Wednesday, 26 November 2008

Гадил жимстэй хоолны дэглэм



Японд сүүлийн үед хамгийн хурдан тураадаг хоолны дэглэм хэмээн нэрд гарах болсон Гадил жимсний дэглэмийг Хитоши Ватанабэ (Hitoshi Watanabe) олсон байна. Энэхүү дэглэм маш энгийн бөгөөд өглөө бүр 1 ш гадил жимсийг өрөний темпратур дах 1 стакан устай уугаад орой 8 цаг хүртэл үд, оройн хоолондоо хүссэн хүнсээ хэрэглэдэг гэнэ. Гадилийн дэглэмд сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, архи дарс, оройн хоолны дараа амттан хориотой аж.
Оройн хоолны дараа хэмээж тодотгосоны шалтгаан нь үдээс хойш 2,3н үед амттан идэж болох гэнэ ээ.

Яаж тураадаг вэ?

Нэгэн онолоор бол гадилан дахь энзим хоол шингээхийг цаашлаад нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Өөр нэгэн онолоор цатгалан мэт санагдуулдаг нэг төрлийн лиф (fiber, lief) агуулдаг гадил хүний биөд хуримтлагдсан өөх тосыг хурдан шатаадаг аж. Хүнсийг хүйтнээр нь идэхээр идэвхжидэг энэхүү лиф төмс, үр тариа (grain), хатаасан буурцаг зэрэгт агуулагдаг аж. Гадиланд мөн лифнээс 2-4 гр, том жижигээсээ хамааран 72-135 калори, 10-20 сахар агуулаг байна.

Friday, 14 November 2008

Шилдэг 100 дуучин..




Дэлхийд алдартай дуу хөгжимийн сэтгүүл Rolling Stones хамгийн шилдэг 100 дуучинг Keith Richards, Iggy Pop зэрэг 179 хөгжимчин, продюсерээс бүрдсэн баг шалгаруулсан байна. Жагсаалтын эхэнд Aretha Franklin (03.25.1942-) жагссан байна. Түүнийг Whitney Houston, Alicia Keys, Aaron Neville, Annie Lennox зэрэг хүмүүст нөлөөлсөн гэж үздэг аж. Тэрээр "(You Make Me Feel Like) A Natural Woman," "Respect," "I Never Loved a Man (The Way I Love You)," "Think," "Chain of Fools" зэрэг дуугаараа алдартай ажээ.


2. Ray Charles, (09.23.1930-06.10.2004), Van Morrison, Otis Redding, Stevie Wonder зэрэг дуучидад нөлөөлсөн тэрээр "What'd I Say, Pts. 1 & 2," "I Got a Woman," "You Don't Know Me," "Georgia on My Mind" зэрэг дуугаараа олонд танигджээ.


3. Elvis Presley, (01.8.1935-08.16.1977), Bono, Bruce Springsteen зэрэг дуучидад нөлөөлж "Mystery Train," "Hound Dog," "Suspicious Minds" зэрэг дуугаараа алдарт гарчээ.


4. Sam Cooke, (01.22.1931-12.11.1964), Otis Redding, Art Garfunkel, Rod Stewart зэрэг хүмүүст нөлөөлсөн тэрээр "A Change Is Gonna Come," "Bring It on Home to Me," "You Send Me" зэрэг дуугаараа алдарт гарсан байна.


5. John Lennon (10.9.1940-12.8.198) Bono, Neil Young, Liam Gallagher зэрэг хүмүүст нөлөөлсөн тэрээр "I Feel Fine," "Strawberry Fields Forever," "Imagine," "Instant Karma" зэрэг дуугаараа олонд танигджээ.


6. Marvin Gaye, (04.2.1939-04.1.1984), D'Angelo, R. Kelly, Usher зэрэг хүмүүст нөлөөлж "What's Going On," "Let's Get It On," "I Heard It Through the Grapevine" зэрэг дугаараа олныг байлдан дагуулж байжээ.


7. Bob Dylan, (05.24.1941-), John Lennon, Bruce Springsteen, Patti Smith, Conor Oberst зэрэг алдартангуутын уран бүтээлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн тэрээр "Like a Rolling Stone," "Lay Lady Lay," "Visions of Johanna" зэрэг дуугаараа алдарт гарчээ.


8. Otis Redding, (09.09.1941-12.10.1967), Al Green, Toots Hibbert, Chris Robinson зэрэг дуучинд нөлөөлсөн түүний "(Sittin' on) The Dock of the Bay," "These Arms of Mine," "Try a Little Tenderness" зэрэг дуунуудиьг та сонссон байж магад.


9. Stevie Wonder, (05.13.1950-), Donny Hathaway, Maxwell, Adam Levine зэрэг алдартангуутад нөлөөлсөн тэрээр "Superstition," "Sir Duke," "Signed, Sealed, Delivered I'm Yours" зэрэг дуугаараа алдарт гарч байжээ.


10. James Brown (05.3.1933-12.25.2006) аравт жагссан тэрээр Michael Jackson, Sly Stone, Prince, George Clinton зэрэг алдартангуудад нөлөөлсөн аж. Тэрээр "I Got You (I Feel Good)," "Papa's Got a Brand New Bag," "The Payback," "Give It Up or Turnit a Loose" зэрэг дуугаараа үеийнхээ залуучуудыг байлдан дагуулж байжээ.


үргэлжилэл


Эш сурвалж Rolling Stones

Thursday, 13 November 2008

Ryanair


Жилийн турш ширээ, хана чимдэг болохоор ч тэрүү сүүлийн үед олон олон байгууллага, брэнд хуанли гаргах болж. Pirelli, Lavazza-н дараа Ирландын авиа компани Ryanair эмэгтэй ажилчидыхаа усны хувцастай/хагас нүцгэн зурагаар хуанли гаргажээ. Энэхүү хуанлигаас 10.000 ширхэгийг хэвлэсэн бөгөөд 10.000 Euro ашиг олохыг зорьж байгаа гэнэ.
Ryanair авиа компаний ажилчид энэхүү хуанлид модел хийж олсон орлогоо Angels Quest хэмээх Ирландын буяны байгууллагад хандивлах ажээ. Энэхүү хуанлиг Англи, Ирландад худалдаанд гаргасан бөгөөд өөрсдийн сайтаараа онлайнаар (10 Euro) зарагдаж байгаа юм байна.














Өнгөрсөн жил гаргасан хуанлийн хуудсууд









Wednesday, 12 November 2008

Хэн хамгийн аз жаргалтай вэ ?




Хэн хамгийн аз жаргалтай вэ? Баян хүн уу? Эрүүл хүн үү эсвэл боловсролтой хүн үү? зэрэг асуултуудад хариулт олохоор судалгаа явуулсан байна. Судалгааны дүнд хамгийн аз жаргалтай хүмүүсин амьдардаг газар/орон Дани Улс ажээ. Сэтгүүлч Bill Weir, Dan Buettner-ын (аз жаргал судлаач, мэргэжилтэн) хамтаар хамгийн аз жаргалтай оронг судлахаар Дани улсад очижээ. Хамгийн гайхалтай нь Дани дэлхий дээрх хамгийн өндөр татвартай улсуудын нэг бөгөөд Дани улсын нэгж иргэн ойролцоогоор орлогынхоо 50-70 хүртэл хувийг татварт төлдөг мөртлөө амьдралдаа сэтгэл хангалуун явдаг аж. Нөгөөтэйтүүр Дани Улсын засгийн газар хүүхэд, хөгшдийг харж асрах, хүмүүжүүлэхэд дэлхийн аль ч орноос илүү их цаг, мөнгө зарцуулдаг аж. Дани улсын иргэн бүр эрүүл мэнд, боловсролыг жинхэнэ утгаараа үнэгүй олж авдаг аж. Иргэд хэзээ хэн өвдөөд эмнэлэгт хэвтэх бол эсвэл "X"-ийн их сургуулийн төлбөр, "А"-гийн цэцэрлэгийн мөнгөзэрэг их хэмжээний мөнгө шаардагсан асуудлуудад санаа зовдоггүй учир мэргэжилээ сонгохдоо мэргэжил олсоныхоо дараа олох мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бодож биш хувийн сонирхолоо дагаж сонгодог байна.



