Thursday, 6 August 2009

D.I.Y

D.I.Y нь Do It Yourself хэмээх үгний товчилол бөгөөд өөрөө элдэв мэргэжил- -тэний тусламж- -гүйгээр эвдэрсэн хэмхэрсэнээ засах залруулах, шинэчилэх, сайжруулах, шинээр хийх гэсэн утгийг агуулна. Америк Европ зэрэг өндөр хөгжилтэй оронд ганц хадаасыг хүртэл мужаанаар хадуулах нь нийтлэг үзэгдэл. Дээрх улсуудад D.I.Y нь нэг төрлийн соёл, амьдарлын хэв маяг, хөдөлгөөн болтолоо хөгжжээ. D.I.Y гэхээр бүхнийг өөрийн гараар хийх гэсэн нүсэр ойлголт биш бөгөөд бэлэн малгайн дээр өөрийн сонгосон өд, хиймэл цэцэг зэргийг бөхлөж оёх, майк, путболкон дээр эсгэж бэлдсэн хэлбэр дүрсүүдийг эмхлэн оёх эсвэл ар нуруун дээр нь цонх гаргах, элдэв путболкон дээр хүссэн зургаа хэвлэх, зурах бүр будах зэрэг хялбархан байж болно. Бүх эд зүйлс массаар үйлдвэрлэгдэх болсон өнөө үед бусдаас ялгарахыг хүсэгчид D.I.Y хөдөлгөөнийг тэлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа нь мэдээж. Би бас яаж дутахав өмнө нь оруулж байсан холбоотой хэдэн бичлэгээ цуглуулаад D.I.Y үүл үүсгэж хувь нэмрээ оруулъя даа :)

Элдэв сонирхолтой D.I.Y төслүүдийг
эндээс
бас эндээс сонирхоорой..

4 comments:

Dosu said...

hehe sonirholtoi l yum ban tegehdee zarim ulsuud yumniig ih aytaihaan chimeed ih goyo bolgochood dbiin shuu

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тийм шүү. Гарын ур ер нь хэрэгтэй ч, D.I.Y-д шаардлагатай биш. Утас, зүү, шугам, хайч, цавуу гээд хэн бүхний гарын дор байдаг хялбархан багаж хэрэглээд, өмнө нь хэрэгжүүлсэн хүмүүсийг санааг ашиглаад, өөрийнхөө эдийг засаад залруулчихаж болдог болохоор D.I.Y надад их таалагдаад байгаа.

Зулаа said...

wow yamr goyiin.. iimerhvv yumanad aimr durtaisht.. awyas joohon taaruu gehdee yawah setgel baihad. Hvnees iimerhvv beleg awah durtai bolohooroo uuruu bas iimerhvv yum hiij uguh durtai :D bayrlaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

90 хувь нь зүтгэл 10 хувь нь авъяас гэдэг байхаа... Сэтгэл шингэсэн байдаг болохоор иймэрхүү юм бэлгэнд авах гоё байдаг байхаа тиймээ...