Саяхан Микагийн блог дээр "Хувцастай хувцасгүй сурагчид" нэрийн дор форм хэрэгтэй, яагаад гэсэн асуудлаар хэлэлцээ болжээ. Саяхан уншсан сонин дээр Туркын Боловсролын яам нь хүүхдийн биед эвтэйхэн формны загвар гаргасаныг уншлаа. Мэдээж шууд зургийг тайрч аваад сканнердаад доор тавилаа. Харахнээ нээрээ биед эвтэйхэн дэг ээ.
Энд бүх бага, дунд, ахлах сургуулиудадын сурагчид форм өмсөх ёстой байдаг бөгөөд бага ангийнханых нь форм ер нь бидний багадаа өмсдөг байсан формтой парчикгүй л болохоос их төстэй юм шиг санагддаг. Бага, дунд ахлах ангийн сурагчидад өөр өөр загвартай өвөл зуны гээд форм байдаг юм билээ. Дунд ахлах ангийн охидод бас өмд, юпка гэсэн сонголт байдаг шиг юм билээ.
Форм хэрэгтэй юу гэхээр миний бодлоор хэрэгтэй. Яагаад вэ гэвэл форм нийгмийн давхрагийн ялгааг багасгах чадалтай гэж би хувьдаа боддог. Турк сургуульд ороод анхны жилдээ (1999 онд) 60.000₮-өөр (сайн санахгүй байна) худалдаж авсан формоо (юпка, пиджакны хослол) 4 жил өмссөн гэж бодохоор сайн хөрөнгө оруулалт байгаа биз форм гэдэг:) Хамгийн гол нь сургуульд маань сурдаг засаг даргийн ч бай ажилчин ангийн ч бай хүүхдүүдтэй ижил давхаргийх юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан нь сайшаалтай.
Сэтгэгдэлүүдийг уншихнээ зарим нь би хуучин хувцас өмсөөд, олон жил нэг цүнхээ бариад муудсангүй гэх хандлага байсан, тиймэрхүү сэтгэгдэл үлдээсэн хүмүүсээс та ээж аавыгаа хоцрогдсон юмаа яриад гэж нэг удаа ч атугай бодож байсан уу? гэж асуумаар байна. Таны үр хүүхэддээ тэгж хэлэх чинь үр хүүхдэд чинь тийм л бодол төрүүлэх болно шүү гэдгийг бас нэммээр байна.
Одооны форм
Бага ангийнхан нь нэг иймэрхүү загвартай формтой.
Дунд сургуулийнханы форм
Thursday, 18 September 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment