Sunday, 7 December 2008
Николай II
Николай II, Николай Александрович Романов, 18.05.1868-17.07.1918, Оросын сүүлийн эзэн хаан, Польш улсын хаан, Финланд улсын гүн хүн байжээ. 1.11.1894 онд түүний эцэг III Александр насан эцэслэсэний дараа хаан ширээнд заларсан түүнийг 1917 онд хаан ширээнээс түлхэн унагаасан байна. Тэрээр Александра Фёдоровна (Alix of Hesse), Английн хатан хаан Викториагийн ачтай гэрлэн Олга, Татиана, Мариа, Анастасиа, Алекси хэмээх таван хүүхдийн эцэг болжээ. Тэрээр аз жаргалтай, баян тансаг хаан байсангүй ээ. Учир нь түүнийг хаан ширээнд байх явцад Оросын ард түмэн хаант засаглалыг эсэргүүцэн бослого гаргах нь ихсэж тэрээр цэрэг цагдаагийн хяналтыг чангаласан нь гал дээр тос нэмсэн хэрэг болж ард түмэн түүнийг үзэн ядах болжээ. Түүний хажуугаар хүү Алекси нь haemophilia хэмээх ихэнхдээ эрчүүдэд илэрдэг цус алддаг өвчтэй байсан гэнэ.
Тэрээр Ази тивтэй тулж ажиллаж, анхаарал хяналт тавиж байсан анхны Оросын хаан аж. Транс Сибир төмөр замыг тавих явцад өөрийн биеэр хяналт тавиж байсан байна.
03.03.1905 онд шахалтанд орон Дума-г байгуулах саналыг зөвшөөрхөөс өөр аргагүй болж 30.10.1905 онд бүх хуулийг заавал Думагаар оруулж батлана, санал өгөх эрхээр иргэдийн эрх чөлөөг хамгаалах үндсэн хуулийн системд шилжинэ г.м амлалт өгсөн байна. Гэвч дарамт, шахалтан дор амалсан дээрх амлалтуудаа биелүүлэх сонирхолгүй байсан тэрээр хөдөлж эхэлсэн байна. 1906 оны таван сард мөрдөгдөж эхэлсэн хуулинд өөрийгөө эцсийн шийдвэр гаргах хаан хэмээн танилцуулсан заалт оруулж чаджээ. Мөн хүч хэрэглэн Еврэйчүүдийг эсэргүүцдэг Орос Түмний Нэгдэл хэмээх хөдөлгөөнийг хамгаалалтандаа авсан байна. Октьябрын хувисгалыг дэврээсэн шалтгаанаар сайд Сергей Юльевич Витте-г огцруулан анхны Думаг хугацаанаас нь эрт тараасан байна.
1917 онд хаан ширээнээс нь унагаад, эхнэр хүүхдүүдийнх нь хамтаар гэрийн хорионд хийсэн байна. 17.07.1918 онд Николай хаан түүний хатан, таван хүүхдийг буудаж хороосон байна. 1981 онд Оросын Үнэн Алдартны (Ортодокс) сүм Николай хааны гэр бүлийг хутагт болгон зарласан байна. 1990 онд Николай хаан болон түүний гэр бүлийнхэний ясыг олж 1998 онд оршуулсан байна.
Тэдний амьдарч байсан ордонг сэргээн засварлан музей болгосон байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Баярлалаа Анхзаяа. Би чиний үнэнч фэн шүү:D
хэ хэ хэрэгтэй юм нь байна уу, дараа бүр дэлгэрүүлж бичнээ. Их сонирхолтой намтартай хүн бгааз, энэ хүнии талаар асууж "энэ хүнтэй" танилцуулсанд танкс
I LOVE THIS BLOG
Нэг юм дэлгэрїїлээд бичье. Їнэн худлааг нь мэдэхгїй боловч нэгэн домог яригддаг юм байна. Николай хаан хїїтэй болохгїй байгаад байхаар нь олон ч хїн амьтан дээр очиж уулзаж, арга чарга хайж явсан боловч тус эс олжээ. Гэтэл тэрээр ээлжит нэгэн энэтхэг ламтай уулзвал, "Та буриадуудтай уулз, тэд л танд тусалж чадна" гэсэн байна. Ингээд тэрээр Буриад руу элч илгээж хїїтэй болгож єг, їгїй бол татвараа нэмэх тухай мэдэгджээ. Буриад олон лам нар тойрч суугаад яах тухайгаа ярилцаж байтал нэгэн євгєн лам босоод, "Би энэ асуудлыг шийдчихэе" гэжээ. Тэгээд євгєн лам гэртээ хариад унтлаа. Єглєє сэрсэнгїй, тэр нас барсан байж. Ингээд нэг их удалгїй хааны гэр бїлд хїї тєрж гэнэ. Гэтэл Буриадын ..... /уучлаарай, нэрийг нь мартаж/ лам очиж уулзахад нь хїї євчтэй тєрсєн байж, мєн тас хар їстэй гарсан байна. Лам Хаанаас євчтэй хїї тєрїїлїїлсэндээ уучлал гуйтал харин ч хаан євчтэй ч хамаагїй хїї л байвал болоо гэж гэнэ ээ. Тэгээд буриадууд хэтэрхий хурдан шийдвэр гаргаснаас ийм хїїхэл тєрлєє гэж дїгнэлт хийсэн гэнэ. Ийм л домог байдаг юм байна лээ.
thanks Munkhbayar.
Сонирхолтой юм, хуваалцсанд талархлаа Баярмаа.
Post a Comment