Friday, 18 July 2008

Эфэс- Эртний хот






Задгай театр




Парламент-ын ордон






хавтангуудаа хооронд нь барицалдуулахын тулд дээрх шиг "ШҮДЛЭДЭГ" байжээ.






Номын сангийн үүд
Ганц давхар энэхүү өндөр таазтай номын сангийн үүдэнд арга билиг, оюун ухаан ... а зэргийг дөрвөн эмэгтэйгээр зүйрлүүлсэн хөшөө байдаг юм билээ. Хааяа ч гэсэн эмэгтэйчүүдийг ийм маягаар магтан дуулж баймаар юм даа. Кино бүр дээр буланд


Арга билиг билүү оюун ухаан ч билүү сайн санахгүй байна аа :(





Номын сангийн үүдэнд, тааз. Дээр харагдах байгаа том том багана номын сангийн хаалга хоёрын завсарт


Задгай театрын бүтнээрээ харагдах байдал





Yedi uyuyanlar- Унтаж буй 7

Эфэс рүү явах замд нэгэн салаа зам байх бөгөөд түүгээд ороод явахад унтаж буй долоон оршуулга таарна.

Энэхүү газрын домог нь их сонин юм билээ.

Христүүдын Ром улсын төртэй ойлголцолд хүрдэггүй хамгийн том асуудал нь "Imperial Cult" байж. Энэ Cult, Христүүдээс Imperial Сүмд өргөл өргөхийг (тахих) шаардах аж. Тахихгүй бол төрийн дайсан хэмээн үзэж шийтгэдэг байжээ.

Эзэн хаан Decius үед долоон Христиан залуугaaр өргөл барьц барьх гэсэнд, 7 залуу зугтаж нэгэн агуйд толгой хорогдож ээ. Долоон залуу хэсэг хугацааны дараа нойр нь хүрээд байхаар нь унтчихаж гэнэ. Сэрснийхээ дараагаар хот орж идэх юм авах гэсэнд 1 шөнө биш 200 жил унтсан, тэр үед Ром даяар Христийн шашин ихэд дэлгэрсэн байжээ.

Theodosius II, долоон залуу унтаад 200 жилийн дараа сэрсэн явдлыг сонсоод үүнийг ‘Resurrection’ буюу үхсэний дараа сүнс буцаад дэлхийд ирдэг хэмээх итгэл үнэмшилийг бататгасан хэмээн үзнэ.

Долоон залуу жам ёсоороо насан эцэслэсэнийх нь дараа сүр дуулиантай оршулах ёслол хийж, тэднийг оршуулсан агуйн дээр нэгэн сүм барьжээ.

1927-28 онд энд хийгдсэн унтаж буй долоог оршуулсан агуй хавиар архилогийн малтлага хийсэнд, нэг сүмээс гаднаа зуу зуун оршуулга олджээ. Сүмийн хана мөн оршуулгуудад ариун, гэгээн (holy) хэмээн тооцогдох болсон долоод зориулсан бичвэрүүд байдаг байна.

Унтаж буй долоод болж өгвөл ойрхон орчуулуулах хүсэл зуу зуун жил үргэлжилжээ.

Гэгээн Mary Magdalene (шинэ болон хуучин гэрээн дээр түүний тухай гардаг. Зарим эрдэмтэд түүнийг Христиййн эхнэр нь байсан гэж үзэх нь бий.) энд оршуулагдсан гэнэ шүү.







Wednesday, 16 July 2008

Monday, 14 July 2008

Idioms home, house


House

* safe as houses = Баттай, баталгаатай: "This plan is as safe as houses. It can't fail!"

* get on like a house on fire = их дотносох: "Those two get on like a house on fire."

* give house room to = гэртээ байрлуулах: "I wouldn't give house room to that lamp. It's horrible!"

* eat someone out of house and home = гэдэсээ хагартал идэх, хоосруулах: "When they stayed with me, they ate me out of house and home!"

