Wednesday, 24 September 2008


McAfee, энэ жил 2 дахь удаагаа бэлтгэсэн "хамгийн аюултай одод"-ын жагсаалтыг Брад Питт тэргүүлсэн байна.

Тэдний үзэж буйгаар Брад Питттэй холбоотой хайлт хийсэн таван интернет хэрэглэгчээс нэг нь элдэв "болдоггүй" сайт рүү чиглүүлэгддэг бөгөөд тухайн хэрэглэгч энэ төрлийн сайтаас вирус олох магадлал нь 18 хувь гэнэ. Брад Питтын зурагтай wallpaper хайж буй тохиолдолд компьютер-ээ вирустүүлэх магадлал бүр 50 хувид хүрдэг гэнэ шүү, болгоомжлоорой.

Хоёр дугаарт Beyonce жагссан аж. Түүний дууг утас руугаа буулгахыг хүсэгчид хувийн мэдээлэл нь хулгайлагдах аюултай учирч магадгүй гэнэ.

Сибер ертөнцөд аюул учируулж чадахуйц бусад алдартангууд Heidi Montag, Mariah Carey, Jessica Alba, Lindsay Lohan, Cameron Diaz, George Clooney мөн Angelina Jolie нар аж.

No comments: