Monday, 23 March 2009

Помендер; гэрийн нөхцөлд таатай үнэр гаргагч бэлтгэх нь ( Pomander)


Помендер (Pomander/La Pomme d'Ambre) буюу энэхүү үнэр гаргачийг дундад зууны сүүл үеэс 17 дугаар зууныг дуустал ихэд өргөн дэлгэр хэрэглэдэг байжээ. Хүмүүс гэр орондоо, өрөөндөө, шкапандаа тавих хурим ёслолын үер гоё үнэртэх үүднээс, гадуур нь цэцгээр бүрээд хажуудаа хүртэл авч явдаг байжээ. Ийм үнэр дарагчийг нэг удаа хийгээд насан туршдаа хэрэглэдэг гэнэ шүү, та минь ээ.

Oрц:

* 1 ш жүрж (лимон, ногоон лимон, алим бас байж болно)
* 20-25 гр хадаасан цэцэг (clove)
* 1 амны халбага нунтаг синнамон
* 1 амны халбага нунтаг nutmeg
* 1 амны халбага нунтаг хадаасан цэцэг
* 4-5 дусал зандан модны тос (sandalwood)
* цаасан уут, тостой цаас байж болно
* сэрээ эсвэл шүдний чигчилүүр

Бэлтгэх нь:

1. Нунтаг амтлагчуудаа холиод (нунтаг хадаасан цэцэг, nutmeg мөн синнамон) sandalwood-н тосоо нэмнэ.
2. Сэрээ эсвэл шүний чигчлүүрний тусламжтайгаар жүржийнхаа халисыг нүхлэж/цоолж бэлтгэнэ. Жүрж хатхаараа ойролцоогоор 2 дахин жижигрэх тул гүн гүн цоолоорой. Цоолж бэлтгэсэн нүх рүүгээ хагдаасан цэцгүүдээ шигтгэнэ.
3. Холиж бэлтгэсэн хуурай амтлагчнуудаа нэг цаасан уутанд хийгээд хадаасан цэцэг шигтгэж бэлтгэсэн жүржээ хийнэ. Жоохон холиж байгаад уутныхаа амыг агаар орохооргүйгээр чангахан уяад хуурай газар тавина.
4. Өдөрт нэг удаа уутныхаа амыг онгойлгож дотрох амтлагчуудыг холиж байх хэрэгтэй гэнэ. Ойролцоогоор 3 долоо хоногоос 6 сарын дотор жүрж мааны гүйцэд хатаж гэрийн нөхцөлд бэлтгэсэн таатай үнэр гаргач бэлэн болно.

Зүүлт

* Хаа нэг газраа уях төлөвлөгөөтэй байгаа бол хатаахаасаа өмнө уяаны нүх гаргаж бэлтгэнэ.
* үнэр нь жоохон сулраад ирэхээд бүлээн усаар багахан норгоод эсвэл дахиад 7 хоног орчим хуурай амтлагчуудтай нэг уутанд хийхэд сэргээд ирдэг гэнэ.


Эх сурвалж

Friday, 20 March 2009

Гмайл-ын шинэ үйлчилгээ; Undo Send


Найзынхаа төрсөн өдрийн парины талаарх дэлгэрэнгүйг төрсөн өдрийн эзэнд явуулчихаад яадаг ч дээшээ л харж үхдэг юм шүү хэмээн шийдэж байсан удаатай билээ би. Над шиг, буруу мэйлээ зөв хүн рүү эсвэл зөв мэйлээ буруу хүн рүү явуулчихаад хайшаа харж үхэхээ бодон толгойгоо гашилгаж сууна уу. Тэгвэл аан дахиад уун гээд сонсож бай :) Гмайл саяханаас Undo Send хэмээх шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байна.
Энэхүү үйлчилгээг нэвртүүлсэнээр явуулсан мэйлээ 5 секундын дотор явуулахаас татгалзаж болдог болсон бөгөөд явуул товчыг дарсаны дараа энэхүү бичлэгийн гол сэдэв болод send undo товчлуур явуул товчны оронд 5 секундын турш илэрдэг ажээ.

7+1 бодож нэг огтлох боломж олгодог энэ сайхан эдийг ашиглахыг хүсвэл хаяг руугаа ороод Settings сонголтоос Labs руу ороод Undo Send-г идэвжүүлэхээд л болоо. Туршаад үзээрэй.

Эх сурвалж

Tuesday, 10 March 2009

Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл


Миний бие сүүийн үед гадаадад сурахыг хүсэгч залуус олширсоныг бодолцон блогтоо Турк Улсын Стамбул хотод сурах талаар хэд хэдэн цуврал бичлэг оруулъя гэж бодож байна. Энхүү цувралын эхнийх нь болох Турк Улсын Стамбул хотод амьдрах нь: Сарын орлого, зарлага тайлан тэнцэтгэл бичлэгт Стамбул хотод амьдрахад, хоол хүнсний олдоц, үнэ, унаа тэрэгний билет гээд, гарах зардалыг, өөрийн туршилага дээр тулгуурлан, хамгийн багаар тооцож, чангаар бодлоо.

Сарын орлого:
• Улсын зардлаар ирсэн бол сар бүр 175 лираны тэтгэлэг, мөн жилд нэг удаа ном хувцасны мөнгө олгодог.
• Ар гэрээс татах татаас
• Хааяа нэг олон ангит кино, эсвэл реклам зэрэгт тоглож олох мөнгө (иймэрхүү тохиолдол байдаг бөгөөд Монголчууд Хятад, Япон, Солонгос гээд Монголчуудаас бусад Азиудын дүрийг бүтээнэ :), олон ангит кинонд тоглосоны хөлсөнд өдрийн 20-50 лира, рекламанд тоглосоны хөлсөнд хамгийн багадаа 100 лираны хөлс авдаг.)
• Турк улсад сурдаг гадаад (Турк оюутануудад ч гэсэн ажиллах эрх олгодоггүй) оюутанд ажиллах эрх олгодоггүй бөгөөд зарим нэг оюутан зуны цагт аялал зуулчлалын хотууд болох Бодрум, Анталия зэрэг хотуудад, хагас бүтэн сайнд Стамбул хотод байдаг Солонгос, Хятад, Япон ресторануудад аяга угаагч, зөөгч хийх нь бий, мэдээж хууль бусаар

Сарын зарлага:

Байр: Дүүрэг, байрлал, халаалтын систем, олон нийтийн тээвэрт ойрхон эсэх, хэдэх өрөө байр гээд хэд хэдэн зүйлээс шалтгаалан байрны үнэ өөрчлөгдөх бөгөөд хамгийн хямддаа 500 лира (2.2 TL буюу лира 1 евротой тэнцэнэ ойролцоогоор). Байрны сарын түрээсээс гадна эхлэн байр түслэгчид 1 сарын байрны түрээстэй тэнцүү хэмжээний (зарим тохиолдолд нэг сарын байрны түрээсээ их) баталгаа (депосит) төлдөг. Дэпоситыг гарахдаа буцаааж авна гэсэн хуулийн заалт байдаг ч бүрэн бүтнээр нь буцааж авах нь ховор тохиолдол.
Тог, ус, газны үйлчилгээг (Ихэнх байрны эзэд өөрсддөө төвөг удахгүйг хүсдэг тул тог, ус, газны үйлчилгээ авах гэрээ контрактыг түрээслэгчидэд даатгадаг) авахын тул мөн 500 орчим лира (барьцаа төлөх, зарим тохиолдолд тоолуур авах г.м) хэрэг болдог. Анхлан байр түрээслэхийг хүсэгчидийн халаасанд ойролцоогоор хамгийн багадаа 1.500 лира байвал зохилтой. Мэдээж энэхүү үнийн дүнг хэдэн хүн нийж байр түрээслэхээсээ хамааран хувааж төлнө. За тэгээд ойролцоогоор 1.500 төгрөг зарцуулаад хов хоосон байранд орлоо, хэтэвчнийхээ зузаан нимгэнээс хамааран шинэ, хуучин тавилага авах үлдлээ.
Хоол: Бидний мэдэх цэцэгтэй цэцэггүй байцаа, лууван, чинжүү, улаан лоолю, өргөст хэмх зэрэг ногооноос өгсүүлээд мэдэхгүй олон олон ногоо үнэтэй, хямдхан зарагддаг тул ногоонд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Ногооны үнэ улирлаас хамааран өөрчлөгддөг. Ногооноос гадна алим, лийр, тоор, мандарийн, жүрж, гадил гээд жимс элбэг. Мэдээж жимсний үнэ болон төрөл нь улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Монголчууд шиг маханд нугасгүй хүмүүст дуулгах муу мэдээ бол энд (Стамбулд) мах нилээн үнэтэй (тос ихтэй, машиндсан мах ойролцоогоор 1 кг нь 15 лира) мөн амтгүй (Монголын махтай харьцуулбал) байдаг. Лалын шашинтай улс тул адууны мах иддэгүй (нүгэл хэмээн үздэг) тиймээс зарагддаггүй. Мөн гахайн мах иддэггүй, зарагддаггүй. Зарсан тохиолдолд мөнгөн шийтгэлээс өгсүүлээс шоронд хүртэл хоригдох магадлалтай. Гахайн мах хэрэглэдэггүйтэй холбоотойгоор өглөөний цайны өргөн хэрэглээ болох хиам Монголд зарагддаг хиамнуудаас амт муутай байдаг. Мөн бүх хүнсний бүтээгдэхүүний сав баглаан дээр (жигнэмэг, шоколад, чихэр гээд л...) гахайн өөх тос хэрэглээгүй болно хэмээх сануулгыг хэвлэсэн байна.
Хар, Номхон гээд далайгаар хүрээлэгдсэн тул элдэв янзын загас, сам хорхой, наймаалж, хавч гээд далайн бүтээгдэхүүн элбэг байдаг. Дэлгүүрүүдэд далайн бүтээгдэхүүн, үхэр, тугал, хонь, хурга, тахианаас гадна зул сарын үеэр цацагт хяруулын мах зарагдана. Ямаа, тэмээний мах идэх нь “нүгэл” биш ч зарагдаж байхыг хараагүй.
Монголчуудын өргөн хэрэглээний зарим нэг хүнсний бүтээгдэхүүний үнийг жагсаавал.. Хамгийн хямдхан будаа кг нь 2 лира буюу ойролцоогоор 1 евро, гурил 1 лира, гоймон 80 куруш (0.8 лира) байдаг. Сахар 1 кг нь 2.3 лира, наран цэцгийн тос 1л нь 2.5 лира байдаг. Оюутнуудын хичээлийн хуваарь яг цав таарахгүй учир ихэнхдээ оройн хоолны материалаа мөнгө нийлүүлэн худалдаж авдаг. Өдөрийн хоолоо ихэнх оюутнууд сургууль дээрээ иддэг бөгөөд сургуулиудын хоолны газарт оюутны хөнгөлөлттэй (ойролцоогоор 1.5-3 лираны үнэтэй нэг хоердугаар хоол, салат эсвэл жимснээс бүрдэнэ.) хоол байдаг.
Унаа: Стамбул, Том хот тул (17 сая хүн амтай бөгөөд энэхүү тоо сүүлийн 3-4 жил магадгүй түүнээс их хугацаанд өөрчлөгдөөгүй, миний мэдхийн) зорисон газартаа очихдоо ихэнхдээ унаа дамжих бөгөөд хамгийн багадаа 30 минут зарцуулна. Замын бөглөрөл их. Өглөө оройдоо 20-30 минутанд хоёр метр хүрэхтэй үгүйтэй явах нь энүүхэнд. Метро, трамвай, Ази тивээс Европ тив (эсвэл урвуугаараа), эсвэл аль нэгнээс нь ойр орчимын арлууд руу хүргэх усан онгоцоор зорчихдоо жетон (жетонууд адилхан биш тул ойр хавьцаах жетон зардаг цэгүүдээс авсан нь дээр), автобусаар зорчихдоо билет авна. Бүгд адилхан үнэтэй биш ч нэг бүр ойролцоогоор 1.5 лира байдаг. Метро нь Орос, Франц зэрэг дэд бүтэц тэр дундаа метроны зам сайн хөгжисөн улсуудыг бодвол “инээдтэй” буюу одоогийн байдлаар аравхан (Şişhane-Atatürk Oto Sanayii чиглэлд) буудалтай (энэ 2 сард 4 буудал ашиглалтанд орсон). Истиклал гудамжаар уруудаж өгсөх трамвай, тунел гэгдэх (Beyoğlu Kabataş-г холбоно) ноталжик буюу 1800-гаад оноос одоог хүртэл ажиллаж буй ‘метро’, гээд нэг буудлын унаанууд (ганц, хоёрхон буудал явдаг) байдаг бөгөөд энэ бүрд дээшээ доошоо явж, бууж суухаас гадна дахиад л жетон авах зэргээр мөнгө төлдөг, цаг алддаг. За баахан бараан зүйл биччихлээ эцэст нь нэг авууштай тал нь метро трамвайны замаа жилээс жилд өргөсгөж, уртасгаж, метробус (нэгхэн чиглэлд тусгайлан зассан нэг эгнээ замаар зогсолтгүй, өндөр хурдтайгаар явдаг автобус) зэрэг өөр сонголтууд үүсгэж байгаа. Олон нийтийн тээврийн план.
Төрийн зардалаар бус өөрийн зардалаа дааж сурдаг оюутнуудад хямдралтай зорчих үнэмлэх өгдөг бөгөөд энэхүү үнэмлэхийг сард 55 лирагаар цэнэглээд 200 хүртэл удаа метро, автобус, трамвайнд (Ази Европыг холбох усанд завинд үйлчилдэггүй) дамжиж болдог. Үүнийг аялик (aylık) гэнэ. Энэхүү үнэмлэх жил бүр шинэчлэгддэг. Улсын зардалаар суралцагсадад бүтэн жилийн турш мөн метро, автобус, трамвайнд хэрэглэх болохуйц жолооч эсвэл кассанд үзүүлээд үнэгүй явдаг үнэмлэх олгодог. Жил бүр шинэчлэгддэг. Дээрх 2 төрлийн үнэмлэхүүд зураг хөрөгтэй байдаг. Хоёр төрлийн үнэмлэхийн алийг нь ч авсан анх авахдаа бага хэмжээний мөнгө төлдөг.
тог, ус, газны мөнгө: Хэрэглэсэн хэмжээгээр төлбөр ирдэг. Туркэд хийгээр, төвөөс халаалттай (Монгол халаалтын систем шиг), тогоор бүр нүүрсээр халаах нь байдаг. Хамгийн их түгээмэл нь хийгээр халаах систем бөгөөд энэ системд газны төлбөр мэдээж зун нь бага өвөл нь их ирнэ. Өвлийн гурван сар хийн мөнгө 200 лира хол давна. Турк улс өөр олон улсын адил хэрэглээний байгалын хийгээ зуун хувь Оросоос авдаг бөгөөд өнгөрсөн жилд л гэхэд байгалын хийн үнэ 60% гаруй хувь нэмэгдсэн. Мэдээж Туркүүд Орос ах нартай доллараар наймаа хийдэг тул доллар лираны харьцаа хийн үнэнд шууд нөлөөлнө. Их хэрэглэх тусамд нэгж (метр кув) усны үнэ буурах бус нэмэгдэнэ. Тог, ус, газнаас гадна хүсвэл интернэтийн үйлчилгээ авч болох бөгөөд интернэтийн үйлчилгээ авахын тулд заавал утас тавиулсан байна. Утасны суурь төлбөр (хамгийн хямд нь HesaplıHATT) яриагүй тохиолдолд 9.33 лира, интернэтийн төлбөр сард 49 лира (хурд болон үнийн хувьд хамгийн боломжийн нь) байдаг. Ийм системд байгалын хийг байраа халаахаас гадна, халуун ус (усанд орох, аяга таваг угаах), хоол хийхэд хэрэглэдэг.
Гар утсанд хийх нэгж: Өнөөдрийн байдлаар Туркэд 3 оператор (Туркселл, Водафоне, Авеа зэрэг) байдаг бөгөөд аль ч үүрэн телефоны компаний зуун нэгж төвөөс нь авахад ойролцоогоор 18 лира байна. Монгол руу (Гадаад руу) мессэж илгээхэд 3 нэг, өөр хоорондоо ярих болох өөр опературтай (жишээ нь авеагийгийн номертой хүн туркселлийн номер луу) ярихад унах нэгж нь үүрэн телефон цаашлаад хамрагдах үйлчилгээнээс (мобистудент гэдэг шиг оюутануудад зориулсан эсвэл бизнесс эрхлэгчидэд зориулсан гээд) тань шалтгаалан хэлбэлздэг. Ойролцоогоор минутанд 1-6 нэгж унана. 3 сард нэг удаа цэнэглэхгүй бол гадагшаа гарах ячианы эрх хаагдах бөгөөд дахиад 3 сарын дараа дотогшоо орох ярианы эрх хаагдана. Мөн гурван сарын дараа (нийт 9 сарын дараа) номер тань устах болно.
Саяхан дөө (2 жилийн өмнө байхаа) гар утасны хулгай ихэссэнтэй холбоотойгоор гар утаснуудыг бүртгэж (утас бүрийн баттерэй болон их бие дээр IMEI номер байдаг, үүнийг ашиглан бүртгэдэг) эхэлсэн бөгөөд энэхүү системд бүртгүүлээгүй тохиолдолд гадаадаас Турк рүү оруулж ирсэн утас бүр 1 сарын дараа автоматаар хаагддаг. Бүртгүүлэхийн тулд пассапорт, оршин суух зөвшөөрөл зэргээ бүртгэл хүлээн авах эрх бүхий төвүүд дээр авч очин 5 лира төлж бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 7 хоногийн дараа утас тань хэвийн ажиллаж эхэлдэг.


