Saturday, 14 February 2009
Порно секторын талаар
Жилийн орлогоороо Интел, Микрософт зэрэг акулуудыг хол хаясан Порно секторын талаар Top Ten Reviews хайлтын системийн хийсэн судалгааны үр дүнд сонирхолтой тоон үзүүлэлтүүд гарсан байна. Порно агуулгатай сайтуудыг хамгиййн их Америкчууд нээсэн бол 'секс' хэмээх үгийг Пакистанаас хамгийн олон хайжээ. 'Порно' хэмээх үгийг Өмнэд Африкчууд хамгийн их хайсан байна.
Үүнээс гадна;
* Дэлхийд секунданд 3.075 долларыг порнонд зарцуулдаг ажээ.
* Секунданд 28.258 хүн порно сайтаар зочилдог аж.
* Секунд дутамд 372 хүн интэрнэтээр порногын агуулгатай мэдээ мэдээлэл хайдаг байна.
* АНУд 39 минутанд нэг порно кино хийгддэг ажээ.
* Кибер ертөнцөд порно агуулгатай 4.200.000 гаруй сайт байдаг.
* Нэг өдөрт интернэтээр хийгддэг хайлтуудын 25% порно.
* Дэлхиь дахинд өдөрт илгээгддэг 2 тэрбум 500 мянган мэйлийн 8% нь порно агуулгатай байдаг.
* Эрчүүдийн 20% нь ажилийн газартаа порно агуулгатай сайт хайдаг, үздэг бол энэхүү үзүүлэлт албан тасалгаанд суудаг эмэгтэйчүүдийн 13% г хамардаг байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Валентинаар аймар порногийн талаар бичээд хэ хэ..
Бүгдэд Валентины өдрийн мэнд хүргье ээ
яг тэгж бодож байлаа шд. Валентин болоод байхад чинь энэ хүн юун порно яриад байнаа гэж.
Эвгүй л судалгаа гарсан байна. Хүн ингээд байгалын амьтан гэдэг нь батлагдаад байгаа юм байна даа
Порно чинь валентинтэй холбоотой билүү. хэ хэ. гэгээн валентины баярын мэнд анхаа
Зүгээр л сонин санагдаад оруулчихсийн. Чамд ч гэсэн зоригтоо
Порно сайтын нэг аюултай юм нь бага насны хүүхдүүд ороод үзчих боломтой байдагт оршиж байдаг. Яамаар ч юм дээ. Америк гэх мэт орнуудын бага насны хүүхдүүдийн сексийн талаархи баримталдаг бодлууд хэт задгай байгаа нь их эмзэг асуудал.
Тийм шүү Зараа. Америк хүүхдүүд кинон дээр гардаг шигээ бол ганц секс гэлтгүй бүх төрлийн сэдвээр маниусаас их мэдлэгтэй юм шиг..
Гэхдээ нэг шүүлтүүр шиг юм (програм) байдаг байхаа, компьютэртээ суулгачихаад хүүхдийнхаа ордог сайтуудыг хянадаг, хязгаарладаг...
Post a Comment