Thursday, 13 November 2008

Ryanair


Жилийн турш ширээ, хана чимдэг болохоор ч тэрүү сүүлийн үед олон олон байгууллага, брэнд хуанли гаргах болж. Pirelli, Lavazza-н дараа Ирландын авиа компани Ryanair эмэгтэй ажилчидыхаа усны хувцастай/хагас нүцгэн зурагаар хуанли гаргажээ. Энэхүү хуанлигаас 10.000 ширхэгийг хэвлэсэн бөгөөд 10.000 Euro ашиг олохыг зорьж байгаа гэнэ.
Ryanair авиа компаний ажилчид энэхүү хуанлид модел хийж олсон орлогоо Angels Quest хэмээх Ирландын буяны байгууллагад хандивлах ажээ. Энэхүү хуанлиг Англи, Ирландад худалдаанд гаргасан бөгөөд өөрсдийн сайтаараа онлайнаар (10 Euro) зарагдаж байгаа юм байна.














Өнгөрсөн жил гаргасан хуанлийн хуудсууд









Wednesday, 12 November 2008

Хэн хамгийн аз жаргалтай вэ ?




Хэн хамгийн аз жаргалтай вэ? Баян хүн уу? Эрүүл хүн үү эсвэл боловсролтой хүн үү? зэрэг асуултуудад хариулт олохоор судалгаа явуулсан байна. Судалгааны дүнд хамгийн аз жаргалтай хүмүүсин амьдардаг газар/орон Дани Улс ажээ. Сэтгүүлч Bill Weir, Dan Buettner-ын (аз жаргал судлаач, мэргэжилтэн) хамтаар хамгийн аз жаргалтай оронг судлахаар Дани улсад очижээ. Хамгийн гайхалтай нь Дани дэлхий дээрх хамгийн өндөр татвартай улсуудын нэг бөгөөд Дани улсын нэгж иргэн ойролцоогоор орлогынхоо 50-70 хүртэл хувийг татварт төлдөг мөртлөө амьдралдаа сэтгэл хангалуун явдаг аж. Нөгөөтэйтүүр Дани Улсын засгийн газар хүүхэд, хөгшдийг харж асрах, хүмүүжүүлэхэд дэлхийн аль ч орноос илүү их цаг, мөнгө зарцуулдаг аж. Дани улсын иргэн бүр эрүүл мэнд, боловсролыг жинхэнэ утгаараа үнэгүй олж авдаг аж. Иргэд хэзээ хэн өвдөөд эмнэлэгт хэвтэх бол эсвэл "X"-ийн их сургуулийн төлбөр, "А"-гийн цэцэрлэгийн мөнгөзэрэг их хэмжээний мөнгө шаардагсан асуудлуудад санаа зовдоггүй учир мэргэжилээ сонгохдоо мэргэжил олсоныхоо дараа олох мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бодож биш хувийн сонирхолоо дагаж сонгодог байна.



Дэлхийн "аз жаргалын газрын зураг" (world of happiness map) дээрх хамгийн аз жаргалтай иргэдтэй 20 газар нутгийг жагсаавал:

1. Дани
2. Швецарь
3. Австри
4. Изланд
5. Бахама
6. Финланд
7. Швед
8. Бутан
9. Бруней
10. Канад
11. Ирланд
12. Люксембург
13. Коста Рика
14. Малта
15. Недерланд
16. Antigua and Barbuda
17. Малайз
18. Шинэ Зеланд
19. Норвеги
20. The Seychelles (арал)

АНУ 23т жагссан бол Англи 41т жагсжээ. Дээрх газрын зурагнаас харвал Монгол Улсын Иргэд маань амьдралдаа бас хөөрхөн сэтгэл хангалуун байдаг бололтой. Жагсаалтын 40д жагссан байна лээ. Монголчуудын маань мөрөөдөөд, шуураад байдаг Солонгос 108т, Чех 69т жагссан байна лээ шүү. Англи, Солонгос эсвэл Чех явах гээд байр, машинаа зарах гэж байгаа бол дахин нэг бодоорой :).
Хамгийн анхны аз жаргалын газрын зургийг 2006 онд Leicester Их Сургуулийн нийгэм судлаач Adrian White, UNESCO, CIA, New Economics Foundation, WHO, Veenhoven Database, Latinbarometer, Afrobarometer, UNHDR зэрэг байгууллагуудын гаргасан судалгаануудын дүнг судалж байж гаргаж байжээ.

Эцэст нь аз жаргалын түлхүүрийн газрийн зургийг орууллаа. Томруулж хараад ганц нэгийг нь хэрэгжүүлээд үзээрэй. Яаж мэдэх вэ, үнэхээр хаппи болчих ч юм билүү :)




[Map credit: Adrian White, Analytic Social Psychologist, University of Leicester. The data used to construct the map were extracted from a meta-analysis published by the New Economics Foundation Marks, N. et al. (2006). The Happy Planet Index. London: New Economics Foundation]

Бүтэн хувилбарыг эндээс татаж аваарай.

Tuesday, 11 November 2008

Ертєнцийн гурав-Өнгө

Ертєнцийн гурван цагаан юу вэ?
Єсєхєд шvд нэг цагаан
Єтлєхєд vс нэг цагаан
Vхсэн хойно яс нэг цагаан

Ертєнцийн гурван ногоон юу вэ?

Усанд замаг нэг ногоон
Хаданд хєгц нэг ногоон
Дэлхийд ногоо нэг ногоон

Хад нь хар ч хаг нь ногоон
Элэг нь хар ч цєс нь ногоон
Ус нь хар ч замаг нь ногоон

Хаданд хєгц ногоон
Шvдэнд номин ногоон
Усанд замаг ногоон

Тагт ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертєнцийн гурван шар юу вэ?

Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Шаагьж хурдаг шашин нэг шар
Шарлаж харагддаг алт нэг шар
Огторгvйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар

Ертєнцийн гурван улаан юу вэ?

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хvний нvд нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан
Жаварт гvйсэн vнэг нэг улаан
Зуудаг нохойн жавьж нэг улаан

Алсан малын цус нэг улаан
Алаач хvний ганзага нэг улаан
Хадтай газрын vнэг нэг улаан

Ертєнцийн гурван хєх юу вэ?
Уудам дэлхийн тэнгэр нэг хєх
Унтрах галын дєл нэг хєх
Урсах голын ус нэг хєх

Ертєнцийн гурван хар юу вэ?

Цасанд мєр нэг хар
Цаасанд бичиг нэг хар
Зарганд vг нэг хар

Дэнгvй байшин нэг хар
Дэвvvргvй будаа нэг хар
Сvvгvй цай нэг хар

Тостойгоос тогоо нэг хар
Билэгтэйгээс бэх нэг хар
Амттайгаас архи нэг хар
Ертєнцийн гурван баян
Газар vндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян


Ертєнцийн гурван хэцvv

Yерлэн шуугих нь ус хэцvv
Дvрэлзэн асах нь гал хэцvv
Эрчлэн хийсэх нь салхи хэцvv


Ертєнцийн гурван сайхан

Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан


Ертєнцийн гурван хоосон

Барьж тавьж байдаг зvvд нэг хоосон
Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон
Бахирч цахирч байдаг цуурай нэг хоосон

Ертєнцийн гурван харанхуй
Номгvй бандийн цээж нь нэг харанхуй
Хоньгvй айлын хот нэг харанхуй
Хойшоо харсан нvх нэг харанхуй

Үүрдийн харанхуй
Vдшийн харанхуй
Vхэхийн харанхуй

Ертєнцийн гурван цэмцгэр
Үүлээ хєєсєн тэнгэр нэг цэмцгэр
Vнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Vсээ самнасан авгай нэг цэмцгэр

Ертөнцийн гурван хачин
Алгандаа хєхтэй арслан нэг хачин
Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин
Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггvй нэг хачин

Индранил олборлогчид

Илакака Мадгаскар. Энэхүү тосгон 1998 оныг хүртэл 40 хүрэхгүй иргэнтэй байжээ. 1998 онд энэхүү тосгоны газрын гүнд индранил (sapphire) чулууны нөөцтэй болохыг мэджээ. Газрын гүн дэх үнэт чулууг нээсэн, зарласан тэр өдрөөс хойш энэхүү тосгоны иргэдийн тоонд тэсрэлт болсон байна.
Өнөөдөр энэхүү тосгонд хамгийн багадаа 19.000 бага насны, 11-12 бүр 9 настай, хүүхэд өөрсдийнхөө, гэр бүлийнхэнийхээ бор гэдэсийг тэжээх гэж гэр бүлийнхнийхээ хамтаар өдөржин ажилладаг байна. Тэд ухаж бэлтгэсэн нүх рүү орон шаардлагатай бол цааш нь ухаж, шуудай хувинг шороогоор дүүргэн гадрага руу гаргана.



