Friday, 19 March 2010

More buttons

Товчны хайрцаг хэзээ хэзээнээс илүү моданд орж байх шиг... Заавал путболк гэлгүй цахилгаан- -тай эсвэл голоороо товчтой цамцныхаа энгэр, ар нурууг, малгай, цүнхээ бас чимэглэж болмоор...
Товчоор
Энгэрийн зүүлт
Хаалганы чимэг

R U SINGLE


Care for a COMPANY?

Wednesday, 10 March 2010

Нойрсож буй гоо сайхан..













Америк ихэр зурагчид Tracy - Kelley Ryden нарын уран бүтээл...

Төмөр деталь






Tuesday, 9 March 2010

ГАГА ДОЛЛАР



Craig Gleason-ны бүтээл ГАГА ДОЛЛАР

Jeggings = Jeans + Leggings



Жинсэн ретуз=Шинэ мода

Monday, 8 March 2010

Чихэвчтэй чихэвч



Өвөл зунгүй хөгжим сонсохыг хүсэгчидэд NEFF маркийн зөөлөвчтэй чихэвч 42$

http://www.formspring.me/

Надад хэлэх, надаас асуух, намайг таалах, хайрлах, таних, зугаацуулах зүйл байвал наашаа (Аймар egocentric....) :)
http://www.formspring.me/

Taupe

Шинэ мода Taupe (саарал бор!) өнгөтэй хумсний лак... Таалагдсан бол Chanel-Particulière 505 эсвэл Opi-You don’t know Jacques лакуудыг авч хумсаа будаж болох ч аль алийг нь олоход хэцүү миний тохиолдолд flormar брэндийн m105 номерийн лакийг багахан хар лактай холин гангарч байна.

Sunday, 28 February 2010

Raindrop besace

Алдарт Marc Jacobs-ын загварыг нь зохиосон Louis Vuitton брандын хогны уут хэлбэртэй цүнх Raindrop besace нэртэй 1,960$ үнэтэй.

Wednesday, 24 February 2010

Хамгийн үнэтэй захиа буюу Édith Piaf-н амьдралын түүх

Хамгийн үнэтэй захиа

Édith Piaf (1915-1963), Францын аварга дугуйн спортчин Louis Gerardin-д (1912-1982) дурлаж байжээ. Дуучин Piaf-н хайрт Gerardin-даа бичсэн, 54 захиа (15.11.1951наас 18.09.1952 хооронд бичигджээ) Christie's дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан дуудлага худалдаанд орсонд утсаар холбогдсон нэгэн худалдан авагч 67 мянган евро төлөн захидалуудыг худалдаж авсан байна.
Piaf нэгэн захидалдаа ''амьдарлыхаа хэв маягийг өөрчилж, гэрлэх, хүүхэдтэй болохыг хүсэж байна'' хэмээсэн бөгөөд ''Хэрвээ чи надад ирвэл амьдарлынхаа сүүлийн мөчийг хүртэл нэг дусал ч архи амсахгүй, амлъя'' хэмээжээ.

Édith Piaf-н амьдралын түүх

Piaf-н эх Annetta Giovanna Maillard Италийн эрлийз байсан аж. Аав Louis-Alphonse Gassion (1881–1944) нь гудамжинд циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан байна. Эх нь гудамжинд дуулдаг байсан ч нөхөр нь түүнийг янханы газар луу явуулж тэдний охин Édith Piaf-н хамтаар янханы газарт амьдруулах болжээ.

Бага насандаа (янханы газарт ээжийн хамтаар амьдрч байхад) нүдэнд нь микроп үржсэнээс болж сохрох аюул тулгарч байжээ.

Гудамжинд үзүүлэх номеруудыг гүйцэтгэгчид хамгалтгүйн улмаас аав нь охиноо ээжээс нь аван, түүнээс элдэв номер үзүүлэхийг шаардах болжээ. Ингээд Édith 14 насандаа аавыхаа хажууд Édith, хамгийн сайн мэддэг дуу болох Францын төрийн дуулал La Marseillaise-г гудамжинд дуулах болжээ. Хэсэг хугацааны дараа ааваасаа салан Парисын захын хэсгээр гудамжинд сайн найз Momone-гийн хамтаар дуулах болжээ. 17 насандаа ганц охин болох Marcelle-ээ төрүүлсэн бөгөөд охин нь 2 насандаа мененгет өвчинөөр нас баржээ.

Гудамжинд Momone-гийн хамтаар дуулж байхад нь томхон музикхолын эзэн Louis Leplee "түүнийг нээсэн" бөгөөд түүнд "бяцхан болжмор" тайзны нэрийг хайрлах гэсэнд тэр үед өөр нэгэн тэр нэрийг ашиглаж байсан учраас түүнийг "Гудамжны болжмор" гэж болжээ.
Louis Leplee алуулсаны дараа Édith-г сэжиглэн удаан хугацаагаар мөрдөгдөх болсон байна.

Хэт их архи уудаг байсан тэрээр нэг удаа бороотойд жолоо бариж яваад автын осолд орон нуруундаа гэмтэл авсанаас насан туршдаа бөгтөртэй мэт ювах болжээ. Édith Piaf эхнэр гурван хүүхэдтэй Францад нилээн алдартай дэлхийн аврага боксчин Marcel Cerdan-тай танилцан бие биеэндээ дурлацгаана. Marcel Францад амьдардаггүй тул Édith Piaf утасдан түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлсэнд Marcel түүнтэй уулзахаар 1949-ны арван сард Парисаас Нью Йорк орох онгоцонд суусан нь осолдосон байна. Тэрхүү осолоос амьд гарсан хүн үгүй гэнэ.

Cerdan-ы өнгөрсөнийг мэдсэн Piaf морфин хэрэглэх болсон бөгөөд морфин хэрэглэж эхлсэн энэ үеэс түүний гар салгалж эхэлсэн аж.

Édith Piaf, Plascassier-д 10.10.1963нд элэгний хорт хавраар нас барсан бөгөөд түүний нөхөр Theo Sarapo мөн шөнө түүний шарилыг Парис руу зөөсөн аж. Энэхүү үйлдэлээ түүнийг гэртээ нас барсан мэт ойлгуулахыг хүссэн хэмээн тайлбарлажээ. Арван сарын 11нд түүний нас барсаныг олонд зарласанд мөн өдөр дотны найз Jean Cocteau-н зүрх нь зогсон нас барсан байна.

Парисын Католик сүм түүний амьдарлын түүхээс шалтгаалан сүмдээ түүний оршуулгын үйл ажиллагагааг хийхээс татгалзсан байна. Түүний шарилыг Père-Lachaise оршуулгын газар руу хүргэх замд түүний 100.000 орчим фэн нь цугласан аж.

Алдарт дуучин Charles Aznavour, Édith Piaf-н оршуулгын ёслолыг эргэн дурсахдаа “Хоёр дугаар дэлхийн дайныг дууссанаас хойш бүх Парисыг даяар ингэж их бөглөрөл үүсгэсэн өөр явдал тохиогоогүй.” гэжээ.

Түүний дуулсан бидний (миний) сайн мэдэх La Vie en Rose - Edith Piaf

Thursday, 4 February 2010

Дэрлэдэг ХАЙР

Мөдхөн болох гэж буй дурлалт хосуудын баяраар хайрт ханьдаа, найз залуудаа даавууны өөдөс, хөвөн эсвэл синтфон ашиглан хийсэн дэрлэдэг ХАЙР өгөөрэй.

Friday, 29 January 2010

Love Bird




Валентинаар хийж хайртаа бэлэглэх хайрын шувуухайн заавар энд..

Tuesday, 26 January 2010

Miu miu оймс

Miu miu-гийн пластиктай энэхүү урт оймсыг DIY төсөл болгон хэрэгжүүлж болмоор. Өвдөг хүрсэн оймс өнгөтэй хэдэн пластик утас зүү байхад л болоо.

Monday, 25 January 2010

Амаржихаар эмнэлэг явахдаа

Өөртөө:

Эмнэлэгээс гарахдаа өмсөх хувцас
дотуур хувцас
унтлаганы хувцас
халат
хөвөн
нойтон салфетка
хөхөвч (хөхөнд хийдэг салфетка)
гар нүүрийн алчуур
углавч, тавчик
сам, үсний боолт
үнэртэй ус
нүүрний будаг, тос
толь
шүдний сойз, оо
зургийн аппарат, камер
гар ариутгагч, пүрэл
хөх саагч

Хүүхдэд:

2 ш өлгий эсвэл хувцас, малгай, эмнэлэгээс гарахад
памперс
шүлс арчих даавуу, алчуур

Эх сурвалж

Wednesday, 20 January 2010

Зүрхэнд хүрэх түлхүүр


Алдарт Тиффани.ко-н зүрхэнд хүрэх түлхүүрүүд 100-17000 америк долларын үнэтэй аж. Зуу, мянган ногооноо түлхүүрэнд зарцуулах бэлгүй би Монгол цоожны түлхүүрээр кулон хийн зүүх (DIY) төлөвлөгөөтэй байгаа.

Tuesday, 19 January 2010

Товчин энгэрийн зүүлт

Товчоор хаалганы чимэгнээс гадна энгэрийн зүүлт бас хийж болдог аж... Таалагд- -лаа...

СОНИН платье




Zip everything up







Цахилгаан=(Шинэ)Мода

Wednesday, 6 January 2010

Шүд

Хоолны дараа шууд шүдээ угаах нь буруу

Хоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино.

Шүдний оогоо норгох нь буруу

Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.

Хэр удаан угаана төдий чинээ сайн гэдэг нь буруу ойголт юм

Шүдийг удаан угаах тусам олон бактери устгадаг хэмээх итгэл худлаа гэдгийг судалгаагаар баталсан байна. Шүдээ өдөрт хамгийн багадаа нэг удаа 2 минут орчим, хэт чанга даралгүйгээр сойздон угаагаад шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх хэрэгтэй.

Байгалын сойз

Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Алимны цуугаар шүдээ зайл

Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.

Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил

Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.

'Какао'

Какаоны үрэнд агуулагддаг бактерийн эсрэг орцны улмаас шоколад шүдэнд муу биш ажээ. Чихэр, жимсний шүүсэн дэхь хүчил бүх төрлийн шүдний дайсан бөгөөд лактозтой сүү ч гэсэн шүд цоороход нөлөөлдөг.

Амттаны оронд бяслаг

Жимсний шүүс, амттан, хатуу чихэр, карамель, гадил жимс нь шүд цоорох магадлалыг нэмдэг бөгөөд амттаны идэсэнийхээ дараа эсвэл амттаны оронд сүү, тараг уух бяслаг идэх нь аманд үүссэн хүчилийн хорыг багасган шүдийг хамгаалдаг байна.