Tuesday, 30 March 2010

Нэгд нэг

Blake Myscoskie 2006 онд Аргантин улсаар аялахдаа олон олон гуталгүй хүүхдүүдтэй таарчээ. Нутаг буцсан Блэйк 2006 оны 5 сард TOMS компанийг нээн, тэр ондоо 10000 хүүхдийг гуталтай болгожээ. 2009 оны 12 сарыг дуусахад 400,000 дэлхийн иргэнг гуталтай болгосон ТОМСууд 48-69$ үнэтэй.

How we wear it

Swatch брэнд Colour Codes Collection-How we wear it

Wallpaper

V-Magazine

AnOther


Nylon


i-D


How do you wear your watch?

Thursday, 25 March 2010

Та аялах гэж байна уу?

"Тravel Digest" сайтьн хамгийн, хамгийн-г толилуулж байна.

Хамгийн сайхан охид бүсгүйчүүдтэй хотууд
.


10. Амстердам, Голланд
9. Тел Авив, Израйл
8. Монтреал, Канад
7. Каракас, Венесуэл
6. Москова, Орос
5. Лос Анжелос, Калифорниа, АНУ
4. Варна, Болгар
3. Буэно Аэрос, Аргантин
2. Копенхаг, Дани
1. Стокхолм, Швед

Багахан мөнгөөр хаан шиг aмьдарч болох улсууд.

* Аргантин
* Болгар
* Хятад
* Египт
* Энэтхэг
* Лаос
* Польш
* Виетнам

Мега хотууд


Арван саяас дээш хүн амтай дэлхийн мега хотууд...

* Шенген (10,700,000), Хятад
* Лагос (11,100,000), Нигер
* Парис (11,500,000), Франц
* Стамбул (11,500,000), Турк
* Тахран (11,850,000), Иран
* Лондон (12,000,000), Англи
* Бээжин (12,100,000), Хятад
* Рио Де Жанейро (12,150,000), Бразил
* Дака (13,250,000), Бангладеш
* Буэно Айрос (13,450,000), Аргантин
* Москова (13,750,000), Орос
* Карачи (14,300,000), Пакистан
* Манила (14,950,000), Флиппин
* Кайро (15,600,000), Египт
* Калкутта (15,650,000), Энэтхэг
* Жакарта (16,550,000), Индонез
* Осака (16,800,000), Япон
* Лос Анжелос (18,000,000), Калифорниа, АНУ
* Шанхай (18,150,000), Хятад
* Дели (19,700,000), Энэтхэг
* Мумбай (19,850,000), Энэтхэг
* Сао Паоло (20,200,000), Бразил
* Нъю Йорк (21,900,000), Нъю Йорк, АНУ
* Сөүл (22,200,000), Өмнөд Солонгос
* Мексико хот (22,800,000), Мексико
* Токио (34,200,000), Япон


Дэлхийн Least Welcoming улсууд


Таксины жолооч, буудлын өрөөний үйлчлэгчээс өгсүүлээд нийгмийн байдлыг нь харгалзан үзэж хамгийн "нөхөрсөг бус" улсуудыг тодорхойлсон байна.

* Алжир
* Спайны Баск хэсэг/Basque Region of Spain
* Чех
* Грек
* Ирак
* Израйл
* Хойд Солонгос
* Саудын Араб
* Серб
* Хойд Дакато, Америк

Дэлхийн хамгийн "нөхөрсөг" (Most Welcoming) улсууд

* Дани
30 гаруй жилийн өмнө "Чөлөөт хот" болгон зарласан Kопенхаген хотод үйлчилэх ганцхан хууль байдаг нь гудамжинд хүйтэн зэвсэг, хар тамхи биедээ авч явахыг хориглодог явдал ажээ.

* Финланд
Финландчууд газрын зураг гартаа барьсан :) нэгнээс тусламж хэрэгтэй эсэхийг асуугаад зогсолгүй, хайсан газар луу нь хамт алхан, хүргэж өгдөг найрсаг хүмүүс гэнэ шүү.

* Голланд
Хар тамхи биедээ авч явах нь Голланд улсад хууль бус биш аж.

* Ирланд, Европ
Хамт "уух" хань олдохгүйн зовлонгүй үлс гэнэ шүү:).

* Сингапур
Тус улсын иргэд нь баян, уйдсан хүмүүс байдаг тул, шинэ хүмүүстэй танилцах бөөн хүсэл байдаг гэнэ шүү!

* Швед, Скандинав
Иргэд нь ихэд найрсаг, охид нь загвар өмсөгчид шиг улсын эрчүүд нь ч бас дутхааргүй гэнэ.