Гаргаж ирсэн шороогоо угаана. Аз нь гийсэн өдөр бол ганц хоёр индранил олддог байна. Өдрийн турш ажиллаж олсон хэдэн индранилаа ченж дээр очин солиулаад гэртээ талхтай харьдаг аж.




Тэдний ингэж олсон, талхны мөнгөөр зарсан чулуу цааш хэд хэдэн гар дамжаад дархан дээр очиж бөгж, ээмэгт шигтгүүлээд эцсийн шатанд бэлтэй эмэгтэй гар хуруу, чих, хүзүүг чимдэг аж.





Хэдийгээр индранил цэнхэр өнгөтэй байдаг хэмээх нийтлэг ойлголт байдаг ч индранил улаан (бадмаараг), ягаавтар шаргал (padparadscha)-аас бусад бүх өнгөтэй байдаг аж.
Индранил чулууны үнийг зүсэлт, элдэв өө сэвтэй эсэх, жингээс гадна хаанаас олборлосоноор нь тогтоодог байна. Зах зээлд Тайланд, Шри Ланка, Мадагаскар, зүүн Африк, зүүн Австрали, Америкаас олдсон индранил арай үнэ өндөртэй байдаг байна. Бадмаараг индранил хоёр нэг газраас олдох тохиолдол байдаг иймэрхүү тхиолдолд тус ордны нөөцийг нэг нь давамгайлан бүрдүүлсэн байдаг.

Чернелин ягаан өнгөтэй индранил цэнхэр индранилийг бодвол хямд байдаг бөгөөд хэмээх бодисийг маш бага хэмжээгээр агуулдаг байна. Шар, ногоон индранил төмөр, ягаан индранил chromium хэмээх бодис агуулдаг аж. Ягаан өнгөтэй индранил хэр улаантай ойролцоо байна төдий чинээ үнэтэй байдаг аж. Өнгөгүй индранилийг алмаз мэтээр хэрэглэх явдал байдаг. Салмон загасны өнгөтэй, ягаавтар шаргал, (Salmon-color padparadscha) индранил хамгийн сайн чанарын цэнхэр өнгөтэй индранилаас ч үнэтэй байдаг. "Padparadscha" Шри Ланка хэлэнд лянхуа ('lotus flower') хэмээсэн утгатай аж.
Дэлхий дээрх хамгийн хүнд индранил Вашингтон хотын Байгалын Түүхийн Музейд хадгалагддаг аж. Чулууг 1960 онд Smithsonian Инсттитутд хандивласан хадагтай John Logan-ы овгоор нэрлэсэн аж. Чулуу цэнхэр өнгөтэй, 423 крат буюу 84.6 гр жинтэй аж. Энгэрийн зүүлтэн дээр шигтгэсэн тус чулууг тойрон нийт 16 крат буюу 3.2гр 20 ш алмазаар чимсэн байдаг аж.

Лили Элбэ




Хүн төрлөхтөний түүхэнд хамгийн анхны хүйсээ сольсон тохиолдол Дани гаралтай Einar Mogens Wegener (1882 - 1931) ажээ.
Эйнар Копенхагны урлагийн сургуульд (Kunstakademiet) сурч байхдаа Gerda Gottlieb (1886 - 1940) хэмээх бүсгүйтэй танилцан 1904 онд гэр бүлээ батлуулсан байна. Энэ үед Эйнар 22, Герда 19 настай байжээ. Эйнар байгалийн сэдэвтэй зураг зурдаг бол, Герда ном, загварын сэтгүүлүүдэд зураг зурдаг байжээ. Гэр бүл болсоныхоо дараагаар Эйнар, Герда 2 Итали, Францыг хөндлөн гулд хэсээд 1912 онд Парист сууришжээ. Нэг өдөр Герда загварын сэтгүүлд зураг зурахаар оролдон, зурах зургаа төсөөлж ядан суухдаа Эйнараас урт ойм, өсгийтэй гутал өмсөхийг гуйжээ. Гуйлтын дагуу урт оймс, өндөр өсгийт өмссөнд Эйнарт ер бусын таатай санагджээ. Түүнээс хойш Гердагын олон олон зурганд Эйнар эмэгтэй болон гол модел нь болох болжээ. 1913 оноос хүмүүс Гердагийн зургуудын гол моделийн эмэгтэй биш нөхөр Эйнар нь болохыг анзаарч эхэлсэн байна.

