Thursday, 6 August 2009

А'N'D

Azumi, David хэмээх 2 Англи залуу этгээд сонин хувцас хунар, элдэв чимэглэл зохион бүтээж өөрсдийн сайт дээр байрлуулан зардаг юм байна. Надад гутлан хэлбэртэй цүнхнүүд нь таалагдлаа, даанч жоохон үнэтэй юм :(

Энэ жил моданд ороод байгаа энэхүү гар цүнхийг (clutch) өрөөсөн гутал ашихлаад өөрөө хийчихэж болохоор санагдлаа.. Өрөөсөн нь гээгдсэн, шинэ гутлыг өндөр үнээр худалдаж авна шүү :)



Wednesday, 5 August 2009

Шашин

Саяхан МУГЖ Батцэцгийн нөхрийнхөө хамтаар бэлтгэдэг "Үгүйлэн санана" нэвтрүүлгийн Чикаго хотын наадам хэсгийг үзлээ. 3 жилийн өмнө зуныхаа амралтын 3-4 сарыг Чикаго хотноо өнгөрөөсөн юм болохооор таниж мэддэг, уулзаж учирч байсан хүн гарах нь уу, тэнийхээ барааг нэг харчих юмсан гэсэн нууцхан хүлээлттэй :)
Тэгсэн бүр Монгол пастертай, Чикаго Монголиан Чөрч гэсэн байхаа нэг байгууллагын гишүүднй гэх 5-6 эмэгтэй цуглаад суучихсан загалмайтны шашинг магтаж өгч байна. Тэднийхээр загалмайтны шашинд элсэн орсоноор хүнийг илүү хайрлах болсон л гэнэ, шинэхэн ирсэн хүмүүст ажил төрөл олж өгдөг, энд тэндээс элдэв хувцас, хунар цуглуулан Монгол дахь эмзэг давхаргынханд явуулдаг гээд л... Тэгэхээр нь бодлоо заавал загалмайтны шашинтан болж байж бусдыг хайрлаж, хуучин муу сайн хувцас хунараа цуглуулан хэрэгтэй нэгэндээ илгээдэг, ажилгүй нэгэндээ ажил олоход нь тусладаг болохоор ихэнх нь шарын шашинтай гэгддэг "бидний Монгол" хөгжидөггүй юм болов уу? гэж. Дээр Анжигай ахын хөндөж байсан шашин сурталчилах асуудлыг "дэлхий нийтийн интернэт" ашиглан хийх нь хэр зөв бэ? та нар юу гэж бодож байна?
Эцэст нь таньдаг, гар хөлөө барилцаж байсан нэг хүн маань нэвтрүүлгээр гарсан шүү гсн:)

Tuesday, 4 August 2009

Путболк зүүцгээе



Ийм сонирхолтой юм оллоо, элдэв гархи, цагираг энэ тэр оруулаад илүү чамин болгож болох юмшиг санагдлаа...

Хэрэгтэй зүйлүүд:

* 1 путболк (зүүлтний тань урт хэр том путболк хэрэглэх гэж байгаагаас тань шалтгаална.)
* хайч
* шугам

Бэлтгэл:

1. Путболкоо тавцан дээрээ тавиад уртааш нь голоор нь нугалж өгнө. Ингэсний дараа 2 ханцуй давхралдасан байралалтай болно.
2. Хамгийн доод талын зах оёдолыг тайрч хаяна.
3. Путболкоо 3 см орчим өргөнтэй хэсгүүд болгож хуваана. Хэсэг бүрийг (таслалгүйгээр) 2 талаас нь татаж сунгаад хэлбэрт оруулна. Бүгдийг нь багцлаад нэг утсаар (хэсгээр) багцалж боогоод зүүлт маань бэлэн боллоо.

Эх сурвалж

Памперсан бялуу



Саяхан нэг найзынхаа жирэмсэн болсон сургаар хүүхдэд нь бэлэгний санаа хайж эхэлсэн юм. Уйгагүй эрлийн эцэст ийм хөөрхөн "юм" олсоноо та нартайгаа бас хуваалцмаар санагдаад. Хийхэд хялбар, бэлэглэхэд чамин хамгийн гол нь нэг бүр нь хэрэгтэй "эрднэсийн авдар" гэмээр энэхүү бэлгийг хийж үзвэл патиарыг нь татаад хуваалцаарай. Америкт хүүхэд төрөхөөс өмнө эх болох бүсгүйн найзууд "baby shower" хэмээд парти зохидог бөгөөд памперсан тортнь ийм партинуудын "must have" нь аж. Мэдээж заавал шинэ төрсөн гэлтгүй хүүхдийн нэг насны ойгоор бэлэглэхэд бас тохиромжтой юм шиг санагдлаа. Сонгосон материалаас тань шалтгаалаад 30.000-50.000д босох энэхүү тортийг хийхэд 2-3 цаг шаардлагатай.

Хэрэгтэй зүйлс: (3 давхар торт хийхэд)

• 60 ш памперс (хэр том,хэдэн давхар торт хийхээс тань хамаараад тоо нь өөрчлөгдөнө.) Тэр даруй хэрэглэг гэж бодвол номерийн памперс аваарай. 2-3 сар хүүхдийнхээ өрөөг чимэг гэж бодвол 1 цаашлаад 2 номерийн памрерс авах хэрэгтэй. Цулгуй цагаан, элдэв чимэгтэй, даавуун гээд сонголт мэдээж таных.
• Тууз, 1-2.5см өргөнтэй, хүүхдийн хүйснээс шалтгаалаад цэнхэр, ягаан эсвэл шар байж болно.
• 36-60 ш жижиг резин (rubber bands)
• 3-6 ш том резин (мега)
• 1 ш том, хүүхдийн лосион эсвэл 250 мл багтаамжтай шингэн агуулах сав (соск)
• 1 ш 125 мл багтаамжтай хүүхдийн соск
• тортоо байрлуулах дугуй хатуу цаас эсвэл таваг
• чимэглэх зүйлс, зөөлөн тоглоом, хүүхдийн гутал, хувцас, оймс, элдэв тос, логион, пудр гээд..

Тортоо хийх нь:

1. Эхний давхрагт ойролцоогоор 36 памперс хэрэглэнэ.
Юуны түрүүнд бүх пампесаа чангахан хуйлан (дэлгэж байгаад нэг үзүүрээс нь эсвэл тэр чигээр нь хуйлж) резинээр боож задрахгүй болгож бэхэлж өгнө.
2. Дараа нь хүүхдийн соскоо тойруулан 6 ш хуйлсан парперс байрлуулаад гадуур нь бас нэг томхон резинээр тогтоож өгнө. Энэхүү давхрага нь хамгийн доод талыг том суурь тул сосконы гадуур өрсөн зургаан памперсний гадуур 12 ширхэгийг өрж мөн резинээр бэхлэнэ. (эхлээд резинээ байрлуулчихаад хуйлсан памперсаа тойрогт нэг нэгээр нь нэмэх нь амар байдаг) Ингэж өрж байхдаа памперсбүрийн хуйлсан төгсгөлийг дотогш нь харуулахыг хичээнэ. Мөн 12 ширхэгийн дараагаар хамгийн гаднах давхаргийг 18 памперс ашиглан өрж өгнө.
3. 2 дахь даврагаа мөн эхний давхрага шиг 6 гадуур нь 12 маягаар өрнө. Энэ үед голд байрлуулсан соск "дуусах" бөгөөд дараагийн буюу 15 мл багтаамжтай соскийг "үргэлжилүүлэн" дараагийн давхрагийг бэлтгэнэ.
4. 3 буюу сүүлийн давхрагаа жижиг (125 мл багтаамжтай) соскний гадуур үлдсэн 6 памперсаа өрснөөр гурван давхрага буюу тортны маань ерөнхийн бие гараад ирнэ.
5. Давхрага бүрийг нэгтгэж барьсан резинүүдийг сонгосон өнгөтэй өргөн туузаараа дарж, ороон, бантиклана (эсвэл 2 талтай скоч, халуун силикон (silicone gun) ашиглан нааж болно).
6. Эцэст нь тортоо сонгосон чихмэл, тос, лосион хувцас хунараараа чимэглээд voila.

Эх сурвалж
видео

Youtube-с "diaper cake" гээд хайхад зөндөө видео гарч ирж байна лээ шүү хүүхнүүдээ..

Monday, 3 August 2009

Каптализмийн гурвалжин

Friday, 24 July 2009

Calendar Necklace tm



Цагаан, шар, ягаан алтан, мөнгөн хуанлин зүүлтээ эндээс захиалаарай. Үнэ нь металаасаа шалтгаалаад 150-375 доллар аж.

Талхан, бяслаган, байцаан... бойтог




Илүү ихийг эндээс..

Penny

Ихэнх хүмүүс задгай мөнгөө шилэн саванд цуглуулаад дүүрхээр нь банкинд тушаан бүхэлтгэж эсвэл элдэв буяны байгууллагад хандивладаг бол зарим хүмүүс задгай мөнгөө ингэж ашигладаг байна.










The Standard Hotel

Тeeze-н 00 өрөө

Тархины үйл ажиллагааны тест (Неврологийн тест)

(Зурган дээр дараад томруулж байгаад хараарай..)

6-г ол


C-г ол


N-г ол


Энэхүү 3н тестийг, хулгана ашиглалгүйгээр, амжилттайгаар биелүүлж (6,N,С-г олж) байвал таны тархины үйл ажиллагаа онц сайн бөгөөд хэтдээ Альцгеймера (Alzheimer) өвчнөөр өвдөх аюулгүй гэнэ. Би гурвууланг нь олж байна, харин та?

Thursday, 23 July 2009

Гэрийн нөхцөлд "дездарант" хийх нь

Хэрэгтэй зүйлс:

* Эрдэнэшишийн цардуул
* хүнсний сода
* кокосны тос
* элдэв охь тоснууд (Essential oils, хүсвэл, анхилам үнэр)
* Vitamin E (хүсвэл, арьсыг тань зөөлрүүлэх)

Хийх нь:

1. 1/4 стакан (60 мл) эрдэнэшишийн цардуулыг мөн хэмжээний содатай холиж нийцүүлнэ. Хэрэглэх бол 10 орчим дусал essential oils (8 дусал lavender+3 дусал sandalwood тос хэрэглэсэн гэнэ,мэдээж та хүссэн охио нэмж хүссэн үнэрээ гаргаж авч болно), 2 амны халбага кокосны тосоо нэмж нийцүүлнэ.
2. Дуусч байгаа дездрантны саваа цэвэрлээд бэлдмэлээ мөн савандаа хийж зайгүй чигжээд 1-2 хоног амраана.


Эх сурвалж

Wednesday, 15 July 2009

Газрын зурагтай бугуйвч


Хэрэгтэй зүйлс:

* хуучин газрын зургын тасархай, сонин, сэтгүүл г.м (бугуйвчны тань өргөнөөс өргөн байх хэрэгтэй)
* 1 ш бугуйвч (bangle, ямар ч хамаагүй хэлбэр дүрс, хэмжээтэй)
* хайч, цавуу, шугам, хамгаалахын тулд гадуур нь түрхэх өнгөгүй лак

Хийх нь:

1. Газрын зургаа өргөөш нь 1 орчим см өргөнтэй жижигхэн хэсгүүд болгож тайрна. Нарийн байх тусмаа бугуйвчин дээр наасны дараа илүү цэвэрхэн харагдах болно.
2. Хэсэг бүрийг цавуудаад бугуйвчин дээрээ голлуулан наана. Илүү гарсан хэсгүүдийг давуулж наана.
3. Бугуйвчныхаа дотор тал руу давуулж наасан хэсэг дээрээ бага зэрэг сонин (хувцасны шошго, хэсэгхэн цаасан дээр бичсэн захиа, тэмдэглэл г.м) нааж өгнө. Ингэснээр бугуйвчны давуулж наасан хэсэг сөрөхгүй.
4. Эцэст нь бугуйвчныхаа гадуур өнгөгүй лак (Polycrylic, Diamond Glaze г.м) түрхэж хамгаална.

Эх сурвалж

Friday, 10 July 2009

2009-2010 Намар,өвлийн өнгө


Pantone, Inc. жил бүр, улиралын олонд таалагдсан өнгийг сонгон шалгаруулдаг байна. 2009-2010 намар, өвөл дээрх өнгүүд модонд орох гэнэ. Намраас дээрх өнгийн хувцасуудаар гангарсан, хумс, нүүр нүдээ будсан хүүхнүүд л гудамжаар алхлаад байх нь дээ... (Зурган дээр дараадтомруулаад хараарай!)

Monday, 6 July 2009

Бяцхан "тариан талбай"



Нэг ийм сайхан юм оллоо. Ногоо цагаа тарих зай муутай бол туршаад үзээрэй, үнээр их таалагдлаа. Монголдоо очихоороо заавал туршиж үзнээ :)

"Тариан талбай" хийхэд хэрэгтэй материалууд:
Хананаас өлгөдөг гуталны сав/уут(shoe organizer/store), хөшиг тогтоогч төмөр, шүрүп, хадаас, хөрс мэдээж үр эсвэл үрсэлгээ, тэгээд л болоо

1. "Тариан талбай"гаа хаана байрлуулахаа шийднэ. Гуталны саваа өлгөхөд газар шүргэхгүй байхаар өндөрт хөшигний төмрөө хадаас, шүрүпээр тогтоож өгнө. Халааснуудад хөрсөө хийгээд ногоогоо тариад, ургасан ногоогоо услана гэж бодож чанартай төмрийг сайн бэхлэх хэрэгтэй.
2. Гуталны саваа байрлуулаад халаасууд руу ус хийж үзнэ. Илүүдэл ус халааснууд дээрх нүхээр асгарч байх хэрэгтэй. Асгарахгүй бол халааснуудыг хэд хэд цоолж өгнө.
3. Халаас бүрийг чийг сайн барьдаг хөрсөөр дүүргэнэ.
4. Гоньд, яншуй, мангир, бууцай, ганга, гич гээд хүссэн ногоо/ амтлагчныхаа үрийг эсвэл үрсэлгээг нь суулгаж өгнө.

Эх сурвалж

Saturday, 4 July 2009

Wayfarer нарны шил


1952 онд анх зах зээлд нийлүүлэгдсэн wayfarer загварын нарны шил, нүдний шилний түүхэнд хамгийн их зарагдсан загвар ажээ. Энэхүү загварын нүдний шилийг Audrey Hepburn 1961 онд Breakfast at Tiffany's кинонд зүүсэн нь олны сэтгэлд хүрч 80-иад оноос олон олон залуус энэхүү загварын шилээр гангарах болжээ. RB 2140 хэмээн кодлогддог энэхүү загварыг шилны араамыг хараас гадна 31 өнгөөр хийдэг байна. 32 өнгөнөөс таньд таалагдах олдохгүй бол энэ жил RAY BAN доодох шиг буддаг Wayfarer гаргажээ.

Хамгийн сайн нарнаас хамгаалах тоснууд


1.La Roche-Posay Anthelios XL Lait SPF: Мэдээллийн эх сурвалжид энэхүү маркийн нарнаас хамгаалах тоснуудыг хамгийн сайн нарнаас хамгаалах тос гэж дурьдсан байна. Энэхүү тос нь арьс үрчийлгэдэг UVA цацрагаас хамгаалдаг Mexoryl хэмээх бодис агуулдаг гэнэ. Нүүр болон биенд түрхэхэд тохиромжтой.
2. La Roche-Posay Anthelios XL tinted creme: Зөвхөн нүүрэнд зориулсан энэхүү кремийг нүүрэндээ түрхсэний дараа цагаан толбо үүсэгдэггүй давуу талтай. Багахан хэмжээтэй савласанбайдаг тул цүнхэндээ авч явахад тохиромжтой гэнэ.
3. Bull Frog Superblock, SPF 45: Энэ тос биенд,онцгойлон гар, бугуй, цээж,нурууны ил гардаг хэсгүүдэд тохиромжтой гэнэ.
4. Eucerin Extra Protective moisture lotion SPF 30: ХУУРАЙ арисанд тохиромжтой энэ тос нарнаас хамгаалахаас гадна чийгшүүлэх ид шидтэй. Үүнээс гадна UVA туяанаас хамгаалдаг аж.
5. Aveda Dual Nature Face Protection, SPF15 :
6. L'Occitane Shea Butter Ultra Moisturizing Day Care, SPF 20: Тослогдуу бүтэцтэй энэхүү крем маш сайн чийгшүүлдэг Shea Butter агуулдаг.
7. Laura Mercier tinted moisturizer, SPF 20: Энэхүү ӨНГӨТЭЙ крем АНУ-д 42 ногооноор зарагддаг аж.
8. Dr. Hauschka Skincare Sunscreen: Энэхүү тос нь ОРГАНИК ажээ.
9. Neutrogena Ultra Sheer Dry-Touch Sunblock: Боломжийн үнэтэй, UVA туяанаас хамгаалдаг Helioplex агуулдаг нарнаас хамгаалах тос. Хөнгөн бүтэцтэй энэхүү кремний бас нэг давуу тал нь арисанд хурдан шингэдэг.

Эх сурвалж

Гарын таван хуруун цацагт хяруул

Monday, 29 June 2009

Хагарсан тень пудрээ гэрийн нөхцөлд засах..


Ээмэгтэйчүүдээ хагарсан/ хугарсан тень, пудрыг хялбархаан засчихдаг нэг арга оллоо. Тень, пудрыг засахын тулд цацдаг спирт (Isopropyl alcohol байвал сайн юм байх), зоос элдэв таглаа, бас жижигхээн даавуу (шинэхэн тень дээгүүрээ хээтэй байдаг даа, тэрхүү хээг гаргаж авахын тулд) байхад болдог аж.

Юуны түрүүнд үйрч унасан тениэ савтай бол саванд нь савгүй бол шинээр байрлуулах гэж буй савандаа хийнэ. Дараа хоёр гурван дусал спирт дээр нь асгаад алчууран дотор хийн сайтар ороосон зоосоороо тениэ хэв ортол нь чангахан дарах хэрэгтэй гэнэ. Хэсэг хугацааныдараа спирт нь ууршаад шинэ юмшигл тень тань үлдэх юм байх. Гэхдээ жаахан спирт үнэртэх талтай гэнэ шүү...

За тэгээд хээ энэ тэр хамаагүй гэвэл бүх тениэ тавган дээр гаргаад хоёр гурав хэрэгтэй гэж үзвэл илүү спиртээ дусаан нухаш болтол нь халбагаар эсвэл жижиг модон савхаар хутгадаг гэнэ. Жигд сайхан нухаш болоод нийцээд ирэхээр нь хэвэнд нь буцааж хийгээд мод, халбаганы иш, хутга зэргээр дээд талыг нь тэгшлээд таглалгүйгээд хонуулчихаж бас болдог гэнэ.

Эх сурвалж

Thursday, 18 June 2009

Reuse, Reduse, RECYCLE



Бидний хэрэглээд эсвэл хэрэглэлгүйгээр (хэрэгцээнээсээ ихийг аваад хэрэглэлгүйгээр) хаясан хог хаягдал бүр тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг байна. Ямар нэгэн хаягдалын задралын хугацаа хаягдалын бүтэц, хэр бат бэхээс шалтгаалдаг бөгөөд хэдхэн хоногоос хэдэн зуун хүртэл үргэлжилдэг.
Элдэв хал балгүй мөрөөрөө задардаг нэгэн байхад задардаггүй цаашлаад хорт хий ялгаруулдаг нэгэн бас байдаг гэнэ. Доор ийм төрлийн (задардаггүй задарсан ч байгаль орчинд хортой) бүтээгдэхүүнүүдийг жагсаасан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг өдөр дутмын хог хаягдалтай нийлүүлэлгүйгээр тусад нь цуглуулаад дахин ашиглах (recycle) нь зөв аж. За тэгээд залуусаа ухамсартай байгаад доор дуридагдсаны дагуу дахин боловсруулцгаая.

* Зай. Бидний өдөр дутам хэрэглэдэг цэнэглэдэг, цэнэглэдэггүй зайг зарим нэг электрон барааны дэлгүүр үнэгүйгээр авч дахин боловсруулдаг бөгөөд та гэртээ хэрэглэж дуусгасан баттерейнуудаа цуглуулж байгаад ийм төрлийн дахин боловсруулдаг газар өгөх хэрэгтэй.
Цэнэглэдэг баттерей чанар болон таны цэнэглэх дадлаас шалтгаалан 300-500 удаа хэрэглэгддэг (цэнэглэгддэг) тул ийм төрлийн батерей авч зайныхаа хэрэгцээг хангах нь халаансанд тань хэмнэлтэйгээс гадна энэ төрлийн хаягдалыг багасгах давуу талтай.

* CFL (energy-efficient bulbs) буюу цахилгаан хэмнэдэг лампууд. Энэхүү лампуудыг Ikea, Home Depot зэрэг гэр ахуйн бараан дэлгүүрүүд үнэгүйгээр авч дахин боловсруулалт хийдэг байна.

* Цахилгаан бараанууд. Элдэв электрон бараануудыг эвдэрлээ гээд хог руу хаячихаж болдоггүй аж. Эвдэрсэн тэдний ялгаруулж болзошгүй хортой химийн бодисууд газар шороо, эх дэлхийг маань заналхийлж байдаг тул элдэв электон барааны дэлгүүр, засварын газруудад зарж эсвэл өгч байх хэрэгтэй байдаг аж.

* Моторын тос (Motor Oil). Earth911-д бичсэнээр 1 л ашигласан моторын тос 1 сая л цэвэр ундны усыг бохирдуулах чадвартай аж. Хэрэглэсэн моторын тосоо Wal-Mart, Autozone, Jiffy Lube зэрэг газруудад аваачиж өгч болдог гэнэ. Ойр хавьд тань дээрх дэлгүүрүүд байхгүй бол интернэтээс (Earth911.комоос recycle хийдэг цэгүүдийг олж болно.) өөр сонголтууд мэдээж олдоно.

* Будаг. Хэрвээ будаг тань хэрэглэж болхуйц бол хэрэгтэй хүн амьтанд өгч болно. Бага зэрэг өтгөрсөн бол мэдээж шингэлэгч бодис зэргийг ашиглан шингэлээд хэрэглэж болно. Хэрэглээнээс гарсан будгыг хэрхэн ашиглах талаар илүү их мэдээллийг Earth911-ээс авч болно.

Monday, 15 June 2009

Хумс арчилгаа



1. Багахан савантай бүлээн усанд гараа дүрэн күтикүлээ (хумсны мах) дэвттэл байлгана.
2. Хумсаа цаасан үрүүлээр (ихэнх Монгол охид бүсгүйчүүдийн хэрэглэдэг төмөр үрүүлийг мэргэжилийнхэн санал болгодоггүй аж.) үрж гонзгой дөрвөлжин (хүссэн) хэлбэрт оруулна.
3. Дараа нь күтикүлийн тос түрхэж бэлтгэсэн хумсаа үзүүртээ хөвөнтэй модоор хумснийхаа махыг цааш нь түлхэж, хумсан дээрх үхсэн арьсыг цэвэрлэнэ.
4. Сүүлийн шатанд хумсныхаа доогуур, дээгүүрхийг зориулалтын сойзоор (байхгүй бол хэрэглэдэггүй, зөөлөн үстэй сойзоор) үрнэ. Хумс тань буахад бэлэн боллоо.
5. Хумсаа будахдаа эхлээд суурь будаг (basecoat) түрхэнэ. Дараа нь сонгосон өнгөө давхарлан будаад эцэст нь өнгөгүй будгаар (top coat) хумсныхаа үзүүрыг гүйцээн (ингэснээр хумсны будаг илүү тэсвэртэй байх болно) будна.

Эх сурвалж

Saturday, 13 June 2009

Cheerios-оор хийсэн зүүлт,бугуйвч


Бага насны хүүхэдтэйгээ "чанартай цаг" өнгөрүүлэхийг хүсвэл хийж болох зүйлсийн нэг. Уртхан утас эсвэл уяа, багахан скоч, хэдэн атга Cheerios байхад л болоод явчихана. Зурагт үзүүлсэний дагуу уяаныхаа үзүүрийг сарзайлгалгүйгээр Cheerios-оо хэлхэхийн тулд хоёр үзүүрт нь скоч нааж бэлтгэнэ. Тэгээд л дардан сайхан замаар Cheerios-оо хэлхээд хэлхээд явчихана. Хүүхдийн тань хүзүүнд/гаранд багтахуйц (хүссэн) урттай болохоор нь уяагаа тайраад, хоёр үзүүрт наасан скочыг хуулж аваад, хоёр үзүүрийг нь холбож уяад л болоо. Мэдээж уртхан уяатай бол Cheerios болгоны дараа эсвэл хэд хэдийн дараа нэг зангидах, голд нь өөр бусад чимэг оруулах гээд ямархүү зүүлт хийх нь таны болон таны хүүхийн сэтгэхүйгээс шалтгаална. Дуусхаараа нэг иймэрхүү..

Tuesday, 9 June 2009

Зүрхэн хэлбэртэй бэлэгний уут .



Улаан цасан дээр хэвлэж гаргасан дээрх дүрсээ шулуун зураасны дагуу хайчлаад, таслалтай зураасны дагуу нугална. Tab (glue) хэсгийг цавуудаж нөгөө талтай нь бэхлээд бариул хийгээд зүрхэн хэлбэртэй бэлэгний уут маань бэлэн боллоо.

Бүр олонг эндээс

Sunday, 7 June 2009

Зуны шилдэг эмэгтэй үнэртэй ус


Harper's Bazaar-н сонгосон зуны, шилдэг 15 үнэртэй ус...

