Алдарт Marc Jacobs-ын загварыг нь зохиосон Louis Vuitton брандын хогны уут хэлбэртэй цүнх Raindrop besace нэртэй 1,960$ үнэтэй.
Sunday, 28 February 2010
Raindrop besace
Алдарт Marc Jacobs-ын загварыг нь зохиосон Louis Vuitton брандын хогны уут хэлбэртэй цүнх Raindrop besace нэртэй 1,960$ үнэтэй.
Wednesday, 24 February 2010
Хамгийн үнэтэй захиа буюу Édith Piaf-н амьдралын түүх
Хамгийн үнэтэй захиаÉdith Piaf (1915-1963), Францын аварга дугуйн спортчин Louis Gerardin-д (1912-1982) дурлаж байжээ. Дуучин Piaf-н хайрт Gerardin-даа бичсэн, 54 захиа (15.11.1951наас 18.09.1952 хооронд бичигджээ) Christie's дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан дуудлага худалдаанд орсонд утсаар холбогдсон нэгэн худалдан авагч 67 мянган евро төлөн захидалуудыг худалдаж авсан байна.
Piaf нэгэн захидалдаа ''амьдарлыхаа хэв маягийг өөрчилж, гэрлэх, хүүхэдтэй болохыг хүсэж байна'' хэмээсэн бөгөөд ''Хэрвээ чи надад ирвэл амьдарлынхаа сүүлийн мөчийг хүртэл нэг дусал ч архи амсахгүй, амлъя'' хэмээжээ.
Édith Piaf-н амьдралын түүх
Piaf-н эх Annetta Giovanna Maillard Италийн эрлийз байсан аж. Аав Louis-Alphonse Gassion (1881–1944) нь гудамжинд циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан байна. Эх нь гудамжинд дуулдаг байсан ч нөхөр нь түүнийг янханы газар луу явуулж тэдний охин Édith Piaf-н хамтаар янханы газарт амьдруулах болжээ.
Бага насандаа (янханы газарт ээжийн хамтаар амьдрч байхад) нүдэнд нь микроп үржсэнээс болж сохрох аюул тулгарч байжээ.
Гудамжинд үзүүлэх номеруудыг гүйцэтгэгчид хамгалтгүйн улмаас аав нь охиноо ээжээс нь аван, түүнээс элдэв номер үзүүлэхийг шаардах болжээ. Ингээд Édith 14 насандаа аавыхаа хажууд Édith, хамгийн сайн мэддэг дуу болох Францын төрийн дуулал La Marseillaise-г гудамжинд дуулах болжээ. Хэсэг хугацааны дараа ааваасаа салан Парисын захын хэсгээр гудамжинд сайн найз Momone-гийн хамтаар дуулах болжээ. 17 насандаа ганц охин болох Marcelle-ээ төрүүлсэн бөгөөд охин нь 2 насандаа мененгет өвчинөөр нас баржээ.
Гудамжинд Momone-гийн хамтаар дуулж байхад нь томхон музикхолын эзэн Louis Leplee "түүнийг нээсэн" бөгөөд түүнд "бяцхан болжмор" тайзны нэрийг хайрлах гэсэнд тэр үед өөр нэгэн тэр нэрийг ашиглаж байсан учраас түүнийг "Гудамжны болжмор" гэж болжээ.
Louis Leplee алуулсаны дараа Édith-г сэжиглэн удаан хугацаагаар мөрдөгдөх болсон байна.
Хэт их архи уудаг байсан тэрээр нэг удаа бороотойд жолоо бариж яваад автын осолд орон нуруундаа гэмтэл авсанаас насан туршдаа бөгтөртэй мэт ювах болжээ. Édith Piaf эхнэр гурван хүүхэдтэй Францад нилээн алдартай дэлхийн аврага боксчин Marcel Cerdan-тай танилцан бие биеэндээ дурлацгаана. Marcel Францад амьдардаггүй тул Édith Piaf утасдан түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлсэнд Marcel түүнтэй уулзахаар 1949-ны арван сард Парисаас Нью Йорк орох онгоцонд суусан нь осолдосон байна. Тэрхүү осолоос амьд гарсан хүн үгүй гэнэ.
Cerdan-ы өнгөрсөнийг мэдсэн Piaf морфин хэрэглэх болсон бөгөөд морфин хэрэглэж эхлсэн энэ үеэс түүний гар салгалж эхэлсэн аж.
Édith Piaf, Plascassier-д 10.10.1963нд элэгний хорт хавраар нас барсан бөгөөд түүний нөхөр Theo Sarapo мөн шөнө түүний шарилыг Парис руу зөөсөн аж. Энэхүү үйлдэлээ түүнийг гэртээ нас барсан мэт ойлгуулахыг хүссэн хэмээн тайлбарлажээ. Арван сарын 11нд түүний нас барсаныг олонд зарласанд мөн өдөр дотны найз Jean Cocteau-н зүрх нь зогсон нас барсан байна.
Парисын Католик сүм түүний амьдарлын түүхээс шалтгаалан сүмдээ түүний оршуулгын үйл ажиллагагааг хийхээс татгалзсан байна. Түүний шарилыг Père-Lachaise оршуулгын газар руу хүргэх замд түүний 100.000 орчим фэн нь цугласан аж.
Алдарт дуучин Charles Aznavour, Édith Piaf-н оршуулгын ёслолыг эргэн дурсахдаа “Хоёр дугаар дэлхийн дайныг дууссанаас хойш бүх Парисыг даяар ингэж их бөглөрөл үүсгэсэн өөр явдал тохиогоогүй.” гэжээ.
Түүний дуулсан бидний (миний) сайн мэдэх La Vie en Rose - Edith Piaf
Thursday, 4 February 2010
Дэрлэдэг ХАЙР
Friday, 29 January 2010
Tuesday, 26 January 2010
Miu miu оймс
Monday, 25 January 2010
Амаржихаар эмнэлэг явахдаа
Өөртөө:Эмнэлэгээс гарахдаа өмсөх хувцас
дотуур хувцас
унтлаганы хувцас
халат
хөвөн
нойтон салфетка
хөхөвч (хөхөнд хийдэг салфетка)
гар нүүрийн алчуур
углавч, тавчик
сам, үсний боолт
үнэртэй ус
нүүрний будаг, тос
толь
шүдний сойз, оо
зургийн аппарат, камер
гар ариутгагч, пүрэл
хөх саагч
Хүүхдэд:
2 ш өлгий эсвэл хувцас, малгай, эмнэлэгээс гарахад
памперс
шүлс арчих даавуу, алчуур
Эх сурвалж
Wednesday, 20 January 2010
Зүрхэнд хүрэх түлхүүр

Алдарт Тиффани.ко-н зүрхэнд хүрэх түлхүүрүүд 100-17000 америк долларын үнэтэй аж. Зуу, мянган ногооноо түлхүүрэнд зарцуулах бэлгүй би Монгол цоожны түлхүүрээр кулон хийн зүүх (DIY) төлөвлөгөөтэй байгаа.
Tuesday, 19 January 2010
Товчин энгэрийн зүүлт
Товчоор хаалганы чимэгнээс гадна энгэрийн зүүлт бас хийж болдог аж... Таалагд- -лаа...
Wednesday, 6 January 2010
Шүд
Хоолны дараа шууд шүдээ угаах нь бурууХоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино.
Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.
Байгалын сойз
Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Алимны цуугаар шүдээ зайл
Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.
Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил
Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.
'Какао'
Sunday, 27 December 2009
Бидний мэддэг бэлгэвч
Wednesday, 23 December 2009
Ганган ногоон гацуурхан
Sunday, 20 December 2009
Усанд унасан утсыг хэрхэн аврах вэ?
Yahoo answers дээр усанд унасан утсыг хэрхэн аврах вэ? асуулт хариултаа олжээ. Би бас 2003 онд нэг утсаа усанд унагаачихаад, аваад амьхандаа хатаасан ч ажиллуулж чадаагүй юмдаг. За тэгэхээр усанд унасан утсаа усанаас гаргаад яаралтай зайг нь гаргах хэрэгтэй гэнэ. Усанд унасан утасны зай болон утасны эх биеийн хооронд богино холбоос үүсэнээс болж эвдэрдэг гэнэ. Тиймээс утасаа унтраагаад зайг нь гарган зай утас хоёроо ууттай будаанд хийн 2-3 хонуулаад, будаанаасаа гаргаж ирэн халуун газар тавиж (зураг паар зэрэг олон цагаар ажилладаг, халдаг) бас нэг орчим хонуулбал шинэ утасны эрэлд гарах шаардлагагүй гэнэ шүү.
Thursday, 17 December 2009
Хаалганы товчин чимэг
Нэгэн цагт хойд зүгээс ирж байсан маслотой жигнэмэгний төмөр саванд нандиглан хадгалдаг ижил сондгой товчнууд чинь халиад сагаад байгаа бол энэхүү хаалганы чимгийг хийгээрэй. Хийхэд үнэн амархан бөлгөө.Ном хийсэн алимны хайрцагнаасаа номнуудаа гаргаад нугалаагүй тэгшхэн хэсэг дээр гортиг байхгүй бол 2 үзүүрт нь харандаа уясан хоёр харандаа ашиглан өөрийн хүссэн хэмжээний тойргийг зурна.
Иртэйхэн хайчаар дугуйгаа аятайхан тайрч аваад голд нь арай жижиг дугуй зураад цаасны хутгаар жижиг дугуйг зүсч аваад хүсвэл хаяна, хүсвэл мөн голд нь цоолоод бага гарын чимэг хийнэ.
Энэ хооронд hot glue gun-тай бол ишнүүрийг нь залгаад халааж эхлэнэ. Байхгүй бол наалдан падаа бариад голыг нь нүхлээд бэлдсэн батуман дээрээ товчнуудаа зохицуулан нааж эхэлнэ. Чимэг маань биеэ олоод эсвэлтовч тань дуусаад ирэхээр өнгөрсөн төрсөн өдрөөр тань Х-н өгсөн бэлэгний баглаад гаргаж ирээд бантиклаад хөөрхөн зүүлт, өлгүүр, хийчхэнэ. Voila.
Дашрамдахад hot glue gun гээд байгаа гайхлыг эзэгтэй бүр эзэмшвэл зохих мэт. Аль хугарсан, хагарсан, тасарсан, салсан бүрд скоч бариад гүйж байхав дээ, тийм үү....
Sunday, 13 December 2009
"Өвлийн өвгөн" хархүү танаа
Өвлийн өвгөн "хар хүү" нь цасан охин "Х"-дээ шинэ жилийн бэлэг болгож юу авахаа мэдэхгүй байна уу?Oнлайн дэлгүүр superdrug.com бүсгүйчүүдээс хамгийн ихээр таалан хэрэглэдэг, өмнөхийг нь дуусахаар ахин дахин худалдаж авдаг сүрчиг тань юу вэ хэмээн асуусанд #5 Chanel нэгт жагссан бол хоёр дугаарт Calvin Klein-ы One мөн CK-ны Eternity гурав дугаарт оржээ. Chanel-н Coco 4т, Christian Dior-н Poison тавд мөн Dior-н Ghost 6д, Cacharel болон Anais Nin уснууд долоод жагсжээ.
Lacoste-н Pink наймд Yves Saint Laurent-н Opium 9т эцэст нь Victoria Beckham-н Intimately Her аравт оржээ.
Эх сурвалж
Цасан бөмбөрцөг
Энэхүү бөмбөрцөгийг хийхэд бараг бүх төрлийн шил тохиромжтой: хүүхдийн хоолны хоосон шил, даршилсан оливийн шил, давсалсан огурцыны шил их тохиромжтой байдаг ч гартаа барьгдсан шил бүрээр хийж болно. Шилнээс гадна хуванцар эсвэл серамик, сонгосон шилэнд тань багтахуйц фигур хэрэгтэй. Хүсвэл шилнийхээ тагийг тосон суурьтай эмүүлсэн будгаар (oil-based enamel paint) будаж болно. Будсан бол таглаагаа гүйцэд хатаагаад фигурээ таглааныхаа дотор талд аб цавуугаар (epoxy) нааж өгнө. Цавууг хатаагаад шилээ усаар дүүргэнэ. Саагаа нэмээд усандаа ганц хоёр дусал глицрин дусаана. Глицрин нь сааны унах хурдыг удаашруулдаг гэнэ. Хэт их хийвэл бүх саа доороо наалдах аюултай. Бөмбөрцөгнийхөө таглааг сайтар таглаад цасаа оруулахад бэлэн боллоо.Эх сурвалж
muzicons,com
Пост бүрийн доор эсвэл дээр нь байрлуулж болохуйц плаер оллоо. Постондоо энэ сайтыг ашиглан байрлуулсан дуу автоматаар тоглож над мэтийн автоматаар тоглодог дуунд дургүй уншигчидын тань уурыг бас барахгүй их дажгүй санагдлаа.. Туршсан нэг нь санал сэтгэгдэлээ хуваалцаарай.. http://muzicons.com/



































