Monday 6 August 2007

Хамгийн "амжилттай" арван, албан цахим хуудас


Саяхан Английн алдартай "эдийн засгийн" сонин Financial Times; хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, мэдиа болон ажил хайгчидад хэрэгтэй мэдээ мэдээлэл нийтэлдэг болон хамгийн их даралт хийгддэг албаны сайтуудийг тодруулсан байна. Хамгийн чанартай, бүх төрлийн хэрэгцээг хангасан албан сайтийг Siemens компаны сайт тэргүүлж Royal Dutch Shell, BP, Nokia, AstraZeneca, Total, Ibm, ING, UBS,General Electronics зэрэг компаниудын сайтууд удаалсан байна.

Xөрөнгө оруулагчид руу илуу чиглэсэн албан сайтуудаар Vodafone, ENI, BP, Total, UBS тодорсон бол, үйлчлүүлэгчидээ чиглэсэн, тэдний хэрэгцээг хангах элдэв мэдээ мэдээлэл агуулсан сайтаар Cisco System, Royal Bank of Canada мөн AstraZeneca компаний сайт шалгарчээ.
Харин хэвлэлийнхэний мэдээ мэдээлэлдээ хүрэхийг нь хялбаршуулахын зэрэгцээ өөрсдийнхөө талаар үнэн зөв мэдээ мэдээлэлийг дамжуулах зорилготой үүднээс элдэв сайн чанартай фото, тус компаний талаар сонин сэтгүүлд гарсан нийтлэл, сурвалжилага зэргийг байрлуулан мэдиад ээлтэй сайтуудаар Seimens, Cisca Systems, AstraZeneca, Roche зэрэг компаний сайтууд тодорсон байна.
Aжил хайгчидад ээлтэй сайтаар UBS, Microsoft, Siemens мөн Shell компаны сайтууд шалгарсан бол хамгийн их даралт хийгддэг албан сайтаар Petrobras хол тэргүүлж BP удаалсан байна.

No comments: