Tuesday 21 December 2010

Gift idea #6







Ээждээ, эхнэртээ, сүйт бүсгүйдээ, эгчдээ, дүүдээ сонирхолынх нь дагуу дарс бяслагны сагс, гоо сайханы бүтээгдэхүүний сагс, ванны бүтээгдэхүүний сагс бэлтгэж өгч болно.
Дарс бяслагны сагсанд ойлгомжтой хэд хэдэн төрлийн дарс, тэдгээрийг уухдаа хачирлах бяслагнууд байна.
Ванны сагсанд ванны хөөс, биений тос, душний шингэн саван, лаа, ваннд хийдэг далайн давс, body mist, хөлний мөн биеийн scrub, бие угаах бээлий төрлiйн зүйл, халат алчуур г.м байж болно.
Гоо сайханы бүтээгдэхүүний сагсанд уруулын будаг, уруул өнгөлөгч, нүүрний энгэсэг, нүүрний оо (foundation), хацар өнгөлөгч, хөмсөг нүдний харандаа, уруул хүрээлэгч, өө дарагч, хумсны будаг, сормуусны будаг, нүдний тень, сормуус эргүүлэгч, нүүрны нүдний багс г.м байж болно.

No comments: