Saturday, 31 October 2009

Мона Лиса томорчээ.

Wrexham, Англид нэгэн худалдааны төвд Да Винчигийн бүтээл алдарт Мона Лисаг Katy Webster тэргүүтэй нийт 245 уран бүтээлч 987 цаг ажиллаж, 17.5 м урттайгаар дахин бүтээжээ. Аврага Мона Лиса нь 16. зуунд Да Винчигийн зурсан хөргөөс 50 дахин том бөгөөд энэхүү хөргийг бүтээхэд 86 л будаг ашигласан гэнэ.
Үүнээс өмнөх "хамгийн том" Мона Лисаг 2005 онд Эдинбүргт Rolf Harris 120 уран бүтээлчтэй хамтран 6х9м харьцаатай канвас дээр бүтээж байсан бөгөөд одоогийн аврага Мона Лиса Rolf Harris-н бүтээсэн Мона Лисагаас 2 дахин том гэнэ.

Эх сурвалж бас энд

Monday, 26 October 2009

Яuffle

Энэ амралтаар гэртээ өмсдөг майкныхаа нэг мөрөн дээр зурган дээрх "ruffle" туршаад. Хийхэд хялбараас гадна хөөрхөн дэгжин болдог юм билээ. Майкаа, путболкоо, цүнх, гоёлын сандалаа гээд хүссэн бүхдээ дээрх маягаа чимж болох бөгөөд үүний тулд даавуу, хайч, зүү утас л байхад болно. Юуны түрүүнд даавуугаа тэнийлгэж тавиад 2 см орчим хэмжээтэй куб болгон хуваана. Куб тус бүрээ голоос нь хунин бариж байгаад хүссэн газараа хадаад л voila. (Илүү дэлгэрэнгүй зурган тайлбарыг эх сурвалжаас...)

Эх сурвалж
Сандал, цүнх мөн путболкон дээр хийсэн байдал

Friday, 23 October 2009

Хүүхдээ гахайн ханиаднаас хамгаалах

Шинж тэмдэг

Гахайн томуу туссан хүнд халуурах, хоолой өвдөх, толгой болон үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн ханиалгах, нус гоожих, хамар битүүрэхээс гадна гурваас дээш хоногоор халуурвал гахайн томуу байх магадлал өндөр бөгөөд эмчид үзүүлэх зайлашгүй шаардлагатай.

Энэхүү төрлийн томуугаар өвдөх магадлал өндөртэй хүмүүс

* Жирэмсэн эхийн гэдсэн дэхь үр
* 2-оос бага насныхан
* Багтраа өвчтөнгүүд (астм)
* муу хоололдог хүмүүс (түргэн хоол иддэг, эсвэл олон цагаар өлсгөлөн явдаг г.м)
* тархины өвчтэй хүмүүс
* сахарын өвчтэй хүмүүс
* хэт тарган хүмүүс
* Бөөр, элэг, зүрхний өвчтэй хүмүүс

Бага насны хүүхдээ томуунаас хэрхэн хамгаалах вэ?


* Хүүхдээ үнсэж байх хэрэгтэй. Эхийн үнсэлт элдэв микропыг устгадаг гэнэ.
* 6 хүртэл сартай хүүхдийг нэмэлт тэжээлээр бус зөвхөн хөхөөр хооллох хэрэгтэй. Эхийн сүүнд хүүхдийн дархлааг сайжруулах цаашлаад эмчилэх шидтэй бодис байдаг.
* Мэдээж эцэст нь гэр орноо ариутгалын бодистой усаар цэвэрлэх, агаар оруулах, хүүхдүүддээ гар хөлөө хэрхэн угаах талаар зааварчилах хэрэгтэй.
* Хэрэв таны бага насны хүүхэд тань томуугаар өвдсөн бол өөрийн дураар элдэв эм тан өгөхөөс зайласхийх хэрэгтэй. Дээрх тохиолдолд эмчид яаралтай үзүүлэн, зөвхөн эмчийн хараа хяналтанд, эмчийн заавраар эм тан өгнө.

Эсгий хөшиг

Нимгэн эсгий ашиглан хөөрхөн хөшиг хийчихэж. Заавал эсгий гэлгүй жаахан биетэй даавуугаар хийчихэж болмоор юм шиг. Эсгий, стакан, утас зүү, хайч байхад болох энэхүү хөшигний зааварчилгааг эндээс. Өөр бусад DIY санаанууд энд.

Thursday, 22 October 2009

Lavazza 2010 хуанли

Итали кофены бранд Лавазза уламжилалт хуанлигаа гаргажээ. Зурагт авалтын үеэрх бичлэг, өөр бусад зураг зэргийг эндээс үзээрэй.







Эх сурвалж

Wednesday, 21 October 2009

Sinkpositive

Синкпоситив гээд тун дажгүй "санаа" оллоо. Ус хэмнэх шилдэг арга. Суултуур- -ныхаа тагны оронд угаалтуур суурь- -луулахаар 00 хэрэглэсэний дараа гараа угаасан ус тань 00-н почки руу орно гэсэн санаа. Тун дажгүй байгаа биз. Дэлгэрэнгүйг эндээс...

Витамин С

Гахайн ханиад гарахтай зэрэг маск, витамин с үнэ нэмэгдээд байгаа сурагтай. Монгол нээрээ сонин нийгэм шүү, ямар нэгэн бүтээгдэхүүний энэ тохиолдолд маск, витамин с эрэлт ихтэй байхад ашигаа багаар тогтоогоод эргэлтээ түргэсгэнэ, үр дүнд нь нийт ашиг тань нэмэгдэнэ гэдгийг ер нь наймаачид ойлгодог боловуу? За тэр ч яахав, заавал тэднээс авах алба уу тээ :) Маскаа марль давхарлаж өөрөө хийгээд витамин с-гээ витамин с-гээр баялаг хүнснээс авчих юм чинь тийм ээ...

Витамин с нь хүчиллэг жимс (лимон, жүржийн төрлийн жимсүүд), төмс, броколли, гүзээлзгэнэ, улаан лооль, нохойн хошуу, ногоон чинжүүнд ихээр агуулагддаг байна.


Витамин с багадхаар хүний шүднүүд суларч, буйлнаас цус гарах, цусан дахь улаан эс багассаны үр дүнд цус багадалх цаашлаад амархан шархддаг (хөхөрдөг, гэмтдэг-bruise) гэнэ шүү.


Витамин с байна шүү, дархлааны системийг тэжээдэг тэтгэдэг байна. Үүнийг дагаад яр шархны эдгэрэх нь түргэсдэг байна. Сonnective tissue-г торддог цаашлаад хүний биед "төмөр авахад" нь тусладаг байна. Төмөр авахад нь туслана аа гэдэг чинь илүү хүчтэй яс (хугардаггүй :)) гэсэн үг аж.

Эцэст нь ямар хүнсэнд хэдий хэмжээний витамин с агуулагддаг талаарх жагсаалтыг вики-гээс чирээд оруулчихлаа. Вики дээр бичсэнээр бол хүнсний бүтээгдэхүүнийг болгосоноор хүнс агуулах витаминыхаа 60 орчим хувийг алддаг гэнэ.


Institute of Medicine-ны санал болгосоноор

Бага насны хүүхэд

* 0 - 6 сартай: 40 мг/өдөр
* 7 - 12 сартай: 50 мг/өдөр
* 1 - 3 настай: 15 мг/өдөр
* 4 - 8 настай: 25 мг/өдөр
* 9 - 13 настай: 45 мг/өдөр

өсвөр насныхан

* охид 14 - 18 насныхан: 65 мг/өдөр
* Boys 14 - 18 насныхан: 75 мг/өдөр

насанд хүрэгчид

* эрчүүд 19-с дээш насныхан: 90 мг/өдөр
* эмэгтэйчүүд 19-с дээш насныхан: 75 мг/өдөр хэмжээний витамин с-г өдөр бүр хоол хүнсээрээ эсвэл бэлдмэл маягаар авбал зохино гэнэ. Хэрэв та хөхүүл хүүхэдтэй бол, тамхи татдаг бол, жирэмсэл бол дээрх жагсаалтанд нийтлэгдсэнээс илүүг авах хэрэгтэй бөгөөд энэ талаар эмчтэйгээ зөвлөөрэй гэжээ. Бас витамин с-гийн илүүдэл гэж байдаггүй бололтой, тиймээс гахайн шувууны томуу гарсан энэ үед олдсоных нь хирээр авч л байхгүй юу.


Эх сурвалж
Вики
Абаот.ком
адам

Зүүлт

* Буруу зөрүү мэдээлэл байвал залруулаарай түмээн.

Sunday, 18 October 2009

Marge Simpson Playboy-д


The Simpsons хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг, Барт, Лиса нарын ээж Marge Simpson Playboy сэтгүүлд зургаа "авхуулжээ". Марж The Simpsons хүүхэлдэйн киноны 20 жилийн ойг тохиолдуулан Playboy сэтгүүлийн дуранд нүцгэлэн патериа татуулсан бөгөөд түүний ярилцлага, нүцгэн зураг зэрэг 3 нүүр эх Playboy сэтгүүлийн 11 сарын дугаарт нийтлэгдэх аж. Тэрээр Playboy сэтгүүлийн хавтсан дээр зураг нь нийтлэгдэж буй анхны хүүхэлдэйн киноны дүр аж.

Monday, 12 October 2009

Ёотон

Та бидний цай, кофегоо амтлан уудаг ёотонгоор Brendan Jamison хэмээх залуу уран бүтээлээ туурвидаг байна.

Тэрээр Ирландад байдаг Хеленгийн цамхагийг (HELEN'S TOWER) 2009 онд, ёотон, цавуу ашиглан 87 x 39 x 37 cм харьцаатайгаар бүтээжээ.

Brendan Jamison, 270 x 180 x 180 см харьцаатай OPENING HEAD бүтээлийн хамтаар. Golden Thread Gallery, Belfast, UK 2007 он


Түүний хүрэл, ноос, лааны тос зэрэг ашиглан бүтээсэн бүтээлүүдийг эндээс сонирхоорой.

Tuesday, 6 October 2009

Гал тогооны өрөөн дахь гоо сайханы бүтээгдэхүүнүүд

* Нүдний будгаа чидун жимсний тосоор цэвэрлэж болно. Чидун жимсний тос нь нүдний будгиг цэвэрлэхээд гадна сормуусaнд тань тэжээл өгдөг давуу талтай.

* Улаан лоолийн толгой хэсгийн зүсч аваад багахан нунтаг сахарт дүрэн нүүрээ скрабдаж болно.

* Багахан шампанскийг хөвөнд шингээгээд нүүрээ арчих нь арисийг тань чийгшүүлдэг давуу талтай.

* Халуун устай аяганд дууссан уруул өнгөлөгчөө савтай нь хийгээд 5 минут байлгахад савны хананд наалдсан уруул өнгөлөгч хайлан савны ёроолд цуглаж та талаас илүү уруул өнгөлөгчтэй болох болно.

Monday, 5 October 2009

Хүүхдээ өөрөө өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлэх

Үгээ зөв сонгох хэрэгтэй.
Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй.
Хүүхдийнхээ хамгийн сайн/ бахадмаар талыг төвийлгөн гаргаж ирэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ сонирхолыг, авьяастай гэж бодсон талуудыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. (элдэв курс, сургалт семинарт хамрагдуулах, холбогдолтой дугуйланд явуулах г.м)

Магтах, сайшаах хэрэгтэй.
Хүүхдээ байнга магтаж, сайшааж байх хэрэгтэй гэнэ. Хүнд магтаал илүүднэ гэж байхгүй.

Хүүхдээ ярьж байхад нь анхааралтай сонсох хэрэгтэй.
Хүүхдийнхээ хэлэх бүрийг чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй. Үг, нүд, биеэрээ сонсож байгаагаа илтгэ. Хүүхдийнхээ айдас болон бусад мэдрэмжүүдийг

Хайраа мэдрүүлэх хэрэгтэй.
Хүүхдээ байгаагаар нь хайрла. Үнс, тэвэр, илж таал. Өдөр бүр хайртай гэдгээ хэлж, мэдрүүлж бай.

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Ах дүүсийн харилцааг сайжруулах

Өөрөө өөртөө анхаарал тавих (ээжүүдэд)

Ороолт ороох урлаг

Торгомсог алчууруудыг хэв маяг, хэлбэр донжийг нь олон хэрхэн уях талаар зураглан үзүүлсэн аятайхан сайт оллоо, таалан соёрх.






Эх сурвалж

Tuesday, 29 September 2009

Өвдөг давсан түрийт

Энэ жил моданд ороод буй өвдөг-давсан түрийтэй гутлыг хуучин жинсэн юпка, богино түрийтэй гутал ашиглан хэрхэн хийхийг энэ блогт заажээ. 2 түрий хийгээд илүү гарсан савхиар уяа хийгээд, уяж нэг уяхгүй нэг өмсөж болох энэхүү надад лав таалагдлаа.
Заавал өвдөг-давсан түрийт гэлтгүй мөн сайтан дээр нийтлэгдсэн бусад DIY төслүүд энд, таалан соёрх.

Monday, 28 September 2009

Өөрөө өөртөө анхаарал тавих (ээжүүдэд)

Өөрөө өөртөө анхаарал тавихгүй бол бусдад яаж анхаарал тавих вэ?

* Стандартуудаа өөрчил, илүү зохион байгуулалттай бол. (Гэрийн бүх гишүүдийн оймсыг нугалах зэрэг хэрэгтэй мөртөө хэрэггүй стандартуудаа халах эсвэл бусдад шилжүүлэх хэрэгтэй.)
* Үгүй гэж хэлж сур. (Заримдаа үгүй гэж хэлж бай.)
* Амьдралаа хөнгөлөх зарим өдөр дутмын дадалтай (зуршил) болох хэрэгтэй. (өмнөх оройдоо маргаашдаа хийх зүйлсийхээ жагсаалтийг гаргах г.м)
* Нөхрөөсөө, хүүхдээсээ зарим зүйлийг "хүсэх" хэрэгтэй. (Оймс ялгах, ялгасан оймсоо хослуулах, өмссөн хувцас хунараа угаах зүйлсийн уутанд хийх г.м)
* Зөв хооллож хөнгөн дасгал хийх хэрэгтэй. (Өдөр бүр 30минутын туршхийх йогийн зэрэг хөнгөн дасгалууд их үр дүнтэй байдаг.)
* Өөрийгөө байгаагаар нь хүлээн аван, хайрлах хэрэгтэй.
* Өөртөө өдөр бүр багахан цаг зориул. (өдөр бүр 30 минут эсвэл 1 цагийг зөвхөн өөртөө зарцуулж байх хэрэгтэй. Ном унших, дуртай ТВ сериалаа үзэх, хуруу хумсаа будах гээд юу эс байхав дээ :))

Гэр бүлээ анхаар.

Эдгээрийг хийхийг шийд.

* Ханьхаа сайн талуудыг илүү товойлгон харах хэрэгтэй. Хүн бүр 10 хуруу тэгш биш тул зарим нэг сул талуудыг нь "анзаарахгүй" өнгөрүүлж байх хэрэгтэй.
* Ханьдаа өдөр бүр 2 сайхан үг хэл.
* Уулзалдах бүрдээ 1 минутын турш тэврэлдэн угтах хэрэгтэй.
* Ханыхаа хэлэх үгийг хоёр нүд, хоёр чихээрээ сонсох хэрэгтэй.
* Долоо хоног бүр ханьтайгаа чанартай цаг зарцуулж бай. (хоёулхнаа)

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх
Ах дүүсийн харилцааг сайжруулах

Friday, 25 September 2009

Өөрийнхөө жинсийг өөрөө бүтээх

Өөрийн биеийн онцлогт тохируулан жинсэн өмд захиалмаар байна уу. Тэгвэл indidenim.com-руу ороод үзээрэй. Дээрх хаяг руу орсоны дараа юуны түрүүнд өмднийхөө материалийг сонгоод, шулуун эсвэл өргөн-г шийдээд, урд хойд халаас зэрэг өмднийхөө дитэйлийг (Details) каталогноос сонгоод эцэст нь өөрийнхөө хэмжээсүүдийг оруулаад, тоймлож нэг үзээд дахин засах зүйл байвал засаад байхгүй бол тооцоогоо хийгээд л болоо. Таны загварыг нь зохиосон өмд тань ойролцоогоор 145-155 долларт багтах нигууртай.
Таны өмдийг бэлэн болохоор нь бүртгэлтэй хаяг руу тань үнэгүй хүргэж өгдөг гэнэ шүү. Нappy designing your jeans guys :)

Thursday, 24 September 2009

Зөөлөн чихрийн тест

Тестийн талаар

1960-аад оны сүүлээр Стандфорд Их Сургуулийn сэтгэл сүйн багш Walter Mische, хүүхдүүдийн тэвчээрийг шалгах/хэмжих (delay gratification) зорилготой "marshmallow test"-г хийжээ.
Тестэнд 4 настайнгуудыг хамруулсан бөгөөд "туршилтын туулайнуудыг" ширээ сандалаас өөр сатаарах зүйлгүй өрөөнд оруулан нэг зөөлөн чихэр өгөөд 15 минут энэхүү чихрийг идэлгүй хүлээж чадвал 15 минутын эцэст чамд дахиад нэг чихэр өгнө гэж тайлбарлаад хаалгыг нь хаагаад гарчээ.
Судалгаанд хамрагдсан 3 хүүхэд дутмын хоёр нь чихрийг өгсөн даруйд эсвэл 2, 3 минут хамгийн ихдээ 14 минут 30 секунд хүлээгээд зөөлөн чихрийг идсэн байна.
Үлдсэн нэг нь (3 хүүхэд дутмын нэг) 15 минут хүлээн 15 минутын эцэст 2 зөөлөн чихэр идсэн байна.
Тестнээс 14 жилийн дараа "туршилтын туулайнууд" 18 хүрэхэд тэдний амжилтийг судалсанд идэлгүй хүлээсэн хүүхдүүдийн 100 хувь нь их дээд сургуулийн шалгалтыг амжилттай өгөн, их дээд сургуульд орон амжилттай үргэлжилүүлэн сурч байгаа, өөртөө илүү итгэлтэй, ямарваа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай цаашлаад илүү найдвартай болох нь ажиглагджээ.
Мөн саяхан хийсэн судалгаагаар хүслээ тэвчиж чадсан хүүхдүүдийн IQ нь хүслээ тэвчиж чадаагүй хүүхдүүдийнхтэй харьцуулбал харьцангуй өндөр байгаа нь ажиглагджээ.


Тестийг хэрхэн хийх вэ?


1. Нэг өрөө бэлтгэнэ. Өрөөнд ширээ сандалнаас өөр сатаарах зүйл байхгүй байвал сайн. Дээрх тестийг хийсэн судлаачид нэвт харагддаг тольны цаанаас хүүхдүүдийг ажиглаж байсан ч гэрийн нөхцөлд өрөөний буланд камер байрлуулан бичлэг хийж болно.
2. Хүүхэддээ дүрмийг тайлбарлана:
* Нэг зөөлөн чихэр (зөөлөн чихэр байх албагүй, өөрийнх нь хамгийн дуртай чихэр жимс зэргээр орлуулж болно.) өгөөд намайг иртэл идээгүй тохиолдолд дахиад нэгийг өгнө. Мэдээж хүлээлгүй идэж бас болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүсвэл хүлээх цагийг багасган 5-10 минут болгож болно.
3. Хүүхдээ өрөөнд орхиод гарна.
4. Хүлээнэ.
5. Тогтоосон хугацаагаа дуусахлаар хүүхдээ шалгана. Хүүхэд тань зөөлөн чихрийг идээгүй байвал дахин нэгээр шагнаад хоёуланг нь "хүссэнээрээ" идэх зөвшөөрөл олгоорой. Тэвчээртэй хүлээсэн тэднээр бахархаж хэлээрэй.
Хэрэв зөөлөн чихрийг таны эзгүйд идсэн байвал тэвчээрийн талаар багахан яриа хийж болно.
6. Бичлэг хийсэн бол таныг эзгүйд хүүхдийнхээ хэрхэн аашилсаныг үзэж, хүүхдээ том болохоор нь үзүүлж болно.

Эцэст нь хүүхэд тань идсэн тохиолдолд 2 дахийг "өгч болохгүй" бөгөөд энэ нь хүүхэд тань таныг үгүй гэсэн ч хийж болдог гэсэн дүгнэлтэнд хүргэх болно.

Эх сурвалж
энд, энд, энд, энд, энд бас энд

Marshmallow Experiment

Зөөлөн чихрийн тест

Энэ видеог хуваалцахгүй байж чадсангүй:) Хамгийн эхэнд гарч байгаа шар толгойтой баньд үнэн хөөрхөн. Заавал үзээрэй.
Тестийн талаар, хэрхэн хүүхэд дээрээ турших мөн энэхүү тестний дүнгийн талаар нэг пост бэлдэж байгаа, мөдхөн нийтлэнэ ээ.

Wednesday, 23 September 2009

Ах дүүсийн харилцааг сайжруулах (....гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах)

Гэр бүлийн бүх гишүүдийн сарниагүй анхаарлыг өөртөө татаад, бүгдэд хайрлагдаад "үнэн таатай" байж байтал ээжийн гэдэс томроод "дүү" гэдэг өрсөлдөгч гараад ирэхлээр том нь багадаа атаархаж, эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж элдвээр аашилдаг энэхүү "киног" та үзэж байсан биз дээ. Би хувьдаа гол дүрд нь тоглож байлаа. ....гүйгээр хүүхэдтэйгээ хамтран ажиллах номны нэг бүлэгт хоёр хүүхдээ хооронд нь тэмцэлдүүлэлгүйгээр хэрхэн хүмүүжүүлэх талаар дурьджээ.
Хүүхдүүдээсээ хүлээх хүлээлт тань бодитой байх хэрэгтэй.
Хүүхдүүдийн хооронд бага зэрэг мөргөлдөөн, үл ойлголцол байх нь хэвийн үзэгдэл. (Хоёр хүүхдээ үргэлж тэврэлдээд, биенээ үнсээд, биенээ хүндлэн харилцаж буйгаар төсөөлж байвал эртхэн энэ бодлоосоо салсан нь дээр.)

Тайван, амгалан орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Дүрэм, журам тогтоон хүүхдүүдийнхээ хооронд атаа жөтөө (тэмцэл) үүсгэх нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.

Хүүхдүүдийн хооронд жижиг сажиг маргаан үүссэн тохиолдолд шүүгчийн үүрэг гүйцэтгэхгүй байх нь чухал.
Зайгаа бариад хоорондын асуудлаа хэрхэн шийдэхийг нь ажиглах хэрэгтэй. Та шүүн "хэргийг" шийдсэн тохиолдолд, таны гаргасан шийдвэр хэний ч талд байсан хүүхдүүдийн тань хэнд нь ч үл таалагдах болно гэдгийг санах хэрэгтэй. (Хэрэв хэрхэн учираа ололцохыг нь хүлээж чадахгүй, тэдний хэрэгт оролцох гээд байгаа бол тэднийг орхин өөр өрөөнд орох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.)

Хүүхдүүдийн тань нэг нь зөв зохистой үлгэр дууриал үйлдэл хийсэн тохиолдолд сайшааж магтах хэрэгтэй.
Эерэг үг сонгон магтах сайшаах хэрэгтэй. Дүүтэйгээ хэрхэн харилцах талаар зөвөлгөө өгдөг, номлодогоо болиж, нэгнийхээ талаар таньд элдэв гомдол мэдүүлдэгийг нь зогсоох хэрэгтэй.

Эерэг анхаарал хандуул
Хүүхдүүд тань таны анхаарлыг татах гэж элдэвээр аашилдаг бөгөөд уурлаж уцаарлан, загнах чинь хүртэл тэдэнд анхаарал хандуулж буй нэг хэлбэр юм. Хичнээн их ажилтай байсан ч өдөрт 5-10 чанартай минутыг хүүхэддээ зарцуулах хэрэгтэй. Хүүхдээ байгаагаар/өөрөөр нь хайрлах хэрэгтэй, хооронд нь бүү харьцуул. (Тэрний хүүхэд тэгж байхад чиний байж байгааг хар гэх зэргээр өөр бусадтай харьцуулах нь маш буруу. Нэг гэрт, адилхан хүмүүжлээр, адилхан хоол идээд өсч байгаа ч хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг байнга санах хэрэгтэй. Хүүхэд тань ахтайгаа, дүүтэйгээ эсвэл хөрш, найз "тэр"ний хүүхэдтэй адилхан байх албагүй.)

Хүүхдүдийнхээ хувийн хэрэгцээг анхааралдаа авч, түүний дагуу хөдлөх хэрэгтэй.
Жишээ нь ах дүү хоёрт тэнцүү хэмжээний хоол өгөх нь утгагүй асуудал. Эсвэл нэгнийх нь төрсөн өдрөөр хооронд нь тэмцэлдүүлэхгүйн үүднээс хоёуланд нь эсвэл гурвууланд нь бэлэг авч өгөх хэрэггүй. Хэдий ихэр ч ижилхэн хувцас авч өгөх нь утгагүй асуудал. Учир нь дээр хэлсэнчлэн хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. (Нэгэнд нь унтлаганы хувцас хэрэгтэй бол хэрэгтэй нэгэнд нь л авч өгөх хэрэгтэй.)

Ах дүүсийн биенээ хайрлах хайрыг нэмэгдүүлж (дэмжиж) өгөх хэрэгтэй.

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...
Хүүхдийг шийтгэх

Saturday, 19 September 2009

Гар утас хорт хавдар үүсгэдэг үү?

Aмерикт зарагдаж буй гар утаснуудын ялгаруулдаг радио- -фрекансыг (radio frequency) Cellular Tele- -communications Industry Association төвийнхөн хэмжин, нийтлэсэн байна. Гар утаснаас ялгардаг радиофрекансаас (RF) хэр хэмжээтэй нь хүний биед шингэснийг SAR хэмээх хэмжигдхүүнээр хэмждэг аж.
Зарим судлаачын үзэж буйгаар гар утаснуудын ялгаруулдаг радиофреканс, 10 буюу түүнээс дээш жил, гар утас хэрэглэгчидэд хорт хавдар үүсгэх магадлалыг өндөрсдөг хэмээн үзэж байгаа бол зарим нь дээрх "дүнг" гаргахад хангалттай шалтгаан байхгүйн дээр хэтэрхий эрт хэмээн үзэж буй ажээ.
Хамгийн бага радиофреканс цацдаг утаснуудын жагсаалтны эхний аравт найман Самсунг маркийн гар утас байгаа бөгөөд үлдсэн хоёр нь Beyond E-Tech маркийн бүтээгдэхүүн аж.

Сүүлийн үед "мода"нд ороод байгаа АЛИМ-ны иУтас-ны ялгаруулсан радиофекансын (W/kg)
Apple iPhone (4GB) 0.974
Apple iPhone (8GB) 0.974
Apple iPhone 3G (16GB) 1.38
Apple iPhone 3G (8GB) 1.38
Apple iPhone 3G S (16GB) 0.79
Apple iPhone 3G S (32GB) 0.79 нь хүний биед шингэдэг байна.

Хэрвээ та биедээ шингээж SAR-аа (гар утаснаас ялгарах радиофрекансаас биед шингээх хэмжээ) багасгахыг хүсвэл:

* SAR багатай чихэвч авч ашиглах
* утасаар ярихын оронд мессэж бичих
* гар утасаа халаасандаа биш хамгийн багадаа биенээсээ 2.5 см зайд авч явах
* Сүлжээ муутай газар гар утсаа хэрэглэхгүй байх (учир нь сүлжээ хайх явцдаа илү их радиофреканс ялгаруулдаг байна)
* Араг яс нь нимгэн, жижиг тул хүүхдүүдийн гар утасны хэрэглээг багасгах
* том бага гэлтгүй унтахдаа асаалттай утасаа орныхоо хажууд эсвэл дэрэн доороо хадгалахгүй байх хэрэгтэй гэнэ.

Мэдээллийн эх сурвалж
SAR level(digital) өндөртэй 20 гар утас
SAR level(digital) багатай 20 гар утас

Friday, 18 September 2009

Хүүхдийг шийтгэх

Хүүхдээ зодож хүмүүжүүлэх "арга" нь хэдийгээр хэдэн зууныг дамжин өнөөг хүрсэн ч үнэхээр хүүхдийг хүмүүжүүлэх шилдэг арга биш бөгөөд хүүхэд зодуулсаныхаа дараа яагаад зодуулсанаа биш яаж зодуулсанаа санадаг. Өөрөөр хэлбэл "аав намайг суран бүсээр ороолгосон доо" гэж бодохоос/санахаас бус "би үймүүлээд аав намайд зодсон, дахиж үймүүлэхгүй дээ" гэж боддоггүй аж. Таныг эцэг эх тань зодож байсан уу? Яагаад? гээд бодоод үз дээ, үүнтэй яг ижилхэн.

Зодож жанчихаас гадна хүүхэд рүүгээ орилох, үглэх, айлгах, номлох зэрэг "вагонууд" ч таныг хүссэн "газарт" тань хүргэдэггүй аж.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ яагаад шийтгэдэг/зоддог вэ?

* Болохгүй зүйл хийсэн тохиолдолд
* Буруу зөвийг ойлгуулахын тулд
* Хэн нь "том хүн" болохыг ойлгуулахын тулд
* хүсч хүлээж байсанд тань нийцэхгүй тохиолдолд (хүүхдийг томоотой суугаад телевиз үзэх, унт гэсэн цагт тань өөрөө орондоо ороод унтчих мэтээр төсөөлдөг.)

Зодох жанчих, орилж хашгирах, үглэх зэрэг вагонд суулгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ?


Дүрэм журам зохио, түүнийгээ дага мөрд
Дүрмээ нэг (нижгээд) цаасан дээр бичээд дүрмэнд зохирагдаагүй тохиолдолд үр дүнг нь (шийтгэл) бас хавсаргах хэрэгтэй.

Бага ярьж, ихийг хийх
Ярихаасаа өмнө бодох хэрэгтэй. Мөн хэлсэн бүхэн тань "хоосон үг" биш байг.

Завсарлага
Хүүхдийн тань хийсэн ямар нэгэн буруу үйлдлээс болж уур тань хүрээд байгаа бол тавширталаа зайбарих хэрэгтэй. Үүний тулд хүүхэд аюулгүй мөртөө зугаацаж чадахгүй ванн, хоосон өрөө зэрэг "газар" бодож олно. Буруу үйлдэл хийсэн даруйд нь гарнаас нь зөөлөн бариад бодож олсон өрөөндөө аваачих хэрэгтэй. Хүүхдийнхээ наснаас хамааран хэр удаан завсарлага авахаа шийднэ. (Дүүгээ эсвэл ах эгчийгээ цохиод, өшиглөөд байвал даруйхан гарнаас нь бариад ванндаа аваачин 2-5 минут байлгана г.м)

Байгалын жамаар суралцах
Туршилаганы эцэст суралцах боломж олго хүүхдүүддээ. Ийм маягаар сурсан зүйлс үглэж, зодож эсвэл номлож сургасанаас илүү тогтоцтой байх болно. (Өвлийн хүйтэнд куртка өмсөхгүй гээд байвал цамцтай чигээр нь гаргаад нэг үзэх хэрэгтэй. Мөдхөн миний куртка хаана байна гээд ороод ирэх вий.) Хамгийн гол нь туршилагийн эцэст номлохгүй байх хэрэгтэй. (Даараад курткаа хайгаад орж ирсэн хүүхэддээ чамд хэлсэн биз дээ гэхийн оронд өөрийгөө түүний оронд тавин (эмпати) бодож, гадаа хүйтэн байгаа биз г.м эелдэг хариулт өгөх хэрэгтэй.)

Уялдаатай шийтгэл
Шийтгэл ямагт үйлдэлтэй холбоотой байх ёстой бөгөөд тэрхэн мөчид хүүхдийн тань үйлдэлд өгөх хариу байхгүй бол дараа бодож байгаад шийдсэн нь дээр. (Ухаан нь ямар ч буруу үйлдэл хийсэн өнөө орой ТВ үзүүлэхгүй гэж болохгүй гэсэн үг.)

Анхаарлыг нь сарниулах, ял шийтгэлээ завсарлах
Өөртөө болон бусдад гэм зэмгүй, жижиг сажиг үйлдлийг хааяа хааяа үл тоомсорлох хэрэгтэй.

Зан араншингийн бэйсбол
Энэ техникийг байнга давтагддаг араншинг зогсоохын тулд хэрэглэх хэрэгтэй. Дүрэм бичээстэй, тодорхой. Гурван удаа "гадаа" бол тоглоомноос хасагдах журмаар. (Энэ нохойдоо хоол эсвэл ус өгдөггүй зэрэг дамтамжтай үйлдлүүд хамарна. Эхлээд нэг хүснэгт гаргах хэрэгтэй. Хүснэгтэн дээр гурав гурван нүд зураад мартах бүрд нь нэг нүдийг бөглөх хэрэгтэй. Эхний гурван удаад нохой муурандаа ус өгөхгүй байвал өөрийнх нь өрөөнөөс том өрөө рүү нүүлгэх (мэдээж муурийг) дараагийн 3 удаа мартвал муурийг нохой хүнд өгөх зарах арга хэмжээ авч болно.)

Хүүхэдтэйгээ шуг асуудлыг шийдэх
Ийм тийм асуудал байна, энийг яаж шийдэх вэ гээд нэг асуугаад үзээрэй.

Тэвчээртэй байж, давтах, хэлсэнээ хийлгэхийн тулд шургуу зүтгэх хэрэгтэй
Хүүхдийнхээ зан аашинд өөрчлөлт гарахыг нь хүлээх, тэвчээртэй хандах хэрэгтэй. (Хүүхэд тань элбэдүүлсэн юм шиг нэг шөнийн дотор өөрчлөгдөхгүй бөгөөд энэхүү үнэнг хүлээн зөвшөөрөн тэвчээртэй хүлээх хэрэгтэй.)

Энэхүү сэдэвтэй холбоотой бусад бичлэгүүд
Хүүхэдтэйгээ хамтран ажиллах
Илүү сайн эцэг эх болохын тулд...