Sunday 18 November 2007

Монгол хүний хүн чанар нь эдэлж хэрэглэж байгаа Хятад бараанаасаа дорд болсон юм уу даа....

Баримт номер 1: Өнөөдөр Aksaray-д (Стамбулд байдаг наймаачдын хороолол) явж байгаад нэгэн Монгол хүүхэнтэй таарлаа. УБ-гаас вагонд суун Оросийн Сочи ороод тэндээсээ усан онгоцонд суун Туркийн Трабзон (Турк Оросийн хил ) хотоор дамжин Стамбулд ирсэн гэнэ. Зуучилсан Бадамсүрэн "Манай аав өөрийг чинь найдвартай тосч аваад ажилд оруулж өгнө" гэсэн юм байх. Трабзон Стамбул хоёрын хооронд 1079 км зайтай бөгөөд С бүсгүй Трабзоноос гарахаасаа өмнө зуучлуулсан хүнийхээ аав болох Ц гуайтай холбогдон маргааш өглөө Стамбулд очих гэж байгаагаа хэлсэн байна. Бүтэн өдөр, шөнө хот хоорондын автобусаар яваад буусан С-г хэн ч тосч авсангүй. Хэд хэдэн удаа залгахад Ц гуай "Чи такси бариад Аксарайд очоод хүлээж бай" гэсэн гэнэ. С такси бариад Аксарай руу зуглэлээ. Том хотын олон хүнээс муу нэгэнтэй учирсан С бүсгүй 300$-оо таксинд тавиад туучихсан гэнэ. Үлдсэн хэдэн цаасныхаа талыг буудалын умгар өрөөнд төлөн юу ч үгүй үлдсэн бүсгүй буудлаасаа хөөгдөх дээрээ тулчихлаа гэсээр явж байв.

Баримт номер 2: Арван сарын эхээр Праг хотод байдаг хоёр Монгол хоорондоо муудалцаад нэг нь нөгөө рүүгээ буцалсан халуун ус цацсан нь нүүр, хүзүүг нь битүү түлсэн байж билээ.

Баримт номер 3: Сүүлийин жилүүдэд Турк улсад суралцах сонирхол харьцангуй нэмэгдсэн билээ. Үүнийг дагаад мэдээж түмний хүүхдийн сурах сонирхол дээр ажиллаж ашиг сонирхол олох гэсэн хэсэг хүмүүс гарч ирж.
Арван сарын сүүлээр Туркэд хөл тавьсаны дараа өдөр гурван хүүхэдтэй уулзсан юм. Тэднийг таван мянгатынхан гэх юм. Яагаад вэ гэхээр Туркэд улсын зардалаар сургана хэмээх гоёмсог зарлалд хууртан хүний 5000$ төлсөн юм байна. Улсын зардалаар үнэгүй байранд, сургуулийн төлбөрт санаа зоволгүйгээр, сар бүр тодорхой хэмжээний стипэнт авч суралцахаар ирсэн таван мянгатын гурав Стамбул хотод ирээд хувийхаа зардалыг даагаад байр хоолныхоо мөнгийг төлөөд хэлний бэлтгэлд сурах урилгыг 5000$ доллараар авсанаа мэдэх нь тэр.

Баримт номер 4: Чехт ажилладаг амьдардаг нэг эмэгтэй Монголчуудийн интернет кафэд сууж байгааад пасспортоо хулгайд алдсан байна. Хоёр хоногийн дараа нэгэн Монгол эмэгтэй утасдаад пасспортоо 200 доллар өгөөд авбал ав хэмээсэн гэсэн.

Дээрх жишээнүүд миний эргэн тойрны хүмүүст сүүлийн нэг сард тохиолдсон юм. Ер нь Чехт амьдардаг, ажилладаг хүмүүс хэзээ ч нэгэндээ хар эсэхээ үнэнээр нь хэлддэггүй юм билээ. Яагаад вэ гэхээр Монголчууд нэгнээ хараар ажилладаг, амьдардгийг мэдвэл цагаачлалын албанд ольдог юм гэнэ билээ. Энэхүү хэдэн жишээнээс харахад Монголчууд маань хэдэн халтар төгрөгний төлөө элэг нэгт Монголчуудаа шулж, зарах нь энүүхэнд юм даа.

3 comments:

Anonymous said...

Блог чинь таалагдлаа. Бас Микагийн чартанд орсонд чинь баяр хүргэе.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

талархлаа.

Anonymous said...

Микагийн чарт gej yu ve?