Sexy summer


Estee Lauder Private Collection-Amber Ylang Ylang
Creed Virgin Island Water
Frangipani Absolute-Ormonde Jayne

Juicy fruit (жимсний үнэртэй)

Dior Escale a Portofino
Pulp-ByRedo
Eau d'Hadrien-Annick Goutal

Тhe Оrientals

Eau de Shalimar Limited Edition-Guerlain
Tom Ford Bois Morocain
Look-Vera Wang

cool and crisp

Sisley Eau de Campagne
Chanel Cristalle Vert
(Захын ногоон шилтэй усны нэрийг олж харж чадсангүй, нэрийг нь мэддэг хүн байвал сээгийдчихээрэй. Таанкс :))

Тhe big florals
(цэцгийн үнэртэй)

Thierry Mugler Alien Sunessence
Lotus Blossom & Water Lily-Jo Malone
Pretty Eau de Parfum-Elizabeth Arden

Wednesday, 27 May 2009

Sunday, 24 May 2009

Child Abuse


Aртгаа багшийн айлтгасанаар "Хүүхдийг наймаалах, алах, зодох, загнах, архи ууж агсан тавих, хажууд нь тамхи татах, дэргэд нь ээжий нь зодох, аавы нь алгадах, хоорондоо хэрэлдэх, ажилд зарах, хүний хажууд шууд муугий нь дуудах, хүчирхийлэлтэй кино үзүүлэх.... тэр битий хэл муухай харж ч болкуу гээд бод доо."

Thursday, 21 May 2009

10, 20, 30, 40, 50, 60 настай Энико


Vogue Paris сэтгүүлийн хамт олон 20 настай Энико Михалик-н нүүр будалт болон үс засалтыг (самналтыг) өөрчлөн 10, 20, 30, 40, 50 мөн 60 настай харагдуулж чаджээ, гайхалтай.
Нүүр будалт мандтугай :)








Давжаа шийгуа (Pepquino)

Бидний мэдэх шийгуаны мини-г Голланд food producer-үүд Өмнөд Америкаас олоод Недерланд руу аваачин хүлэмжинд тариж үржүүлжээ.

Давжаа шийгуанд Pepquino хэмээх нэр хайрласан бөгөөд нэг пепкүйно нь үзүүрээсээ нөгөө үзүүр хүртэл гуравхан см гэнэ.

Өргөст хөмхтэй төстэй амттай энэхүү шийгуаг зууш маягаар идэж болохын хажуугаар хуурч, салат хийж эсвэл хар шоколадтай холин зайрмаг (sorbet) хийж идэхэд тохиромжтой гэнэ.

Европын орнуудад ойролцоогоор 50 орчим шийгуа агуулах 250 гр-аар хайрцаглан, хайрцаг бүрийг 10 паундаар (£) зарж эхэлжээ.

Tuesday, 12 May 2009

Меган Фокс Esquire-т

Эрчүүдийн Esquire сэтгүүлийн 6 сарын нүүрэнд зурагчин Greg Williams-н авсан Меган Фоксын "хөдөлдөг" зураг гарах аж. Тэрээр RED One camera хэмээх камерийг ашиглан зургийг авсан, мөн хөдөлгөөнийг хийсэн гэнэ. Хөдөлгөөнтэй Меган Фоксыг энд дарж сонирхоно уу.

Monday, 11 May 2009

Өөрөө өөртөө үсчин (чолк тавих, чолкоо засах)

Чолк тавих хэмжээний үсээ багцлаад гартаа барина.












Багц үсээ аваад зурган дээрх шиг эргүүлнэ.













Мушгиж барьсан үсээ хүссэн хэмжээндээ (урттай) тайрна. Задлаад, самнаад чолк тань бэлэн боллоо..

