
Гахайн ханиаднаас урьдчилан сэргийлэх нь:
Гэртээ:
• Гараа ойр ойрхон угаах: гаднаас орж ирээд, хоол бэлтгэх явцдаа, хоолоо бэлдэхээс/идэхээс өмнө, амьтан тэжээдэг бол тэднийгээ эрхлүүлсэнийхээ дараагаар (хамгийн багадаа 20 секундын турш савандсан гар дээрх нян бактерууд устдаг)
• Вирус үржих таатай нөхцөл бүрдсэн газруудыг арчиж, угаах: ширээ, хаалганы бариул, гал тогооны хоол бэлтгэдэг тавцан зэргийг архи эсвэл цайруулагч (bleach) агуулсан бодистой усаар арчих
• Гэр бүлийнхэнийхээ дархлааг сайжлуулах: Хангалттай унтах, их хэмжээний жимс, ногоо идэх
Гадуур:
• Гараа ойр ойрхон угаах, ариутгах: Олон нийтийн газраар явсаны дараа, мөнгө төгрөгтэй харьцсаны дараа гар ариутгах гелээр (alcohol-based sanitizer gel) гараа арчих
• Их хөлийн газраар аль болох явахгүй байх
• Картаар худалдаа хийсэний дараагаар гарын үсэг зурахдаа өөрийн балыг хэрэглэх
• Найтаахдаа амаа гараараа дарах (хүүхдүүддээ бас сануулаарай)
• Хэрэглэсэн салфетка халаасандаа биш хогны саванд хийх
• Нүд, ам, хамар зэрэг нян үүсэх таатай нөхцөл бүрдсэн эрхтэнүүддээ гараа аль болох бага хүргэх
• Халбага, сэрээ, таваг, аяга дундаа хэрэглэхгүй байх (Хүүхдүүддээ энэ талаар сануулах хэрэгтэй)
• Хэрэгтэй гэж үзвэл маск зүүх (хүүхдүүдэд зүүлгэх маскаа зурж будаж өөртөө ийм, ийм бүр ийм маск авч зүүж болно)
Өвчиний шинж тэмдгүүд:
• халуурах
• ханиалгах
• хоолой хорсох
• бие (цээж) хөндүүрлэх (янгинах)
• толгой өвдөх
• даарах, жихүүцэх
• нозоорох
• бөөлжих (зарим тохиолдолд)
• ядарч сульдах
• хоолой өвдөх
Хүүхдээ хэзээ эмчид үзүүлэх вэ:
• амьсгаа давцах (хурдан хурдан амьсгалах) эсвэл амьсгаа давчидвал (амьсгалахад хэцүү)
• тууралт/улайт үүсэх
• шингэн зүйл уухгүй байгаа тохиолдолд
• хөдлөхөд хэцүү болох
• тэврэхээр төвөгшөөх, уйлах
Насанд хүрэгсэд:
• амьсгаа давцах эсвэл амьсгаа давчидвал
• цээжинд даралт, өвдөлт мэдрэгдэх
• гэдэсний хавиар хөндүүрлэх, өвдөх
• нозоорох
• будилах
• бөөлжих зэрэг зовиуртай байгаа бол тун яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дашримдахад энэхүү өвчинг бүрэн эдгээх эм тариа хараахан гараагүй байгаа ч зөвөлгөөнүүдийг сайн дагаж энэхүү өвчинөөр өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эх сурвалж
http://www.parenting.com/
http://cnn.com/
http://en.wikipedia.org/wiki/Swine_flu
9 comments:
huuhdee heregtei medeelel hurgesend thanks! halti europe-d bgaagaaraa chi bid nar sain hichehgui bol. haniad neeree yanz bureer huvirah yumaa, gahai tahia shuvuunii geed :P
Зурагт, сонин, интернэт гээд хаа сайгүй гахайн ханиадны талаар гарсаар байгаад бүр энэ талаар нэг юм бичихгүй бол болохгүй юм шиг санагдаад :)
zarim gazruud karintiilaad baigaa. ene nileen hurdatstai tarhaad baih shigee.
Харин тийм, Америкт сургуулиуд 14 хоног амрахаар болсон гэсэн бас Хонг КОнгод 300 хүнтэй нэг буудлийг хөл хорисон биз дээ.. Гахайнаас гахайнд, гахайнаас хүнд, хүнээс гахайнд гээд хүнээс гахайнд гахайнаас хүнд чөлөөтэй халдаж байгаа болохоор хурдан тархаж байгаа байх. Бас дэлхийн эрүүл мэндийн байгууллага гахайн нэрийг цэвэрлэж авах (гахайн махыг хүмүүс хүнсэндээ хэрэглэхгүй болох магадлалатай) зорилготой энэ өвчиний нэрийг нь солиж Н1N1 болгож өөрчлөх юм гэсэн.
Гахай шувуутай ч ойртож болохоо байхнээ...
ulesson.blogspot.com orood uz asuudliig shiidne
Харин тийм ээ хэлээд пүхэв
одоо монгол улс түгшүүрийн байдалд орж байна. тохиолдлын тоо бараг 1000 хүрэх нь /1-2 хоногийн дараа/. дээр гахайны нэрийг цэвэрлэж авах гэснээс ингэж нэрлэсний учир гэвэл энэхүү вирусын геномд нь гахайн ДНХ 5, шувууны ДНХ 3, хүний ДНХ 1 байгаа гэсэн болохоор гахайны ханиад гэж нэрлээд байгаа юм шиг байна лээ.
Тийм юм шиг байна лээ ано, гахайн ДНХ давамгайлсан болохоор л гахайн гээд байгаа байх.. Монголд харин хурдацтай тархаж байна. 70 саятай Туркэд өнөөдрийг хүртэл 15 хүн нас барсан байхад Монголд 8 гэчихэв үү дээ...Гар хөлөө сайн угаагаад, гар ариутлгагч спиртүүд сайн хэрэглээд хувийн ариун цэврээ чандлан сахивал дор бүрнээ ингэж хурдацтай дэлгэрэхгүй байсан байх гэж бодном.
Post a Comment