Манай өрөөний цонхны харалдаа (өрөө маань basement буюу тал газар дор учир цонхны харалдаа зогссон машин, гадуур явж буй хүний хөл зэрэг харагдана)зогссон нэг суудлын автомашинaaс нэгэн Монгол эмэгтэй орилохыг сонсоод өөрийн эрхгүй цонхоороо харлаа.. Яах аргагүй 30 гаруй насны Монгол эмэгтэй тэрхүү машинаас буухаар тэмцэх аж. Намайг цонхоор харахыг харсан жолооч эмэгтэйг буулгаад явав.
Хэсэг хугацааны дараа нөгөөх эмэгтэйн уйлах, утасаар ярих чимээ сонсогдож эхлэв.
Хажуу орцны довжоон дээр суугаад, намайг хэн ч ойлгохгүй юм чинь гэж бодсон уу чанга чанга ярих.
Хүссэн хүсээгүй яриаг нь хэсэг сонслоо.
Авчирсан эмэгтэй нь "биеийг нь худалддаг" (энэхүү үгийг тэр эмэгтэй өөрөө хэрглэсэн болно.) бололтой. Таньд (утсаар яриж буй эмэгтэйгээ та гэх ажээ) гомдсон гэнэ, та охиноо ч гэсэн худалддаг гээ биз дээ, эндхийн Монголчууд "таны" тухай тэгж яридаг бла бла блаа....
Нуулгүй хэлэхэд оюутнууд энд ажилладаг ХАР Монголчуудтай аль болох уулзаж учирч, танилцахгүйг хичээнэ. Уулзаж учираад танилцсаны дараа хэзээ "гэрлье" (энд харласан Монголчууд хууль ёсны болохын тулд оюутнуудтай эсвэл Турк хүнтэй гэрлэх ёстой. Туркууд Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэж суухаасаа илүү нэг эсвэл нилээн хэдэн шөнийн хань гэж үздэг тул, гэрлэж сууж, ЦАГААРУУЛАХ Монгол оюутнуудын асуудал. Гэрлэе гэхээр л гэрлэчихэнэ гэж байхгүй ч миний мэдэхийн 5-6 оюутан ажилчинтай албан ёсоор батлуулсан байдаг.) эсвэл "пасспортоо түр хэрэглүүлүүч" гэх болоо гэж айна.
Дээрх шалтгаанаар мэдсэн ч мэдээгүй, сонссон ч сонсоогүй юм шиг хэсэг суулаа. Гудамжаар явах хүмүүс эргэн эргэн харж, хэрэгт дуртай нэг нь тагтан дээрээ гараад зогсчихож.
Нөгөөх эмэгтэйн маань хоолой нь зангираад, нус нулимсандаа хутгалдан чанга чанга орилсоор. Гадаа ч халуун гэж жигтэйхэн..
Хүн чанар зулгаагаад ганц аяга хүйтэн ус гаргаж өгөнгөө, хүсвэл манайд орж тайвшир гэхээр гарлаа. Довжоон дээр ярьж байгаагаас нь гадна бас нэг гар утас, холбоотой хэдэн түлхүүр, тамхи цацан тавижээ...
Thursday, 31 July 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
bichsen zuiluudees chine harhad iim uzegdel nileen ih bdag bololtoi. Tugshuurtei l yum. Togsoh bolj bgaa yumuu. Shuud ireh yumuu.
Post a Comment