Saturday, 13 June 2009

Cheerios-оор хийсэн зүүлт,бугуйвч


Бага насны хүүхэдтэйгээ "чанартай цаг" өнгөрүүлэхийг хүсвэл хийж болох зүйлсийн нэг. Уртхан утас эсвэл уяа, багахан скоч, хэдэн атга Cheerios байхад л болоод явчихана. Зурагт үзүүлсэний дагуу уяаныхаа үзүүрийг сарзайлгалгүйгээр Cheerios-оо хэлхэхийн тулд хоёр үзүүрт нь скоч нааж бэлтгэнэ. Тэгээд л дардан сайхан замаар Cheerios-оо хэлхээд хэлхээд явчихана. Хүүхдийн тань хүзүүнд/гаранд багтахуйц (хүссэн) урттай болохоор нь уяагаа тайраад, хоёр үзүүрт наасан скочыг хуулж аваад, хоёр үзүүрийг нь холбож уяад л болоо. Мэдээж уртхан уяатай бол Cheerios болгоны дараа эсвэл хэд хэдийн дараа нэг зангидах, голд нь өөр бусад чимэг оруулах гээд ямархүү зүүлт хийх нь таны болон таны хүүхийн сэтгэхүйгээс шалтгаална. Дуусхаараа нэг иймэрхүү..

Tuesday, 9 June 2009

Зүрхэн хэлбэртэй бэлэгний уут .



Улаан цасан дээр хэвлэж гаргасан дээрх дүрсээ шулуун зураасны дагуу хайчлаад, таслалтай зураасны дагуу нугална. Tab (glue) хэсгийг цавуудаж нөгөө талтай нь бэхлээд бариул хийгээд зүрхэн хэлбэртэй бэлэгний уут маань бэлэн боллоо.

Бүр олонг эндээс

Sunday, 7 June 2009

Зуны шилдэг эмэгтэй үнэртэй ус


Harper's Bazaar-н сонгосон зуны, шилдэг 15 үнэртэй ус...

Sexy summer


Estee Lauder Private Collection-Amber Ylang Ylang
Creed Virgin Island Water
Frangipani Absolute-Ormonde Jayne

Juicy fruit (жимсний үнэртэй)

Dior Escale a Portofino
Pulp-ByRedo
Eau d'Hadrien-Annick Goutal

Тhe Оrientals

Eau de Shalimar Limited Edition-Guerlain
Tom Ford Bois Morocain
Look-Vera Wang

cool and crisp

Sisley Eau de Campagne
Chanel Cristalle Vert
(Захын ногоон шилтэй усны нэрийг олж харж чадсангүй, нэрийг нь мэддэг хүн байвал сээгийдчихээрэй. Таанкс :))

Тhe big florals
(цэцгийн үнэртэй)

Thierry Mugler Alien Sunessence
Lotus Blossom & Water Lily-Jo Malone
Pretty Eau de Parfum-Elizabeth Arden

Wednesday, 27 May 2009

Sunday, 24 May 2009

Child Abuse


Aртгаа багшийн айлтгасанаар "Хүүхдийг наймаалах, алах, зодох, загнах, архи ууж агсан тавих, хажууд нь тамхи татах, дэргэд нь ээжий нь зодох, аавы нь алгадах, хоорондоо хэрэлдэх, ажилд зарах, хүний хажууд шууд муугий нь дуудах, хүчирхийлэлтэй кино үзүүлэх.... тэр битий хэл муухай харж ч болкуу гээд бод доо."

Thursday, 21 May 2009

10, 20, 30, 40, 50, 60 настай Энико


Vogue Paris сэтгүүлийн хамт олон 20 настай Энико Михалик-н нүүр будалт болон үс засалтыг (самналтыг) өөрчлөн 10, 20, 30, 40, 50 мөн 60 настай харагдуулж чаджээ, гайхалтай.
Нүүр будалт мандтугай :)








Давжаа шийгуа (Pepquino)

Бидний мэдэх шийгуаны мини-г Голланд food producer-үүд Өмнөд Америкаас олоод Недерланд руу аваачин хүлэмжинд тариж үржүүлжээ.

Давжаа шийгуанд Pepquino хэмээх нэр хайрласан бөгөөд нэг пепкүйно нь үзүүрээсээ нөгөө үзүүр хүртэл гуравхан см гэнэ.

Өргөст хөмхтэй төстэй амттай энэхүү шийгуаг зууш маягаар идэж болохын хажуугаар хуурч, салат хийж эсвэл хар шоколадтай холин зайрмаг (sorbet) хийж идэхэд тохиромжтой гэнэ.

Европын орнуудад ойролцоогоор 50 орчим шийгуа агуулах 250 гр-аар хайрцаглан, хайрцаг бүрийг 10 паундаар (£) зарж эхэлжээ.

Tuesday, 12 May 2009

Меган Фокс Esquire-т

Эрчүүдийн Esquire сэтгүүлийн 6 сарын нүүрэнд зурагчин Greg Williams-н авсан Меган Фоксын "хөдөлдөг" зураг гарах аж. Тэрээр RED One camera хэмээх камерийг ашиглан зургийг авсан, мөн хөдөлгөөнийг хийсэн гэнэ. Хөдөлгөөнтэй Меган Фоксыг энд дарж сонирхоно уу.

Monday, 11 May 2009

Өөрөө өөртөө үсчин (чолк тавих, чолкоо засах)

Чолк тавих хэмжээний үсээ багцлаад гартаа барина.












Багц үсээ аваад зурган дээрх шиг эргүүлнэ.













Мушгиж барьсан үсээ хүссэн хэмжээндээ (урттай) тайрна. Задлаад, самнаад чолк тань бэлэн боллоо..

Saturday, 2 May 2009

Дэлхийд нүүрлэсэн шинэ аюул Гахайн ханиад

Гахайн ханиад (swine flu) хүнд халдсан тохиолдол хоёр хүрэхгүй долоо хоногийн өмнө анхлан Мексикт гарч Европын хэд хэдэн улс (Герман, Спайн, Франц, Итали, Австри, Дани, Англи.. ), Америк, Канад, Хятад, Солонгос саяханаас Хонг Конг зэрэг нийт 15 улсад илрээд байна. Өнөөдрийг хүртэл албан ёсоор 615 хүн энэхүү өвчинөөр өвдсөнөөс 170 гаруй нь нас барсан билээ. Энэхүү өвчинийг үүсгэгч вирусыг A/H1N1 гэдэг бөгөөд шувуу, хүн, гахайн ханиад үүсгэгч вируснүүдийг агуулдаг байна. Гахайн ханиадаар өвчилхөөс уридчилан сэргийлэх гахайнд зориулсан вакцин байдаг ч гахайн ханиаднаас хамгаалах хүнд зориулсан вакцин хараахан нээгээгүй байна. Өвчиний давуу тал гэж юу байхав гэхдээ гахайн ханиадны давуу тал нь "эзэн хичээвэл гахайн ханиад тусахгүй байж болох" явдал юм. Энэхүү айхтвар ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, сэргийлж чадалгүй хүрсэн тохиолдолд ямар ямар шинж тэмдэг илрэх талаар дурьдая.

Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх нь:

Гэртээ:

• Гараа ойр ойрхон угаах: гаднаас орж ирээд, хоол бэлтгэх явцдаа, хоолоо бэлдэхээс/идэхээс өмнө, амьтан тэжээдэг бол тэднийгээ эрхлүүлсэнийхээ дараагаар (хамгийн багадаа 20 секундын турш савандсан гар дээрх нян бактерууд устдаг)
• Вирус үржих таатай нөхцөл бүрдсэн газруудыг арчиж, угаах: ширээ, хаалганы бариул, гал тогооны хоол бэлтгэдэг тавцан зэргийг архи эсвэл цайруулагч (bleach) агуулсан бодистой усаар арчих
• Гэр бүлийнхэнийхээ дархлааг сайжлуулах: Хангалттай унтах, их хэмжээний жимс, ногоо идэх

Гадуур:

• Гараа ойр ойрхон угаах, ариутгах: Олон нийтийн газраар явсаны дараа, мөнгө төгрөгтэй харьцсаны дараа гар ариутгах гелээр (alcohol-based sanitizer gel) гараа арчих
• Их хөлийн газраар аль болох явахгүй байх
• Картаар худалдаа хийсэний дараагаар гарын үсэг зурахдаа өөрийн балыг хэрэглэх
• Найтаахдаа амаа гараараа дарах (хүүхдүүддээ бас сануулаарай)
• Хэрэглэсэн салфетка халаасандаа биш хогны саванд хийх
• Нүд, ам, хамар зэрэг нян үүсэх таатай нөхцөл бүрдсэн эрхтэнүүддээ гараа аль болох бага хүргэх
• Халбага, сэрээ, таваг, аяга дундаа хэрэглэхгүй байх (Хүүхдүүддээ энэ талаар сануулах хэрэгтэй)
• Хэрэгтэй гэж үзвэл маск зүүх (хүүхдүүдэд зүүлгэх маскаа зурж будаж өөртөө ийм, ийм бүр ийм маск авч зүүж болно)

Өвчиний шинж тэмдгүүд:

• халуурах
• ханиалгах
• хоолой хорсох
• бие (цээж) хөндүүрлэх (янгинах)
• толгой өвдөх
• даарах, жихүүцэх
• нозоорох
• бөөлжих (зарим тохиолдолд)
• ядарч сульдах
• хоолой өвдөх

Хүүхдээ хэзээ эмчид үзүүлэх вэ:

• амьсгаа давцах (хурдан хурдан амьсгалах) эсвэл амьсгаа давчидвал (амьсгалахад хэцүү)
• тууралт/улайт үүсэх
• шингэн зүйл уухгүй байгаа тохиолдолд
• хөдлөхөд хэцүү болох
• тэврэхээр төвөгшөөх, уйлах

Насанд хүрэгсэд:

• амьсгаа давцах эсвэл амьсгаа давчидвал
• цээжинд даралт, өвдөлт мэдрэгдэх
• гэдэсний хавиар хөндүүрлэх, өвдөх
• нозоорох
• будилах
• бөөлжих зэрэг зовиуртай байгаа бол тун яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дашримдахад энэхүү өвчинг бүрэн эдгээх эм тариа хараахан гараагүй байгаа ч зөвөлгөөнүүдийг сайн дагаж энэхүү өвчинөөр өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Дээрх шинж тэмдэгүүр илэрсэн тохиолдолд TAMİFLU (Roche) хэмээх энэхүү эм өвчиний хурдыг сааруулах цаашлаад хүндрээгүй тохиолдолд эдгээх магадлалатай гэнэ.







Эх сурвалж
http://www.parenting.com/
http://cnn.com/
http://en.wikipedia.org/wiki/Swine_flu

Thursday, 23 April 2009

Шүхэр

Хар, ягаан, шар, ногоон өнгөний сонголттой энэхүү "гутал борооноос хамгаалагч" -ыг эндээс 49.95$ төлөн онлайнаар худалдаж авч болох нь ээ. Ягаан өнгөтэйг нь авбал таны төлсөн мөнгөнөөс 5$ хөхний хорт хавдрын эсрэг санд хандивлагддаг байна.

Swims хэмээх нэгэн Норвеги компаний үйлдвэрлэсэн энэхүү өсгийтийн умбрэлла танийг (өсгийтэй гутлыг) борооноос хамгаалангаа ганган харагдуулах увьдастай. Үнэ 62.19 евро.

Тунгалаг, хар гэсэн 2 сонголттой, мөрөн дээр тогтдог энэхүү шүхрийг 49.95$ төлсөн хэн бүхэн эндээс худалдаж авч болно.

Friday, 17 April 2009

Аспирины маск



Аспирин батга хоёр ямар холбоотой юм бэ гэж үү?
Аспирин дотор агуулагддаг BHA (beta-hydroxy acid), нь нилээн хүчтэй салисилик хүчлийн (salicylic acid) төрөл бөгөөд энэ хүчил арисны гүнд хүрч хар, цагаан батга үүсэхээс хамгаалдаг, гарсан нэгийг нь хурдан эдгээдэг аж. Аятайхан сонсогдож байгаа биз :D

Аспирины маскны гол орц нь мэдээж аспирин. Арисныхаа онцлогоос хамааран 3-10 ш аспириныг 3-4 дусал ус, тараг, зөгийн бал, алое гээд хүссэн орцоороо шингэлэн нухаш болгоод л войла. Мэдрэмтгий арьстай хүмүүст мэдээж зөвлөхгүй. Доор туршиж сайшаагдсан аспирины маскны хувилбарыг хүргье, турших эсэхээ та мэд.

Масканд:

1. 6 ш аспирин задлаад таллаж хугалан нэг жижигхэн аяганд хийнэ.
2. 3-4 дусал бүлээ эсвэл халуун ус нэмээд аспиринаа нухаж нийцүүлнэ. Хэрвээ нухаш болж өгөхгүй бол нэг нэг дуслаар ус нэмж өтгөн шингэнийг (нүүрэндээ түрхэхэд асгархааргүй) тааруулна.
3. Нүүрэн дээрээ зузаахан маск болгож түрхээд 10-15 минут байлгахад аспирин маань хатаад унаад ирнэ.
4. Бүлээн усаар массаж хийн нүүрээ угаана. Нүүрээ угаасаныхаа дараагаар зөөлөн хөвөн даавуун алчуураад товшиж арчина.

Тарагтай зөгийн балтай хувилбар

1. Органик таргаа (2-3 амны халбага) ганц 2 дусал зөгийн балтай холино. Хутгаж нийцүүлнэ.
2. 5-6 ширхэг аспиринаа цаасны завсар тавиж байгаад хавтгай зүйлээр дарж нухна (нунтаглана).
3. Тараг зөгийн балны бэлдмэл дээрээ аспиринаа нэмээд нийцүүлэн хутгаад нүүрэндээ түрхэнэ. 10-20 минут байлгаад бүлээн усаар угаана.

Зүүлт:

* Аспирины маскийг бусад бүх маскны адилаар нүүрээ арчиж цэвэрлэсэнийхээ дараа тавина. Усанд орсоны эсвэл хар батга арилгагч наалтууд хэрэглэсэнийхээ дараа тавибал илүү мэдээж үр дүнд хүрнэ.
* Энэхүү маскийг долоо хоногт нэгээс илүү удаа хэрэглэх нь зохисгүй.


Зураг болон жорыг

Monday, 13 April 2009

Хорт хавдар юунаас/хаанаас эхэлдэг вэ?

Нэтээр хэсч байхад сүүлийн үед Монголд элдэв янзын болсон болоогүй өвчин, хорт хавдарын тохиолдол нэмэгдсэн хамгийн аюултай нь залуужсан (Үлэмж- -билгүүн, Билгүүн гээд л..) мэт санагдсан бөгөөд хорт хавдарын үүсэл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих зүйлсийн талаар Стамбулын их сургуулийн (Европд хамгийн анх нээгдсэн их сургууль) Онкологийн институтын захирал Док.Проф Эркан Топузын мэдэгдэлийг олж уншисанаа хуваалцах нь зөв гэж бодлоо. Мэргэжилийн хүн биш учираас зарим нэг хэллэгт учир дутагдал байвал болгоон соёрхоно уу.

Хорт хавдар юунаас үүсдэг вэ? Түүний хэлж буйгаар хорт хавдарын дархлаа үрийг хэвлийдээ байхад нь тогтож эхлэдэг бөгөөд ийм л учираас жирэмсэн эмэгтэйчүүд, ээжүүд доорх зөвөлгөөнүүдийг анхааран сонсоод чандлан сахивал алдрайхан жаахан үрээ хорт хавдрын бүрэн дархлаатай болгох боломжтой гэнэ.

* Гэртээ орж ирээд юун түрүүнд гутлаа солих хэрэгтэй. Учир нь гадуур өмсдөг гутал тодорхой хэмжээний perticide (тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий) агуулдаг бөгөөд энэ нь гол хорт хавдар үүсгэгчидийн нэг аж.
* Жирэмсэн эхчүүдэд хэрэгтэйгээс их хэмжээний витамин уух нь зохисгүй. Витамин ч гэсэн ихэдвэл хор бөгөөд эм тариа, витаминийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
* Солонгийн долоон өнгөтэй ногоо, жимс зэргээс өдөрт хамгийн багадаа 3-5г (өнгө) идэх хэрэгтэй.
* Эхийн хоолны дэглэмд загас зонхилох (долоо хоногт 1 орчим кг загас идэх хэрэгтэй.) ёстой бөгөөд жирэмсэн эхчүүд долоо хоногт 2 удаа улаан мах идэх хэрэгтэй.
* Гэр дотор хамгийн их perticide цуглардаг газар бол хивс бөгөөд хивсээ угаалгын нунтагтай усаар бус уксустай усаар арчиж цэвэрлэх хэрэгтэй.
* Угаалгын нунтаг зайлашгүй хэрэглэх бол заавал бээлий өмсөх хэрэгтэй. Резинен бээлийн дотроо нимгэн даавуун бээлий давхарлан өмсөх хэрэгтэй. Учир нь эх жирэмсэн байхдаа их мэдрэмтгий байдаг бөгөөд (аllergic) олон дахин давтагдавал хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ.
* Аяга таваг угаадаг машин зориулсан угаалгын нунтгуудыг мөн газрын тосноос гаргаж авдаг бөгөөд мэдээж хорт хавдар үүсгэх потенцалтай. Эрүүл мэндээ чухалчилдаг бол угаасан таваг аяга уксустай эсвэл лимонтой усаар арчиж ариутгаж болно.
* Бүх төрлийн вокноос татгалзах хэрэгтэй. Угаалгын нунтгыг чидун жимсний, лаврын модны саван зэргээр орлуулж болно. Угаалгын нунтаг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлна.
* Шинээр худалдаж авсан дотуур хувцаснуудаа хээглэхээсээ өмнө хамгийн багадаа 2 удаа буцалах хэрэгтэй. Учир нь вагаан бүхий улам цагааруулахын тулд carcinogen (хорт хавдар үүсгэгч бодис) бодисоор угаадаг байна.
* Өрөөний үнэр дарагч спрэйүүдийг мөн газрын тосноос гаргаж авдаг. Тиймээс аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
* Боломжтой бол жимс ногоог шинэ (ургац) дээр нь хөлдөөж хадгалах хэрэгтэй. Мэдээж нэг удаа гэсгээсэн бол дахин хөлдөөлгүй тэр дор нь хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Дахин гэсгээхгүйн хууль бүх төрлийн маханд бас хамаатай.
* Цацраг туяа хорт хавдар үүсгэгч бөгөөд бидний өдөр дутам хэрэглэдэг телевиз их хэмжээний цацраг туяа ялгаруулдаг тул аль болох бага үзэх, үзэхдээ холоос үзэх хэрэгтэй.
* Хүүхдүүддээ долоо хонот 2 удаа Turmeric, сонгино, сармисаар амталсан загасны шөл уулгаж байх хэрэгтэй. Мэдээж улирлын ногоотой.
* Жимс, ногоо, загас жараахай шарах бол канола тос хэрэгтэх хэрэгтэй. Хэрвээ канола тос байхгүй бол чидун жимсний тос хэрэглэж болно.
* Хүүхдүүддээ fastfood төрлийн хоолыг 2 долоо хоногт 1 удаа өгөх хэрэгтэй. Долоо хоногт 3 түүнээс илүү удаа түргэн төрлийн хоол иддэг бол хүүхэд тань идэр насандаа тархины хорт хавдар, цусны хорт хавар зэрэг өвчинөөр өвдөх магадлал 3 дахин ихсэнэ.
* Хүүхдүүдээ бүх төрлийн жимс, тараг (пробиотик байвал сайн) ахиухан идүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн бяслаг мөн ахиухан идүүлэх хэрэгтэй. Төвөгшөөхгүй бол таргаа гэртээ бүрэх хэрэгтэй.
* Хүүхдүүдээ цагаан гурил, савс, сахарнаас хол байлгах хэрэгтэй.
* Өдөр бүр нэг атга хушига идэх, идүүлэх хэрэгтэй. Хушиганы оронд алмонд, самар идэж болно. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг аль болох хальстай нь авах хэрэгтэй. Учир нь хорхоо шавижнаас хамгаалахын тулд элдэв хор цацдаг байна.
* Алим идэх, идүүлэх хэрэгтэй. Алим магадгүй дэлхий дээрх хамгийн ашигтай жимс. Өдөрт нэгийг заавал ид.
* Хуванцар, хөнгөн цагаан, зэс сав хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болох шилэн сав хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоог шилэн саванд хийж угаана. 1 л усанд 9-10 амны халбага уксус тооцож хийн уксустай усанд жимс ногоогоо (салат зэрэг шууд, түхийгээр нь идэх ногоонууд) хийж 30 орчим минут байгаад гаргаж зайлалгүйгээр хэрэглэх хэрэгтэй.
* Жимснүүдийг илүү гялтгар харагдуулахын тулд лааны тос түрхдэг. Тиймээс жимс ногоог идэхээсээ өмнө чидун жимсний савангаар савандаж угаагаад алимны цуутай усанд 30 орчим минут байлгаар идэх хэрэгэй. Дээрх маягаар цэвэрлэсэн жимс ногоог халистай нь эс бөгөөс халислаж идвэл зохилтой.
* Бүх төрлийн байцааны хамгийн гаднах 4 навчийг хаях хэрэгтэй. Бордоо зэргээс наалдсан perticide-г хичнээн ч угаагаад арилгах боломжгүй.
* Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ гээд хуванцар бүхнээс (үүнд шар, хар thank you торнууд бас орно) зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд чанартайг нь сонгох хэрэгтэй.
* Жимсийг аль болох шүүслэлгүйгээр (шүүсийг нь шахаж бус) бүтнээр нь идэх хэрэгтэй.
* Зэс тархины хорт хавдарыг өдөөдөг байна. Тиймээс зэсээр хийсэн ээмэг ч байсан бүү зүү.
* Хүүхдүүдээ хиймэл зүлэгтэй талбайд бүү тоглуул.
* Усан сангаа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Озоноор цэвэрлэх нь хамгийн найдвартай арга. Хэт их хлортой бол хорт хавдарт урилага өгч байгаагаас ялгаагүй.
* Бүх төрлийн цагаанаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд цагаан дэвтэр ч хамаатай. Цагаан дэвтрийг мөн хлороор угаадаг аж.

