Friday, 18 April 2008

Цаасан шувуу

Хамгийн алдартай оригаминуудийн нэг бол яах аргагүй "цаасан шувуу" (折鶴-orizuru) юм. Цаасан шувуу нь энх тайвaныг бэлэгдэх болсоны шалтгаан нь Садако Сасаки хэмээх 12 настай (1955 онд) охин Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс амьд гараад, хордлогоноос (leukemia) болоод үхэх гэж байхдаа илүү урт удаан амьдрахын тулд 1000 цаасан шувуу нугалхаар шийджээ. Өөр бусад хордогсдын үхэж байхыг хараад амьд үлдэхгүйгээ ухаарсан тэрээр үхэн үхтэлээ дэлхийн энх тайваны төлөө залбирах болсон байна.
Өөр нэгэн хувлбараар бол үхэхээсээ өмнө тэрээр 644 цаасан шувуу эвхэсэн бөгөөд үхсэнийх нь дараа ангийнх нь хүүхдүүд цаасан шувуу эвхэж 1000 болгоод, 1000 шувууны хамтаар оршуулсан аж. Hiroshima Peace Park-д түүний найзуудийн байрлуулсан Садако-гийн хөшөө байдаг бөгөөд жил бүр хөшөөнд мянга мянган цаасан шувуу өргөдөг байна. Мянган цаасан шувууг 千羽鶴-senbazuru гэдэг aж.

2 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the OLED, I hope you enjoy. The address is http://oled-brasil.blogspot.com. A hug.