* get a foot on the housing ladder = manage to buy your first house so that you can buy a bigger second one later: "It's becoming more difficult for young people to get a foot on the housing ladder."

* get your own house in order = бусдын толгой дээрх өвснөөс өмнө өөрийн толгой дээрх бухлыг хар: "You should get your own house in order before telling me what to do!"

be on the house = be free (in a restaurant): "Can I get you a drink on the house?"

* have a roof over your head = орон гэртэй болох: "Unless we find another flat to rent, we won't have a roof over our heads in two months' time!"

* build castles in the air = Бүтэхгүй зүйл мөрөөдөх, төлөвлөх: "She has this unrealistic idea of sailing around the world. She's building castles in the air again."

* lead someone up the garden path = мэхлэх, хуурах: "He really led her up the garden path with his promises of promotion and career advancement."

* everything but the kitchen sink = take a lot of things when you go somewhere: "They took everything but the kitchen sink when they went on holiday."

* throw money down the drain = мөнгө дэмий зарлагадах: "If you ask me, by giving your son all that money, you're really throwing money down the drain."

* have a skeleton in the cupboard / in the closet = тааламжгүй нууц: "There are a lot of skeletons in their cupboard."

Other expressions with house - house-тай холбоотой бусад илэрхийлэлүүд

* housework = гэрийн ажил: "She does all the housework."

* house wine = өөрсдийн үйлдвэрлэсэн дарс (яриликгүй): "Would you like the house red or the house white?"

*house music = нэгэн төрлийн хөржимийн урсгал: "They played house all night at the club."

* house speciality = рестораны тусгай хоол: "Garlic oysters are one of their house specialities."

* full house = театр дүүрэн байх: "It's full house tonight."
Home

* home in on = зорилгодоо дөхөх, ойртох, бараг болох, бүтэх: "Police are homing in on the suspects."

* there's no place like home = дассан газрьн даавуу зөөлөн, гэрээс сайхан газар алга: "What a great holiday! Still, there's no place like home."

* home from home = гэртээ байгаа юм шиг тухлах, таалагдах: "The hotel was home from home."

* be home and dry = амжилтанд хүрэхsucceed at something and not expect any further problems: "I'm glad we've got that new client. We're home and dry now."

* make yourself at home = гэртээ байгаа юм шиг тухлах: "Make yourself at home! Can I get you a drink?"


Other expressions with home - home-тай холбоотой бусад илэрхийлэлүүд

* home truth = тааламжгүй үнэн, баримт: "She's going to have to sit down and hear some home truths."

* home comforts = the things that make you feel comfortable: "Our hotel room has all the home comforts, such as a coffee maker, reading lamp, nice soaps in the bathroom…"

* homework = гэрийн даалгавар: "Our teachers give us a ton of homework!"

* homesick = гэрээ санах: "He went away for two weeks, but was terribly homesick."

Хэлц үгнүүд - Хүний бие, эрхтэний холбогдолтой


* It cost an arm and a leg : Үнэтэй гэсэн утгийг илэрхийлнэ.
* They don’t see eye to eye : Тэд санаа нийлдэггүй.
* She’s got a nose for a bargain : Тэр ...... олохдоо сайн.
* I was on my knees by the end of the day : Ядарч үхэх гэж байсан.
* There's no elbow-room : Зай багатай, умгар.
* We did it by the skin of our teeth : Арай чүү, арай хийж..
* He doesn’t have a leg to stand on : There’s no justification for what he did or says
* I really put my foot in it : Хэлэх ёсгүй юм хэлсэн тохиолдолд..
* She gave him the cold shoulder : Тэр түүнийг тоосонгүй.
* He’s pulling your leg : Ямар нэгэн буруу юмыг зөв мэт загнах.
* The car is on its last legs : Маш хуучин, мараалын илэгдэлд орсон.
* He welcomed us with open arms : Найр тавин угтах.
* We soon lost heart: Урам хугарх..

Ерэбатан сарнич-Газар доорх ус агуулах байгууламж (532 он)

Бизантын Хаан 1.Жустинианус (527-565)-ийн үед хийгдсэн ус хадгалах байгууламж нь 9м өндөртэй 336 ширхэг гантиг баганатай. 140м*70м=9800m2 талбай дээр 12 эгнээ, эгнээ бүрт 28 баганыг, хооронд нь 4.8м зайтай байрлуулсан байна. Тус ус агуулах байгууламж дахь гантиг багануудыг өөр байгууламжуудаас цуглуулан тавьсан бөгөөд ихэнх нь нэг хэсгээс бүтсэн, бүхэл багана байдаг гэнэ. Тус байгууламж нь 4.8м зузаантай туйпуун ханатай бөгөөд 100.000 тон усны багтамжтай аж.

Тус байгууламжид хаанаас яах гэж авчирсан нь үл мэдэгдэх 2 ширхэг Медүсагийн толгой байдаг. Грек домогт гардагчлан газар доорх савдаг|мангас эгч дүү гурван Горгонагын нэг болох могой толгойтой Медүса нь лусын дагина бөгөөд өөр рүү нь ширтэх хэн бүхнийг чулуу болгох чадвартай аж. Тиймээс тэр үеийн чухал байгууламжуудыг хамгаалуулахын тулд Горганагийн зураг, хөшөөг хэрэглэдэг байсан. Дээрх шалтгаанаар Медүсагийн толгойг тус байгууламжид байрлуулсан гэж зарим судлаачид үздэг.
Өөр нэгэн үнэмшилээр бол урт үстэй, сайхан биетэй, хар нүдэн Медүса, Зеусын хүү Персеуст хайртай байжээ. Атена (Афин) мөн Персеуст хайртай байсан бөгөөд Медүсад атаархсандаа үсийг нь могой болгон хувиргасан аж. Уурласан Медүса харсан бүхнээ чулуу болгож байж. Персеус Медүсагийн толгойг аван Медүсагийн хүчийг ашиглан олон арван дайсанаа ялсан домогтой тул Бизантчууд Медүсагийн хүчийг ашиглахар сэлэмнийхээ бариул дээр Медүсагийн толгойг урладаг байсан байна. Дээрхтэй адил шалтгаанаар харсан бүхнийг чулуу болгуулахгүйн тулд Медүсагийн толгойг хажуу тийшээ болон доошоо харуулан тавьсан хэмээн үздэг аж.

1453 онд Оттаманчууд Стамбул хотыг эзлэснийхээ дараагаар дээрх усан багууламжийг Топкапи Хааны Ордоныг усаар хангах зорилготой хэсэг хугацаанд хэрэглэсэн бөгөөд урсгал усыг илүүд үздэг Оттаманчууд өөрсдийхөө ус хангах байгууламжыг байгуулсаныхаа дараагаар ерэбатан сарнич-ийг ашиглахаа больсон аж.
1544-1550 онд Бизантын үеийн байгууламжуудыг судлахаар ирсэн Голланд P.Gyllius худагны амсарархүү том нүхнүүдээс ховоо дүүрэн ус гаргах, загасчилах иргэдийг анзаарсан тэрээр ус агуулах байгууламж болох модон байшингийн доошоо 52 гишгүүр бүхий чулуун шатаар буун энэхүү байгууламжыг нээжээ.


Ус хадгалах байгууламжын ерөнхий байдал

Нулимсан дусал багана


Медүсагийн толгой, хажуу тийшээ харсан..

Медүсагийн толгой, доошоо харсан

1955-1960 онд нэгэн байгууламжын үед хугарах аюул учирсанд бетоноор бүрсэн 8 ширхэг багана

Saturday, 12 July 2008



1. Үс тань тослогтсон ч та усанд орох завгүй байгаа бол та том, хөвсгөр багс аваад нунтаг пудрт дүрээд гаргаж доошоо тонгойж байгаад үснийхээ угийг нунтаг пудрээр пудердээд үзээрэй. Хэн ч таны усанд ороогүйг анзаарахгүй.

2. Багсны үзүүр лүү үнэртэй уснаасаа цацаад, үснийхээ угаас үзүүр хүртэл гүйлгэхэд бүтэн өдрийн турш үснээс чинь сайхан үнэртэх болно.

3. Үүг вазилинаар арилгаж бол. Оймсондоо утхаасаа өмнө вазиллин шингээнэ.

4. Дасгал хийсэний дараа нүүр тань улайгаад хоёр гурван цаг улаанаараа байдаг бол заалнаас гарахаасаа өмнө харшлийн эсрэг эм уух хэрэгтэй.

5. Авакадог голоор нь хуваагаад үрэнд нь хутгаа зоон 2 тийшээ зөөлөн хөдөлгөхөд үр нь гарч ирнэ. Дотрох зөөлөн эдийг халбагадан гаргаж ирээд нухаж бэлтгэнэ. Бүх биендээ нухсан авакадогоо түркхээд 20 минут хэртэй байлгасань эцэст арьс тань булбарай, зөөлөн болсон байна.

6. Хумс тань хугарсан бол бүх хумсаа авахын оронд хугарсан хумсаа супер цавуугаар наагаад улаан, хар, цэнхэр зэрэг тод өнгөөр будхад хэн ч таны хугарсан хумсыг анзаарахгүй.

7. Уруулаа будсан улаан будаг тань арилахгүй байгаа бол хөвөнд нүүр цаварлагч шингээгээд арөихад амархан арилах болно.

8. Хөмсөгөндөө хааяадаа нүдний тос түрхсэнээр хөмсөг тань чийгшэж; хуурайшиж, хаг шиг харагдах үхмэл ариснаас салахад тань туслана.

9. Хөлөө гялалзуулахыг хүсвэл өөрийн хэрэглэдэгдэг биений тосон дээр бага зэрэг хүүхдийн биений тос (Baby Oil) нэмж холиод түрхэнэ.

10. Хумсныхаа махыг зөөлөн болгохьн тулд чавганы тос түрхэх хэрэгтэй.

11. Контур тань үс бөөгнөрсөн бол контураа хөлдөөгчинд хийгээд 15 минут байлгасаны дараа гаргаад хэрэглээд үзээрэй.

12. Нүүрэн дээрээ гарсан батгануудаас залхаж байна уу. Тэгвэл энэхүү хямд төсөр аргийг хэрэглээд үзээрэй. Батган дээрээ вандуйны дайтай оо түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгана.

13. Сормуус эргүүлэгчээ сэнсээр хэдэн секунд халаасанаар сормуус тань хурдан хэв орох болно.

14. Элдэв үнэртэй, гаж хэлбэртэй саванг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол дотуур хувцасныхаа шургуулганд хийгээд үзээрэй. Дотуур хувцаснууд тань байнга таатай үэртэх болно.

15. Хөмсөгний сам байхгүй бол сойзоор самнаад үзээрэй.

16. Хэрэв арьс тань мэдрэмтгий эсвэл ямар нэгэн шалтаанаар хуурайшсан бол ууттай ногоон (jasmine tea) цай усанд дүрээд гаргаж ирэн 2-3 минут хөргөөд хуурайшсан хэсэг дээрээ тавина.

17. Хөлнийхөө үсийг хусахдаа хөөс байхгүй бол ангижруулагч түрхээд хусаад үзээрэй. Ангижруулагч үсийг зөөлрүлэх үйлчилгээтэй тул таны ажилийг хөнгөвчилнө.

18. 1 хэмжээс цагаан цууг 4 хэмжээс газтай устай холиод үсэндээ түрхэж 15 минут байлгаад дараа нь үсээ шампуньдан угаагаарай. Таны үс маш сайхан гялалах болно.

