Friday 9 January 2009

Урд уу, ард уу аль нь вэ хөө?


Хов хоосон, хоёр давхар автобусанд орвол та хаана суухыг илүүд үзэх вэ? Сайн бодоорой. Учир нь Salford их сургуулийн профессор Tom Fawcett-ийн үзэж буйгаар автобусанд ороод хаана суухыг илүүд үздэг нь тухайн хүний ааш араншинг тодорхойлох чадалтай гэнэ шүү! Энэ талаар судалгаа хийсэн тэрээр доорх дүгнэлтэнд хүрсэн байна.
Алсын хараатай, шинэчилэлт өөрчилөлтөд нээлттэй хүмүүс дээд давхарын урдуур суудаг бол ихэнх залуучууд мөн дунд насныхан дээд давхарын дундуур суух дуртай байдаг гэнэ. Сахилга бат муутай, дуулгаваргүй, эрээ цээргүй хүмүүс дээд давхарын хойгуур/ардуур суудаг аж.
Доод давхарын урдуурх суудлуудад овсгоотой, манлайлагч хүмүүс суух дуртай байдаг гэнэ. Доод давхарын дундуур суудаг хүмүүс орчин тойрноо удирдлагандаа авах дуртай хүмүүс байдаг бол хойшоо тэмүүлэгчид, бяцхан өндөрлөгөөтэй арын сандалуудад сууж өөрсдийгөө чухал хүн мэтээр төсөөлөх, мэдрэх дуртай байдаг аж. Орчинтойгоо хөл зэрэгцүүлэн алхагчидын хувьд хаана ч суусан хамаагүй байдаг гэнэ.

9 comments:

Anonymous said...

Тийм байх шүү. нодлин миний ажиглаж байснаар сургуулийн лекцийн танхимд хүмүүс орж суухдаа 2 урт эгнээ лекцийн танхимийг хэрхэн дүүрхийг харж байтал хаалган талаасаа эхлээд дүүрдэг ба хаалганаас алс байдаг эгнээ хаалган талын эгнээ суудалгүй болж байхад нөгөөх нь дөнгөж л эхэн хэсгээрээ хүнтэй байх шиг байсан.

яахуу оюутнууд аль ойр эгнээндээ эхэлж суудаг ба нэгийгээ даган дууриах байдлаар олон хүнтэй эгнээтэй суудалд нэмэгдэж суудгын болов уу л гэж бодсон

3apaa said...

Хэ хэ сонин л юм. Би урдуур суух дуртай юм шиг байгаа юм. Автобусны урд талд суух нь байтугай зогсож явах дуртай шүү. Хөгширчихсөн учраас бацаануудтай булаацалдаж зогсох жаахан тийм юм даа тиймээ? Автобусанд суулгүй олон жил өнгөрчээ.

Манайд хоёр давхар автобус байхгүй учраас аль давхарт хамаарагдахаа мэдэхгүй байна.

xvv said...

Доод давхарын хойгуур суухыг илүүд үзэх байсан байх. Гэхдээ аль нэг цонхон талын суудал онгорхой үед. Байхгүй бол урагшаа. Ямар ч байсан цонхон талд л суух байсан :D Дээд давхар руу бол нэг их зүглэхгүйээ хэхэ :P

Anonymous said...

Би бол өөрөө хаана ч хамаагүй хоосон зай байвал хэдэн тийшээ харж байгаад Зараа ах зэрэг ахмад настангууд суухгүй бол суучихдийн. 2 давхар автобус таарвал хоосон суудалгүй ч бай аль болох дээшээ тэмүүлнээ.

Anonymous said...

hehe manai end 2davhar avtuus baihguildee. baidag bainga suudag paaz atuusniihaa dund havid suuh durtai shd. hoho. bishoo gsss..

3apaa said...

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нүдээр... гэдэг бичлэгий чинь хайж орж ирлээ хэ хэ...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

тэр бичлэгээ өнөөдөр дуусгаад тавинаа... Өчигдөр нойр хүрээд дусгаж чадаагүй хэ хэ

Admin said...

Сонирхолтой л юм байна. Арван жилийн 5-8 ангийн хөвгүүд л хойгуур суух гэж зүтгэж байнгаам даа.

Дүүрнээ said...

би атуусны хойд талын өндөр хэсэгт цонхон талд суух дуртай хэхэ. Хамгийн чухал шалтгаан нь өндөрт настай хүнүүс суух гээд нэг их тэмүүлээд байдаггүй тэхээр эргэн тойрондоо настай хүнүүс байна уу гээд санаа зовоод байхгүй амар байдгийн за ер нь бол урдуур нтр суух дэмийдээ зогсож байсан хамаагүй дээр хэхэ