** perticide-тариа тариалан, химийн бодис зэргээс гардаг хий (гэж ойлгов)

SUCK.UK

Нэтээр хэсч байгаад ийм сайт оллоо. Бараанууд нь хөөрхөн шинэлэг юм. Надад доорх зүйлс таалагдлаа, таньд?


120 алдартаны өндрийг тэмдэглэсэн өндөр чинь "ХЭН" бэ? толь 80 паундны үнэтэй аж.


Ванны өрөөний шил арчигчтай толь бас дажгүй санаа байгаа биз :) Үнэ нь 20 паунд.










Ийм нэг сэрүүлэгтэй цаг байна. Дуугарч дуугарчихаад 2 дугуйныхаа тусламж- -тайгаар дуу гаргангаа өнхрөөд явчихдаг энэ цаг таныг орноос тань босгож байж санаа нь амардаг гэнэ шүү. Үнэ нь 40 паунд.


In case of emergency break glass зоосны сав над шиг тэвчээргүй хүмүүст хөөрхөн санагдлаа. Үнэ нь 10 паунд. In case of emergency break glass цувралын шилэн хоргон (жааз) дотор нэг ширхэг тамхи, шүдэнзны зуруул, нэг ширхэг шүдэнз хийцэнг өмнө нь харж байсан юм байна. Бас л сэтгэж байгаа юм шүү.



"Come in"/"Go away" амбиграм гутлын алчуур 20 паундны үнэтэй. Энэхүү гутлын алчуурны ид шид нь орж байгаа хүн "ороод ир" гарч байгаа хүнд "явцан бай даа" хэмээх мессэжийг өгдөгт оршино. Мөн загвартай хаалганы зүүлт 7.5 паунд гэнэ.




Энэ гэрэл гаргагч шилийг өдрийн цагаар нарны гэрэлд тавихаар нарны гэрлийн нөөцөлж аваад шөнийн цагаар асдаг авьяастай аж. Шар, цэнхэр 2 өнгөний сонголттой ШИЛний үнэ 20 паунд.


Эцэст нь Төрсөн өдрийн мэнд хүргэдэг бялууны энэ силикон хэв 20 паунд гэнэ ээ.