1920, 1930 онуудад Эйнар гадагшаа эмэгтэй хувцаслан гарах болжээ. Эйнар эмэгтэй дүрдээ үнэхээр сайн тоглодог байжээ. Үүнийг хүйсээ солиулах хагалгаанд орохоос нь өмнө ирсэн хэд хэдэн гэрлэлтийн санал батлана. Дотны хэдэн нөхөд нь л Лилиг транс гэдгийг мэддэг бусад хүмүүст Герда Лилиг Эйнарын эгч хэмээн танилцуулдаг байжээ.

Эйнар 1930 онд Герман явж тэндээ 2 жилийн хугацаанд хүйсээ солиулах таван хагалгаанд орохоор болжээ. Нэрээ Лили Элбэ (Lili Elbe) болгон өөрчилсөн Эйнарын эхний хагалгаа төмсөгийг нь авах хагалгаа байжээ. Эйнарын хүйсээ солих шийдвэрийг Герда эхнээс нь дэмжсэн байна. 1930 онд Лили, Герда хоёрын гэрлэлтийг цуцалсанаа Данийн хаан зарлажээ. Лили сав суулгуулах 5 дахь хагалгаандаа орохоосоо гуравхан сарын өмнө нас барсан байна. Лили тав дахь хагалгааныхаа дараа нэр нь үл мэдэгдэх нэгэн залуутай гэрлэхээр тохиролцсон байжээ.
Түүний амьдарлаас сэдэвлэн Дани Охин, "Man into Woman first change" зэрэг хэд хэдэн ном хэвлэгдэн гарсан байна. Лилигийн амьдарлийг сэдэвлэсэн David Ebershoff-ын 2001 онд бичсэн, олон улсад bestseller болж, олон олон хэл рүү орчуулагдаж байсан Дани Охин романаар энэ онд кино хийх гэж байгаа бөгөөд Эйнар/Лилин дүрд Nicole Kidman Гердагийн дүрд Charlize Theron тоглох аж.

Герда 1931 онд Fernando Porta хэмээх Итали дипломаттай гэрлэн Морокко руу нүүсэн бөгөөд 1936 онд нөхрөөсөө салаад 1938 онд Дани руугаа буцсан байна. 1939 онд сүүлийнхээ үзэсгэлэнг гаргаад 1940 оны долоон сард нас барсан байна.


Гердагийн 1921 онд зурсан зураг, Модел Лили

1933

Saturday, 8 November 2008

Hollywood Pinup


Зурагчин, сэтгүүлч асан Timothy White (01.25.1952 – 06. 27.2002)-ын авсан зурагнуудаар Hollywood Pinup хэмээх ном гаргасан байна. Тус номонд Elisha Cuthbert, Angie Harmon, Gine Gershon, Jamie Lynn Singer, Kate Hudson, Tea Leoni, Molly Sims, Denise Richards зэрэг үе үеийн Hollywood-ын одуудын зургууд багтжээ.
Associated Press-т зурагчинаар ажиллаж карьерээ эхэлсэн тэрээр удалгүй Crawdaddy! хэмээх рок сэтгүүлд сэтгүүлчээр ажиллах болжээ. 1970 оны сүүлээс эхлэн 1980 оны эхийг хүртэл Rolling Stone сэтгүүлд, 1991 оноос 2002 онд (50 настайдаа) зүрхний шигдээсээр нас бартлаа Billboard-д ажилласан байна.
Тэрээр амьд сэрүүндээ хэд хэдэн дуучны намтар, The Beach Boys, Bob Marley мөн James Taylor зэрэг ном бичсэн аж.