Нэг компьютер дээр хоёр yahoo messenger зэрэг ажиллуулж болдог аж. Ингэхийн тулд
1. WINDOWS товчоо R хамтаар даран RUN цонхыг нээнэ.
2. Гарч ирсэн цонхон дээр REGEDIT гэж бичээд ОК гэсэн товчийг дарна. REGISTRY EDITOR гэсэн том цонх гарч ирэх болно.
3.MY COMPUTER-ийн өмнөх + тэмдэг дээр дарахаар тус бүр урд талдаа + тэмдэгтэй HKEY_CLASSES_ROOT, HKEY_CURRENT_USER гэсэн 2 эгнээ бичиг гарна. HKEY_CURRENT_USER-ийн урд талд байгаа + тэмдэг дээр дарахаар таны компьютер дээрх програмнууды нэрс гарна.
4. YAHOO-г олоод урд нь байгаа + тэмдэг дээр дарна.
5. YAHOO дотроос PAGER-г олоод урд талд нь байгаа + тэмдэг дээр дарна.
6. Тэндээс TEST гэдэг рүү орохоор хажуу талын жижиг цонхонд DWORD VALUE гэдэг бичиг гарна.
7. DWORD VALUE дээр хулганыхаа баруун товчин дээр дарж EDIT рүү ороод VALUE NAME-г "PLURAL" болгоод VALUE DATA-г "1" болгон өөрчлөнө. (Хажуу талд нь жижиг BASE нэртэй хүрээн дотор байгаа HEXADCIMAL, DECIMAL 2 сонголтын эхнийх нь сонголтой байх ёстой шүү!)
8. ОК товчоо дараад цонхоо хаахад дэлгэцэн дээр тань 2 yahoo messenger харагдаж байх болно. За ингээд хоёр yahoo messenger-ээ зэрэг нээгээд чатлаад байж дээ..
Sunday, 7 September 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Сонирхолтой гоё блогтой юмаа, уншаал байна.
блогийг маань магтсанд талархлаа..
Registry өөрчлөх энэ арга yahoo messenger 9.0 дээр нэг асуудалтай байх шиг санагдсан шүү. Сайн тестэлж үзээгүй. Зүгээр ч байж магадгүй.
тиймүү, би 9 хэрэглэдэггүй ээ :) тийм болохоор гайгүй байдаг.
Messenger 9 dr boldoggui yum bn shuu
Post a Comment