Дүгнэлт:

Ихэнх оюутнууд зургаа зургаагаараа нийлэн байр хөлслдөг бөгөөд ойролцоогоор 500 лираны түрээстэй байранд зургаан хүн амьдрана гэж тооцвол хүн бүрийн халааснаас сар дутамд байр, хоол, тог, ус, хий, интетийн төлбөрт ойролцоогоор 200-300 лира гарна.
Мэдээж унааны 55, сард гар утсандаа 100 нэгж авч хийнэ гэж бодоод 18 лира, ариун цэврийн хэрэглээний материалууд (оо саван, сойз гээд юу эс байхав дээ) гээд нэмбэл үнийн дүн маань 300-400 болж нэмэгдэнэ.
Үүнээс Улсын зардлаар сурдаг гэж тооцоод сарын тэтгэлэг болох 175 лирагаа хасахад оюутан сар бүр хамгийн багадаа 25-125 лираны "өрөнд" орж байна. Гар утсандаа нэгжгүй, халаасандаа мөнгөгүй, өдөрт нэг хоолтой амьдрахад нэг иймэрхүү зардал гарна.

Friday, 6 March 2009

Турк Улсын талаар ерөнхий мэдлэг


Албан ёсны хэл Турк хэл
Нийслэл хот Анкара (39°55′N 32°50′E)
Хамгийн том хот Стамбул
Үндэслэгч Мустафа Кемал Ататурк
Төрийн систем Ардчилсан
Ерөнхийлөгч (одоогийн) Абдуллах Гүл
Ерйнхий сайд (одоогийн) Режеп Тайп Эрдоан
Газар нутгын хэмжээ 783,562 км², газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том 37 дахь улс, Европод Оросын дараа 2 дугаарт жагсдаг. Газар нутгын %1,3 нь ус.
Хүн ам 71.517.100, км²-д 93 хүн ноогдоно. Хамгийн их иргэнтэй 17 дахь улс.
Улсын уриа Yurtta Sulh, Cihanda Sulh (Эх оронд энх тайван, эрэн дэлхийд энх тайван)
Тэмдэглэлт өдрүүд
4 сарын 23, 1920 оны мөн өдөр орчин үеийн Турк улсын анхны Парламент цугласан бөгөөд түүнээс хойш энэхүү өдрийг Хүүхэд залуучуудын баяр болгон зарласан байна.
5 сарын 19, 1919 оны мөн өдөр чөлөөлөх дайн эхэлсэн
8 сарын 30, 1922 оны мөн өдөр чөлөөлөх дайнд ялсан
10 сарын 29, 1923 оны мөн өдөр Бүгд Найрамдах Турк улс болгон тунхагласан
Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.026 трилион Америк доллар (2008 оны байдлаар)
Хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.333 Америк доллар (2007 оны байдлаар)
Экспорт 132.8 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Импорт 198.6 тэрбум Америк доллар, 2007 оны байдлаар
Инфиляц %10,31 (хэрэглэгчидэд), %12,56 (үйлдвэрлэгчидэд), 2007 оны байдлаар
Цагийн Zone зуны цаг EET (UTC+2) өвлийн цаг EEST (UTC+3)
Мөнгөн тэмдэгт Турк лира (ТL) (1 евро ойролцоогоор 2.2 лиратай тэнцэнэ. Намайг анх ирэхэд сая саяар яригддаг байж байгаад 3 жилийн өмнө мөнгөн тэмдэгтээсээ 6 тэг хассан юм. )
Төрийн дуулал İstiklâl Marşı
Төрийн өнгө Улаан, цагаан
Утасны код +90
Интернетийн код .tr

эх сурвалж: википедиа.ком

Tuesday, 3 March 2009

Хамгийн үнэтэй пиво


Дэлхийд алдартай Карлсберг пивоны үйлдвэр дэлхий дээрх хамгийн үнэтэй пиво болох Винтэж номер 2-г саяхан үйлдвэрлэжээ. Тус пиво нь 2009 Дани крон буюу ойролцоогоор 250 гаруй еврогийн үнэтэй юм байна. Ердөө 125 шилийг үйлдвэрлэгдсэн тус айрагны шошгийг Чили зураач Marco Evaristti хийжээ. Тэрээр 125 шил пивонд зориулан таван төрлийн шошго гараар урласан бөгөөд тус бүр билэгдэлийн чанартай зааны зурагтай гэнэ.

Өнгөрсөн жил Vintage гурвалын анхных нь болох Vintage No. 1-с 600 шилийг үйлдвэрлэн 2008 Дани кроноор зарсан байна. Ирэх жил мөн Vintage No. 3-г үйлдвэрлэх бөгөөд 2010 Дани кроноор зарах гэнэ.

Vintage No. 2 пивийг эсгэлцсэн таван мэргэжилтэний нэг болох Morten Ibsen Шар айргийн хязгаарыг шинээр тогтоохыг хичээсэн энэхүү пиво тансаг улаан дарсны сектортой өрсөлдөхүйц пиво болсон хэмээжээ. Пивог эсгэх мэргэжилтэний нэг болох Eiken эсгэсэн өдөр, шошго мөн эсгэсэн технологийг бодолцовол бараг хямд талдаа хэмээн дүгнээд энэхүү пивоны шил нь л 500 крон буюу ойролцоогоор 115 долларын үнэтэй хэмээжээ.

Vintage No. 2-г J.C. Jacobsen-ы 1847 онд хэрэглэгдэж байсан зооринд (15 метрийн гүн) Франц царсан бидонд 100 өдрийн турш эсгэсэн байна. 10.5 градус тус пиво нь тас хар өнгөтэй, экспрессо мэт хөөсөрдөг ажээ. Какао, карамель, ваниллины амттай тус шар айргийг утсан гахайн мах, бяслаг, oysters, shellfish эсвэл шоколад крем брулеетэй (crème brûlée)зэрэгтэй хольж хэрэглэвээс хорвоогийн жаргалыг мэдрүүлэх амтлуулах гэнэ.

Үл үзэгдэх сандал


"Үл үзэгдэх сандал" өдөр бүр 2 минут сууснаар хөл болон гэдэсний булчин чангардаг увьдастай ажээ. Энэхүү дасгалыг хийхийн тулд хананаас 40 орчим см зайтай байраа эзлэнэ. Сандал дээр сууж буй мэт нуруугаараа хана налаад энэ чигээрээ 20-120 сек сууна. 120 сек уналгүй, ядралгүй ийм маягаар сууж чадаж байвал дараагийн удаа өвдөг дээрээ бяцхан жинтэй туршаад үзээрэй.

Monday, 2 March 2009

Англи хэлнээс хассан ч харамсахгүй харин ч баярлуулах үгсийн жагсаалт


Lake Superior Их сургууль 2009 онд Англи хэлний үгийн сангаас хасахыг, ядаж 2009 ондоо хэрэглэхгүй байхыг санал болгох үгсийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтанд буруу хэрэглэгддэг/сэн (Mis-use), хэт их (Over-use) хэрэглэгддэг/сэн эсвэл хэрэггүй (General Uselessness) үгс багттаг ажээ.

Энэхүү жагсаалтыг анх 1975.12.31нд LSSU-гийн (Lake Superior State University) ПР хариуцсан захирал Bill Rabe хэдэн нөхдийн хамтаар List of Words to Be Banished from the Queen's English нэртэйгээр гаргаад маргааш нь буюу жилийн эхний өдөр цацсан байна. Хэд хоногийн дараа гэхэд түүний ажилийн өрөө рүү мянга мянган үгс ирэх болжээ. Тэр жилээс хойш 34 дэх удаагаа уламжилал болгон гаргасан энэхүү жагсаалтанд

1. GREEN (ногоон)– энэ жилийн жагсаалтын тэргүүлэгч 'ногоон' бөгөөд 'Green'-тэй холбоотой 'going green', 'building green', 'greening', 'green technology', 'green solutions' зэрэг үгсийг хэсэгтээ үгийн сангаасаа хасахыг хамгийн олон хүн хүсэмжилж эдгээр үгст саналаа өгчээ.
2. CARBON FOOTPRINT мөн CARBON OFFSETTING
3. MAVERICK
4. FIRST DUDE
5. BAILOUT
6. WALL STREET/MAIN STREET – кризтэй холбогдолтойгоор хэт их хэрэглэгдсэн үгсилн нэг
7. MONKEY
8. <3 – зүрх эсвэл хайртай хэмээх үгийг орлуулах 3-аас бага хэмээх тэмдэглэгээг утгагүй, хэрггүй үг хэмээн үзсэн ажээ.
9. ICON эсвэл ICONIC
10. GAME CHANGER – бизнес, улс төр, медиа энэхүү үгийг хэт их хэрэглэсэн гэж иргэд үзэж байгаа ажээ.
11. STAYCATION
12. DESPERATE SEARCH
13. NOT SO MUCH – спортын мэдээнд ихээхэн хэрэглэгдэх болсон энэхүү үг хэт их хэрэглээнээс болж иргэдийг залхаах болсон гэнэ.
14. WINNER OF FIVE NOMINATIONS
15. IT'S THAT TIME OF YEAR AGAIN зэрэг үгс багтжээ. Та ч гэсэн доорх хаягаар ороод сонсохыг хүсэхгүй байгаа үгээ явуулан санал асуулганд оруулж, хүмүүсийн санал болгосон үгст саналаа өгөх боломжтой юм байна.

Эх сурвалж

Monday, 23 February 2009

Сая сая Автраличууд намайг "долооно".



Австралийн шуудан холбоо саяхан Австрали гаралтай Оскарын шагналтангууд болох Cate Blanchett, Geoffrey Rush, Nicole Kidman, Russell Crowe нарын зурагтай марк гаргасан байна. Энэхүү цувралдаа "Australian Legends" хэмээх нэрийг өгсөн бөгөөд энэхүү марк нэг бүр нь 55 центийн (ойролцоогоор 535 төгрөг) үнэтэй юм байна.
Cate Blanchett, "Марк болсондоо хязгааргүй их баяртай байна. Сая сая Австраличууд "намайг" долоох бөгөөд тэр л мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Маркан дээр мөнхөрсөн кино одуудад маркных нь алтаар хийсэн хувилбарыг бэлэглэсэн гэнэ лээ.

Saturday, 21 February 2009

Цагаан сар

БИТҮҮЛЭХ ЁС

Битvvний орой бол євлийн адаг хєхєє сарын гучин буюу удэж байгаа оны эцсийн УДЭШ, энэ шєнє тэнгэрт cap битуурч харанхуй байдаг бєгєєд бууз банш, apvvr нь заагаагуй толгой зэрэг битуу хоолыг битууртлээ иднэ хэмээснээс битvvлэг нэр vvссэн бололтой. Энэ орой хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертєнцийг тойрон айл гэрийн сvлд хийморыг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хvн бvрт тvгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мєс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зvгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бvслvvртээ буг чєтгєр айлын буруу vvдээр ордог хэмээн харгана хавчуулдаг ёстой байв. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн битvvний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, жигнэсэн буузыг цадатлаа идэж, сэтгэл тэнvvн ирж буй оны босгон дээр єглєє гарах, ирэх зvг мєрийг тогтоосноор cap шинийг угтах бэлтгэл болдог. Битvvний орой битvvртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мєн хэвээр байна гэсэн утга бухий зєн билэгдлийн заншил юм.

ИДЭЭ, УУЦ ТАВИХ ЁС

Тавагтай идээний боовыг 3, 5, 7, 9 гэж сондгой vеэр жаргал зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж єрдєг заншилтай. Yvнээс гадна цагаан сараар хvvхдэд єгєх боов хийдэг. Гол идээний нэг бол халуун хошуут хонины ууц юм. Ууцыг бухлээр тавивал голд толгой, дээд талд нь хаа, сvvл талд нь гуяыг хосоор, цээжин талд нь євчvv, сээр, хvзvvг амьд хонинд байдаг байршил, дарааллаар нь тавьж толгой тал нь хойморт чиглэнэ. Євчvv чанавал єехийд дал, дєрвєн єндєр хавирга, шаант богтос тавина. Ууцанд зєвхєн гэрийн хvний зєвшєєрєлтєйгєєр хvрч эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сvvлнээс нимгэлэн авч галд єргєєд дараа нь ууцыг-зуун гараар сvврэг талаас барьж баруун гараар єєхєн нуруу хэсгээс нимгэн єєгvй зvсч дараа нь хєл махны бугалга талаас барьж зvсч ёслох ба єєрсдийн дагуулж яваа хvvхэд хvмvvст хvртээж болно. Их хvрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцогт эрт дээр vеэс єнєєг хvртэл гарсаар заншжээ.

ЗОЛГОХ ЁС

Шинийн нэгний єглєє ургах нартай уралдан эрчvvд ойролцоох уулын орой дахь овоонд цай идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа єргєж, хийморийн зуг гарч хишгийн зvгээс ирж байхаар баримтлан гэртээ ирдэг заншилтай. Гэртээ ирээд vp хvvхэд нь эцэг эхдээ, дvv нь ахмаддаа золгосоны дараа єєрсдийн тєрєл настангуудад, дараа нь айл саахалтаар єргєн золголт болж cap шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Хvн бvр малгай ємсєн ариун цагаан хадаг дэлгэн барьж хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос тушин царайгаа талбиун тєв сайхан болгож золгогч хvнийхээ санаа сэтгэлийг амгалан тэнэгэр байлгахыг аль болох хичээн амар сайн уу хэмээн золгоход «Урт настай удаан жаргалтай яваарай» гэх мэтээр билэгтэй уг хариуд нь хэлж золгодог. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хvний дvрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хvн онцгойлон нандигнаж эвэхээд хvндтэй газар тавина.

МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ

1. Үнэн бат журмыг ургэлж хичээж явах
2.Євєг дээдсийн сургаалыг vргэлж санаж явах
З.Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4. Єсєх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг таниулж явах
6. Yгээгvй доорд ардыг єргєн тэнхрvvлж явах

* Хэн хүнгүй хэрэгтэй гэж бодоод Оллоо.мн-ээс чирээд ирлээ. Сайхан шинэлээрэй Монголын ард түмэн.

Хүүхэд залуучуудад заавал үзүүлэх 20 кино

The Times сонин дээр нийтлэгдсэн энэхүү жагсаалтыг хуваалцахгүй бол болохгүй юм шиг санагдаад аа. Архивт тань байвал зохих энэхүү кинонуудыг хүүхэд залуучуудад үзүүлсэнээр тэднийг кино урлагт дуртай болгох увьдастай гэнэ шүү. Хүүхдийн кино гэлгүй та бас хүүхдүүдтэйгээ зэрэгцэн суугаад амтархан үзээрэй.


1. E.T.: The Extra-Terrestrial; Steven Spielberg ахын 1982 онд найруулсан энэхүү кино бүх насныханд тохиромжтой ажээ.

2. Cinema Paradiso; 1988 онд Giuseppe Tornatore найруулсан энэхүү кино мөн бүх насныханд тохиромжтой.

3. Жагсаалтын 3 дугаарт 101 Далматин жагссан бөгөөд энэхүү киног Wolfgang Reitherman, Hamilton Luske, Clyde Geronimi нар 1961 онд бүтээжээ. Бүх насныханд тохиромжтой.

4. Дөрөв дүгээрт Robert Luketic-н 2001 онд найруулсан Legally Blonde жагссан бөгөөд мөн бүх насныханд тохиромжтой аж.

5. Victor Fleming-н найруулсан The Wizard of Oz тав дугаарт жагссан байна. 1939 онд хийгдсэн энэхүү кино мөн бүх насныханд тохиромжтой аж.

6. The Jungle Book. 1968 онд Wolfgang Reitherman найруулсан энэхүү хүүхэлдэйн кино бүх насныханд тохиромжтой.

7. Hettie Macdonald-ын 1996 онд найруулсан Beautiful Thing кинонд бага зэргийн хараал байдаг тул 15-с дээш насныханд тохиромжтой гэж үздэг байна.

8. Дөрвөн залуу дуудлагаа энд тэнд очиж сүнс устгадаг энэхүү киног (Ghostbusters) Ivan Reitman, 1984 онд найруулжээ. 12-с дээш насныханд тохиромжтой.

9. Аравт жагссан Marcel Varnel-н найруулсан Oh, Mr Porter! кино 1937 онд үзэгчидийн хүртээл болжээ. 15-с дээш насныханд тохиромжтой.

10. Richard Linklater-ын 2004 онд найруулсан School of Rock бүх насныханд тохиромжтой.

11. Жонни Деппийн тоглосон Edward Scissorhands-г Tim Burton, 1991 онд найруулжээ. 12-с дээш насныханд тохиромжтой.

12. Michael Lehmann-ы найруулсан Heathers 1989 онд гарсан бөгөөд 12-с дээш насн.ханд тохиромжтой.

13. Япон хүүхэлдэйн кино Spirited Away-г Hayao Miyazaki, 2003 онд найруулсан бөгөөд 10-с дээш насн.ханд тохиромжтой.

