Saturday, 12 July 2008
1. Үс тань тослогтсон ч та усанд орох завгүй байгаа бол та том, хөвсгөр багс аваад нунтаг пудрт дүрээд гаргаж доошоо тонгойж байгаад үснийхээ угийг нунтаг пудрээр пудердээд үзээрэй. Хэн ч таны усанд ороогүйг анзаарахгүй.
2. Багсны үзүүр лүү үнэртэй уснаасаа цацаад, үснийхээ угаас үзүүр хүртэл гүйлгэхэд бүтэн өдрийн турш үснээс чинь сайхан үнэртэх болно.
3. Үүг вазилинаар арилгаж бол. Оймсондоо утхаасаа өмнө вазиллин шингээнэ.
4. Дасгал хийсэний дараа нүүр тань улайгаад хоёр гурван цаг улаанаараа байдаг бол заалнаас гарахаасаа өмнө харшлийн эсрэг эм уух хэрэгтэй.
5. Авакадог голоор нь хуваагаад үрэнд нь хутгаа зоон 2 тийшээ зөөлөн хөдөлгөхөд үр нь гарч ирнэ. Дотрох зөөлөн эдийг халбагадан гаргаж ирээд нухаж бэлтгэнэ. Бүх биендээ нухсан авакадогоо түркхээд 20 минут хэртэй байлгасань эцэст арьс тань булбарай, зөөлөн болсон байна.
6. Хумс тань хугарсан бол бүх хумсаа авахын оронд хугарсан хумсаа супер цавуугаар наагаад улаан, хар, цэнхэр зэрэг тод өнгөөр будхад хэн ч таны хугарсан хумсыг анзаарахгүй.
7. Уруулаа будсан улаан будаг тань арилахгүй байгаа бол хөвөнд нүүр цаварлагч шингээгээд арөихад амархан арилах болно.
8. Хөмсөгөндөө хааяадаа нүдний тос түрхсэнээр хөмсөг тань чийгшэж; хуурайшиж, хаг шиг харагдах үхмэл ариснаас салахад тань туслана.
9. Хөлөө гялалзуулахыг хүсвэл өөрийн хэрэглэдэгдэг биений тосон дээр бага зэрэг хүүхдийн биений тос (Baby Oil) нэмж холиод түрхэнэ.
10. Хумсныхаа махыг зөөлөн болгохьн тулд чавганы тос түрхэх хэрэгтэй.
11. Контур тань үс бөөгнөрсөн бол контураа хөлдөөгчинд хийгээд 15 минут байлгасаны дараа гаргаад хэрэглээд үзээрэй.
12. Нүүрэн дээрээ гарсан батгануудаас залхаж байна уу. Тэгвэл энэхүү хямд төсөр аргийг хэрэглээд үзээрэй. Батган дээрээ вандуйны дайтай оо түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгана.
13. Сормуус эргүүлэгчээ сэнсээр хэдэн секунд халаасанаар сормуус тань хурдан хэв орох болно.
14. Элдэв үнэртэй, гаж хэлбэртэй саванг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол дотуур хувцасныхаа шургуулганд хийгээд үзээрэй. Дотуур хувцаснууд тань байнга таатай үэртэх болно.
15. Хөмсөгний сам байхгүй бол сойзоор самнаад үзээрэй.
16. Хэрэв арьс тань мэдрэмтгий эсвэл ямар нэгэн шалтаанаар хуурайшсан бол ууттай ногоон (jasmine tea) цай усанд дүрээд гаргаж ирэн 2-3 минут хөргөөд хуурайшсан хэсэг дээрээ тавина.
17. Хөлнийхөө үсийг хусахдаа хөөс байхгүй бол ангижруулагч түрхээд хусаад үзээрэй. Ангижруулагч үсийг зөөлрүлэх үйлчилгээтэй тул таны ажилийг хөнгөвчилнө.
18. 1 хэмжээс цагаан цууг 4 хэмжээс газтай устай холиод үсэндээ түрхэж 15 минут байлгаад дараа нь үсээ шампуньдан угаагаарай. Таны үс маш сайхан гялалах болно.
19. Элдэв үнэртэй үнэтэй биений тос авахийн оронд хямдавтар үнэргүй тос аваад өөрийн хэрэглэдэг үнэртэй уснаасаа хэд гурав дусаад сэгсэрч нийцүүлээрэй.
20. Арьс тань хуурайшаад байгаа бол өндөгний цагаанаар маск тавиарай. Өндөгний цагааныг ялгаад, нүүрэндээ түрхэн 5 минут хэртэй байлгасаны дараа угаахад арьс таны чийгшссэн байх болно.
21. Арьс тань хэт мэдрэмтгий бол нүүрээ угаасаны дараа алчуурны оронд нойлын цаасаар арчаад үзээрэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment