Monday, 14 April 2008

Карие (Chora) сүм


Карие сүмийн түүхийг сөхвөл манай эрний 6. зууныг хүрнэ. Одоогийн дүр төрхөө Оттоманы үед мөн 20 зууны хоёр дугаар хагаст өртсөн гал түймэрийн дараагаар хийгдсэн сэргээлтээр олж авсан байна. Аврагч Христэд зориулагдсан энэхүү сүмийг 534 онд Justinianus-ийн үед Гэгээн Тheodius бариулсан байна. 11. зуунд 1.Алесиос-ийн хадам эх Maria Doukaina шинэчилсэн байна. 1204-1261 онуудад болсон Латины эзлэлэтээр ихэд гэмтэл үүссэн байсныг 14 зуунд Theodoros Metokhites сэргээсэн байна.
1296 онд болсон газар хөдлөлтөнд гэмтээгүй тус сүмийг Фатих Султан Мехмет Стамбул хотыг эзлэн авснаасаа нилээн сүүлд 1511 онд лалын сүм болгон хувиргасан байна.
Лалын сүм болгон ашиглаж байхдаа таазан дээрх шигтгэмэл, фреско-г хаахын тулд модон хаалт тавиж, будаж байжээ. 1948-1958 онуудад Америкийн Бизантын Институт будсан байсан шигтгэмэл (мозайк), фреског ил гаргасан байна. 1948 оноос өнөөг хүртэл Карие мүзей нэрийн доор үйл ажиллагаа явуулж байна.Энэ сүм нь Турк улсын хэмжээнд хамгийн их шигтгэмэлтэй сүм юм байна.Энэхүү сүмд оронгуут нэт хонгилд Христийн, өөр нэгэн хонгилоор түүний эх Мариягийн амьдралыг үгүүлсэн доорх шигтгэмэлүүд байрлана.













Wednesday, 26 March 2008

Confucius

“True goodness springs from a man’s own heart. All men are born good.”

“Things that are done, it’s needless to speak about… Things that are past, it is needless to blame.”

“Men’s natures are all alike; it is their habits that carry them far apart.”

“What the superior man seeks is in himself: what the small man seeks is in others.”

“Everything has its beauty but not everyone sees it.”

“Without knowing the force of words, it is impossible to know a man”

Tuesday, 25 March 2008

Эх дэлхийгээ хайрлая хүмүүсээ.. WWF






































caak.mn-ээс авав.
“If you can dream and not make dreams master.”

Rudyard Kipling

Saturday, 8 March 2008

Эсэргүүцлээ илэрхийлэх ухаалаг арга :-)




Франц руу экспорт хийдэг нэгэн Америк компань үйлдвэрлэсэн спорт цүнх, цув мөн куртка доторх ярликнууд дээр АНУ-гийн ерөнхийлөгч Бушийг эсэргүүцэн

* Халуун усанд угаа
* Зөөлөн савангаар угаа
* Дэлгэж хатаа
* Цайруулагч бүү хэрэглэ
* Угаалгын машинд бүү хатаа
* Индүүдэж болохгүй
* Манай улсын ерөнхийлэгч тэнэг/орон гаран
* Бид түүнд санал өгөөгүй.

хэмээн бичсэн байна.

Tuesday, 4 March 2008

Онлайн намтар (Online Curriculum Vitae (CV))

Career counselor Robin Ryan; 600 хүний нөөцийн менежерын дунд онлайн намтарын талаар (онлайн намтарт ямар ямар мэдээлэл байх ёстой, тавигдах шаардлагууд) санал асуулга явуулсан байна. Санал асуулгын үр дүнд онлайн намтар бичих, сайжруулах 15 арга боловсруулсан байна.

1. Түлхүүр үг; Ажил олгогч онлайнаар ажилчин хайж байгаа тохиолдолд эрсэн хүнээ тодорхойлох түлхүүр үгээр хайдаг тул амжилт, авьяас мөн туршилгаа тайлагнахдаа хэрэглэсэн үгс чинь амин үүрэг гүйцэтгэнэ.

2. Наймаалц: Намтартаа 4-6 өгүүлбэрт багтаан авьяас чадвар мөн туршилагаа тайлагнан бич.

3. Үр дүнд хүр: Ажил олгогчид таны тус ажилийг хийж чадна хэмээх баталгаа хүрсдэг. Өмнөх ажилаа дурьдахдаа перформанс, ажилын төгсөгөлд тус компаньд авчирсан амжилтаасаа дурьдах хэрэгтэй.

4. Товч бөгөөд тодорхой бич: 2 хуудаснаас илүүгүй товч бөгөөд тодорхой намтар хамгийн шилдэг нь. Намтар тань хэт урт бол таны сонирхож байгаа сектор болон местэнд хол ойрын хамаагүй хэсгийг гаргах, хэт богинохон бол нэг газар удаан хугацаанд ажилласан тохиолдолд сүүлийн 5-7 жилийн туршилагаа хуваалцах зэргээр баяжуулж болно. Дадлага туршилагаа хамгийн сүүлийн ажилаасаа эхлэн жагсаана.

5. Анхаарал татах хэрэгтэй: Уншихад амархан, тодорхой, мэргэжилийн байх хэрэгтэй. Өгүүүлбэрийн төгсгөлд цэг тавиад цэгийн дараа ганцхан зай аваарай. Ер нь намтар бичихдаа зөв бичгийн дүрмийг чандлан сахих хэрэгтэй. Элдэв карактер хэрэглэхээс болгомжлох хэрэгтэй. Times New Roman эсвэл Arial карактерийн 12-14 хамгийн боломжийн карактер мөн хэмжээ байдаг. Онцлох хэсгүүддээ элдэв тэмдэглэгээ хэрэглэж тодотгож өгөх нь зөв.

6. Нээлттэй бай: Ерөнхий зүйлс бичихгүй байх хэрэгтэй. Хамгийн бага үгээр юу хэлэх гэсэнээ хэлэх хэрэгтэй.

7. Үнэнч бай: Амжилт, авьяас, онцлог мөн туршилагаа хуваалцахдаа давслалгүйгээр зөвхөн үнэнийг бичих хэрэгтэй.

8. Товчилж бичихгүй байх. Сургууль, хот зэргийн нэрсийг товчилж бичихгүй байх хэрэгтэй. Учир нь хүн бүр тэрхүү товчилгоог мэдэх албагүй.

9. Өнгөрсөн цаг хэрэглэ. Дадлага туршилагаа өнгөрсөн цаг дээр хуваалцах нь зүйтэй. Жишээ нь; "тайлан тавьх" биш "тайлан тавьсан" гэж бичсэнээрээ та дахин тайлан тавиж чадахаа харуулж байна.

10. Элдэв үг үсгийн алдаагүй, төгс төгөлдөр байг. Намтар тань төгс байх ёстой. Элдэв дүрмийн болон үг үсгийн алдаа бүү хийгээрэй. Бичиж дуусаад чанга дуугаар уншиж алдаа дутагдалаа засах хэрэгтэй.

11. Уншихад амар болгох хэрэгтэй.

12. Намтараа хэт хувийн мэдээлэл оруулан бичихээс зайлсхий. Нас хүйс байхад л хангалттай.

13. Negatif мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй. Өвчиний улмаас өмнөх ажилаасаа гарсан гэх мэт хасах утга агуулсан мэдээлэлүүдийг намтар дээрээ бичихгүй байх нь зөв.

14. Хамгийн ихдээ зургаан сард нэг удаа онлайн намтараа шинэчилж байх хэрэгтэй.

15. Дүгнэ. Намтараа бичиж дуусаад дүгнэх хэрэгтэй. Ажил олгогчид өгөхийг хүссэн мессэжээ өгч чадах байна уу? Чадвараа тодорхойж чадаж уу? Нэмэх эсвэл хасах мэдээлэл байна уу?

Hürrıyet İK (Hürrıyet сонины хүний нөөцийн хавсаралт) сониноос орчуулав.

Monday, 3 March 2008

Шинэ төгсөгчидөд товч намтараа бичихэд нь туслах дөрвөн алтан дүрэм

1) Мэргэжилийн бай: Өөрийгөө танилцуулж болох хамгийн сайнаар танилцуулах хэрэгтэй. Намтараа үг үсэг, дүрмийн алдаагүйгээр бичсэн байх шаардлагатай.

2) Намтар тань нэг нүүрнээс илүүгүй байвал сайн. Хэрвээ таньд ажилийн туршилага байгаа бол бүртгүүлж буй ажил мэргэжилтэй тань шууд холбоотой тушилагаа л намтар дээрээ бичих хэрэгтэй. Эцэст нь гэж хэлэхэд ажил олгогч таны сургалтын явцад үзүүлсэн амжилт, дадлагa туршилгыг илүү анхааран харах болно.

3) Үнэнээ хэл, бич: Өөртөө байхгүй онцлог, утгийг нь ч мэдэхгүй техникийн хэллэгээр намтараа дүүргэхээс болгоомжил.

4) Ажил хайх ажил: Шинэ төгсөгчид төгсөнгүүтээ өөртөө тохирсон ажил олдоно гэдэгт итгэдэг. Гэтэл өөртөө тохирсон ажил олох нь цаг их шаардах "ажил" юм. Тиймээс шантралгүйгээр өөртөө тохирсон ажилыг олтолоо хайх хэрэгтэй.

Hürrıyet İK (Hürrıyet сонины хүний нөөцийн хавсаралт) сониноос орчуулав.

Saturday, 16 February 2008

“Нэг Монгол унтаад л байна, хоёулаа болбол хэрэлдэнэ. Гурвуулаа болбол зодолдоно”.

С.Цогтсайхан



"Хvн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггvй”