Tuesday, 10 July 2007

Дэлхийн "шинэ" долоoн гайхамшиг

Гурван долоо давхацсан 2007 оны долоон сарын долооны өдөр дэлхийн иргэдийн саналаар шинэ долоон гайхамшиг тодорлоо.


Колэйзюм (гладиаторуудын дайтдаг талбай), Ром
80 онд нээгдсэн тус колэйзюм нь 50.000 хүний суудалтай юм байна.



Chichen Itza, Мексик




"Аврагч" Христийн хөшөө, Бразил
38 метрийн өндөртөй энэхүү хөшөө, Corcovado уулын оройд Rio de Janeiro руу харсан байдалтай байрладаг. 1926 онд Францад хийгдэж эхэллсэн тус хөшөө 1000 тоны жинтэй юм байна.



Цагаан хэрэм, Хятад
6700 км урттай тус хэрмийг М.Э.Ө 7-4 зуунд Монголчуудийн довтолгооноос хамгаалах зорилготой барисан байна.



Machu Picchu эртний хот, Перс




Петра эртний хот, Jordan




Таж Махал, Энэтхэг
Агра хотод, Ямуна голын эрэг дээр байрлах бунханыг 1632 онд бариж эхлэн 1654 онд бариж дуусгасан байна.

Wednesday, 4 July 2007

Cool Nissan 4x4 (4-wheel drive) ad - Naturally Capable

Toyota

Энэ реклам уу

Энэ Токиод метроны тунелд байрладаг реклам юм байна. Рекламыг нээрээ хаа сайгүй байрлуулах юм аа. Стамбулын метроны тунелд бас нэг реклам байрладаг юм. Саяханаас метро хувцасладаг болсон гэжүүгаа..

Tuesday, 3 July 2007

Pirelli богино хэмжээний кинонууд

Pirelli нь машины дугуй үйлдвэрлэгч бөгөөд 1964 оноос хойш алдарт Pirelli календараа жил бүр уламжилал болгон гаргасаар ирсэн билээ. Тус календараас 30.000 хэвлэгддэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэхь алдар нэртэй хүмүүс рүү илгээгддэг байна.Pirelli-гийн slogan нь "Power is nothing without control" юм.


The Call - Pirelli Film with Naomi Campbell


Pirelli Film: Mission Zero with Uma Thurman

Эрэгтэйчүүд эмэгтэй байсан бол...



Ecobella Home-олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан реклам.
Дэлхийн гурван ээмэйгтэйн нэг нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг энэ шүү!

Төгсчихөв өө хөөрхий.


Зуун гар талаасаа би, Булгаа, Үнэнгэрэл, Баттуяа мөн Нансалмаа. Бид анх цуг ирж байсан юм. Нэг л мэдэхэд 4н жил өнгөрчихөж.. Дөрвөн жилийн хугацаанд oлон сонин паянтай, дараа завтай болохоороо бичнээ :-) Саяхан нэг шөнөжингөө паянгуудаа яриад, бас л гоё байна лээ шүү.

Monday, 18 June 2007

Хамгийн өртөг өндөртөй хот МОСКВА


Оросын нийслэл Москва дахин "дэлхийн хамгийн өртөг өндөртөй хот"оор тодорлоо.
Нью Иоркт байрладаг зөвөлгөөний төв Mercer Human Resource Consulting, таван тивийн 143-н улсад байрлах, тээвэрийн зардал, хоол хүнс болон хувцас зэрэг 200 гаруй зарлагийг тооцож гаргадаг байна.
Москвад нэг кофе дундажаар 8..000 төг. Москвагийн ийнхүү хөмгийн өртөг өндөртэй хотоор шалгарахад нь
1. байрны үнэ өссөн
2. рублийн ханштай холбоотой гэж тус судалгааг хийсэн төв үзэж байна.
Евро үнэд орсоноос шалтгаалан Европийн холбооны зургаан улс дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтны эхний аравт орсон байна.

Энэ жилийн хамгийин өртөг багатай хотоор Парагуай хотын нийслэл Асуншион орсон байна.

Жагсаалт:

03.2007 - 03.2006 - хот - улс


1 - 1 Москва, Орос
2 - 5 Лондон, Англи
3 - 2 Сөүл, Өмнөд Солонгос
4 -3 Токио, Япон
5 -4 Хонг-Конг, Хонг-Конг
6 -8 Копэнхаг, Данимарк
7 -7 Женева, Швецарь
8 -8 Оcака, Япон
9 -9 Зүрих, Швецарь
10 -10 Осло, Норвегь
11 -11 Милан, Италь
12 -12 Ст.Петербург, Орос
13 -15 Парис, Франц
14 -17 Сингапур, Сингапур
15 -10 Нью-Иорк, АНУ
16 -18 Дублин, Ирланд
17 -24 ТЕл Авив, Израйл
18 -21 Rом, Италь
19 -21 Виянна, Австар
20 -14 Бэйжин, Хятад
21 -19 Сиднэй, Австар
22 -25 Хелсинк, Финланд
23 -36 Стокхолм, Швед
24 -27 Доуала, Камерун
25 -41 Амстердам, Голланд
26 -53 Мадрид, Испань
26 -20 Шанхай, Хятад
28 -21 Киев, Украйн
29 -59 Атина, Грек
30 - 52 Алмати, Казакистан
31 -56 Барселона, Испань
31 -48 Братислав, Словак
33 -45 Дакар, Сенегал
34 -25 Дубай, Арабын нэгдсэн улс
35 -45 Абиджан, Зааны ясан арал
36 -60 Грасгов, Шотланд
37 -31 Лагос, Нигер
38 -15 Стамбул, Турк
39 -61 Мүних, Герман
40 -61 Франкфурт, Герман
41 -69 Бирмингхам, Англи
42 -29 Лос-Анжелос, AHY
43 -56 Луксембург, Луксембург
44 -70 Бруксел, Белги
45 -30 Абу Даби, Арабын нэгдсэн улс
45 -72 Берлин, Герман
45 -62 Дасселдорф, Герман
48 -28 Тайпэй, Тайван
49 -50 Праг, Чех
50 -51 Жезайр, Жезайр

Friday, 15 June 2007

Дэлхийн иргэдийн "дундаж давхарга" долоо хоногт хэдэн ам.дол "иддэг" бэ?

Дэлхийн олон улсад, улсынхаа дундаж давхаргийг төлөөлөх айл гэр бүлүүдийн долоо хоногт хооолонд хэдэн ам.дол зарцууллдаг талаар сонирхолтой судалгаа хийгдсэн байна. Гэр бүлийн хэмжээ харилцан адилгүй байсан тул миний бие хүн тус бүрт хоогдох ам.дол-ыг хавсаргав.



Англи (Cllingbourne Ducis) Бэйнтон-ний гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв : 155.54 British Pounds буюу $253.15, Хүний: $50.63 (нохойг нь бас гэр бүлийнн гишүүнд тооцсон болно.)



Чад (Брейджинг муж). Абубакар-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 685 CFA Francs буюу $1.23, Хүний: $0.205



Япон (Кодайры). Укита-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 37,699 Yen буюу $317.25, Хүний: $79.3125




Кувейт. Аль Хагган-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 63.63 dinar буюу $221.45, Хүний: $27.68


АНУ (Калифорнии). Кэвин-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: $159.18, Хүний: $39.8




Бутан (Шингхей). Намгай-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 224.93 ngultrum буюу $5.03, Хүний: $0.42



Хятад (Бээжин). Донг-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 1,233.76 Yuan буюу $155.06, Хүний: $38.765




Эквадор (Тинго). Айме-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: $31.55, Хүний: $3.506



Египет (Каира). Ахмед -ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 387.85 Egyptian Pounds буюу $68.53, Хүний: $5.71



Герман (Баргтехейт)- Меландерийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 375.39 Euros буюу $500.07, Хүний: $125




Итали (Сицилии) Манзо-ийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 214.36 Euros буюу $260.11, Хүний: $52.022


Мексика (Куэрнаваки)-Касалесийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 1,862.78 Mexican Pesos буюу $189.09, Хүний: $37.818



Монгол (УлаанБаатар)- Батсуурийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 41,985.85 тєгрєг буюу $40.02, Хүний: $10.005



Польш (Констанцин-Ежорна)- Собчинцийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: 582.48 Zlotys буюу $151.27, Хүний: $30.254



АНУ (Хойд Каролины)- Ревисийн гэр бvл.
Долоо хоногт хоолонд зарцуулагдах тєсєв: $341.98, Хүний: $85.495



Мэдээлэлийг Саак.мн-ээс авав.

Реклам-аа гэж..

5 дахь өдөр энэ улиралд авч буй нийт 5н хичээлийн маань 2 нь голдоо нэг блок цагийн зайтай байдаг юм. Тавхан хичээлийнхээ нэгийг нь таслалтай биш гээд хүлээх зуураа ПР-ийн хичээлд суудаг юм л даа. Тэгсэн энд тэнд явахдаа "billboard" шинжээд алдаа мадаг хайгаад байдаг болсон. Доор нэтээс хэдэн зурагт хуудас олж байрлууллаа. Зарим нэгийг нь гүйцэж ойлгохгүй юм :-)

Донжтой тор-нууд







YKM-Худалданы төв







Playstation-Play Beyond





LEGO




Үсний гель




If you drive, you don't drink. Johnnie Walker







Converse

Tuesday, 5 June 2007

Хар ярианы хэллэг

1. down low - хүний нууцыг хадлагах жишээ нь: Keep it on the down low.
2. drama - маш сүртэй проблем үүсвэл хэрэглэнэ.
3. homeboy - бараг л ах дүү шиг өссөн хүмүүс бие биенээ дуудах
4. kicks - sneakers буюу пүүзийг хэлдэг
5. loose - ухаанаа алдах өөрийнхөө контролоо алдах
6. on the real - үнэнээ хэлэх
7. peeps - өөрийн чинь ойр дотны гэр бүлийн хүмүүс
8. player/playa - найз охинтой мөртлөө өөр хүн хардаг хүнийг хэлнэ
9. punk - хүнтэй тэмцэж чадахгүй аймхай хүнийг хэлнэ.
10. shorty - охин
11. boy - boy = a good friend, That's my boy! сайн найз
12. broke out - энэ үг нь явах гэсэн утгатайгаар хэрэгллэдэг.
13. buggin - галзуу солиотой юм шиг авирлах
14. burner - буу
15. butters/buttas - сайхан гэдэг утгатай боловч маш олон утгаар зэрэг ашигдагдаж болно.
16. chicken head - тэнэг охидуудыг нэрлэхдээ хэрэглэнэ. эсвэл үсээ янзалдаггүй арзгар охидууд
17. chillin - амрах, хэвтэх ...
18. cock block - найз чинь нэг охинруу гүйгээд байдаг тэгсэн тэр нь олигтой охин биш байвал чи замаас нь зогсоохыг хэлнэ.
19. c.r.e.a.m. - энэ үг их учиртай. Мөнгө гэсэн үг. cash rules everything around me гэсэн үгний товчлол бөгөөд мөнгө бүхнийг захирна.
20. creepin - нуугдах эсвэл хэн нэгнийг араар нь тавих
21. cut throat - сайн найзынха залууг эсвэл бүсгүйг булаагч хүнийг хэлнэ.
22. digits - getting digits буюу хэн нэгний утасны дугаарыг авах
23. Аight - good, great contraction of ALL RIGHT буюу ALL RIGHT гэсэн үгний товчлол - сайн дажгүй, за гэсэн утгуудыг илэрхийлнэ.
24. Бangin - маш сэтгэл татам сайхан
25. Бenjamins - америк хар ярианд энэ үгийг 100-н долларын дэвсгэрийг орлуулан хэрэгдэдэг. Учир нь энэ дэвсгэрт дээр ерөнхийлөгч Бenjamin-ны зураг нь байдаг
26. Bent or Ripped - энэ нь хар тамхи татсаны дараа эсвэл архи дарс хэрэглэсний дараа төрөх хөөрлийн байдлаа илэрхийлдэг үг Ж: "Yo, I'm ripped" or "That cronic got me bent.
27. blow - хар тамхи хэрэглэх үед тэр тусмаа кокайн хэрэглэх үед хэрэглэгдэнэ.
28. blunts - энэ бол тусгай татах байдалаар ороож бэлдсэн маравана тар тамхи.
29. booty call - сахилгүйтэж хэн нэгэнтэй секс хийхийг хэлдэг. зугаацахын тулд
30. bomb - гайхалтай сайхан гэсэн утгатай Ж нь:Those sneakers is the bomb. Тэр пүүзнүүд жинхэнэ саак
31. boo - хайртай хүнээ дууддаг үг ялангуяа найз залуугаа -You're my boo.
32. bounce - орхих, явах , нэг юмруу явах - Let's bounce.

Англи хэлний өргөн хэрэглэгддэг 200 үг.

Эдийн засагч С.Ганбаатарын (өөрийгөө feng-shui Ганбаатар гээд байсан мөн байхаа) түүвэрлэж бэлтгэсэн Aнгли хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг 200 үг.

1. Achieve /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх
2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх, үнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

6. dream /дрийм/-зүүд, мөрөөдөх,сайхан зүйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хүчтэй
8. extremely /экстримли/- үнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чөлөөтэй, завтай үнэгvй

11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нийд/ - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret /сикрит/- нууц, нуугдмал
15. succeed /саксийд/- амжилт олох, амжилтад хүрэх

16. sweet /свийт/- анхилуун амттай, хөөрхөн
17. ability /абилити/- мэдлэг, чадвар, авъяас
18. business /бийзнис/- ажил, арилжаа үйл ажиллагаа
19. busy /бийзи/ - завгүй, чөлөөгүй
20. consider /консийдэр/- бодох, үзэх,….дагуу хэлэлцэх

21. delicious /дэлийшсэс/- амттай, таатай мэдрэмж
22. different /дийпфринт/- өөр, ялгаатай
23. difficult /дийфикүлд/- хүнд хэцүү, бэрх ярвигтай
24. diligent /дилийжэнт/- оролдлоготой, хичээнгүй
25. efficient /эфийшнт/- үр дүнтэй, чадварлаг

26. interesting /интэрэстин/- сонирхолтой, сонин
27. live /лийв/- амьдрах, орших
28. million /милион/- сая
29. rich /рийч/- элбэг, баян тансаг
30. sick /сийк/- өвчтэй, залхсан, гомдсон

31. silly/силлий/- инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think /тийнк/- бодох, үнэмших, санах, таамаглах
33. visit /визит/- зочлох, очих, айлчлах
34. wish /вийш/- хүсэх, тэмүүлэх, хүсэл, дурлал
35. anybody /энибоди/ - хэн нэгэн, хэн ч

36. anything /энитийнг/- ямар нэгэн
37. benefit /бэнифийт/- ашиг тус, ашиг, тус хүртэх
38. depend /дэпээнд/- хамаарах, шалтгаалах
39. develop /дэвээлevп/- хөгжих, хөгжvvлэх, дэвших
40. energy /ээниржи/- энерги, чадавхи, эрч хүч

41. especially /эспээшли/- ялангуяа, ерөнхийдөө
42. essential /эссээншл/ - салшгvй, чухал, үндсэн
43. everybody /эврибади/- бүгдээрээ, хүн бүр
44. everything /эвритинг/- юм бүр, бүх юм
45. excellent /ээксэлэнт/- онцгой сайн, гойд

46. expensive /экспэйнсив/ - үнэтэй
47. forget /фогэт/- мартах, умартах
48. fresh /фрэйш/- цэнгэг, цэвэр, шинэ, эрүүл
49. generous /жейнерос/- өглөгч, энгийн бус, өгөөмөр
50. guess /гээсс/ - таах, таамаглах, төсөөлөл

51. impress /импрэсс/- сэтгэл хөдлөх, сэтгэгдэл төрүүлэх
52. intelligent /интэлийжэнт/- ухаалаг, ухаантай
53. pleasure /плээжeй/- тааламж, хүсэл таалал
54. question /күэйчэн/- асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember /римэмбээ/- санах, мэдэх, дурсах

56. special /спэйшл/- онцгой, тусгай
57. suggest /сажэйст/- санал болгох, батлах
58. terrible /тэрибээл/- аймаар, зэвүүн, тааламжгvй
59. together /тюүгээдр/- хамт, цуг, цугларах
60. welcome /вээлком/- уулзах,мэндлэх, хүлээн авах

61. absolutely /абсолютли/- туйлын, үнэхээр, яг
62. action /айкшн/ -үйл ажиллагаа
63. challenge /чэйланж/- уриалах, хүч сорьсон зүйл
64. chance /чэйнс/- боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass /эмбайрос/- сандрах, бажгадах

66. exactly /эгзайтли/- яг зөв, туйлын үнэхээр
67. exaggerate /эгзаграйэт/ - давслах, хэтрүүлэх
68. examination /эгзаминэйшн/- шалгалт, шүүлэг
69. fantastic /файнтастик/- хачин гайхамшигтай
70. graduate /грайдюүвэйт/- төгсөх

71. handle /хайндл/- учрыг нь олох, харьцах
72. happy /хайппи/- аз жаргалтай, таатай
73. laugh /лаф/- инээх, хөхрөх, шоолох
74. outstanding /аутстайндинг/- онц сайн, төлөвлөгдөөгүй
75. plan /плэйн/- төлөвлөгөө, төлөвлөх

76. practice /прайктис/-давтах, сургуулилах, дасгал
77. shallow /шайлeүв/- гүехэн, намхан, хоосон толгойтой
78. understand /андирстэйнд/- ойлгох, мэдэх, таних
79. discover /дисковэр/ - нээх, илрүүлэх
80. enough / инааф/- хангалттай, хүрэлцээтэй

81. funny /фаанни/ - хөгжилтэй
82. hungry /хангри/ - өлсөх
83. just /жааст/ - яг, өчүүхэн
84. love /лаав/- хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck /лак/ - аз завшаан

86. money /мани/ - мөнгө
87. nothing /ноттин/- юу ч , аль ч, чухал биш
88. other /оодэр/ -бусад, өөр , хоёрдогч
89. somebody /сомбади/ - хэн нэгэн, үл таних нэгэн
90. something /сомтин/ - зарим нэг юм, …..шиг, юм

91. touch /таач/- хүрэх
92. trouble/трабл/- хүндрэл, эрсдэл, өвчин
93. trust /трааст/- итгэх, итгэл
94. wonderful /вондэрфүүл/- гайхамшигтай, шагшрам
95. young /яан/- залуу, хөгжингүй

96. deserve /дэзээрв/ - хэрэгтэй, ашигтай, байх, хүсэх
97. dirty /дeeрти/- бохир бүдүүлэг
98. encourage /инкeүрж/- урамшуулах, дэмжих
99. learn /лeйрн/- судлах, суралцах, олж мэдэх
100. hurt /хeйрт/ - өвтгөх, гэмтээх, бэртээх

101. personal /перзнал/- хувийн , хувь хүний
102. work /вeeрк/-ажиллах, ажил мэргэжил
103. world /вeeрлд/- дэлхий, ертөнц, орчлон
104. worry /вори/ - санаа зовох, яршиг болох
105. worst /вeeрст/- хамгийн муу, бусдаас муу

106. argue /ааргюv/- маргах, үл зөвшөөрөх
107. hard /хаард/- хүнд, бэрх, хэцүү, шаргуу
108. heart /хаарт/- зүрх зориг
109. apologize /апаложчайяз/- уучлалт гуйх, хүлцэл өчих
110. bother /боодэр/- уурлуулах, саад болох

111. confident /коонфидэнт/- бүрэн итгэлтэй
112. impossible /импоосибл/- боломжгvй, бүтэшгүй
113. job /жоб/- ажил, мэргэжил
114. knowledge /ноулиж/- мэдлэг, туршлага
115. possible /поосибил/- боломжгүй, бүтэшгүй

116. problem /проблэм/- асуудал
117. promise /проомис/- амлах, амлалт
118. prosperous /проспийрёс/- хөгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible /рэспоонсибэл/- итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop /стооп/- зогсох, сэргийлэх, зайлсхийх

121. tomorrow /томооров/-маргааш, ирээдүйд
122. want /воонт/- хүсэх, тэмүүлэх, эрж хайх
123. afford /аффорд/- боломж олгох, дийлэх, чадах
124. always /оолвэйз/- үргэлж, дандаа
125. boring /боорин/- уйтгартай, гунигтай, залхуутай

126. gorgeous /гооржис/- гайхамшигтай сайхан, агуу
127. important /импоортант/-чухал, үр дүнтэй, үнэ цэнэтэй
128. strong /строон/- хvч чадалтай, эрүүл чийрэг
129. beautiful /биюүтифvл/ - сайхан, гоё, хөөрхөн
130. choose /чүүз/- сонгох, шилэх

131. cool /күүл/- сэрүүн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm /энтуизиазм/- сэтгэл хөдөлгөсөн, сонирхолтой
133. excuse /экскиюз/- уучлах, хүлцэх, өршөөх, шалтаг
134. fool /фүүл/- тэнэг, мэхлэх, хуурах
135. improve /импрүүв/- сайжруулах, дээшлүүлэх

136. opportunity /оппортюнити/- боломж, тохиолдол
137. soon /сүүн/- удахгүй, төдөлгvй, мөд
138. stupid /стюүпит/- тэнэг, мохоо, мулгуу
139. unusual /анюүжил/ - ер бусын , энгийн биш, ховор
140. look /лүүк/- харах,….шиг харагдах, харц, дүр төрх

141. afraid /эфрэйд/ - айх, эмээх, гэмших
142. amazing /амэйзн/ - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed /ашэймд/ - гэмшсэн, ичсэн, нүүр улайсан
144. change /чэйнж/ - өөрчлөх, солих
145. cooperation /коопирэйшн/- хамтын ажиллагаа, хамтран ажиллах

146. dangerous /дэйнжирeүс/ - аюултай, хортой
147. determination /дэтэрминэйшн/- тодорхой ирээдүйн зорилго
148. education /эдюүкэйшн/- боловсрол, мэдлэг
149. famous /файмeүс/- алдартай, олны танил, нэртэй
150. great /грийт/- агуу, ер бусын сайхан

151. hate /хэйт/ - үзэн ядах, дургvй байх
152. lazy /лэйзи/- залхуу, залхуутай, назгай
153. mistake /мистэйк/- алдаа, эндүүрэл
154. pain /пэйн/- өвчин, эмгэг шарх
155. pay /пэй/ - төлөх, …….д анхаарал тавих

156. strange /стрэйнж/ - хачин сонин, гадны танихгүй
157. today /түдэй/- өнөөдөр, өнөө үе
158. waste /вэйст/ - гарз, хохирол, дэмий өнгөрүүлэх
159. advice /эдвайс/- зөвлөгөө, зөвлөх
160. admire /эдмайэр/- гайхах, шагшрах

161. decide /дисаяд/- шийдэх, шүүх
162. desire /дизайёр/- тэмүүлэх, хүсэх, мөрөөдөл
163. environment /энвайяромэнт/- орчин
164. exciting /эксайтин/- сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд нийцсэн
165. invite /инвайт/- урих, залах

166. lie/лаая/- хэвтэх, байх, худал ярих
167. life /лайяф/- амьдрал
168. mind /майянд/- санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising /сюрпрайзин/- гайхширмаар, санаанд оромгүй
170. time /тайм/- цаг хугацаа

171. tired /тайярд/- ядарсан, залхсан
172. try /трай/- оролдох, хичээх
173. annoying /энноэйн/- ядаргаатай, уур хүрмээр
174. appointment /эппойнтмэнт/- болзоо, тов
175. disappoint /дисаппойнт/ - урам хугалах, найдвар таслах

176. employ /эмплой/- ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy /энжой/- таалагдах, дуртай байх, таатай байх
178. join /жойн/- нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt /даапт/- эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy /лайузи/-маш муу, балиар заваан

181. outgoing /аутгeийн/- нөхөрсөг, нийтэч
182. proud /прауд/- бардам, эхэмсэг, бахдам
183. thousand /таузэнд/-мянга
184. global /глeүбэл/- глобаль, дэлхий, ертөнц
185. hope /хeүп/- найдах, итгэх

186. nobody /нeүбади/- хэн ч, хэн ч биш
187. only /оонли/- зөвхөн, дөнгөж, гэвч
188. suppose /сeуппeүз/ - таамаглах, найдах, хүлээх,……..бол
189. experience /экспийрэнс/- дадлага, туршлага, адал явдал
190. fear /фиэр/- айдас, аймшиг, болгоомжлол, айх

191. mysterious /мийстэрс/- тайлагдашгvй, нууцлаг
192. serious /сэриёс/ - чухал, ноцтой
193. idea /айдиа/- санаа, үзэл бодол, илтгэл
194. realize /рийлайз/- ухаарах, биелүүлэх
195. weird /виэрд/- хачин, сонин, байж боломгүй

196. care /кэёр/- анхаарах, санаа тавих
197. prepare /припэёр/- бэлдэх, бэлэн болгох
198. share /шэйер/-хуваалцах, ядуу, ядмаг
199. poor /пөүр/-хөөрхий, ядуу ядмаг
200. sure /шюүр/- итгэлтэй, тодорхой, эргэлзээгүй

Public relations, advertising, marketing мөн branding-ийн хоорондох ялгаа.

Public relations, advertising, marketing мөн branding-ийн хоорондох ялгаа. Сонирхолтой, ойлгомжтой, хөөрхөн (тайлбарлажээ) дүрсэлжээ.(Зурган дээр дарж томруулж үзээрэй!)



Бэк анд Жэнни'с блог- оос авав.

Африк зүйр үг

Африкт өглөө болоход зээр босоод
Хамгийн хурдан арслангаас илүү хурдан гүйхгүй бол гүйцэгдэнэ гэдгээ мэддэг
Араатны хаан арслан эртлэн босохдоо
Хамгийн удаан зээрийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ мэддэг
Ачит нар уулын цаанаас цухуйхад чи
Арслан ч бай, зээр ч бай хамаагүй гүйхгүй л бол болохгүй ээ.

Monday, 7 May 2007

1955 - 2006 он- фото зургaнд.

World Press Photo, 1955 - 2006 оны хооронд авсан шилдэг гэрэл зурагнууд
1-р хэсэг.
2-р хэсэг.

Заавал vзээрэй ! Учир нь тэд түүх өгүүлнэ.

Латин-Крилл xөрвүүлэгч

Харь оронд сурч амьдардаг Монголчууд бид криллээр бичихдээ үсгүүдээ хайж эргүүтэх нь энүүхэнд. Саяхан ийм нэгэн сайт олоод хэрэглэж үзлээ, үнэхээр таалагдлаа. Та ч гэсэн туршаад узээрэй!

Saturday, 5 May 2007

“Монгол-Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон ”

“Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон-Монгол”
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллага “Freedom house” дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2006 оны илтгэлээ гаргажээ. Илтгэлээс харвал дэлхийн 74 орон хэвлэл мэдээллийн бүрэн эрх чөлөөтэй, 58 орон хагас эрх чөлөөтэй (үүнд Монгол Улс багтаж байна), үлдсэн 63 улс нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөгүй орон хэмээн ангилагдсан байна.
Манай хойд хөрш 165-р байраас 195-д орж ухарчээ. Урд хөрш маань Вьетнам, Ираны хамт “эрүүгийн хуулиараа заналхийлдэг” тодотгол зүүжээ.
2006 оны байдлаар хэвлэл мэдээллийн хамгийн эрх чөлөөгүй 5 улсаар Бирм, Куба, Ливи, Хойд Солонгос, Туркменистан тодорч, хамгийн их эрх чөлөөтэй улсуудад Финлянд, Исланд, Бельги, Дани, Норвеги багтжээ.

Зураг дээр:
Ногоон: Хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орнууд
Шар: Хагас эрх чөлөөтэй орнууд
Нил цэнхэр: хэвлэлийн эрх чөлөөгүй орнууд

Saturday, 14 April 2007

Парламентын ордонгоо хүртэл зээлээр баридаг орон: Монгол

Парламентын ордон барих гэнэ, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Кувейтын Засгийн газраас Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар...

"Утаанбаатар-Улаанбаатар" маань 2013 оны Зүүн Азийн YI тоглолтыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөхөж байгаа бөгөөд БТСҮХ-ны дарга Ч.Наранбаатар "Хэрвээ манайх энэ эрхийг авчихвал, БНХАУ-ын тусламжаар 6000 хүний суудалтай спортын цогцолборыг ирэх онд нийслэлд ашиглалтад оруулахаас гадна 2009 он гэхэд усан бассейн барьж, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засварлах юм." гэнэ. Анзаарсан бол бас л нэг улсаас авах зээл, тусламжаар босгох, засах гэнэ.
Одоогийн "Төрийн ордон" маань яачихаад "Парламентын ордон" барих гээд байгаа юм бол оо?
Саяхан (өнгөрдөг наадмаар) Төв цэнгэлдэх хүрээлэнг засварлаагүй бил үү? зэрэг асуултуудыг байхгүйд тооцлоо гэхэд яагаад заавал энэ бүхнийг зээлээр, тусламжаар барих, засах гээд байгаа юм бол оо? "Та Сонгуульд яллаа" гээд "далан зургаан иргэнд" тус бүр 250 сая төгрөг "бэлэглэдэг", та саллаа эсвэл гэрлэлээ гээд 500.000 төгрөг, хүүхэд төрүүлсэн гээд хүүхэд тус бүрт нь 10.000 төгрөг элдэв нөхцөлгүйгээр өгдөг "баян" орон биш бил үү, Монгол маань?
Хүүхэд төрүүлэх нь гавъяа биш хэмээхийг хүссэнгүй ээ, Монголын үрс маш олон болтугай, гэрлэсэн хосуудыг ч дорд үзэх гэсэнгүй. Гэхдээ л парламентын ордон барих 12 сая ам.дол + 250 сая*76=19 тэрбум төгрөг + Стадион барих, засварлах мөнгө + олон олон хүүхдийн 10.000 төгрөгийг нийлүүлээд нэг үйлдвэр баричихбал олон олон хүүхдийн гэдэс нь цатгалан, "залуухан" гэмт хэргүүд багасаад, 13 оныг хүртэл магадгүй хэд хэдэн стадиуд, бассэйнтэй болчихмоор юм шиг ээ...

Гуйлгачинд хүртэл амралтын өдөр байдаг байхад Монголын төрийг түшигчидийн гуйранчилал эцэс төгсгөлгүй хөврөх юм аа. Ерөнхийлөрч нь Орос, Америкийн ерөнхийлэгчүүдээс Монгол улсын иргэдийг визгүй зоричиулаач гэж гуйж иргэдийнхээ "бөгсийг улаалгадаг" орон Монголоос өөр би БОЛОВ УУ?

Хамгийн сүүлийн мэдээгээр Хүндэт Төрийн тэргүүн маань Британийн Ерөнхий сайд Тони Блэйрийн урилгаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ сарын 16-18-ны хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчилна гэнэ, бас болох болохгүй юм гуйж тэнд суугаа Монголчуудынхаа нүүрийг түлэв ээ, бусад нь ч яахав.

Wednesday, 11 April 2007

Тэд алджээ хамийн гол нь алдаагаа ухаарчээ.

Хэд хоног Эрээн дахь элчин сайдын яаманд толгой хорогдож буй эмэгтэйчүүдийн талаарх цуврал нийтлэл, нийтлэлийн шүүмжүүдийг уншин нэгийг биш хоёрыг бодлоо.

Бодол №1. Хэдэн халтар юанд, байр сууцанд хууртан, Монгол орны маань үүрдийн дайсан гэж үздэг Хятад үнтэстэй "дэлхийн" иргэнтэй гэрлэцгээсэн нь хэр зөв бэ? Бөндгөрүүдээ жаахан ажиллуулсан бол байртай, савтай Хятад яагаад Монголд ирж ажиллана гэж, Монгол ямар Америк, Япон юм уу? хэмээн өөрийн эрхгүй бодогдохгүй гэж үү? Тэнэг л байна даа!

Бодол №2. Нэт-ээр сонин уншдаг хүмүүсийн ихэнх нь гадаадад ажиллаж амьдардаг, сурдаг харьцангуй хүмүүс байдаг гэж боддог. Гэтэл "тэдний" бодсон бодлын үлдээсэн жим болох сэтгэгдэлүүд дээр хөөрхий эмэгтэйчүүдийг нөхрүүдэд нь эргүүлэн өгөх эсвэл цаазлах хэрэгтэй гэсэн байх юм. Яагаад вэ гэсэн чинь тэд Хятдын боов долоосон, хужаагийн шээс дагуулсан гэнэ. Энэ хэр "хүнлэг" вэ? Боловсролтой соёлтойчууд нь амаараа ч болов Монголын, Монголоо гэсэн дөрвөн иргэн, тэдний цаана байгаа зуу зуун иргэдийг "цаазлах"аар цаана нь хэдэн Монгол хүн Монголдоо үлдэх вэ?



Тус цуврал нийтлэлийн үргэлжилэл нь энд бас энд.

Saturday, 24 March 2007

Монголын "хэт хязгаарлагдмал" хөгжил

Монгол орны хөгжил архины шилхэний загвар, ДОХ-ын дархацны хурдаас хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Энэ ДОХ уу, нэг, хоёр гэж байтал нэг мэдэхэд 29 дэхь нь илэрч гэнэ. Худалч хүнд өчигдөрхөн л 26 дахь нь илэрээд, 27, 28 ын хойноос амьсгаа авч амжаагүй байхад 29 дэхь нь....
Энэ 29ын цаана хэдэн ч суудалгаа шинжилгээнд хамрагдаагүй ДОХ-той иргэн байгааг хэн ч хэлж мэдэхгүй.
ДОХ-оос хамгаалах хамгйн шилдэг арга эхнэртээ нөхөртөө үнэнч байх чвдал гэнэ. Бүрболохгүй бол бэлгэвч гуайг хэрэглэсэнээр амь насаа чаашлаад удам судараа хамгаалах ач холбогдолтой.

Архинй шилний хувьсгалийн хувьд 3-аад жилийн өмнө байсан Чингэс архиний шил өнөөдөр болсон байна.

Wednesday, 14 March 2007

Нэр хугарахаар яс хугар

Монголчудын тийм нэгэн үг байдаг даа. Гэтэл өнөөгийн Монголчууд бид Монголд байгаачууд нь байя аа гадаад оронд ажиллаж амьдарч байгаа харицангуй юм үзэж нүд тайлсан, сэхээтэн нар нь хүртэл эх орныхоо, өөрийнхөө нэрийг нилээн хэд, гүн гүнзгий хугаласан байх юм. Нэг хүн нэг үндэстэнээс нэг хүн танихаараа тэр үндэстэнг тэр чигээр нь тийм хэмээн төсөөлөх нь элбэг. Тиймээс биеэ үнэлэхдээ, залилахдаа, хар тамхи зарахдаа, татахдаа Би Чингэсийн үр гээд цээжээ дэлдэх нь ямар ч утгагүй асуудал....

Миний эх орон яс тавьх газар гэж үү?

Өнгөрсөн зун мөрөөдлийн Америкт өнгөрөөсөн дөрвөн сар маань надаа ихийг бодогдулж, олныг өрөвдүүллээ. Миний ажигласанаар гадаад оронд сурч амьдардаг Монголчууд маань боловсролын хувьд ч газар үзсэн, нүд тайласан хүмүүс байдаг. Тэдний ярьж буйгаар мөнгө олох боломж байхад буцна гэж ярьх би усан тэнэг. Монгол хөгжөөгүй, цалин бага гэх. Энэ нь миний амьдралах философид үл нийцэх. Миний амьдралын философиор бол боловсорсон, юм үзэж нүд тайлсан иргэд нь иргэн хүний эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн эх орныхоо хөгжилд гар бие оролцох юм, нутгаа голон хүний нутагт, хүний боол болж амьдарсаар байгаад насны эцэст ясаа тавьхаар нутагтаа ирэх хэрхэвч биш.

Thursday, 22 February 2007

Миний зургийн цомог :-)

"Дарамттай үнэн"


"Бидэнд энэхvv “цэнхэр нvдэн гариг”-аас єєр амьдрах газар, хоргодох байр vгvй. Хэрвээ бид л vvнийг хайрлаж гамнахгvй юм бол бидний vр хvvхэд vйл лайг нь vvрэх нь гарцаагvй. Гэхдээ бидэнд энэ байдлаас гарах гарц байгаа аж. Бидэнд vр хvvхдийнхээ нvд рvv нь эгцэлж хараад, хуруугаараа тэртээх уулс толгод, ой мод, гол мєрнийг заагаад “Миний хvv/охин энэ сайхан байгалийг хардаа” гэж хэлэх боломж байгаа аж."
Астробиологич Карл Саган (Voyager-1 хєлгийн авсан “Цайвар Цэнхэр Цэг” хэмээх зурган дээр сэтгэгдэл.)

Ухаантай, болъё оо харах чадвартай, хэн (Ази, Европ, хар, шар, цагаан хэн бүхний) бүхний санааг зовоовол зохих асуудал бол яах аргагүй "дэлхийн цаг агаарын дулаарал" билээ.
2006 оны 11 дүгээр сарын 26нд олон түмний хүртээл болсон "Дарамттай үнэн" хэмээх кино нь; дэлхийн дулааралтын талаар хэн бүхэнд ойлгогдох хялбар зураг, диаграммаар, цэгцтэй талбарласан кино хэмээн Түвшин блог дээрээ бичжээ.

Өөрийнхөө төлөө үзэхэд илүүдэхгүй кино шиг ээ...

ps: http://amateur-directorss.blogspot.com -оор өмнө нь ер орж үзээгүй байсан бөгөөд тус блог дээр дурьдагдсан кинонуудаас цөөхөн хэдэнийг нь үзсэн юм байна. Үзээгүй кинонуудыхаа нэрийг тэмдэглэж авсан, заавал үзнэ ээ гэж...

Wednesday, 21 February 2007

Талх


Шведийн эрдэмтэдийн хийсэн судалгаагаар талх нь хүнсний бүтээгдэхүүнээс гадна арьсны үрчлээ багасгадаг, бие дээрх яр шархыг илааршихад эерэг нөлөө үзүүлдэг мөн хоол шингээх явцыг хурдасгадаг юм байна. Арьс өнгөний эмч , эрдэмтэдийн үзэж байгаагаар талх эсгэгчин доторх СМ глукон хэмээх бодис нь нилээн хэдэн арьс өнгөний асуудлуудад нааштайгаар нөлөөлдгөөс гадна үрчлээ багасгадаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна эдийн шинэчилэлийг түрэгсгэдэг, UVA (нарны хорт гэрэл) -ын нөлөөгөөр арьсан дээрх оксиджилтоос хамгаалдаг, арьсны уян хатан байдал болон нягтралд сайнаар нөлөөлдөг мөн антиоксидан онцлогоороо арьсны хөгшрөлт, үрчлээнээс хамгаалдаг гэнэ.

Sunday, 11 February 2007

Гуравхан жилийн дараа Монголд хөрсгүй болох нь ээ


Саяхан Лондон их сургуулийн, цаг уурын мэргэжилтнүүдээс бүрдсэн, ажиллах хэсэг дэлхийн ихэнх орнуудыг хамарсан хуурайшилт, цөлжилтийн талаар таамаг хийсэн бөгөөд тус таамгаа онлайнаар олны хүртээл болгож буй аж.
Таамагаа 1, 2, 3н сар болон 1 жил мөн түүнээс дээш хугацаанд орох хурын хэмжээг үзүүлсэн газрийн зурагаар баримтжуулан тавьжээ. Газрын зураг дээр хуурайшлтын хэм хэмжээг өнгөөр төлөөлүүлсэн байх бөгөөд газрын зураг дээрх өнгө цайвар байх нь багахан хэмжээний хуурайшилтийг төлөөлөж байхад өнгө нь тодрон улаан хүрэн болох нь ган гачиг, цөлжилт зэрэг аюулыг төлөөлнө.
Мэдээж Монгол хүн юм болохоороо Монгол ороныхоо байдлыг харлаа. 36н сарын дараа Монгол гэсэн чинь, газрын зураг дээр Монгол дээр цус асгачихав уу гэхээр улаан хүрэнтэж байх юм.
Хардаггүй ч байж үү, ай халаг.

Итгэхгүй бол та бүхэн ч гэсэн энд дарж үзнэ үү!

Tuesday, 6 February 2007

Эхнэртэй эр, нөхөргүй эмэгтэй ажилд авна.

Эхнэртэй эр, нөхөргүй эмэгтэй ажилд авна. Би хэзээ ч билээ нэгэн сонин дээрээс иймэрхүү утгатай зар уншсан юм. Бодоод байхад эмэгтэй хүний ашигт үйлийн коффицент эр нөхөргүй үедээ максимум байдаг нь үнэн ч юм шигээ. Учир нь эмэгтэй хүн нөхөрт гарсанаар гэр орон хоол унд, хүүхэд гээд бүх ажил эмэгтэйн нуруун дээр унадгыг хэн бүхэн мэднэ. Мэдээж ар гэр ажил гээд энергиэ, цаг заваа хоёр хуваахаар эмэгтэйн амжилт дундрах нь ойлгомжтой, тиймээс ч эмэгтэй эрдэмтэд бага байдаг байхаа гэж..
Эрэгтэй хүний хувьд хувцас нь цэвэрхэн индүүдлэгтэй, хоол нь ам руу нь гүйж ороод, хүүхэд нь өөрөө өсөөд байхаар сайхан хүүхэн, сайхан унаа, ажил гурваас өөр юу бодох вэ гэсэн ш дээ?! :-)

Эхлээд хүн бол дараа нь хэн бол!

Олбогоо цоортол суусан мэргэнээс
Олныг тойрсон мунхаг дээр!

Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригддаг!

"Сэтгүүлчид бол улстөрийн янхан"

"Унших нь анхны гайхамшиг
Утгыг тунгаах нь удаах гайхамшиг
Уянгад нэвтрэх нь бүхний гайхамшиг"
Гёте



Туркэд сурсанаар надаа юу наалдав, Туркэд суралцах нь

Туркэд сурсанаар надаа нэг диплом, нилээн хэдэн тун бэлэнчлэх сэтгэл наалдлаа гэж хэлэхэд бараг болно. Ядаж Туркын сэтгүүл зүй нь авах юмгүйг ч хэлэх үү. Яагаад ингэж бодох болов оо гэхээр ер нь хүн эрдмийг, сургууль соёлын ширээн дээрээс бус, оюутан сурагч байхдаа өлсөж цангасанаас, гаргасан олон шийдвэрээс, хэссэн хэдэн хотоос олдог юм шигээ.. Туркэд тэр тусмаа Стамбулд сурдаг оюутнууд хэдэн газраас авсан стипэнтээрээ болгоод байдаг болохоор сургуулийнхаа хажуугаар ажиллаж байгаа бусад оронд суралцагч оюутнууд шиг цагаа болон мөнгөө хэрхэн зөв царцуулахыг сурч чаддаггүй байх гэж боддог. Би өөрөө жаахан тааруу л даа үнэнийг хэлэхэд.

Туркэд тэр тусмаа Стамбулд сурахад зарцуулагдах мөнгөн зардал
1. 'ерөнхий сайд' мөн 'хотын захиргааны' нэрэмжит амжилттай суралцдаг, амьдарлын боломжгүй оюутнуудад өгдөг стипэнтүүд байдаг бөгөөд энэ хоёр стипэнтийг авдаг байхад хувийн зардалаар сурдаг, өөрөө байр хөлсөлдөг байхад л алзахгүй гэж мэд. Энд, улсын зардлаар сурдаг оюутнууд их байх бөгөөд тэдний хувьд сургуульдаа төлбөр төлөхгүй мөн сар бүр зуугаад долларын стипэнт улсаас авна. Энэ стипэнт нь жилийн дөрвөн ульрлаар олгогдох бөгөөд төгсөх курстээ нэгдүгээр курсээсээ хичээлтэй тохиолдод л олгогдохоо больдог гэж сонссон юм байна. Дээр нь чи улсын зардалаар сурдаг бол чамд нэгэн карт маш хямдаар өгөгх бөгөөд тус карт нь метро автобус гээд бүх тээврийн хэрэгсэлд үнэгүй зорчих карт юм.

2. Ерөнхий сайдын нэрэжит сти-д нэгдүгээр ангид байхдаа бүртгүүлдэг бөгөөд дөрвөн жилийн турш, жилийн найман сар олгогдоно. Бас зуугаад доллар. Доод курсээсээ гурван хичээлтэй тохиолдолд олгогдохоо болино.

3. Хотын захиргааны сти-н хувьд аль болох болох ар гэрийн боломж муутай оюутнуудыг хамрахыг хичээнэ. Жил бүр хичээлийн шинэ жилийн эхэн үед онлайнаар бүртгэнэ. Мэдээлэлүүд чинь өмнөх жилийнхтай зөрсөн эсвэл эцэг эхийн чинь орлогийг хангалттай хэмээн үзсэн тохиолдолд олгогдохгүй байх боломжтой байдаг. Бас найман сар олгогддог.
Дээрх гурван сти-гээс гадна элдэв буяны болон шашны байгууллагууд бас сти олгодог. Би энд дөрвөн жил сурахдаа нэгэн шашны байгууллага, хотын захиргаа болон ерөнхий сайдын нэрэмжит стипэнтүүдийг авлаа. Байр+хоол+төлбөрөө стипэнтүүдээрээ хийгээд зардал багатайгаар л сурлаа.

Friday, 2 February 2007

Сүх жанжин 115 хүрлээ.

Жанжин Д. Сүхбаатарын төрсөн өдөр. Тэрбээр 1923 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн ажээ. Харин түүний үхлийн шалтгааныг эрдэмтэд янз янзаар л тайлбарлаж ирсэн. Тэгээд ч 1923 оноос хойш Д. Сүхбаатарын намтрыг олон эрдэмтэд судалж байжээ. 1943-1983 он хүртэл түүний тухай намтар болон баримт бичгийн эмхэтгэлээс бүтсэн таван ном гаргасан байдаг аж. Ингээд МУИС-ийн түүхийн багш 3. Лонжидтой уулзсан юм.

-Жанжин Сүхбаатарын намтрыг ер нь хэдийнээс судалж эхэлсэн юм бэ. Албан намтраас нь гадна тэр бүр хүмүүсийн мэдэхгүй зүйл хэр их байдаг бол?
-Жанжин Д. Сүхбаатарын намтрыг 1923 онд таалал төгссөнийх нь дараахнаас судалж эхэлсэн байдаг. Учир нь тухайн үед Монгол ардын намын хоёрдугаар их хурлаас түүний намтрыг судлах тогтоол гаргасан байдаг юм. Тэр тогтоолд намтар судлалыг тухайн үеийн Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзан, Сүхбаатарын хүү Галсандэндэв болон бусад хүмүүсийн оролцоотойгоор бичүүлж, олны хүртээл болго гэж заажээ. Гэвч С.Данзан багахан баримт цуглуулаад 1924 оны наймдугаар сард хэлмэгдсэн юм. Түүний эхлүүлсэн энэхүү ажлыг ‘Жамсрангийн Цэвээн болон Сүхбаатарын ах Дэндэв үргэлжлүүлж “Сүхбаатарын намтрын хураангуй”-г хийж Засгийн газарт өргөн барьсан байдаг. Гэвч тэр нь хэвлэгдээгүй. Тэр эх хувь нь одоог хүртэл МАХН-ын төв архивт хадгалагдаж байгаа.
-Маргааш Д.Сүхбаатарын төрсөн өдөр. Өмнө нь энэ өдрийг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан юм бол?
-Энэ жил Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ой тохиож байна. Өмнө нь, ер нь түүний төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байсангүй. Харин таалал төгссөн өдөр буюу хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тухайн үеийн төвийн сонин буюу “Үнэн”, “Ардын үндэсний эрх”, “Залуучуудын сонин”-д дурсамж өгүүлэл, сурталчилгааны нийтлэлийг хэвлүүлдэг байсан. 1942 онд таалал төгссөний 20 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч Ш. Нацагдорж анх удаа намтрыг нь хэвлүүлсэн юм. Үүнээс өмнө 1921 онд маршал Чойбалсан ” Ардын Хатанбаатар Магсаржав” гэдэг бүтээлдээ Д.Сүхбаатарын тухай оруулан нийтийн хүртээл болгосон байсан. 1942 онд хэвлэгдсэн намтар 1983 он хүртэл дөрвөн удаа шинэчлэгдэн, засварлагдан гарсан юм. Одоогоор бид нийтийн хүртээл болоогүй нэлээд хэдэн баримт, сурвалжийг өргөн олонд толилуулаад байгаа. Түүнчлэн жанжны гавьяа зүтгэлийг жинхэнэ бодитоор гаргаж тавихыг хичээж байна. 1990 оноос өмнө бол нэг үзэл сурталд бүхнийг захируулж байсан. Тиймээс Д.Сүхбаатарыг Монголын цорын ганц удирдагч суут хүн байсан гэж дүгнэдэг байлаа. Түүхийн бүхий л дэвшилтэт шинэ сэргэг бүхнийг түүний гавьяа байсан мэтээр хэтрүүлэн сурталчилж, үнэн байдлыг гуйвуулж байсныг 1990 оноос хойшхи түүхчид тодорхой гаргаж тавьсан байгаа. Д.Сүхбаатар бол хэзээ ч Монголын төр, Засгийн газрыг тэргүүлж байсангүй. Харин шинэ Монгол Улсын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар 1922 оны эцэс хүртэл ажиллаж байсан. Харин 1990 оноос өмнө түүнийг Монголын нам, төрийн удирдагч байсан мэтээр хэтрүүлэн үнэлж дүгнэж байсан юм билээ.
-Та түрүүнд намтар судлалд нь байгаагүй шинэ сонин баримт бий гэсэн. Ер нь Сүхбаатар Ленинтэй уулзаагүй гэсэн яриа ч сонсогдож байдаг?
-1921 оны 11 дүгээр сарын тавны өдөр Монгол, Зөвлөлтийн найрамдлын хэлэлцээрт Москва хотноо гарын үсэг зурсан байдаг. Тэнд Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Сангийн яамны сайд С.Данзан, төлөөлөгчдийн гишүүн Ц.Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар нар Ленинтэй уулзсан нь хөдлөшгүй баримтаар батлагдсан. Түүнчлэн шинэ нотлогдсон баримтаас сонирхуулахад, жанжин маань их өртэй хүн байсан юм билээ. Өөрөө ч их ядуу хүн байж. Харин Данзан, Шагдаржав нар баян байсан юм билээ. Тэрбээр монгол болон хятад хүмүүст, албан байгууллагуудад олон лан мөнгөний өртэй байжээ. Түүнийг таалал болсны дараагаар тэр их өрийг нь манай төр, засгаас төлсөн байдаг. Тэгэхдээ хувь хүмүүсийнх нь өрийг төлөөд албан байгууллагад тавьсан өрийг нь хэрэгсэхгүй болгосон юм билээ.
-Д.Сүхбаатарын талбайн хөшөөний хойд талд Чингисийн хөшөөг босгосон. Энэ хоёр хөшөөг ингэж зэрэгцүүлэх шаардлага байна уу?
-Саяхан Үндсэн хууль батлагдсаны өдрөөр төр, засгийн тэргүүнүүд цэцэг өргөх ёслол үйлдэж байсан.
Тэр үеэр эхлээд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж байна билээ. Нэгэнт босгосон болохоор байж л байг. Тэр хөшөөг 1946 онд босгосон юм. Гэхдээ тэр хөшөөнд бичээстэй үг нь Чойбалсаны бичүүлсэн үг болохоос Д.Сүхбаатарын өөрийнх нь хэлсэн үг биш юм шүү дээ.

Ж.Батцэрэн


http://www.sonin.mn-с авав.

Туркууд хувьсгал хийёэн Ататурк гэгчээ үнэхээр хүндлэн биширч, хана таазаа түүний зургаар чимэж, хувьслын түүх хэмээх хичээлиййг 10н жил сурдаг нь тус хүнийг хүндлэж хайрлаж буйн илэрхийлэл болов уу. Гайхалтай. Манайхан л болсон хойноо хойноос нь муу ярьж байгаа биз гэж бодсон чинь хөшөөг нь нураах дээрээ тулжээ, ай хөөрхий.

Хэдэн шүднүүд маань шүдний өвчин болж байнаа.

Зун амарч байхад нэг шүдний маань пломбо нь уначихсан юм. Өвдөж энэ тэр болохгүй болохоор нь эмнэлэг домнологоор явалгүй өнөөг хүрсэн юм. Гэтэл өнгөрдөг хоёр дахь өдөр бохь жалирлаж байтал дахиад нэг пломбо унаад ирлээ, эмч, домчоор явалгүй горьгүй гээд эмнэлэг зүглэлээ. Бүртгүүлээд, үзүүлээд, хэдэн рентген авхуулчихаад хүлээж байтал шүдний эмч "лантуудаад" авах нь тэр. Янзалах шүдний тоо нийт 9 гэнэ, ухаан алдаж уналаа, ядаж байхад өрөмдүүлэх дургүйг ч хэлэх үү.
Яагаад ийм олон шүд янзлуулалгүй горьгүйтчихэв ээ гэвэл, 5-10н жилийн өмнө зовж байж тавиулсан пломбонуудыг солих гэнэ. Яах нь вэ эмч хүүхээ, унасан хоёр пломбыг л өрөмдөлгүйхэн дүүргээд өгөөч л гэмээр санагдлаа.
Нээрээ эмч нь миний Монголд хийлгэсэн пломбонуудыг хаана хийлгэсэн юм бэ? Жинхэнэ пломбо уу гээд байхаар нь Монголд хийлгэсэнээ хэлээгүй ээ :-) Монгол л хоцрогдцон, муу, муухай юм байна гэж бодвол яах юм бэ?

Хальт сэдвээсээ хазайгаад муу муухай юм хийдэг хүмүүс Монгол гэдгээ нуух хэрэгтэй гэж боддогоо цухуйлгачихая! Яагаад ийм бодлотой болсон бэ гэхээр манай нэгэн найз Азиас Европ руу усан онгоцоор явж байгаад нэг залуутай танилцаад Монгол гэдгээ хэлсэн чинь аймар олзуурхан нэгэн хүүхний утасны номер өгөөд "Энэ хүүхэнг Х гэдэг бас Монгол. Холбоо бариарай, харамсахгүй шүү" гэсэн юм гэнэ билээ.
Өөр олон жишээ бий ч энэ тухай дараа яръя.

Энд анх ирээд сургуульдаа очоод хүүхдүүдтэй танилцангуут "Яагаад наашаа ирж сурахаар болов, танай тэнд дээд сургууль байдаггүй юм уу?" гэж асуудаг байлаа. Өөдөөс нь нэг Монгол оюутаны "Оноо маань тэндхийн дээд сургуульд хүрээгүй юмаа" гэж хариулахаар үнэн бахтай байдаг байж билээ. Одоо ч ойроос, холоос бараг бүгд таньдаг болохоор тэгж асуух "тэнэг" гарахгүй юм даа. 2 дугаар курст байхад "Улс төрийн түүх" хичээл дээр "Монголчууд их хувьрамтгай лал, христ, бөө гээд бараг бүх шашинг гүйцээсэн, одоо бараг 100% христ, яагаад христ болцгоосон бэ гэхээр христийнхэний шашнаа рекламдсанаас гэнэ, үнэгүй хэлний компиютерын сургалт явуулаад, үнэгүй үс засаад байснаас" гэхээр нь ширээгээ нүдэж босоод "Монголчууд бөө байж байгаад буддист болсон нь үнээн гэхдээ хэзээ ч лал байгаагүй, түүхэнд лал болсон нь энэ хавиар шигэсэн гэсэн. Одоо 100% христ биш 70-80% нь буддист хэвээрээ" хэмээснээс хойш хүүхдүүд зай барьдаг болсон шиг санагддаг.

Эргээд шүдээ яривал маргааш шалгалтныхаа дараа янзлуулж эхэлнэ яанаа. Эцэст нь пломбыг 3-5н жилд нэг удаа солиулж байх хэрэгтэй байдаг гэнэ шүү!

Thursday, 1 February 2007

Цаг агаар "өлсөгөж, цангааж" алахнээ.

2080 оныг хүртэл глобал дулааралтаас болон 200-600н сая хүн өлсөж, 1,1-3,2 тэрбум хүн цэвэр усны дутагдалтай нүүрлэх гэнэ. Дээрх тоо баримт нь өчигдөр Парист эхэлсэн, дөрвөн хоногийн турш үргэлжилэх "Дэлхий дээрх цаг агаарын өөрчлөлт" нэртэй уулзалт хурлын гаргасан дүгнэлт юм. Тус хуралд 130аад улсыг төлөөлсөн 500н эрдэмтэний оролцож байгаа юм байна. "Глобал дулааралд" хүргэж буй гол буруутан нь "хүмүүс" бид юм байна. Тэдний үзэж буйгаар энэ зуунд цаг агаар 2-4.5н хэмээр дулаарна гэнэ. Энэ нь 2100 он гэхэд далайн төвшин 40-80 сантиметрээр нэмэгдэж Венец, Лондон зэрэг хотууд усанд автан, Грөнланд арал дээрх мөс хайлна гэсэн үг гэнэ. Зуун жилд агаар дахь карбондиоксит зууний 44н хувиар нэмэгдэнэ. Ээ нь агаар бохирдож, озоны давхарга нэмэгрэнэ гэсэн үг.
Лө Мондэ сонинд бичсэнээр яг одооноос эхлэн дэлхий эхээ бохирлуулахаа больсон ч хамгийн багадаа гурван градус дулааран, цас мөс хайлж, цас "музейд тавигдах" болно гэнэ. Хөөрхий муу халуун орныхон, хөөрхий муу үр ач нар маань цас үзэж, мөс долоон хэлээ наалдуулж, цана яаргаар гулгахгүй нь дээ..

Хөгшин Европ тамхиниы эсрэг


Ирланд улсын дараагаар өнөөдрөөс эхлэн Франц улс ч гэсэн бүх төрлийн хаалттай меканд тамхи татахыг хориглосон байна. 3н хүний нэг нь тамхи татдаг тус улс бараг булан тохой бүрдээ анхааруулага хадсан байна. Хуулийг биелүүлээгүй тохиолдол 100н еврогоор торгох гэнэ шүү! Англи улс ирах долоон сарын нэгнээс тус хуулийг дагах гэнэ.

Европын холбооны комиссийн эрүүл мэндийг хамгаалах төлөөлөгч Маркус Киприанугийн хэлж байгаагаар бар, ресторан зэрэг хаалттай меканд тамхи татaхыг хориглосоноор айж байсанчлан орлого багасаж эдийн засгийн хямралд ороогүй бөгөөд зарим улсад (Европод 4н улс тас хориглосон, бусад ихэнх улсад тамхи татахад зориулан тусгай өрөөнүүд гаргасан байна) идэж уух хэрэгцээ өссөн үзүүлэлт байгаа аж.

Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчиний улмаас 7н секунд тутамд нэг хүн буюу жилд таван сая хүн нас барж байна. Тамхичидын 50% нь тамхины үүдсэн өвчиний улмаас нас бардаг байна.


Tuesday, 30 January 2007

Орон орны цагдаа

Ататурк (Стамбул дахь олон улсын онгоцны буудал) орчоод метрогоор наашлах замдаа нэг 14өөд насны хүү бохь зараад явж байхыг хараад хэдэн хармаагаа ухаж задгай мөнгө хайж эхэллээ. тэр жаалыг жаал шинжлээ. Өөртөө хэт томдсон гутал, богино жийнсэн өмд өмсөн дээгүүрээ улаан томдсон цамц өмссөн нь хэзээ ч юм үзэж байсан нэгэн кинон дээрх Чарли Чаплинг санагдуулна. Хэдэн хармаагаа нэг нэгдгүй нэгжсэний эцэст 50 куруш (500гаад төгрөг) оллоо. Гараа сарвайн өгөх гэснээ түр азналаа. Учир нь яагаад бохь зарж буй, сургуульд явдаг эсэх мөн өнөөдөр хэдийг зарав зэрэг асуултууддаа хариулт авмаар санагдлаа, даанч болсонгүй. Яаравчлан гар дахь хар тор луугаа 7н ширхэг бохио чулуудах нь буудал дээрх цагдаагийн нүдэнд өртөхгүйн тулд ажээ, гэвч бүтсэнгүй. Цагдаа ах түүнийг чихдээд аваад явчихлаа. Миний асуултууд хариултгүй үлдлээ.
Гэртээ харихын тулд автобусанд дамжин суугаад, Таксим талбайг чиглэж явахад замын 2 талаар эгнээд зогсож байдаг травестүүд үгүйлэгдэнэ. Бүгд зэрэг өвдөнө гэж байхгүй дээ, яагаад нэг ч харагдахгүй байна хэмээн бодон автобусныхаа цонхоор унахаа шахаж харлаа. Аргагүй шүү дээ эргүүлийн машин эргээд байх юм чинь... Гээд бодсон чинь Туркэд хүчнийханы байр суурь арай өөр юмаа.

3н жилийн өмнө нутаг буцах замд Москватай таараад, хоёр алхаад нэг цагдаатай таар, таарах болгондоо пасспортоо үзүүл, үзүүлэх болгондоо 100н рубль хавчуул гээд ёстой багтаж ядсан баян л бол зүглэмээр газар байна лээ. Сониноос Москвагийн нэрийг Монголчууд хайрласан гэсэн шүү, "Мушгиа Гол" хэмээн.

Чикагод бутханы цаана буу (хурд хэмжигч) бариад зогсож байдаг хэдэн муу замын цагдаа, гэрэл нь анивчсан цагдаагийн машинаас (манайх уг нь цагдагиййн газартай нилээн л ойр барладаг байсан юмсан) өөр юм хараагүй гэхэд барaг хэлсдэхгүй. Xэлсдэхгүй хэмээлээ, учир нь нэгэн өглөө ажилдаа цагтаа амжих сүүлийн шансаа (автобус) зултаалгаад хойноос нь нэхэж явтал нэгэн гэрлээ анивчуулсан цагдаагийн машин ирж зогссоноо "Ажилаасаа хоцрогстд туслах хэрэгтэй, наашаа суу" хэмээх эмэгтэй цагдаа инээх нь тэр. Бахардангаа шахсан бид 2 бөөн баяр бололдон, эвгүй хүнхэр (өвдөг шүргээд өлмийгөө өргөж суув) торны цаана байраа эзлэнгээ, цагдаа эгчийн буу, цээжний хамгаалалтны үнийг тооцов. (Дашрамдахад нэгж Америк цэргийн тоноглол 4000аад доллар болдог гэнэ лээ шүү! мөн Чикаго гэдэг нь Potowatami хэлэн дэхь зэрлэг сонгино буюу Chi-Ca-Gou гэдэг үгнээс гаралтай гэнэ лээ!)
Нэг мэдэхнээ нэхэж явсан автобусыг маань түрүүлээд, замыг нь хааж зогсоосон байв. Бид ч талархалаа илэрхийлээд автобусандаа орж суусанаар тэр өдөр ажилаасаа хоцроогүй билээ. Баяраллаа цагдаа эгчээ!

Monday, 29 January 2007

Улс төрийн намууд мэдиа-г хэрхэн ашигладаг вэ?

Энэ жил төгсөх курсийн оюутан болохоор мэдээж дипломын ажил бичнэ. Найз баньд маань улс төр олон улсын харилцаагаар сурдаг болоод ч тэр үү дээрх хоёр мэргэжлийн хоорондн харьцааг жаал судалмаар санагдлаа. Одоогоор шалгалтуудандаа дарамтлуулаад гарчиг тависанаас л цаашгүй байгаа. Өмнө маань уртаас урт амралт байна болох байлгүй дээ.

Sunday, 28 January 2007

Манан биш УТАА гэнэ шүү!

Элдэв янзын мэдээлэлүүдийг блогуудаас авдаг болоод бас ч үгүй нилээн хугацаа өнгөрлөө. Саяхан Баярсайханы блог дээрээс "Улаанбаатарын утаа"ны зургийг хараад үнэхээр цочирдлоо. Монгол руу зүглэлгүй 3 дахь жилдээ явж байгаа болохоор, таарсан хүн бүрийн амнаас "Улаанбаатрын утаа" гарсан ч, нэг л төсөөлөлгүй явсаар ирсэн билээ. Улаанбаатрийнх гэснээс 20иод жилийн өмнө Стамбул ч гэсэн утаандаа барьгдан хүмүүс гадагш гарахдаа ам, хамраа таглан баг зүүхгүй бол хорддог байсан юм гэнэ билээ. Хамгийн гол нь энэ бүхний ард яаж гарваа гэвэл хотоо зүлэгжүүлэн, гэр хороололынхоноо "Комби" хэмээх хийгээр ажилладаг төхөөрөмжөөр хангасан юм билээ. Зүлэгжүүлэлтийн хувьд Монголын бас нэгэн эмзэг асудал болох цөлжилтөөс бас хамгаалах болно. Товчоор хэлбэл нэг сумаар хоёр туулай онох хэрэг. Би анх Стамбулд буучихаад Монголдоо харж байгаагүй зүлэг ногоо модыг хараад үнэхээр атаархаж байж билээ. Тэр үеэс л өчүүхэн зүрхэндээ Монголдоо очоод хэдэн сэтгэл нийлсэн найзуудтайгаа нийлээд нэг ой тарина даа хэмээн бодох болсон билээ. Тэгсэн бас мод тарих чинь тийм ч амар асуудал биш гэнэ шүү. Нэг хүн манаж байга услах шаардлагатай л байдаг гэнэ. Ургахгүй байх мaгадлалтай л гэнэ. Санаж явахад бүтнэ гэгчээр нэг л өдөр ойтой болно доо!

Wednesday, 17 January 2007

Иргэний сэтгүүл зүй

"Иргэний сэтгүүл зүй" гэдэг нь иргэдийн идэвхтэй оролцооны сэтгүүл зүй юм. Өөрөөр хэлбэл мэдээ мэдээллийг олж авах,боловсруулах, түгээхэд иргэд идэвхтэй оролцож , ингэснээрээ хараат бус, өргөн хүрээтэй, чөлөөт мэдээлэл бүхий media бий болгох. Иргэний сэтгүүл зүй буюу citizen journalism-ын асуудал анх Америкт 1988 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа яригдаж эхэлсэн гэдэг. Энэ нь сэтгүүл зүйг иргэдийн төлөө үйлчилдэг болгох зорилготой. Иргэний сэтгүүл зүйн зорилгодоо хүрэхэд нь өдөр ирэх бүр хөгжисөөр байгаа техник, технологийн үүрэг хэмжээлэшгүй. Технологиудыг даган нэгэн шинэ нэр томъёо гарч ирсэн нь "Шинэ media" юм. Шинэ mediaд блог албан ёсоор хамрагдах бөгөөд өнгөрсөн сард Английн Ройтер агентлаг, Америкийн Яхүү Инк. хоёр нэгэн бизнест хамтран орох тухай албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ нь үйл явдал, осол, хэргийн газар дээр иргэдийн санамсаргүй авсан баримт видео, фото зураг зэргийг тусгай сайтад тавин цацаж байх нэг төрлийн шинэ media юм байна. Энэ нь сүүлийн үед ихээр яригдах болсон иргэний сэтгүүл зүйд бас нэгэн шинэ хүчтэй давалгаа өгөх зүйл гэгдэж байгаа аж. Иргэний сэтгүүл зүйн бас нэг давуу тал нь хэн нэгний эрх ашлийг хамгаалахын тулд зарим нэгэн мэдээ мэдээлэлийыг нууж хаалгүй хэвлэн нийтлэх эрх чөлөө юм. Жишээ нь: Нэгэн иргэн х сонин мөн х бензин түгээгүүртэй тохиолдолд, х бензин түгээгүүрийн тухай негатиф мэдээг хэвлэн нийтлэхгүй нь ойлгомжтой.

Дээрх жишээн дээр компань хоорондын харицааг нэмбэл өдөр тутмын хэвлэл, телевизийн мэдээнд дурьдагдалгүй өнгөрдөг өчнөөн мэдээ байдгыг ойлгоход хэцүү бишээ.

Эцэст нь зарим нэг хүмүүсийн бодож, маргалдаж буй шиг иргэний сэтгүүль зүй нь мэргэжлийн сэтгүүл зүйг утгах болов уу?

Цөлжилт

Цөлжилт: Хуурай, хагас хуурай болон хур бага унадаг газруудад цаг агаарын өөрчилөлт, хүн төрлөхтний зарим үйлдлүүд зэрэг олон шалтгаантайгаар хөрс эвдрэн өгөөж нь багасч элс болох үзэгдэл.
Цөлжилт нь хөрсийг хэт их хэрэглэх, талхлалт, буруу усалгаа, ой мод устгалт зэргээс шалтгаална.


Нэг хүн жилд шүдний чигчилүүр, сонин, сэтгүүл, ном, дэвтэр зэрэг хэрэгцээгээ 7-н модоор хангадаг гэнэ. Жоохон тооцоо хийгээд үзвэл өнгөрдөг нэг сарын нэгнээс 21түүдийн эгнээнд элссэн би 7*21 тэнцүү 147н мод устгасан гэсэн үг юм байна.

Цөлжилтийн шалтгаанууд нь;

1. Ус: өвсөн бүрхүүлгүй болсон хөрсөн дээр унах борооны дуслын даралтнаас болон хөрс задралд орон цугласан борооны усны хамтаар урсан цөлжилтийг үүсгэдэг байна. Усны цөлжилт нь дэлхий дээрх бүх улсуудад түгээмэлээс гадна хамгийн элбэг, хамгийн их хор хөнөөлтөй нь бөгөөд хараахан усан цөлжилтөөс хамгаалах арга олоогүй байгаа юм байна.

2. Салхи: Хуурай болон хагас хуурай цаг агаартай орчинд ихэвчлэн таардаг; хангалттай ногоон бүрхүүлгүйн улмаас хүчтэй салхины нөлөөтэйгээр тоос хэлбэрийг олон байр солих үзэгдэл. байна. Салхинаас болон хөрсөн дээр жижиг жижиг хонхрууд үүсдэг бөгөөд тус хонхруудаас гарсан шороонууд өөр газар цугларан элсэн овоог үүсгэдэг. Салхин цөлжилт нь Монгол шиг хуурай уур амьсгалтай газар нутгийн том дайсан нь ч хамгаалах эрсдэлийг багасгах аргууд байдаг сайн талтай. Хамгаалахын тулд мод тарих нь (модны үндэс нь хөрсийг барьцалдуулан хөрснй нүүдлийг багасгадаг) хамгийн үр дүнтэй арга юм.

3. Цасан бухал: Хавцлын орой дээрх цугласан цасан дээр шинээр орсон (орж буй) цасны жин нэмэгдэж, хадан дээрх тэнцвэрээ алдан доош бөмбөрөх үзэгдэл. Бөөн цас нь таарсан бүхнийг өөртөө нэгтгэнэ. Ийм маягаар үүсэх хөрсний нүүдэлийг цасан... ны цөлжилт гэнэ.

4. Газрын таталт:

5. Мөсдөлт: Өндөр уулан дээр үүссэн мөснүүд хэсэг хэсэг болон уулын уруу гулгах явцдаа хамтдаа moren () хэмээх элдэв хэмжээний бөөнүүдийг хамтатган бөмбөрөх ба тэдний үрэлтээс болж хөрс элэгдэх, нүүх үзэгдэл.


Цөлжитийн хор хөнөөл;


  • Ургамалын давхарга нь алга болсоноор цөлжилтөөс гадна үер, çığ toprak kayması зэрэг байгалийн гамшгуудыг нэмэгдүүлдэг.
  • Устаж үгүй болж буй тариан талбайгаа орхин тариачид хот суурин газар луу нүүдэлцгээх бөлгөөд энэ нь хотод ажилгүйдэл ихсэх түүнийг дагаад гэмт хэрэг өсөх зэрэг эдийн засгийн болон нийгмийн проблемүд үүсэн гарна.
  • Бэлчээр устсанаас мал аж ахуйн секторт хоцрогдол үүсэхээс гадна тус сектороос орж ирэх орлогийн хэмжээ багасна, ажилгүйдэл үүснэ.
  • Ургамалгүй хөрс бороо болон цасны усыг шингээж чаддагүйгээс усны эхүүд татрах цаашлабал ширгэх үзэгдэл ихэснэ.
  • Шинээр хөрс үүсэх нь их удаан процесс бөгөөд мянга мянган жилийн дараа л нөхөгдөх болно.

Хэрхэн хамгаалах вэ?

  • Цөлжих магадлал ихтэй хөрсийг тариалан болон бэлчээр болгон ашиглахгүй байх, ойжуулах,
  • Буруу тариалалт, услалтаас хамгаалах,
  • Мод тайралтыг зогсоон, моджуулалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх,
  • Усны эхүүдийн ширгэлтээс болон хөрс давсжина. Тиймээс усны эх үүсвэрүүдийг хамгаалах хэрэгтэй.