Sunday, 12 April 2009

Байцааны шөлний дэглэм



Богино хугацаанд тураадаг энэхүү дэглэмийг долоогоос илүү хоногоор хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой гэнэ. Дэглэмийн туршид архи, дарс, талх, газтай ундаа зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Дэглэмийг яс мөрдсөн охиолдолд долоо хоногт 7 хүртэл кг турдаг гэнэ. 3-5 кг-с илүү турахыг хүсвэл мөн дэглэмийг давталт хоорондоо 2 долоо хоногийн завсарлагаа авахыг зөвлөдөг байна.

Зорилого: 1 долоо хоногт 3-4 кг
өдөрт : 800 Kcal

Байцааны шөлний жор:

Орц:

* 6 ш ногоон сонгино
* 2 ш ногоон чинжүү
* 1 ш улаан лооль, үрсэн
* 1 багц celery
* тал байцаа
* 1 дөрвөлжин тахианы эсвэл үхрийн бульон
* 2 л ус
* давс, хар перц, сармис, яншуй

Бэлтгэх нь:

1. Бүх орцоо жижиглэн хэрчээд ус бульоны хамтаар дунд зэргийн хэмжээтэй саванд хийж буцалгана. 10 минут ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа багасган 30 минут буцалгана.


Меню

1. өдөр
Үд: хүссэн хэмжээндээ жимс (гадил, амтатгуа, шийгуа хориотой), байцааны шөл

2. өдөр
хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, байцааны шөл

3. өдөр
хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, жимс, байцааны шөл

4. өдөр
хамгийн ихдээ 4 гадил, тослоггүй (ослог багатай) сүү, байцааны шөл

5. өдөр
1 порц (250 хүртэл гр) шарсан мах, 1 ш улаан лооль, хамгийн багадаа 6 стакан ус, байцааны шөл

6. өдөр
хүссэн хэмжээний шарсан мах, ногоо, байцааны шөл

7. өдөр
нэг порц давсгүй, тосгүй агшаасан будаа, жимсний шүүс, байцааны шөл

Saturday, 11 April 2009

Seen on

Нэг сайт байна аа. Кино, телевизийн нэвтрүүлэг, элдэв уулзалт цуглаанд таны "дуртай" одын "таньд таалагдахуйц" юу өмссөнийг, "тэр" нь ямар маркых болох, бүтээгдэхүүний онцлог цаашлаад онлайнаар худалдаж авах хаяг, үнэ зэргийг search хийдэг гээд л бод. Би жишээлбэл Carrie Bradshaw-н барьсан Эйффэлийн цамхаган цүнхийг хайлаа (оллоо). Тэрхүү цүнхийг Timmy Woods гэдэг "хүн" бүтээжээ. Үнэ нь загвараасаа шалтгаалан 450-3000$ аж. За нэг иймэрхүү, хэний, хэзээ, юу өмссөнийг сонирхож байвал ийшээ ороод have fun.

Wednesday, 8 April 2009

Блог арчилгаа

Өчигдөр нэг найз маань блогийн төрхийг сольдог нэгэн блог хаяг санал болгосон юм. Ороод харсан чинь хөөрхөн хөөрхөн ханын зурагнууд (layout) байлаа, Үнэтэй үнэгүй гэсэн 2 хувилбар байгаа бөгөөд өөрийн блогтоо зориулан тусгай хана хийлгэхийг хүсвэл 15$ төлөөд л болоо аж. Би ч яахав үнэгүй юманд нугасгүй гээд л үнэгүй ханын зураг сонголоо. Элдэв баяр ёслолд зориулсан ханын цааснаас гадна блог бичлэгийн жанрын дагуу хэд хэдэн үнэгүй зураг байна лээ. Нэгэнт өөрийн блогтоо тохирох ханын цаасыг сонгосон бол тохируулах нь амархан юм билээ.
1. Блогтоо ороод layout товчин дээр дарна.
2. Layout-с pick new template товчийг дараад template-ээ minima болгоод save-лэнэ.
3. Дараа нь edit HTML довчийг дараад сонгосон template-н тань хуудсан буй go to: хэсэгт бичигдсэн линк руу ороод HTML-лээ copy-доод өөрийн edit HTML дэх кодийг устгаад оронд нь copy-дсон HTML-ээ paste тэгээд save товчоо дараа л болоо. Have fun

