Monday, 6 October 2008

Эх дэлхийгээ аварцгаая


Kim McKay, Jenny Bonnin нарын бичсэн, өдөр дутмын дадлуудаа бага зэрэг өөрчирлсөнөөр эх дэлхийгээ аварч болох тухай "True Green" ном/гарын авлагыг олж уншлаа. Цэвэр усны нөөц багатай, утаан агаартай, шороон хивстэй миний муухай Монголд доорх аргуудыг хэрэглэх, ухаантай, ухамсартай хэдэн хүн байгааг хэлж мэдэхгүй ч гурван сармагчны үлгэрийг давтахгүйн тулд уншсан мэдсэнээ хуваалцая, ухамсарлан хэрэгжүүлэх эсэхээ та мэдээрэй. Дашримдахад "Clean The World Up" хэмээх иргэний хөдөлгөөн дэлхий даяар тархсан байхад Монгол маань Африк, Арабын зарим улс барьцалдан хөдөлгөөнд элсэж энэ тэр явдал суудал болоогүй харагдах юм.

Гэртээ-1

1. Багасга. Ганц аяга цай бэлтгэхийн тулд 1 л ус буцалгадаг бол, үзсэн үзээгүй телевиз, радио, хүнгүй өрөөний гэрлүүд тань байнга асаалттай байдаг бол, зарим зүйлийг ер хэрэглэлгүйгээр хаядаг бол дээрх үйлдлүүдээ хяанасанаар, хог хаягдал-бодирдолт-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-хэмнэлт (багасгасанаар хог хаягдалыг багасгаж, хог хаягдалыг багасгасанаар газар дэлхийн бодирдолыг багасгаж, бодирдолыг багасгасанаар агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах, хувь хүний хувьд тогны усны мөнгөндөө хэмнэлт) хийнэ.

2. Дахиж хэрэглэ. Хэрэглэсэн зүйлс маань хэдэн сар, өдөр, цаг бүр минутын дотор хог хаягдал болдог. Дахин хэрэглэх боломжтой даавуун тор, шилэн саванд савлагдан зарагддаг бүтээгдэхүүн авч хэрэглэн, шилийг, даавуун торыг дахиж хэрэглэсэнээр хог хаягдал-бохирдол-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-хэмнэлт хийнэ.

3. Recycle. Бидний хог түүдэг хэмээн ад үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-г дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөн цагаан савыг дахиж хэрэглэсэнээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн 5%-хан хувийг хэрэглэдэг, 1 тон хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртлэх хувийн тог хэмнэдэг, 17 мод, 26.500 л ус авардаг, 27 кг агаарын бохирдол үүсхээс хамгаалдаг байна. Энд мөн хаягдал-агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-бодирдол сүлжээ явагдана.

4. Парперсний оронд даавуу. Нэг хүүхэд дунджаар 6000 памперс хэрэглэдэг байна. Жил бүр хүүхдийн памперс хийхийн тулд 150.000 гаруй тон цаас, 12.000 тон хуванцар хэрэглэдэг байна. Хүүхэддээ памперсны оронд даавуу хэрэглэсэнээр, даавуугаа цуглуулж байгаад олноор нь, багахан боктой, бүлээн усанд угаасанаар, хэцэн дээр тохож хатаасанаар бодирдол, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж болно.

5. 5 минут душ. Стандарт шүршүүрийн толгой минут дутамд 15-23 л ус цацдаг байна. Хэрэв та өдөр бүр 10 минут орчим шүршүүрт ордог бол жилд жилд дунджаар нэг усан сан дүүргэх хэмжээний усыг дэмий асгадаг юм байна. Усыг халаахын тулд зарцуулсан энергитэй холбоотойгоор та 1000 орчим кг корбодиоксит агаарт цацагддаг байна. Усанд орох цагаа 5 минут болгож багасгасанаар жилд 20.000 л ус хэмнэж, 500 кг карбон агаарт цацагдахыг болиулдаг байна. Мэдээж ус, тогний магадгүй газны мөнгөө хэмнэнэ.

6. Усаа хэмнэ. Дунд айлын усны хэрэглээний 25 орчим хувь нь душанд ороход зарцуулагддаг байна. 4 гишүүнтэй нэг гэр бүл чдчр бүр 5 минут усанд ордог гэж тооцвол долоо хоногт 2500 гаруй л ус хэгэглэгдэнэ. Энэхүү усыг душныхаа толгойг солисоноор багасгах боломжтой юм. Хэмнэлттэй душны толгой минутанд 5.5-7.5 л ус шахдаг бөгөөд, стандарт душны толгойг хэмнэлттэй душны толгойгоор солисоноор, 4 гишүүнтэй дундаж айлын гишүүн бүр өдөрт дунджаар 5 минут усанд орлоо гэж тооцвол жилд 75.700 л ус хэмнэж, усны хажуугаар ус халаах тог, газны мөнгийг хэмнэнэ. Энэ нь 135 гаран кг карбон агаарт цацахыг болиулдаг байна.

7. Усаа хайрла. Дэлхий дээр бүх усны зууны гуравхан хувь нь цэвэр ус бөгөөд тэр хэмжээний гуравны нэг нь хүмүүс бидний хэрэглээг хангах чанартай байдаг байна. Гэтэл бид тэр усныхаа ихэнхийг 00 ус татахад ашиглаж байна. 00 ус хэрэглээ өрхийн ус хэрэглээний 30 хувийг эзэлдэг байна. Хуучин, нэг удаа татахад агуулах дотрох бүх усаа асгадаг систем 11 л ус асгадаг бөгөөд, орчи үеийн хэмнэлттэй татуургууд 4 орчим л ус асгадаг байна. HET (High Efficiency Toilets) усны хүчэнд нөлөөлөлгүйгээр, 00-г цэвэрлэх явцад зарцуулах усыг 60 орчим хувиар багасгадаг байна. 00 тань хуучин бол нэг эсвэл хэд хэдэн ундааны саванд ус дүүргэн агуулахад (почки) нь байрлууласанаар ус хэмнэж, усны мөнгө тань бага гарах болно.

8. Аяга, таваг угаагчаа дүүргэ. Өрхийн усны зарцуулалтын 15 нь угаалтуур, аяга таваг угаах машиннд зарцуулагддаг байна. Энэ усыг халаахад зуу зуун кг карбон агаарт цацагддаг байна. Дундаж аяга таваг угаагч машин нэг угаалтанд 40 л ус зарцуулдаг бол хэмнэлттэй машинууд хагасыг нь хэрэглэдэг байна. Аяга таваг угаагчаа зөвхөн дүүрсэн үед нь ажиллуулсанаар өдөрт 40-80 л ус хэмнэж, түүнтэй холбоотой тос, газ хэмнэнэ. Аяга тавгаа угаагчы хатаах програмаар биш тавиур дээр тавиж хатаах, шинэ угаалгын машин авахдаа А эсвэл түүнээс дээш (A+, A++)байхад нь анхаар. Аяга таваг угаагчгүй бол томхон савандаа савантай ус хийгээд бүх тавгаа, аягаа савандсаныхаа дараа урсгал усанд зайлж бага ч болуу ус хэмнэж болно.

9. Нарны энергийг ашигла. Өрхийн тогны мөнгөний 15 хувь, агаарт цацагдах карбоны ихэнх хувь нь ус халаахад зарцуулсан энергийг гаргаж авах явцад үүсдэг байна. Цахилгаан халаагураар халаасан 13 л ус халаах дутамд 1 кг орчим карбон агаарт цацагдаж байдаг бөгөөд нарны энергийг ашиглан ус халаах систем (Термосифон) худалдаж аван хашаандаа сүүдэр үздэггүй газарт байрлуулсанаар гэрийнхээ халуун усны хэрэгцээний 90 хувийг хангахуйц усыг нарны энерги ашиглан үнэгүй халаах боломжтой болдог аж. Эхэндээ тус симтем нь үнэтэй мэт санагдах боловч зардалаа 2-3 жилд бүрэн нөхөж дараа жилээсээ орлого болон орж ирэх болно гэдгийг тодотгомоор байна. "A penny saved is a penny earned" гэдэг шүү дээ.
Үүний хажуугаар жил бүр цахилгаан халаагуураар ус халаахад агаарт цацгдах 2.5втон карбон цацахас хамгаална.

10. Нарны энергийг ус халаахаас гадна тог үйлдвэрлэхэд ашиглаж болно. Фотоволтайк системийг анх гэртээ байрлуулахад зардал өндөртэй байх ч фотоволтайкийн хамгийн багадаа 30 жил тог үйлдвэрлэнэ, 8-20 жилд өөрийхөө зардалыг нөхнө гэж бодохоор бас ч муугүй хөрөнгө оруулалт байгаа биз. Ойрын хугацаанд нарны энергинээс тог үйлдвэрлээг хавтангууд 2 жилд зардалаа нөхөж чадахуйц хүчин чадалтай, хямд болох аж. Үүний хажуугаар цахилгаан хэрэглээгүй киловат цаг (kWh) тутамд 750 гр карбон агаарт цацагдахаас сэргийлэх аж.

11. Шинэлэг санааг үзэх ядах, атаархах биш ашиглаж сурцгаая. Бидний хэрэглэдэг ердийн гэрлийн шил гэрлээс илүүтэйгээр дулаан (95 хувь) ялгарууулдаг байна. 20 ватын CFL (Compact fluorescent lamp) гэрлийн шилээр 100 ватын ердын гэрлийн чийдэнгийн гаргадаг гэрлийг гаргадаг бөгөөд 8-9 дахин урт насладаг байна. 1 CFL-г дунджаар 5 жил хэрэглэнэ гэж тооцвол энгийн чийдэнгийн 1/4 хүртлэх энергээр 100% гэрэлтэж, 635 кг карбон агаарт цацагдахаас сэргийлэх ажээ. CFL гэснээс саяхан Турк Улсын ерөнхий сайд Tayyıp Erdoğan, бүх төрийн өмчний байгууллагуудын чийдэнг CFL болгож солих шийдвэр/зарлиг гаргасан билээ. Бас нэг сонирхолтой тооцоо, Турк улсын өрх бүр ганцхан чийдэнгээ CFL болгож солибол 1 сая айлыг гэрэлтүйлэхүйц энерги хэмнэж, 200.000 машины агаарт цацах карбоны дайтай карбоныг агаарт цацагдахаас сэргийлж чадна гэнэ.

12. Теньнээс хол бай. Тень дэлхийн дулааралтад багагүй нөлөөтөй аж. Учир нь их хэмжээний энергиэр бага хэмжээний дулаан ялгаруулдаг, ганцаараа цагт ойролцоогоор 1 кг карбон агаарт цацдаг аж. Сэстэй халаагуурууд ч гэсэн тэднээс дутам юмгүй гэнэ. Тэрхэн хэсэгтээ дулаан ялгаруулдаг (бөөн тог зарцуулж, карбон агаарт цацаж байж ялгаруулсан дулаан нь ихэндээ цонх, хаалга, агааржуулагчаар дамжин буцаад гараад явчихдаг аж.) онцлогтой тул өрөөг халаахад хангалтгүй байдаг аж. Тенийг аль болох бага, өрөө биш хүн халаахад хэрэглэх нь зүйтэй. Хамгийн хямд бөгөөд, нөлөөтэй гэрээ, өрөөгөө дулаацуулах арга бол сайн найзуудаа цуглуулах аж. Судалгаагаар 1 хүн 100 ватын халаагч дайны дулаан үйлдвэрлэдэг нь тогтоогдсон гэнэ шүү.

Эцэст нь дэлхийн дулаарлыг эмэгнэн, хошигнон үгүүлэх ганц нэг зураг орууллаа.

АНУ өдөр дутам агаарт цацагдаж буй карбоны 1/4-г дангаараа цацдаг, хэрэглэдэг юм. Агаар дахь карбоны хэмжээ ихдэснээр озоны давхрага цоорч, дэлхийн дулааралтын үндэс тавигдана. АНУ-гийн дундаж иргэний "экологийн хөлний мөр" (Ecological Footprint / eco-footprint) 10 гаруй га аж. Энэ нь дэлхийн бусад улсын иргэдийн экологийн мөрнөөс даруй 5 дахин их үзүүлэт юм байна. Экологийн хөлний мөр нь бидний хэрэглэсэн бүх энерги, ус, бусад бодис, эд зүйл, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд зарцуулагдсан газар, усныг хэмжих хэмжүүр юм.





2 comments:

Номинговь said...

heregtei bichleg bna, bi omno ni yagad haraaguim bol gsn:)
sweded irsen bish ene tuhaid aygui ih yum suraad bga shd. hog yalgah, recycle hiih, gerel us hemneh geed. esvel ooroo togtvortoi hogjil sedev deer master hiij bgaa bolood ch teruu aygui "nogoon" bolchood bga :)
btw, I Scream gdg poster ni taalagdav.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Миний блогоор л шагайхгүй удаж дээ :р би бас аймар ногоорох хүсэлтэй хүн, даанч...