Saturday, 2 May 2009

Дэлхийд нүүрлэсэн шинэ аюул Гахайн ханиад

Гахайн ханиад (swine flu) хүнд халдсан тохиолдол хоёр хүрэхгүй долоо хоногийн өмнө анхлан Мексикт гарч Европын хэд хэдэн улс (Герман, Спайн, Франц, Итали, Австри, Дани, Англи.. ), Америк, Канад, Хятад, Солонгос саяханаас Хонг Конг зэрэг нийт 15 улсад илрээд байна. Өнөөдрийг хүртэл албан ёсоор 615 хүн энэхүү өвчинөөр өвдсөнөөс 170 гаруй нь нас барсан билээ. Энэхүү өвчинийг үүсгэгч вирусыг A/H1N1 гэдэг бөгөөд шувуу, хүн, гахайн ханиад үүсгэгч вируснүүдийг агуулдаг байна. Гахайн ханиадаар өвчилхөөс уридчилан сэргийлэх гахайнд зориулсан вакцин байдаг ч гахайн ханиаднаас хамгаалах хүнд зориулсан вакцин хараахан нээгээгүй байна. Өвчиний давуу тал гэж юу байхав гэхдээ гахайн ханиадны давуу тал нь "эзэн хичээвэл гахайн ханиад тусахгүй байж болох" явдал юм. Энэхүү айхтвар ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, сэргийлж чадалгүй хүрсэн тохиолдолд ямар ямар шинж тэмдэг илрэх талаар дурьдая.

Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх нь:

Гэртээ:

• Гараа ойр ойрхон угаах: гаднаас орж ирээд, хоол бэлтгэх явцдаа, хоолоо бэлдэхээс/идэхээс өмнө, амьтан тэжээдэг бол тэднийгээ эрхлүүлсэнийхээ дараагаар (хамгийн багадаа 20 секундын турш савандсан гар дээрх нян бактерууд устдаг)
• Вирус үржих таатай нөхцөл бүрдсэн газруудыг арчиж, угаах: ширээ, хаалганы бариул, гал тогооны хоол бэлтгэдэг тавцан зэргийг архи эсвэл цайруулагч (bleach) агуулсан бодистой усаар арчих
• Гэр бүлийнхэнийхээ дархлааг сайжлуулах: Хангалттай унтах, их хэмжээний жимс, ногоо идэх

Гадуур:

• Гараа ойр ойрхон угаах, ариутгах: Олон нийтийн газраар явсаны дараа, мөнгө төгрөгтэй харьцсаны дараа гар ариутгах гелээр (alcohol-based sanitizer gel) гараа арчих
• Их хөлийн газраар аль болох явахгүй байх
• Картаар худалдаа хийсэний дараагаар гарын үсэг зурахдаа өөрийн балыг хэрэглэх
• Найтаахдаа амаа гараараа дарах (хүүхдүүддээ бас сануулаарай)
• Хэрэглэсэн салфетка халаасандаа биш хогны саванд хийх
• Нүд, ам, хамар зэрэг нян үүсэх таатай нөхцөл бүрдсэн эрхтэнүүддээ гараа аль болох бага хүргэх
• Халбага, сэрээ, таваг, аяга дундаа хэрэглэхгүй байх (Хүүхдүүддээ энэ талаар сануулах хэрэгтэй)
• Хэрэгтэй гэж үзвэл маск зүүх (хүүхдүүдэд зүүлгэх маскаа зурж будаж өөртөө ийм, ийм бүр ийм маск авч зүүж болно)

Өвчиний шинж тэмдгүүд:

• халуурах
• ханиалгах
• хоолой хорсох
• бие (цээж) хөндүүрлэх (янгинах)
• толгой өвдөх
• даарах, жихүүцэх
• нозоорох
• бөөлжих (зарим тохиолдолд)
• ядарч сульдах
• хоолой өвдөх

Хүүхдээ хэзээ эмчид үзүүлэх вэ:

• амьсгаа давцах (хурдан хурдан амьсгалах) эсвэл амьсгаа давчидвал (амьсгалахад хэцүү)
• тууралт/улайт үүсэх
• шингэн зүйл уухгүй байгаа тохиолдолд
• хөдлөхөд хэцүү болох
• тэврэхээр төвөгшөөх, уйлах

Насанд хүрэгсэд:

• амьсгаа давцах эсвэл амьсгаа давчидвал
• цээжинд даралт, өвдөлт мэдрэгдэх
• гэдэсний хавиар хөндүүрлэх, өвдөх
• нозоорох
• будилах
• бөөлжих зэрэг зовиуртай байгаа бол тун яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дашримдахад энэхүү өвчинг бүрэн эдгээх эм тариа хараахан гараагүй байгаа ч зөвөлгөөнүүдийг сайн дагаж энэхүү өвчинөөр өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Дээрх шинж тэмдэгүүр илэрсэн тохиолдолд TAMİFLU (Roche) хэмээх энэхүү эм өвчиний хурдыг сааруулах цаашлаад хүндрээгүй тохиолдолд эдгээх магадлалатай гэнэ.







Эх сурвалж
http://www.parenting.com/
http://cnn.com/
http://en.wikipedia.org/wiki/Swine_flu