Monday, 6 July 2009

Бяцхан "тариан талбай"



Нэг ийм сайхан юм оллоо. Ногоо цагаа тарих зай муутай бол туршаад үзээрэй, үнээр их таалагдлаа. Монголдоо очихоороо заавал туршиж үзнээ :)

"Тариан талбай" хийхэд хэрэгтэй материалууд:
Хананаас өлгөдөг гуталны сав/уут(shoe organizer/store), хөшиг тогтоогч төмөр, шүрүп, хадаас, хөрс мэдээж үр эсвэл үрсэлгээ, тэгээд л болоо

1. "Тариан талбай"гаа хаана байрлуулахаа шийднэ. Гуталны саваа өлгөхөд газар шүргэхгүй байхаар өндөрт хөшигний төмрөө хадаас, шүрүпээр тогтоож өгнө. Халааснуудад хөрсөө хийгээд ногоогоо тариад, ургасан ногоогоо услана гэж бодож чанартай төмрийг сайн бэхлэх хэрэгтэй.
2. Гуталны саваа байрлуулаад халаасууд руу ус хийж үзнэ. Илүүдэл ус халааснууд дээрх нүхээр асгарч байх хэрэгтэй. Асгарахгүй бол халааснуудыг хэд хэд цоолж өгнө.
3. Халаас бүрийг чийг сайн барьдаг хөрсөөр дүүргэнэ.
4. Гоньд, яншуй, мангир, бууцай, ганга, гич гээд хүссэн ногоо/ амтлагчныхаа үрийг эсвэл үрсэлгээг нь суулгаж өгнө.

Эх сурвалж

6 comments:

NominGobi said...

ene tegeed uutand savtai ni hiigeegui hereg uu? horsoo shuud uutandaa hiichihsen ain? practical :)

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

шууд хөрсөө халааснуудад нь хийчихдэг гэнэ. Услахдаа багахан багахан услахгүй бол шороог нь нүүлгээд байдаг гэнэ. Бусдаар бол их дажгүй санаа байгааз :)

Mendee said...

их практичный юм аятайхан зүйл байна шүү.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

харин тийм байгааз. Надаа бас их таалагдсан. Монголд очоод туршнаа гэчихсэн байгаа.

ganga said...

saihan naadaarai.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Бсяраллаа Ганга эгчээ, та ч гэсэн сайхан наадаарай.