Tuesday, 4 August 2009

Путболк зүүцгээе



Ийм сонирхолтой юм оллоо, элдэв гархи, цагираг энэ тэр оруулаад илүү чамин болгож болох юмшиг санагдлаа...

Хэрэгтэй зүйлүүд:

* 1 путболк (зүүлтний тань урт хэр том путболк хэрэглэх гэж байгаагаас тань шалтгаална.)
* хайч
* шугам

Бэлтгэл:

1. Путболкоо тавцан дээрээ тавиад уртааш нь голоор нь нугалж өгнө. Ингэсний дараа 2 ханцуй давхралдасан байралалтай болно.
2. Хамгийн доод талын зах оёдолыг тайрч хаяна.
3. Путболкоо 3 см орчим өргөнтэй хэсгүүд болгож хуваана. Хэсэг бүрийг (таслалгүйгээр) 2 талаас нь татаж сунгаад хэлбэрт оруулна. Бүгдийг нь багцлаад нэг утсаар (хэсгээр) багцалж боогоод зүүлт маань бэлэн боллоо.

Эх сурвалж

1 comment:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Жоохон ойлгомжгүй тайлбарлачих шиг боллоо, эх сурвалж дээр илүү дэлгэрэнгүй, зурагтай тайлбарласан байгаа,ороод хараарай хүмүүсээ.