* Швецарь

* Тайланд
Тайланд дахь ихэнх хүнд таньд зарах ямар нэгэн зүйл байгаа нь тэд таныг явдаг мөнгө болгож хардаг гэсэн үг биш.

* Турк

* Албань
Хэдийгээр Албаньчууд гэмт хэрэг, зэвсэглэсэн бүлэглэлүүдээрээ алдартай ч бензин түгээгүүр дээр бензин авахаар зогсох хэдэн хоромдоо насан туршдаа найзлах найзтай болж болох цөөхөн газруудьн нэг.

* Косова
Косова улсаар аялж байхдаа анх удаа Америк Улсын иргэн болсоноороо бахархсан гэнэ. Тиймээс та Косова руу хүлгийн жолоо залбал, англиар яриад, өөрийгөө Америк гэж хэлээрэй :)

Tа үсээ будах гэж байна уу?


Эмэгтэйчүүд бид толинд хараад өөртөө өөрчлөлт хүсэж байгаа/ өөрөө өөртөө таалагдахгyй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд үснийхээ өнгийг өөрчилдөг билээ. Тэгвэл үсээ будах нь эрүүл мэндэд элдэв гаж нөлөөтэй юу?

Үсээ будах гэж байна уу? анхаар!!

Химийн будаг уу байгалийн будаг уу, алийг нь сонговол дээр вэ? Үснийхээ өнгийг өөрчлөх, цагаан үсээ дарах эсвэл өнгө нэмэхийн тулд... Хамгийн тохиромжтой үсний будгийг хэрхэн сонгох вэ?

Хүний үс 5 үндсэн элэментээс бүрддэг.

• Уураг 83-87%
• чийг 3%
• Давс
• Сахар
• Тосны хүчил

Үс нь амьд организм биш учираас үсээ хамгаалах хэрэгтэй. Үс, арисны байвал зохимжтой pH хэмжээ нь 4,5–5,5.

3 төрлийн химийн будаг байдаг.

• Шууд будгууд, Удаан будгууд мөн өнгөөрөө ордог будгууд.

Шууд будгууд үсийг тань өөрчилдөггүй. Будгууд хасах, үс тань нэмэх цэнэгтэй тул бие биеэ соронз мэт татаж будаг үсний тань гадна талд наалдана. Ийм төрлийн будгууд таны үсийг гялалзуулдаг ч, цагаан үс дарах эсвэл таны үсэнд өнгө оруулах шидгүй аж.

Удаан будгууд нь оксидасион сууртай. Ийм төрлийн будганд агуулагдах осдидасионаас гадна амониак агуулагддаг. Амониак үсний гадаргуунд байдаг хамгаалалтыг зайчилж химийн бодис (оксидасион) ороход тохиромжтой нөхцөл бүрдүүлж өгдөг.

Өнгөөрөө ордог будгууд шууд ордог будгууд болон удаан будгуудын завсарын бүтээгдэхүүн юм. Амониак агуулдаггүй ч оксидасион агуулна.

Байгалын будаг

Хенна, хамгийн олонд танигдсан байгалын будаг юм. Үс будах, шивээс хийлгэхэд хэрэглэгддэг хеннаг Энэтхэг, Ойрхи Дорнод, Хойд Африкт ургадаг нэг төрлийн ургамалаас гаргаж авдаг. Энэ ургамалаас шараас улаан хүртэлх өнгийг гаргаж авч болдог.

Органик үсний будгууд "органик" мөн үү?

• Байгалийн бүтээгдэхүүн хэмээгдэх бүтээгдэхүүнүүдэд BDIH (шалгагдсан байгалийн косметик) сертфикат байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Органик будаг нь хиймэл үнэр, өнгө, хадгалах бодисууд, парафин мөн петролын гаралтай бодис агуулаагүй байх ёстой.

Үсний будаг хорт хавдар үүсгэх үү?

• Хүний арьс гоо сайханы бүтээгдэхүүнүүдийг хүлээж аван цусны эргэлтэнд оруулах чадвартай. Тиймээс хэрэглэх хүнснийхээ орцыг хардаг шигээ хэрэглэх гоо сайханы бүтээгдэхүүнүүдийхээ орцыг харж, хянаж байж хэрэглэж сурах хэрэгтэй.

• Үсний будганы орцонд 22 төрлийн химийн бодисийг хэрэглэхийг Европийн орнуудад хориглосон байдаг юм байна.

Үсний тань будагны найралган дотор доорх бодисууд байгаа эсэхийг анзаар!

Доорх 22 химийн бодисийг агуулж байвал таны эрүүл мэндэд хор учируулж магад тул анхаар!