Дэлхийн "аз жаргалын газрын зураг" (world of happiness map) дээрх хамгийн аз жаргалтай иргэдтэй 20 газар нутгийг жагсаавал:

1. Дани
2. Швецарь
3. Австри
4. Изланд
5. Бахама
6. Финланд
7. Швед
8. Бутан
9. Бруней
10. Канад
11. Ирланд
12. Люксембург
13. Коста Рика
14. Малта
15. Недерланд
16. Antigua and Barbuda
17. Малайз
18. Шинэ Зеланд
19. Норвеги
20. The Seychelles (арал)

АНУ 23т жагссан бол Англи 41т жагсжээ. Дээрх газрын зурагнаас харвал Монгол Улсын Иргэд маань амьдралдаа бас хөөрхөн сэтгэл хангалуун байдаг бололтой. Жагсаалтын 40д жагссан байна лээ. Монголчуудын маань мөрөөдөөд, шуураад байдаг Солонгос 108т, Чех 69т жагссан байна лээ шүү. Англи, Солонгос эсвэл Чех явах гээд байр, машинаа зарах гэж байгаа бол дахин нэг бодоорой :).
Хамгийн анхны аз жаргалын газрын зургийг 2006 онд Leicester Их Сургуулийн нийгэм судлаач Adrian White, UNESCO, CIA, New Economics Foundation, WHO, Veenhoven Database, Latinbarometer, Afrobarometer, UNHDR зэрэг байгууллагуудын гаргасан судалгаануудын дүнг судалж байж гаргаж байжээ.

Эцэст нь аз жаргалын түлхүүрийн газрийн зургийг орууллаа. Томруулж хараад ганц нэгийг нь хэрэгжүүлээд үзээрэй. Яаж мэдэх вэ, үнэхээр хаппи болчих ч юм билүү :)




[Map credit: Adrian White, Analytic Social Psychologist, University of Leicester. The data used to construct the map were extracted from a meta-analysis published by the New Economics Foundation Marks, N. et al. (2006). The Happy Planet Index. London: New Economics Foundation]

Бүтэн хувилбарыг эндээс татаж аваарай.

Tuesday, 11 November 2008

Ертєнцийн гурав-Өнгө

Ертєнцийн гурван цагаан юу вэ?
Єсєхєд шvд нэг цагаан
Єтлєхєд vс нэг цагаан
Vхсэн хойно яс нэг цагаан

Ертєнцийн гурван ногоон юу вэ?

Усанд замаг нэг ногоон
Хаданд хєгц нэг ногоон
Дэлхийд ногоо нэг ногоон

Хад нь хар ч хаг нь ногоон
Элэг нь хар ч цєс нь ногоон
Ус нь хар ч замаг нь ногоон

Хаданд хєгц ногоон
Шvдэнд номин ногоон
Усанд замаг ногоон

Тагт ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон

Ертєнцийн гурван шар юу вэ?

Эрдэнэд алт нэг шар
Эдэнд жанч нэг шар
Идээнд уураг нэг шар

Шаагьж хурдаг шашин нэг шар
Шарлаж харагддаг алт нэг шар
Огторгvйд байдаг нар нэг шар
Орчлонд байдаг дэлхий нэг шар

Ертєнцийн гурван улаан юу вэ?

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хvний нvд нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан
Жаварт гvйсэн vнэг нэг улаан
Зуудаг нохойн жавьж нэг улаан

Алсан малын цус нэг улаан
Алаач хvний ганзага нэг улаан
Хадтай газрын vнэг нэг улаан

Ертєнцийн гурван хєх юу вэ?
Уудам дэлхийн тэнгэр нэг хєх
Унтрах галын дєл нэг хєх
Урсах голын ус нэг хєх

Ертєнцийн гурван хар юу вэ?

Цасанд мєр нэг хар
Цаасанд бичиг нэг хар
Зарганд vг нэг хар

Дэнгvй байшин нэг хар
Дэвvvргvй будаа нэг хар
Сvvгvй цай нэг хар

Тостойгоос тогоо нэг хар
Билэгтэйгээс бэх нэг хар
Амттайгаас архи нэг хар
Ертєнцийн гурван баян
Газар vндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян


Ертєнцийн гурван хэцvv

Yерлэн шуугих нь ус хэцvv
Дvрэлзэн асах нь гал хэцvv
Эрчлэн хийсэх нь салхи хэцvv


Ертєнцийн гурван сайхан

Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан


Ертєнцийн гурван хоосон

Барьж тавьж байдаг зvvд нэг хоосон
Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон
Бахирч цахирч байдаг цуурай нэг хоосон

Ертєнцийн гурван харанхуй
Номгvй бандийн цээж нь нэг харанхуй
Хоньгvй айлын хот нэг харанхуй
Хойшоо харсан нvх нэг харанхуй

Үүрдийн харанхуй
Vдшийн харанхуй
Vхэхийн харанхуй

Ертєнцийн гурван цэмцгэр
Үүлээ хєєсєн тэнгэр нэг цэмцгэр
Vнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Vсээ самнасан авгай нэг цэмцгэр

Ертөнцийн гурван хачин
Алгандаа хєхтэй арслан нэг хачин
Амаа байтал шилээрээ дуугардаг голио нэг хачин
Амрагийн дээд аав, ээж хоёр золгодоггvй нэг хачин

Индранил олборлогчид

Илакака Мадгаскар. Энэхүү тосгон 1998 оныг хүртэл 40 хүрэхгүй иргэнтэй байжээ. 1998 онд энэхүү тосгоны газрын гүнд индранил (sapphire) чулууны нөөцтэй болохыг мэджээ. Газрын гүн дэх үнэт чулууг нээсэн, зарласан тэр өдрөөс хойш энэхүү тосгоны иргэдийн тоонд тэсрэлт болсон байна.
Өнөөдөр энэхүү тосгонд хамгийн багадаа 19.000 бага насны, 11-12 бүр 9 настай, хүүхэд өөрсдийнхөө, гэр бүлийнхэнийхээ бор гэдэсийг тэжээх гэж гэр бүлийнхнийхээ хамтаар өдөржин ажилладаг байна. Тэд ухаж бэлтгэсэн нүх рүү орон шаардлагатай бол цааш нь ухаж, шуудай хувинг шороогоор дүүргэн гадрага руу гаргана.



Гаргаж ирсэн шороогоо угаана. Аз нь гийсэн өдөр бол ганц хоёр индранил олддог байна. Өдрийн турш ажиллаж олсон хэдэн индранилаа ченж дээр очин солиулаад гэртээ талхтай харьдаг аж.




Тэдний ингэж олсон, талхны мөнгөөр зарсан чулуу цааш хэд хэдэн гар дамжаад дархан дээр очиж бөгж, ээмэгт шигтгүүлээд эцсийн шатанд бэлтэй эмэгтэй гар хуруу, чих, хүзүүг чимдэг аж.





Хэдийгээр индранил цэнхэр өнгөтэй байдаг хэмээх нийтлэг ойлголт байдаг ч индранил улаан (бадмаараг), ягаавтар шаргал (padparadscha)-аас бусад бүх өнгөтэй байдаг аж.
Индранил чулууны үнийг зүсэлт, элдэв өө сэвтэй эсэх, жингээс гадна хаанаас олборлосоноор нь тогтоодог байна. Зах зээлд Тайланд, Шри Ланка, Мадагаскар, зүүн Африк, зүүн Австрали, Америкаас олдсон индранил арай үнэ өндөртэй байдаг байна. Бадмаараг индранил хоёр нэг газраас олдох тохиолдол байдаг иймэрхүү тхиолдолд тус ордны нөөцийг нэг нь давамгайлан бүрдүүлсэн байдаг.

Чернелин ягаан өнгөтэй индранил цэнхэр индранилийг бодвол хямд байдаг бөгөөд хэмээх бодисийг маш бага хэмжээгээр агуулдаг байна. Шар, ногоон индранил төмөр, ягаан индранил chromium хэмээх бодис агуулдаг аж. Ягаан өнгөтэй индранил хэр улаантай ойролцоо байна төдий чинээ үнэтэй байдаг аж. Өнгөгүй индранилийг алмаз мэтээр хэрэглэх явдал байдаг. Салмон загасны өнгөтэй, ягаавтар шаргал, (Salmon-color padparadscha) индранил хамгийн сайн чанарын цэнхэр өнгөтэй индранилаас ч үнэтэй байдаг. "Padparadscha" Шри Ланка хэлэнд лянхуа ('lotus flower') хэмээсэн утгатай аж.
Дэлхий дээрх хамгийн хүнд индранил Вашингтон хотын Байгалын Түүхийн Музейд хадгалагддаг аж. Чулууг 1960 онд Smithsonian Инсттитутд хандивласан хадагтай John Logan-ы овгоор нэрлэсэн аж. Чулуу цэнхэр өнгөтэй, 423 крат буюу 84.6 гр жинтэй аж. Энгэрийн зүүлтэн дээр шигтгэсэн тус чулууг тойрон нийт 16 крат буюу 3.2гр 20 ш алмазаар чимсэн байдаг аж.