Tuesday, 25 January 2011

gift idea-Хосуудад зориулсан дэрний уут



Boldloft.com нэг нь татах нөгөө нь түлхэх, цэцэг жимс өгөх авах зэрэг олон олон зураглалтай хосуудад зориулсан дэрний уут 36$ үнэтэй.

Traveller’s Closet



Psychic Factory-н консефт Traveller’s Closet таалагдлаа.. Бариулыг нь сунгаад өлгүүр bamm..
Ямарав дээ?


Thursday, 20 January 2011

Marc by Marc Jacobs Love Dove хос бөгж, gift idea


Marc by Marc Jacobs Love Dove хос бөгж $98.00 үнэтэй.. "Энх" цагт өөд өөдөөс нь харуулан "дайны" үед хоёр тийш нь харуулан зүүлтэй... Ойртож буй валентинаар, бөгжинд элдэв үнэт эдлэлт дуртай найз охиндоо, эхнэртээ, cliché болсон шоколад, цэцэгний оронд авч өгөлтэй :D

Wednesday, 19 January 2011

Тослог арьсанд, дрожжтой маск


Орц:

* 1 халбага сахар
* 1 халбага дрожж
* хэдэн дусал нимбэгний шүүс

Бэлтгэх нь:

  1. Орцуудаа холиод угаасан нүүрэндээ түрхээд 20 минут байлгаад угаана.

Sunday, 16 January 2011

Le Khakis de Chanel хумсны будгын гурвал




Khaki Rose, Khaki Brun мөн Khaki Vert, энэ хаврын өнгө Khaki-ны гурван нүүр
Нэг бүр нь 25 ногооны үнэтэй эдгээр хумсний будгийг Channel counter эсвэл сайтнаас нь авч болно.

Зүрхэн хэлбэртэй гутлын хавчаар (Sequin heart)


Энгийн даруухан гутландаа дээрх маягийн хавчаар хийж зүүгээд өнгөлөг, өөр, онцгой болгоорой.. Мэдээж заавал зүрх байх албагүй бөгөөд хувцасандаа тааруулан авч эсвэл зүүж болдог нь plus
дэлгэрэнгүйг эндээс
Эх сурвалж

Monday, 10 January 2011

Мөчирөн өлгүүр

Love Aesthetics-т бүдүүхэн мөчирийг будаад таазнаас дүүжлэн өлгүүр хийсэн нь таалагдлаа, танд бас таалагдана байх гэж итгэнэм..

Эх сурвалж

Wednesday, 5 January 2011

Trend alarm-паск (Belt bag)

Tuesday, 4 January 2011

Joji Kojima










Joji Kojima, Калифорниад төрсөн тэрээр анх Yoshiko Creation Paris-т туслахаар орсон байна. Yoshiko Creation Paris’т байхдаа шүхрэн малгайгаа бүтээсэн бөгөөд (Le Petite Prince коллекцийн B-612), түүний бүтээсэн шүхрэн малгайг Music Japan сувгаар Lady Gaga өмссөнөөр түүнийг алдарын зам уруу нь хөтөлсөн байна. Хэсэг хугацааны дараа Жожи үүрнээсээ нисэн өөрийн нэрийн Hotel Gluttony брэндээ үүсгэн өөрөө өөрийнхөө даргаар ажиллах болсон байна. Түүний ихэнх бүтээл нь Gaga like буюу Гага-д зориулсан мэт этгээд, dark....

Эх сурвалж

Monday, 3 January 2011

Өвсөн толгой


Анх энд ирчихээд энд тэндгүй зарах халзан, дотроо баахан модны үртэстэй эдгээр шилэн трикон толгойнуудыг хараад юу болохыг нь хэлж мэдэхгүй гайхаад байдаг байлаа. Нэг удаа асуугаад, худалдаж аваад хэд хоног усалсан чинь хөөрхөн өвс ургаад, уртасаад, үсий нь засаад бүтэн зун баяссан. Сонирхол буураад ирэхээр нь задлаад харахнээ харин хийхэд амархан эд байх юм билээ....

Хэрэгтэй зүйлс:

* Шилэн трико, заавал шинэ байх албагүй өмссөн бүр цоорсон байж болно :D

* Модны үртэс эсвэл хөрс
* Өвсний үр
* Толгой болгох бол товч утас зүү, цавуу

Ханцуйгаа шамлаад...
Хамар ам чих нүд гаргах гээд төвөгтэй бол над шиг л бөмбөлөг хийчих кк..

Бөмбөг хийхэд триконыхоо оймс хэсгийг жоохон запастай тайраад дотор нь хольсон үр, үртэсээ хийгээд нэг үзүүрийг уяад voila. Хүсвэл доороос нь бүдүүхэн утас унжуулаад устай аяган дээр суулгаж өгнө. Ургамал маань усны шаардлагаа доороос нь уясан утсаар дамжуулан хангах тул "залхуу өвсөн бухал" гэе..

Толгой хийнээ, чих нүд юүхэн байхав гэвэл эхлээд багахан шороо эсвэл модны үртэсийг үртэйгээ холиод триконыхоо оймсонд хийнэ. Хойноос нь үлдсэн үртэсээ хийгээд триконы шилбийг чангахан уяад хүсвэл "усалгааны систем" утас уяад чимэглэж ажилдаа ор доо... Ойлгомжтой үртэй хэсэг нь зулай хэсэг тул наах, хадах нүдээ тэрний дагуу байлуулна биз.

* Үсий нь хааяа засахаа мартав..
* Намирсан сайхан үсий нь боож эсвэл панк засч бас болно.
* Заавал толгой эсвэл бөмбөлөг гэлгүй жаран хөлт, зараа г.м амьтан хийсэнг бас харсан..


Friday, 31 December 2010

The Louboutin Manicure

Хумсныхаа доод талыг улаанаар дээд талыг (эхний давхараа улаад хоёр дахь давхараа хараaр будахад бараг болох байх аа...) хараар будчихаад улаан ултай хар өсгийтөө углаад шинэ оноо сайхан угтаарай ladies мэдээж улаан ултай хар өсгийт угласан эхнэрээ, найз бүсгүйгээ сугадсан gentelmen :)

Gift idea #11


15" Macbook Pro-д зориулсан ном хэлбэртэй компьютерийн цүнх 79.95 ногооны үнэтэй. 15 инчийн Macbook Pro-тэ, номонд дуртай эхнэртээ, нөхөртөө, ээждээ, аавдаа шинэ жилээр, төрсөн өдрөөр нь...

Wednesday, 29 December 2010

Gift idea #10 Ipod shuffle


Ягаан, шаргал, саарал, ногоон, цэнхэр өнгөтэй 2GB багтаамжтай Ipod shuffle-ууд нэг бүр нь 49 ногооны үнэтэй. Дуу хөгжимд дуртай хэн бүхэнд...

Tuesday, 28 December 2010

Gift idea #9 Ctrl Alt Del дэр


Geek найз залуудаа, найз охиндоо эхнэртээ нөхөртөө Alt Del Ctrl гурван хос дэр 60$ эндээс

Monday, 27 December 2010

Хамгийн алдартай гацуур

Rockefeller Center Манхаттан, Нью Йорк. Жил бүрийн 11 сарын сүүл эсвэл 12 сарын эхний долоо хоногт зул сарын баяр, шинэ жилд зориулан Rockefeller Center урдаа гацуур мод засдаг бөгөөд энэ нь төвийг байгуулагдсан 1933 оноос хойш жил бүр зассаар уламжилал болжээ. Гацуур ихэнхдээ Norway Spruce сортын 21- 33 м өндөртэй байдаг бөгөөд жил бүр Америк улсын өнццөг булан бүр заримдаа Канадаас иргэдийн Rockefeller төвд хандивладаг энэхүү модыг 8 км утас бүхий 30.000 led гэрэлээр чимэглэдэг байна. Гацуурыг 2004 оноос Герман артист Michael Hammers-ын бүтээсэн 3 метр диаметртэй 25.000 Сваровский шигтгээтэй 249.5 кг жинтэй одоор чимэглэх болжээ. Гацуур ихэнхдээ 1 сарын эхний долоо хоног хүртэл Америк улсын өнцөг булан бүрээс ирэгсдийн нүдийг баясгадаг бөгөөд модоо буулгаад Rockefeller төвийнхэн модноос орсон орлогийг залуу скаутуудад хандивладаг аж...

Sunday, 26 December 2010

The Fold энгийн, маш энгийн түрийвч

Swissmiss-ын шинэ нээлт, The Fold, энэ оны 12 сарын 15-нд худалдаанд гарсан энэ түрийвчний жижигийг нь онцгойлон Америк долларт зориулагдсан бол 3.5 инчийн хэмжээтэй том нь бусад улсын мөнгөн тэмдэгтүүдэд зориулагдсан ажээ.




Friday, 24 December 2010

Gift idea #8 beer basket

Пивонд дуртай бүх эрчүүдэд; нэг хувин аваад шилтэй, лаазтай төрөл бүрийн пиво, пивоо уунгаа идэх чипс-р дүүргээд өгнө. Чимэглэж энэ тэр хэрэггүй л болов уу :) Beer basket, хямдхан, "хэрэгтэй" бэлэг ккк
Эмэгтэйчүүдэд бэлэглэх сагсны хувилбар энд

Thursday, 23 December 2010

Gift idea #7 run clocky run


Өмнө нь блогтоо постолж байсан зугтдаг сэрүүлэгтэй цаг Suck.uk £40.00
Nordstrom.com өнгөнөөсөө хамааран $39, $44
Нойрондоо хэт дуртай хэн бүхэнд төрсөн өдөр, шинэ жил, шинэ гэрийн бэлэг болгон бэлэглэхэд тохиромжтой...

Tuesday, 21 December 2010

Gift idea #6







Ээждээ, эхнэртээ, сүйт бүсгүйдээ, эгчдээ, дүүдээ сонирхолынх нь дагуу дарс бяслагны сагс, гоо сайханы бүтээгдэхүүний сагс, ванны бүтээгдэхүүний сагс бэлтгэж өгч болно.
Дарс бяслагны сагсанд ойлгомжтой хэд хэдэн төрлийн дарс, тэдгээрийг уухдаа хачирлах бяслагнууд байна.
Ванны сагсанд ванны хөөс, биений тос, душний шингэн саван, лаа, ваннд хийдэг далайн давс, body mist, хөлний мөн биеийн scrub, бие угаах бээлий төрлiйн зүйл, халат алчуур г.м байж болно.
Гоо сайханы бүтээгдэхүүний сагсанд уруулын будаг, уруул өнгөлөгч, нүүрний энгэсэг, нүүрний оо (foundation), хацар өнгөлөгч, хөмсөг нүдний харандаа, уруул хүрээлэгч, өө дарагч, хумсны будаг, сормуусны будаг, нүдний тень, сормуус эргүүлэгч, нүүрны нүдний багс г.м байж болно.

Sunday, 19 December 2010

Gift idea #5




Өөрөө өөрийгөө усалдаг, борддог гэх эдгээр цэцгийн ваарууд хар, цагаан, яагаан, цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд ургамалд дуртай ч ургамаалаа үхүүлээд байдаг эмэгтэйчүүд. эрэгтэйчүүдэд шинэ гэрийн бэлэг болгож өгвөл зохилтой санагдлаа.. Үнэ нь $24.99 ч amazon.com-с 12.48, 13.24 ногооноор олох боломжтой...