19. Элдэв үнэртэй үнэтэй биений тос авахийн оронд хямдавтар үнэргүй тос аваад өөрийн хэрэглэдэг үнэртэй уснаасаа хэд гурав дусаад сэгсэрч нийцүүлээрэй.

20. Арьс тань хуурайшаад байгаа бол өндөгний цагаанаар маск тавиарай. Өндөгний цагааныг ялгаад, нүүрэндээ түрхэн 5 минут хэртэй байлгасаны дараа угаахад арьс таны чийгшссэн байх болно.

21. Арьс тань хэт мэдрэмтгий бол нүүрээ угаасаны дараа алчуурны оронд нойлын цаасаар арчаад үзээрэй.

Thursday, 3 July 2008

“Худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болдог
хулгайч хүн хуруу хазайвал алуурчин болдог”

Хэлц үгнүүд - Хүнсний холбогдолтой


1. She is a peach. - Тэр ч дажгүй хүүхэн шүү.
2. He's full of beans. - Тэр ёстой бурж байна.
3. It's not my cup of tea. - Надад хамаагүй.
4. He's full of baloney. - Тэр амнаас цаашгүй.
5. It's just sour grapes. - Үл ойлголцох.
6. That's corny. - Эмзэг асуудал аа.
7. I'm in a pickle. - Яахаа мэдэхгүй, хоёрдох.
8. He brings home the bacon. - Мань эр ивээн тэтгэгч нь.
9. She's in a stew. - Боож үхэх мэт уурлах, уур савсах.
10. He's the top banana. - Мань эр толгойлогч нь.

Tuesday, 1 July 2008

Дэлхий дээрх хамгийн муухай чимээнүүд...


Английн Салфорд Их Сургуулийн Дуу авиа судлаачид бүтэн жилийн турш 1.1 сая хүний саналаар дэлхий дээр хамгийн жигшмээр чимээнүүдийг тодорхойлсон байна. Эдгээр нь:

1. Бөөлжих
2. Микрофон жирэлзэх чимээ
3. Уйлах хүүхдүүд
4. Вагоны дугуй замтай хавиралдах чимээ
5. Хавиралдах чимээ
6. Хийл хөгжимийг муухай дарах
7. Унгах
8. Хүүхэд уйлах
9. Олон ангит кинон дээрх хэрүүл
10. Цахилган шитний чимээ
11. Тасманы буг/ Tasmanian Devil
12. Муур мяавлаж
13. Ханиалгах
14. Гар утасны дуунууд
15. Хаалга чахрах
16. Самбар дээр хумсаараа зурах
17. Үнэртэхэд гарах чимээ
18. Нохой хуцах
19. Полистроноос гарах чимээ (Цагаан хөөс, халуун хамгаалах, хэлбэр хамгаалах зориулалттай)
20. Шүдний эмчийн дрилл/өрөм

Monday, 30 June 2008

Гар дээрх цэгүүд...

Thursday, 26 June 2008

Хөлний улан дахь цэгүүд..

Saturday, 14 June 2008

Donate now




edurelief.org

Чийгшүүлэгч маск- авакадо





Тал авакадог арилган бяцлаад тал амны халбага зөгийн балтай холин нийцүүлээд нүүрэндээ түрхэн (нүд, амны орчимд түрхэж болохгүй) 20 минут хүлээсэний эцэст нүүрээ бүлээн усаар угаана.

Friday, 6 June 2008

Гар дээрх амьтаны хүрээлэн


Guido Daniele-н гаран дээр бүтээсэн гайхамшиг.





















































Thursday, 5 June 2008

Хүний амьдарлын туршид учирх гурван дарамт

Насан багын дарамт
Хань нөхөрийн дарамт
Насны дарамт

Веганизм, Вежетеранизм хоёрын ялгаа


Веганизм нь бүх төрлийн амьтаныг хооллолт, хувцаслалт болон бусад төрлийн зорилгоор ашиглахын эсрэг философ, амьдрах ухаан юм. Веганууд бүх төрлийн амьтаны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйг хичээдэг. Үүнд зөгийн бал, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс гадна өд, ноос ноолуур, торго хүртэл ордог.

