Wednesday, 21 November 2007

Арабын нэгэн цэцэн үг.

“Хүмүүс дөрвөн янз байх аж.

Нэгд, Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн.Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.

Хоёрт, Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.

Гуравт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.

Дөрөвт, Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино”

No comments: