Sunday, 20 April 2008

Зөв гэж боддог, мэддэг буруунууд

Английн FSB эрүүл мэндийн зөвөлгөөний төв бидний "Зөв гэж боддог буруунууд"ийн талаар судалгаа хийсэн байна. Тэдний үзэж байгаагаар насанд хүрэгсдийн 50% нь ээжүүдийн уламжилалт эрүүл мэндийн зөвөлгөөг ХӨДЛӨШГҮЙ ҮНЭН гэж боддог гэнэ.

1. С витамин ханиадын төрлийн өвчинтэй тэмцдэг: БУРУУ
С витамин нь дархлалыг сайжруулдаг. Хaниадыг эмчилдэггүй.

2. Өдөрт нэг алим эмчээс хол байлгана: ЗӨВ
Алиманд байдаг исэлдэлийн эсрэг (антиоксидант) бодисууд нь хорт хавдартай тэмцэж, зүрхийг хамгаална, холестрол багасгана.

3. Нойтон үстэй гадагшаа гарах нь ханиад хүргэдэг: БУРУУ
Ханиад хүрэх нь вируснаас болдог.

4. Тахиа чанасан усанд шөл хийж идэх нь ханиаданд тустай: ЗӨВ
Халуун шингэн уух, тахианы махан дахь шим, давс ханиаданд нөлөөтэй.

5. Нэг хундага дарс сайн: ЗӨВ
Улаан дарсанд байдаг антиоксидан судас битүүрэхээс хамгаалдаг.

6. Цатгалан байхдаа сэлэх аюултай: БУРУУ
Цатгалан байхдаа сэлэх нь эрүүл мэндэд хортой нөхцөл биш.

No comments: