Monday 23 February 2009

Сая сая Автраличууд намайг "долооно".



Австралийн шуудан холбоо саяхан Австрали гаралтай Оскарын шагналтангууд болох Cate Blanchett, Geoffrey Rush, Nicole Kidman, Russell Crowe нарын зурагтай марк гаргасан байна. Энэхүү цувралдаа "Australian Legends" хэмээх нэрийг өгсөн бөгөөд энэхүү марк нэг бүр нь 55 центийн (ойролцоогоор 535 төгрөг) үнэтэй юм байна.
Cate Blanchett, "Марк болсондоо хязгааргүй их баяртай байна. Сая сая Австраличууд "намайг" долоох бөгөөд тэр л мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Маркан дээр мөнхөрсөн кино одуудад маркных нь алтаар хийсэн хувилбарыг бэлэглэсэн гэнэ лээ.

4 comments:

Мика /美香/ said...

Хэ хэ, нээрээ л зөндөө долоолгох нээ.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

харин тиймээ, "хүрд эргүүлэх" боломж олдвол би бас долоочих юмсан гээд л бодоод байгааш тээ :)

Номинговь said...

Heath Ledger-g bagtaah bsan yum!!!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Дараагийн цувралд багтах байхаа :)