14.1968 онд Ken Hughes-н найруулсан Chitty Chitty Bang Bang бүх насныханд тохиромжтой кинонуудын нэг аж.

15. Mel Stuart/Tim Burton нарын найруулсан Вонкагийн талаар өгүүлэх тус кино Willy Wonka/Charlie and the Chocolate Factory нэрээр 1971/2005 онд 2 удаа хийгдэж байжээ. Бүх насныханд тохиромжтой.

16. Randal Kleiser-ын 1978 онд найруулсан Grease , 16-с дээш насныханд тохиромжтой.

17. Ridley Scott-н найруулсан энэхүү кинонд (Blade Runner) Харрисон Форд тоглосон бөгөөд, 1982 онд олны хүртээл болжээ. 16-с дээш насныханд тохиромжтой.

18. Robert Wise-н найруулсан The Sound of Music, 1965 онд олны хүртээл болсон бөгөөд бүх насныханд тохиромжтой.

19. The Rocky Horror Picture Show. Jim Sharman-ы найруулж 1975 онд олны хүртээл болсон энэхүү кино 12-с дээш насныханд тохиромжтой.

20. Жагсаалтын эцэст Terry Gilliam, Terry Jones нарын найруулсан Monty Python and the Holy Grail, 1975онд олны хүртээ болжээ. 12-с дээш насныханд тохиромжтой.

Monday, 16 February 2009

BMI (Body mass index)


BMI буюу Биеийн жингийн индекс (Body mass index эсвэл Quetelet index), хүний биеийн жин болон өндрийг харьцуулдаг статискийн хэмжил зүй юм. BMI-г хүний биенд агуулагдах өөхний хэмжээг харуулдаг хэмээх түгээмэл ойлголт байдаг ч энэ нь буруу ойлголт юм. BMI нь хүний биеийн өндөртэй харьцуулан идеал жинг гаргадаг бөгөөд хэрэглэхэд хялбар арга юм. Тийм ч учираас
1830-1850 онд Белги эрдэмтэн Adolphe Quetelet-ын боловсруулсан энэхүү индекс хүний биеийн жинг, хүний өндрийн квадратад хуваан гарсан тоогоор хүний биеийн жин өндөртэйгээ тэнцвэртэй эсэхийг харуулдаг аж. BMI нь нээгдсэнээсээ хойш 100 гаруй жилийн дараа буюу Баруунд таргалалт ихсэж эхэлсэн 1950-1960 оноос олны дунд тархаж, алдаршаж эхэлжээ. Барууныхан хүний BMI-г хүний "тарган" "туранхай"г шийддэг томъёо хэмээн итгэжээ.



Биеийн жингээ өндрийнхөө квадратад хуваахад (BMI)

* 18.5-аас бага бол тураалтай буюу жоохон таргалахад гэмгүй
* 18,5-25 гарч байвал хэвийн
* 25-30 гарч байвал тарган
* 30-35 хоёр дугаар зэргийн тарган буюу турахад илүүдэхгүй
* 35-40 хэт тарган буюу эрүүл мэндэд хохирол учируулж чадахуйц илүүдэл жинтэй хэмээн үздэг байна.

Дээрх үзүүлэлт насанд хүрээгүйчүүдийн хувид арай өөрөөр дүгнэгддэг байна.

* 14.9-өөс бага бол тураалтай
* 15-18.4 бол туранхай
* 18.5-22.9 хэвийн
* 23-27.5 тарган
* 27.6-40 хоёр дугаар зэргийн тарган
* 40-өөс дээш бол хэт тарган буюу эрүүл мэндэд хохирол учируулж болохуйц илүү жинтэй хэмээн үздэг байна.

Биеийн жингийн индексээ олж жин, өндрийнхөө харьцааг тооцолохыг хүсвэл энд дараарай.

Эх сурвалж

Sunday, 15 February 2009

Алмаз (Очир эрдэнэ )-2


Алмазыг 57 талст гаргаж зүсдэг бөгөөд 3 хэсгээс бүрддэг. Хамгийн дээд талын том талстыг тавцан (table) гэнэ.



Хэсгүүд:

Дээд хэсгийг титэм (crown), голын хэсгийн бүс (girdle), доод хэсгийг павилион (pavilion) гэнэ. Титэм хэсэгт 33 талст (facet) байдаг. Хамгийн олон зүсэлт энэ хэсэгт байдаг болохоор гэрлийг их хугалж, чулууны бусад хэсэгтэй харьцуулбал ер бусын цагаан харагддаг.

Бүс натурал, лакадсан эсвэл талсттай байж болно. Бүсний өргөн нарийнаас алмазны өнгө (гялалзах эсэх) шалтгаална.

Павилион хэсэгт 24 талст байдаг. Энэ хэсгээр алмазанд орсон гэрэл гарна. Энэ хэсгийг зөв зүссэн бол алмазанд орсон гэрэл энэ хэсэгт хүрээд, ойгоод буцаад титэм хэсгээр дээшээ гардаг ингэснээр илүү гялалзсан харагддаг байна. Зариамдаа энэхүү хэсгийг (доод үзүүрийг тайрдаг) зүсч талст гаргах нь бий. Ингэснээр алмазны хамгийн эмзэг хэсэг болох павилионыг гэмтэхээс, зурагдахаас хамгаалдаг.

Алмазны хэрэглээ


Алмазыг үнэт эдлэлээс гадна

* Хүнд үйлдвэрлэл
- өндөр темпратурт хайлдаг тул бусад метал, эрдэсийг хайлуулахад
- хамгийн хатуу эрдэс тул бусад эрдэс, чулууг зүсэхэд, хуваахад, үрж гялалзуулахад
- ирлэхэд (хөрөө, өрөмний ир г.м)
- хуурай бүрж (алмазны үйрмэгээр хуурайг бүрж үрж чадхуйц ширүүн болгодог бололтой)
- микрочип, компютерийн процессэр зэрэгт семикондатор бүрмэл
- оптик багажуудад лазер хэсгийг алмаз ашиглан хийдэг байна.
- ажилийн хувцасыг бүрж хөдөлмөр хамгааллыг нэмэгдүүлдэг (Wear resistant parts)
- дулаан сорогч хар нүх болгож (Heat sinks): зарим шатамхай бодисыг эргэн торных нь дулааны эх үүсвэрээс хамгаалах зорилготой хар нүх болгож ашиглах нь бий.

* эдийн засаг
- Хөрөнгө оруулалт болгож ашиглахаас гадна

- микропон буюу чанга яригчинд
- лазер, вакум орчинг тусгаарлах зорилготой цонх хийж ашигладаг байна.

* Ирээдүйд
- мэс заслийн багаж, хэрэгсүүдэд хиймэл үе (joints)
- харьлцаа, холбоонд хэрэглэгддэг кабель утсанд
- компютерийн нэмэлт хэсэг
- сайжруулсан дуу авианы багаж хэрэгслэл зэрэг алмазыг хэрэглэх магадлалатай.


алмаз


Эх сурвалж

http://www.shopaltinbas.com/Egitim.aspx?enc=TKntoyoXw3UbxJszn0IgPA==
http://en.wikipedia.org/wiki/List_of_diamonds
http://en.wikipedia.org/wiki/Diamond_cut#Fancy_cuts
http://en.wikipedia.org/wiki/Diamond_color#Grading_the_normal_color_range
http://engagementrings.lovetoknow.com/wiki/What_Are_Diamonds_Used_For
http://geology.com/minerals/diamond.shtml

Saturday, 14 February 2009

Порно секторын талаар



Жилийн орлогоороо Интел, Микрософт зэрэг акулуудыг хол хаясан Порно секторын талаар Top Ten Reviews хайлтын системийн хийсэн судалгааны үр дүнд сонирхолтой тоон үзүүлэлтүүд гарсан байна. Порно агуулгатай сайтуудыг хамгиййн их Америкчууд нээсэн бол 'секс' хэмээх үгийг Пакистанаас хамгийн олон хайжээ. 'Порно' хэмээх үгийг Өмнэд Африкчууд хамгийн их хайсан байна.

Үүнээс гадна;

* Дэлхийд секунданд 3.075 долларыг порнонд зарцуулдаг ажээ.
* Секунданд 28.258 хүн порно сайтаар зочилдог аж.
* Секунд дутамд 372 хүн интэрнэтээр порногын агуулгатай мэдээ мэдээлэл хайдаг байна.
* АНУд 39 минутанд нэг порно кино хийгддэг ажээ.
* Кибер ертөнцөд порно агуулгатай 4.200.000 гаруй сайт байдаг.
* Нэг өдөрт интернэтээр хийгддэг хайлтуудын 25% порно.
* Дэлхиь дахинд өдөрт илгээгддэг 2 тэрбум 500 мянган мэйлийн 8% нь порно агуулгатай байдаг.
* Эрчүүдийн 20% нь ажилийн газартаа порно агуулгатай сайт хайдаг, үздэг бол энэхүү үзүүлэлт албан тасалгаанд суудаг эмэгтэйчүүдийн 13% г хамардаг байна.

Friday, 16 January 2009

Эрчүүдийн нүдээр эмэгтэйчүүд


Саяхан явагдсан (явагдаж байгаа) судалгаагаар ихэнх эмэгтэйчүүд өөрсдийн бие хаандаа сэтгэл дундуур байдагыг тогтоосон байна. Тэгвэл эрчүүд эмэгтэйчүүдийн бие хаанд хэр сэтгэл хангалуун байдаг бол? Тэдний хувьд эмэгтэйчүүдийн бие хаа, хэдэн размер байх нь чухал уу?

Судалгаанд оролцсон эрчүүдэээс

Таны найз эмэгтэй, эхнэр хэдэн размер вэ гэсэн асуултанд ихэнх нь 12 размер хэмээн хариулсан байна. Үүнээс харахад эрчүүдийн нүдээр түүний найз эмэгтэй, эхнэр нь 12 размер байх нь "идеал" хэмээн үздэг гэсэн үг аж. Гэтэл эмэгтэйчүүдийн "идеал" хэмжээ 8 бөгөөд Англи эмэгтэйчүүдийн дундаж хэмжээ (dress size) нь 16 ажээ.

Эрчүүдийн 64% эхнэрээ эсвэл найз хүүхнээ гурваас дээш размер (dress size) таргалсан тохиолдолд л салж, нийлэх дээр тулж магад хэмээсэн байна.

Залуучуудын ихэнх буюу 40% Kelly Brooke-г пөрфект боди сайз буюу төгс хэмжээс хэмээн тодорхойлсон байна.

Эрчүүдийн 71% хосын маань биеийн хэмжээ бидний харилцаанд элдэв асуудал үүсгэж байгаагүй хэмээсэн бол 77% нь, эмэгтэйчүүд өөрсдийн бие галбирын асуудал дээр илүү өөртөө итгэлтэй (харвинтай ч болчихлоо, хэдэн зуун грамм таргалчихлаа гээд байх нь эрчүүдэд ядаргаатай санагддаг биз) байх хэрэгтэй гэж боддог аж.


Мэдээллийн эх сурвалж

Friday, 9 January 2009

Урд уу, ард уу аль нь вэ хөө?


Хов хоосон, хоёр давхар автобусанд орвол та хаана суухыг илүүд үзэх вэ? Сайн бодоорой. Учир нь Salford их сургуулийн профессор Tom Fawcett-ийн үзэж буйгаар автобусанд ороод хаана суухыг илүүд үздэг нь тухайн хүний ааш араншинг тодорхойлох чадалтай гэнэ шүү! Энэ талаар судалгаа хийсэн тэрээр доорх дүгнэлтэнд хүрсэн байна.
Алсын хараатай, шинэчилэлт өөрчилөлтөд нээлттэй хүмүүс дээд давхарын урдуур суудаг бол ихэнх залуучууд мөн дунд насныхан дээд давхарын дундуур суух дуртай байдаг гэнэ. Сахилга бат муутай, дуулгаваргүй, эрээ цээргүй хүмүүс дээд давхарын хойгуур/ардуур суудаг аж.
Доод давхарын урдуурх суудлуудад овсгоотой, манлайлагч хүмүүс суух дуртай байдаг гэнэ. Доод давхарын дундуур суудаг хүмүүс орчин тойрноо удирдлагандаа авах дуртай хүмүүс байдаг бол хойшоо тэмүүлэгчид, бяцхан өндөрлөгөөтэй арын сандалуудад сууж өөрсдийгөө чухал хүн мэтээр төсөөлөх, мэдрэх дуртай байдаг аж. Орчинтойгоо хөл зэрэгцүүлэн алхагчидын хувьд хаана ч суусан хамаагүй байдаг гэнэ.

Thursday, 18 December 2008

7 настай Билгүүн хүү

Саяхан singles, news picture story, feature picture story, sports picture story, election picture story зэрэг таван төрлөөр шилдэг хэвлэлийн зургийг шалгаруулсан байна. Сонгуулийн төрөлд мэдээж Обама, Хиллари, Mc.Cain нарын сонгуулын сурталчилгааны үеэр зурагчидын дуранд өртсөн зургууд эхний байруудийг эзэлсэн бол Бээжингийн Олимпийн үеэр авсан зургууд Спорт Шилдгүүдийг голлосон байна.
Kent Treptow-н аван долоон настай Билгүүн хүүгийн "гэрийнхээ үүдэнд" хоол шиншилэх нэгэн гөлөгийг нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан өлийн харах тэрхүү зураг feature single төрөлд нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэхүү зураг L.A Times сонинд хэвлэгджээ.

Tuesday, 16 December 2008

Английн алдартай зурагчин Tim Flach ихэнхдээ амьтаны зураг авдаг бөгөөд сүүлд гаргасан "Equus" хэмээх үзэсгэлэндээ дөнгөж хээлтсэн гүүний хэвлий дэх унаганы 10, 30, 65, 75, 85, 340 хоногуудыг халисандаа буулгасанаа багтаасан байна.
Тэрээр энэхүү үзэсгэлэнгээ гаргахын тулд Монголын тахиас өгсүүлээд Араб, Изланд адууны зураг авахаар дэлхийг тойрсон аж.
Түүний морь сэдэвтэй зургудыг агуулсан ном энэ оны 10 сард АНУ, UK, Канад, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Франц, Герман, Итали улсуудад хэлэгдэн гарсан байна.

хээлтээд 10 хоносоны дараа


30 хоног



65 хоног


75 хоног



85 хоног



340 хоног буюу дөнгөж төрөнгүүтээ


Түүний сайт

Sunday, 7 December 2008

Николай II




Николай II, Николай Александрович Романов, 18.05.1868-17.07.1918, Оросын сүүлийн эзэн хаан, Польш улсын хаан, Финланд улсын гүн хүн байжээ. 1.11.1894 онд түүний эцэг III Александр насан эцэслэсэний дараа хаан ширээнд заларсан түүнийг 1917 онд хаан ширээнээс түлхэн унагаасан байна. Тэрээр Александра Фёдоровна (Alix of Hesse), Английн хатан хаан Викториагийн ачтай гэрлэн Олга, Татиана, Мариа, Анастасиа, Алекси хэмээх таван хүүхдийн эцэг болжээ. Тэрээр аз жаргалтай, баян тансаг хаан байсангүй ээ. Учир нь түүнийг хаан ширээнд байх явцад Оросын ард түмэн хаант засаглалыг эсэргүүцэн бослого гаргах нь ихсэж тэрээр цэрэг цагдаагийн хяналтыг чангаласан нь гал дээр тос нэмсэн хэрэг болж ард түмэн түүнийг үзэн ядах болжээ. Түүний хажуугаар хүү Алекси нь haemophilia хэмээх ихэнхдээ эрчүүдэд илэрдэг цус алддаг өвчтэй байсан гэнэ.
Тэрээр Ази тивтэй тулж ажиллаж, анхаарал хяналт тавиж байсан анхны Оросын хаан аж. Транс Сибир төмөр замыг тавих явцад өөрийн биеэр хяналт тавиж байсан байна.

03.03.1905 онд шахалтанд орон Дума-г байгуулах саналыг зөвшөөрхөөс өөр аргагүй болж 30.10.1905 онд бүх хуулийг заавал Думагаар оруулж батлана, санал өгөх эрхээр иргэдийн эрх чөлөөг хамгаалах үндсэн хуулийн системд шилжинэ г.м амлалт өгсөн байна. Гэвч дарамт, шахалтан дор амалсан дээрх амлалтуудаа биелүүлэх сонирхолгүй байсан тэрээр хөдөлж эхэлсэн байна. 1906 оны таван сард мөрдөгдөж эхэлсэн хуулинд өөрийгөө эцсийн шийдвэр гаргах хаан хэмээн танилцуулсан заалт оруулж чаджээ. Мөн хүч хэрэглэн Еврэйчүүдийг эсэргүүцдэг Орос Түмний Нэгдэл хэмээх хөдөлгөөнийг хамгаалалтандаа авсан байна. Октьябрын хувисгалыг дэврээсэн шалтгаанаар сайд Сергей Юльевич Витте-г огцруулан анхны Думаг хугацаанаас нь эрт тараасан байна.

1917 онд хаан ширээнээс нь унагаад, эхнэр хүүхдүүдийнх нь хамтаар гэрийн хорионд хийсэн байна. 17.07.1918 онд Николай хаан түүний хатан, таван хүүхдийг буудаж хороосон байна. 1981 онд Оросын Үнэн Алдартны (Ортодокс) сүм Николай хааны гэр бүлийг хутагт болгон зарласан байна. 1990 онд Николай хаан болон түүний гэр бүлийнхэний ясыг олж 1998 онд оршуулсан байна.

Тэдний амьдарч байсан ордонг сэргээн засварлан музей болгосон байна.

Friday, 5 December 2008

Цох хорхой


Зураг 1.






Зураг2.







* Амьтаны ертөнц хүүхдийн номны цувралаас

Цох хорхой

Цох хорхой нь 6 хөлтэй, хар мэнгэтй/толботой, улаан өнгөтэй. Хүмүүсийн хамгийн их мэддэг, харж байсан нь 7 мэнгэтэй, толботой улаан цох хорхой юм. (зураг 2) Хар толботой 2 улаан далавчны доор 2 ширхэг тунгалаг далавч байх бөгөөд тунгалаг далавчаа нисэх үедээ ашигладаг байна. Хэрэгэхгүй үедээ эвхээд мэнгэтэй улаан далавчныхаа доор байрлуулна.
Урд 2 хөлөөрөө ангаа барина. Нэг цох өдөрт 50 хүртэл тооны хуурс иддэг.
2 антенаа хүнс хайж олоход ашигладаг.
Хавар ороо нь ороод өндгөө хуурсаар дүүрэн навчин дээр шахдаг. Өндөг долоо хоногийн дараа авгалдай болоод навчин дээр хуурсыг тэр дор нь иддэг аж. Хоол идэж хүч авсан авгалдайнууд навчнаас зүүгдээд 8 хоногийн дараа цох хорхой болно. Анх төрөхдөө шар өнгөтэй байдаг цохнууд хэдэн цагийн дараа улаан болж мэнгэнүүд нь тодордог.
Шувуу довтлохоор дээшээ харан хэвтээд улнаасаа муухай үнэртэй шингэн ялгаруулдаг.
Өвөл цагт модны хөндийд олноороо наалдаж хэвтээд ичдэг аж.

Tuesday, 2 December 2008

For Dummies


Би зөндөө олон сэдвээр зөндөө хялбарчилаад биччихсэн For Dummies гэдэг ном уншдаг (яадгийн дамми л байгаа биз :)), уншихгүй ч цуглуулдаг юм. Мэдээж e-book хувилбарыг нь. Санаанд чинь орох, орохгүй маш олон сэдвээр (Хоол зажилахаас өгсүүлээд өлсөх эсвэл хоол хийх (амттан, тэр энэ улсын хоол хийх гээд энэ сэдэв дээр л дахиад хэдэн арав хуваагдаж байгаам чинь), айфоне (iphone) цаашлаад загас наадуулах, пимпинг, санал өгөх, лифтэнд унгах (аанхаа унгах), банк дээрэмдэх гээд явж өгнө дөө...) салбартаа мэргэшсэн хүмүүс эсвэл сонирхогчид бичдэг тул номны агуулгын үнэн зөвд нь би өчүүхэн ч эргэлздэггүй. Тэгсэн сая нэтээр хэсч яваад For Dummies цувралын сайт байдгыг оллоо. Хайсан юмныхаа нэриййг сөрч энжинэ-д бичээд, сөрч комманд өгөөд, хайж олоод, уншаад, хайсан сэдвийнхээ талаар анхан шатны маш энгийнээр тайлбарласан мэдлэг, мэдээлэл олж болдгын байна. Их таалагдлаа. Та бас ороод сонирхоод үзээрэй.