваад хэд хоног усалсан чинь хөөрхөн өвс ургаад, уртасаад, үсий нь засаад бүтэн зун баяссан. Сонирхол буураад ирэхээр нь задлаад харахнээ харин хийхэд амархан эд байх юм билээ....

Хэрэгтэй зүйлс:

* Шилэн трико, заавал шинэ байх албагүй өмссөн бүр цоорсон байж болно :D

* Модны үртэс эсвэл хөрс
* Өвсний үр
* Толгой болгох бол товч утас зүү, цавуу

Ханцуйгаа шамлаад...
Хамар ам чих нүд гаргах гээд төвөгтэй бол над шиг л бөмбөлөг хийчих кк..

Бөмбөг хийхэд триконыхоо оймс хэсгийг жоохон запастай тайраад дотор нь хольсон үр, үртэсээ хийгээд нэг үзүүрийг уяад voila. Хүсвэл доороос нь бүдүүхэн утас унжуулаад устай аяган дээр суулгаж өгнө. Ургамал маань усны шаардлагаа доороос нь уясан утсаар дамжуулан хангах тул "залхуу өвсөн бухал" гэе..

Толгой хийнээ, чих нүд юүхэн байхав гэвэл эхлээд багахан шороо эсвэл модны үртэсийг үртэйгээ холиод триконыхоо оймсонд хийнэ. Хойноос нь үлдсэн үртэсээ хийгээд триконы шилбийг чангахан уяад хүсвэл "усалгааны систем" утас уяад чимэглэж ажилдаа ор доо... Ойлгомжтой үртэй хэсэг нь зулай хэсэг тул наах, хадах нүдээ тэрний дагуу байлуулна биз.

* Үсий нь хааяа засахаа мартав..
* Намирсан сайхан үсий нь боож эсвэл панк засч бас болно.
* Заавал толгой эсвэл бөмбөлөг гэлгүй жаран хөлт, зараа г.м амьтан хийсэнг бас харсан..


2 comments:

Anonymous said...

hehe ene chin ysn aytaihan edev, hiij uzmeer ym bn

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous, тэгээрэй хийж үзээрэй, ургаад ирэхээрээ их урамтай өглөө босоод л харахаар нэг см ургацан аягү хөөрхөн :D