Monday, 6 April 2009

Террариум

Террариум нь аквариумын усгүй (шороотой) хувилбар нь аж. Хийхэд хялбархан, чамин террариумуудыг элдэв мөлхөгч (шоргоолж хүртэй тэжээдэг гэнэ) тэжээх эсвэл цэцэг тарих зорилгоор хийдэг байна. Би хоёр яст мэлхийтэй ч тэр 2 маань усных тул террориумд амьтан тэжээх бус ургамал тарих зорилготойгоор судаллаа.
Гэртээ террариум хийхэд томхон шилэн сав бага зэрэг шороо, (декоратиф) чулуу, нүүрс тэгээд хүссэн ургамал тань байхад болно. Сонгосон (сонгох) шилэн сав тань тунгалаг л бол ямар ч хэлбэртэй байж болно, бүр виноны шилээр террариум хийдэг гэнэ лээ. Мэдээж хүсвэл 3 дахь зурган дээрх одой шиг элдэв чимэглэл бас сонгож болно. Террариум хийхдээ эхлээд шилэн саваа сайтар савандаж угаагаад, хатаагаад чулуунуудаа хамгийн доор нь байрлуулна. Дээрээс нь 1 см орчим зузаантай нүүрсэн давхрага яваад эцэст нь тарих ургамалынхаа үндэсийг давахуйц шороо нэмнэ. Хөрсөндөө цэцгээ, навчаа, зүлгээ эсвэл гурвууланг нь суулгаад уртхан цорготой (цэцэг бүрийн үндсэн багахан ус хийж өгнө) усны саваар багахан услаад террариум тань бэлэн болно. Нэг террариумд нэгээс илүү ургамал тарих бол адилхан нөхцөлд ургадаг ургамал сонгох хэрэгтэй. Террариум нь цахирмаа зэрэг эмзэг цэцгүүдийг хамгаалдаг мөн өрөөнд тависан байхад үзэмжтэйгээс гадна террариумд тарьсан ургамал услагаа арчилгаа бага шаарддаг давуу талтай юм байна.





First class уу economy class уу?


230 гаруй гишүүнтэй Олон Улсын Агаарын Тээврийн Холбооноос (International Air Transport Association-IATA) мэдэгдсэнээр Европ даяар first болон business class-р зорчигчидийн тоо багасаж, өмнө нь first болон business class-р зорчидог байсан зорчигчид economy class-р зорчих болжээ.

Өнгөрсөн жилийн мөн үетэй (1 дүгээр сар) харьцуулбал авиа компаниудын олсон нийт орлогод эзлэх first болон business class-н билет заралтаас олсон нийт орлого 15 хувиар багасчээ. Business class-н билетнийн нийт орлогод эзлэх хувиар уналтыг Ази Пасифик 25 хувиар тэргүүлж Ази 23, Европоос Ази руу нисэх нислэг 21 хувь, Европоос Америк руу нисэх нислэг 15 хүртэл хувиар багасчээ. Вusiness class-аар нисэгчидийн тоо ганцхан Африкт нэмэгджээ.

IATA 2009 онд агаарын тээвэр сектор 2.5 тэрбум долларын алдагдалд орно гэж таамаглаж байгаа ажээ.

Thursday, 2 April 2009

Хов жив


Англид хийгдсэн судалгааны үр дүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй их хов жив яридаг нь багтлагдсан байна. Судалгаанд 5000 хүн хамрагдсан байна. Эрэгтэйчүүд өдөрт дунджаар 76 минут эмэгтэйчүүд дунджаар 56 минут жов живинд зарцуулдагаас эрэгтэйчүүдийн хов живний гол сэдэв нь хамт ажилладаг халуухан бүсгүй, арван жил, их сургуулийнхаа найзууд эсвэл согтуудаа хийсэн үйлдэлүүд байдаг бол эргэн тойрныхоных нь секс амьдрал, найз нөхөд, танилынхаа илүүдэл жин зэрэг нь эмэгтэйчүүдийн хов живний гол сэдэв байдаг байна.