Вежетерианизм нь орцондоо улаан, цагаан мах хэрэглэдэггүй хоолны дэглэм юм.

Хамгийн сайхан охид хаана амьдардаг вэ?


Аялал жуулчилалын сайт "Travel Digest", дэлхий дээрх хамгийн сайхан охидын амьдардаг хотуудыг тодорхойлсон байна. Дэлхийг тойрон сайхан охидын аянд гарсан тус сайтын сэтгүүлчидын үзэж байгаагаар өмнө нь хэд хэдэн удаа жагсаалтыг тэргүүлж байсан Москвагийн охид, өнгөрсөн жил гурав энэ жил зургаа дугаарт бичигдсэн учир нь бургертэй танилцсантай холбоотой гэнэ.

Top-10 сайхан охидтой хот:

1. Стокхолм (Швед)
2. Копенхаг (Даньмарк)
3. Буэно Аэрос (Аргантин)
4. Варна (Болгар)
5. Лос Анжелес (Америк)
6. Moскова (Орос)
7. Каракас (Венесуэл)
8. Монтреал (Канад)
9. Тел Авив (Израйл)
10. Амстердам (Голланд)

Эх сурвалж Энд

Wednesday, 4 June 2008

Үлийн цагаан гуай, Та сайхан мэдээрэй!!

Монголд маань үлийн цагаан ихдээд гэж бишгүй л сонслоо. Өнөөдөр нетээр хэсч яваад нэг ийм мэдээтэй таарлаа. Их таалагдлаа. Багадаа би бас үлийн цагаан хөөж яваад унаж өвдөгөө айтавар шалбалж байж билээ. Одоо нэг их том сорви байдаг юм. Чамайг даа! :)

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Намшир үлийн цагаан оготноос салах үр дүнтэй бөгөөд шинэлэг аргaa бидэнтэй хуваалцлаа.

Үнэхээр амархан, үлийн цагааны гүйдэг зам дээр, яг жим дээр нь шүү, нүх ухаад хуванцар сав булчихдаг гэнэ. Хоёр литр хүртэл багтаамжтай ундаа, усны гээд хог болон хөглөрч хэвтдэг хуванцар савны дээд хэсгийг тайраад л шигтгэчихэд гүйцээ. Нэг ёсоор хавх тавьж байгаа хэрэг гэнэ. "Үлийн цагаан оготно мулгуудуу амьтан. Яг л нэг жимээрээ гүйнэ. Гүйж яваад ухаж суулгасан саванд уначихаж байгаа юм. Ингэж бид 500 га газрын бэлчээрээ энэ амьтнаас хамгаалж чадсан" гэж Б.Намшир гуай өгүүлж байна. Түүний хэлэхээр, сав нь дүүрээд ирэхээр тэнд өеөдсөн хулганаар явуулын шувуу хооллоод байдаг аж. Ямар ч мөнгө, цаг зав зарахгүйгээр бэлчээрийг хамгаалах маш энгийн арга байгаа биз. Говь-Алтайнхны өөр нэг туршлага бол үлийн цагаан оготнын нүх рүү ус цутгах юм байна. Энгийн нүх рүү гурав, ичээ рүү нь арав хүртэл литр ус цутгахад хангалтттай ажээ. Түүнчлэн царцаа устгах энгийн хэрнээ хүн санахааргүй аргыг ч тэрээр бидэнд хэлсэн. Та хонинд явахдаа, аргал түлш түүхдээ зүгээр л байгалийн чулуу хоёр, гурав давхарлаад тавиад байх хэрэгтэй юм байна. Учир нь царцаа сүүдэрсэг амьтан юм байна. Мөнөөх давхарлаж тавьсан чулууны сүүдэрт хоргодож байх зуурт шувууд тэднээр дуртайяа зоог барьдаг ажээ.

Эх сурвалж www.mongolfarmer.mn