• 6-Methoxy-2,3-Pyridinediamine
• 2,3-Naphthalenediol
• 2,4-Diaminodiphenylamine
• 2,6-Bis(2-Hydroxyethoxy)-3,5-Pyridinediamine
• 2-Methoxymethyl-p-Aminophenol
• 4,5-Diamino-1-Methylpyrazole
• 4,5-Diamino-1-((4-Chlorophenyl)Methyl)-1H-Pyrazole Sulfate
• 4-Chloro-2-Aminophenol
• 4-Hydroxyindole
• 4-Methoxytoluene-2,5-Diamine
• 5-Amino-4-Fluoro-2-Methylphenol Sulfate
• N,N-Diethyl-m-Aminophenol
• N,N-Dimethyl-2,6-Pyridinediamine
• N-Cyclopentyl-m-Aminophenol
• N-(2-Methoxyethyl)-p-phenylenediamine
• 2,4-Diamino-5-methylphenetol
• 1,7-Naphthalenediol
• 3,4-Diaminobenzoic acid
• 2-Aminomethyl-p-aminophenol
• Solvent Red 1 (CI 12150)
• Acid Orange 24 (CI 20170)
• Acid Red 73 (CI 27290)

Шалгалтанд шипигүй орох нь дайнд зэвсэггүй орохтой адилхан :)

Та ямар арга хэрэглэдэг/хэрэглэдэг байсан бэ?

Пүүзэн сандал






80 ногооны үнэтэй энэ пүүзэн сандал, сандалан пүүз нэг л сонин харагдаад байгаа юм даа...

Wednesday, 24 March 2010

Kitchen: COLOR me


Гал тогооны тань өрөөг чимэглэх эдгээр царайлгууд 1500$-с эхлэнэ..

Saturday, 20 March 2010

Converse чимэглэх

Friday, 19 March 2010

More buttons

Товчны хайрцаг хэзээ хэзээнээс илүү моданд орж байх шиг... Заавал путболк гэлгүй цахилгаан- -тай эсвэл голоороо товчтой цамцныхаа энгэр, ар нурууг, малгай, цүнхээ бас чимэглэж болмоор...
Товчоор
Энгэрийн зүүлт
Хаалганы чимэг

R U SINGLE


Care for a COMPANY?

Wednesday, 10 March 2010

Нойрсож буй гоо сайхан..













Америк ихэр зурагчид Tracy - Kelley Ryden нарын уран бүтээл...

Төмөр деталь






Tuesday, 9 March 2010

ГАГА ДОЛЛАР



Craig Gleason-ны бүтээл ГАГА ДОЛЛАР

Jeggings = Jeans + Leggings



Жинсэн ретуз=Шинэ мода

Monday, 8 March 2010

Чихэвчтэй чихэвч



Өвөл зунгүй хөгжим сонсохыг хүсэгчидэд NEFF маркийн зөөлөвчтэй чихэвч 42$

http://www.formspring.me/

Надад хэлэх, надаас асуух, намайг таалах, хайрлах, таних, зугаацуулах зүйл байвал наашаа (Аймар egocentric....) :)
http://www.formspring.me/

Taupe

Шинэ мода Taupe (саарал бор!) өнгөтэй хумсний лак... Таалагдсан бол Chanel-Particulière 505 эсвэл Opi-You don’t know Jacques лакуудыг авч хумсаа будаж болох ч аль алийг нь олоход хэцүү миний тохиолдолд flormar брэндийн m105 номерийн лакийг багахан хар лактай холин гангарч байна.

Sunday, 28 February 2010

Raindrop besace

Алдарт Marc Jacobs-ын загварыг нь зохиосон Louis Vuitton брандын хогны уут хэлбэртэй цүнх Raindrop besace нэртэй 1,960$ үнэтэй.

Wednesday, 24 February 2010

Хамгийн үнэтэй захиа буюу Édith Piaf-н амьдралын түүх

Хамгийн үнэтэй захиа

Édith Piaf (1915-1963), Францын аварга дугуйн спортчин Louis Gerardin-д (1912-1982) дурлаж байжээ. Дуучин Piaf-н хайрт Gerardin-даа бичсэн, 54 захиа (15.11.1951наас 18.09.1952 хооронд бичигджээ) Christie's дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан дуудлага худалдаанд орсонд утсаар холбогдсон нэгэн худалдан авагч 67 мянган евро төлөн захидалуудыг худалдаж авсан байна.
Piaf нэгэн захидалдаа ''амьдарлыхаа хэв маягийг өөрчилж, гэрлэх, хүүхэдтэй болохыг хүсэж байна'' хэмээсэн бөгөөд ''Хэрвээ чи надад ирвэл амьдарлынхаа сүүлийн мөчийг хүртэл нэг дусал ч архи амсахгүй, амлъя'' хэмээжээ.

Édith Piaf-н амьдралын түүх

Piaf-н эх Annetta Giovanna Maillard Италийн эрлийз байсан аж. Аав Louis-Alphonse Gassion (1881–1944) нь гудамжинд циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан байна. Эх нь гудамжинд дуулдаг байсан ч нөхөр нь түүнийг янханы газар луу явуулж тэдний охин Édith Piaf-н хамтаар янханы газарт амьдруулах болжээ.

Бага насандаа (янханы газарт ээжийн хамтаар амьдрч байхад) нүдэнд нь микроп үржсэнээс болж сохрох аюул тулгарч байжээ.

Гудамжинд үзүүлэх номеруудыг гүйцэтгэгчид хамгалтгүйн улмаас аав нь охиноо ээжээс нь аван, түүнээс элдэв номер үзүүлэхийг шаардах болжээ. Ингээд Édith 14 насандаа аавыхаа хажууд Édith, хамгийн сайн мэддэг дуу болох Францын төрийн дуулал La Marseillaise-г гудамжинд дуулах болжээ. Хэсэг хугацааны дараа ааваасаа салан Парисын захын хэсгээр гудамжинд сайн найз Momone-гийн хамтаар дуулах болжээ. 17 насандаа ганц охин болох Marcelle-ээ төрүүлсэн бөгөөд охин нь 2 насандаа мененгет өвчинөөр нас баржээ.

Гудамжинд Momone-гийн хамтаар дуулж байхад нь томхон музикхолын эзэн Louis Leplee "түүнийг нээсэн" бөгөөд түүнд "бяцхан болжмор" тайзны нэрийг хайрлах гэсэнд тэр үед өөр нэгэн тэр нэрийг ашиглаж байсан учраас түүнийг "Гудамжны болжмор" гэж болжээ.
Louis Leplee алуулсаны дараа Édith-г сэжиглэн удаан хугацаагаар мөрдөгдөх болсон байна.

Хэт их архи уудаг байсан тэрээр нэг удаа бороотойд жолоо бариж яваад автын осолд орон нуруундаа гэмтэл авсанаас насан туршдаа бөгтөртэй мэт ювах болжээ. Édith Piaf эхнэр гурван хүүхэдтэй Францад нилээн алдартай дэлхийн аврага боксчин Marcel Cerdan-тай танилцан бие биеэндээ дурлацгаана. Marcel Францад амьдардаггүй тул Édith Piaf утасдан түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлсэнд Marcel түүнтэй уулзахаар 1949-ны арван сард Парисаас Нью Йорк орох онгоцонд суусан нь осолдосон байна. Тэрхүү осолоос амьд гарсан хүн үгүй гэнэ.

Cerdan-ы өнгөрсөнийг мэдсэн Piaf морфин хэрэглэх болсон бөгөөд морфин хэрэглэж эхлсэн энэ үеэс түүний гар салгалж эхэлсэн аж.

Édith Piaf, Plascassier-д 10.10.1963нд элэгний хорт хавраар нас барсан бөгөөд түүний нөхөр Theo Sarapo мөн шөнө түүний шарилыг Парис руу зөөсөн аж. Энэхүү үйлдэлээ түүнийг гэртээ нас барсан мэт ойлгуулахыг хүссэн хэмээн тайлбарлажээ. Арван сарын 11нд түүний нас барсаныг олонд зарласанд мөн өдөр дотны найз Jean Cocteau-н зүрх нь зогсон нас барсан байна.

Парисын Католик сүм түүний амьдарлын түүхээс шалтгаалан сүмдээ түүний оршуулгын үйл ажиллагагааг хийхээс татгалзсан байна. Түүний шарилыг Père-Lachaise оршуулгын газар руу хүргэх замд түүний 100.000 орчим фэн нь цугласан аж.

Алдарт дуучин Charles Aznavour, Édith Piaf-н оршуулгын ёслолыг эргэн дурсахдаа “Хоёр дугаар дэлхийн дайныг дууссанаас хойш бүх Парисыг даяар ингэж их бөглөрөл үүсгэсэн өөр явдал тохиогоогүй.” гэжээ.

Түүний дуулсан бидний (миний) сайн мэдэх La Vie en Rose - Edith Piaf

Thursday, 4 February 2010

Дэрлэдэг ХАЙР

Мөдхөн болох гэж буй дурлалт хосуудын баяраар хайрт ханьдаа, найз залуудаа даавууны өөдөс, хөвөн эсвэл синтфон ашиглан хийсэн дэрлэдэг ХАЙР өгөөрэй.