Tuesday, 20 November 2007

Шанлиурфа (Урфа)

Загастай нуур нь их сонин домогтой юм билээ. Ибрахим нь ойролцоогоор М.Э.Ө 1900-гаад онд амьдарч байсан Мусламан, Христ мөн Еврэй шашинтануудийн хувьд чухал "бурханы элч" юм. Урфагийн захирагч Нэмрүт, Ибрахимийг Урфагийн цайзан дээрх 2 багананаас чавхдан түүүдэг галд шатаан хороохыг завдтал; гал нь ус болон, түлээнүүд нь загас болсон юм гэнэ лээ.






Загастай нуур


Урфа цайз

Урфа цайзан дээрх багана




Хөвөнгийн тариалан,хөвөн хураах бас л явдалтай ажил байна лээ. Hэг нэгээр нь түүчихээд дахин боловсруулж байж бидний хэрэглэдэг хөвөнг гаргадаг юм билээ.





Кэлаянак (Түрк нэр нь)-Латин нэр нь Geronticus eremita

'Кэл' гэдэг нь халзан гэсэн үг. Халзан болохоор нь ингэж нэрлэдэг юм байх. Энэхүү шувууны төрөл нь нэн ховордсон бөгөөд дэлхийд нийт 500-гаад толгой үлдсэн хэмээн таамаглаж байгаа. Насан туршдаа ганц ханьтай (үнэнч :-)) амьдардаг болохоор үржих нь удаан байдаг юм байна. Дээгдээхэй байхдаа хүзүү толгойныхоо хэсгээр үстэй байдаг ч яваандаа гуужин толгой хүзүүний хэсэг нь халзардаг юм байна. Өнөөдрийн байдлаар Фарс болон Туркэд (Бирэжик, Шанлиурфа) хамгаалалтанд өсөж үрждэг байна. Өдөрт хоёр удаа өөхгүй татсан мах, чанасан өндөг зэрэг нилээн тансаг хоол иддэг юм билээ. Бирэжикт 1962 он нийт 130 хос үлдсэн байсан бөгөөд 1972 оныг хүртэл нэг нь ч өндөглөөгүй байна. 1973 онд 26н хос үлдсэнээс 1982 онд 17 хос нь л нүүдэллэн ирсэн байна. Тэгээд л хамгаалалтанд авсан юм байх. Гэр бүлүүдийг нь тусад нь, ганц биеүүдийг нь тусад нь хашаанд хийсэн байдаг юм билээ. Энэ гэр бүлийнх нь хашаа, ганц биеүүдийг нь надаа харуулаагүй. :-( Өнөөдрийн байдлаар тэнд 107 "халзан шувуу" байгаа гэсэн.

No comments: