Sunday 27 December 2009

Бидний мэддэг бэлгэвч







Урд хөршийн нийслэл хүү Бээжин хотод зохиогдсон эрүүл мэндийн үзэсгэлэн дээр бидний мэддэг бэлгэвчээр хийсэн хувцасны шоу болжээ...

Wednesday 23 December 2009

Ганган ногоон гацуурхан







Гэрийнхээ гадаа томоо сагсанд томоо гацуур тариад, том өрөөнийхөө шалыг гацуурныхаа сагсны дайтай цоолоод, шинэ жил бүр сагстай гацуураа оруулан цоолсон нүхэндээ суулгаад, жил бүр амьд гацуур чимэглэнэ дээ гэж би мөрөөддийн:)...

Sunday 20 December 2009

Усанд унасан утсыг хэрхэн аврах вэ?

Yahoo answers дээр усанд унасан утсыг хэрхэн аврах вэ? асуулт хариултаа олжээ. Би бас 2003 онд нэг утсаа усанд унагаачихаад, аваад амьхандаа хатаасан ч ажиллуулж чадаагүй юмдаг. За тэгэхээр усанд унасан утсаа усанаас гаргаад яаралтай зайг нь гаргах хэрэгтэй гэнэ. Усанд унасан утасны зай болон утасны эх биеийн хооронд богино холбоос үүсэнээс болж эвдэрдэг гэнэ. Тиймээс утасаа унтраагаад зайг нь гарган зай утас хоёроо ууттай будаанд хийн 2-3 хонуулаад, будаанаасаа гаргаж ирэн халуун газар тавиж (зураг паар зэрэг олон цагаар ажилладаг, халдаг) бас нэг орчим хонуулбал шинэ утасны эрэлд гарах шаардлагагүй гэнэ шүү.

Thursday 17 December 2009

Шинэ жилийн гоёл-Тороор чимэглэсэн хумс

Лэди Гага-ын гивлүүртэй хумс, мода.. Хайч, тор, хумсны цавуу...

Pregnant belly art

Body art-н шинэ салбар Pregnant belly art







Like it or not?

Хаалганы товчин чимэг

Нэгэн цагт хойд зүгээс ирж байсан маслотой жигнэмэгний төмөр саванд нандиглан хадгалдаг ижил сондгой товчнууд чинь халиад сагаад байгаа бол энэхүү хаалганы чимгийг хийгээрэй. Хийхэд үнэн амархан бөлгөө.
Ном хийсэн алимны хайрцагнаасаа номнуудаа гаргаад нугалаагүй тэгшхэн хэсэг дээр гортиг байхгүй бол 2 үзүүрт нь харандаа уясан хоёр харандаа ашиглан өөрийн хүссэн хэмжээний тойргийг зурна.
Иртэйхэн хайчаар дугуйгаа аятайхан тайрч аваад голд нь арай жижиг дугуй зураад цаасны хутгаар жижиг дугуйг зүсч аваад хүсвэл хаяна, хүсвэл мөн голд нь цоолоод бага гарын чимэг хийнэ.
Энэ хооронд hot glue gun-тай бол ишнүүрийг нь залгаад халааж эхлэнэ. Байхгүй бол наалдан падаа бариад голыг нь нүхлээд бэлдсэн батуман дээрээ товчнуудаа зохицуулан нааж эхэлнэ. Чимэг маань биеэ олоод эсвэлтовч тань дуусаад ирэхээр өнгөрсөн төрсөн өдрөөр тань Х-н өгсөн бэлэгний баглаад гаргаж ирээд бантиклаад хөөрхөн зүүлт, өлгүүр, хийчхэнэ. Voila.
Дашрамдахад hot glue gun гээд байгаа гайхлыг эзэгтэй бүр эзэмшвэл зохих мэт. Аль хугарсан, хагарсан, тасарсан, салсан бүрд скоч бариад гүйж байхав дээ, тийм үү....

Sunday 13 December 2009

"Өвлийн өвгөн" хархүү танаа

Өвлийн өвгөн "хар хүү" нь цасан охин "Х"-дээ шинэ жилийн бэлэг болгож юу авахаа мэдэхгүй байна уу?
Oнлайн дэлгүүр superdrug.com бүсгүйчүүдээс хамгийн ихээр таалан хэрэглэдэг, өмнөхийг нь дуусахаар ахин дахин худалдаж авдаг сүрчиг тань юу вэ хэмээн асуусанд #5 Chanel нэгт жагссан бол хоёр дугаарт Calvin Klein-ы One мөн CK-ны Eternity гурав дугаарт оржээ. Chanel-н Coco 4т, Christian Dior-н Poison тавд мөн Dior-н Ghost 6д, Cacharel болон Anais Nin уснууд долоод жагсжээ.

Lacoste-н Pink наймд Yves Saint Laurent-н Opium 9т эцэст нь Victoria Beckham-н Intimately Her аравт оржээ.

Эх сурвалж

Цасан бөмбөрцөг

Энэхүү бөмбөрцөгийг хийхэд бараг бүх төрлийн шил тохиромжтой: хүүхдийн хоолны хоосон шил, даршилсан оливийн шил, давсалсан огурцыны шил их тохиромжтой байдаг ч гартаа барьгдсан шил бүрээр хийж болно. Шилнээс гадна хуванцар эсвэл серамик, сонгосон шилэнд тань багтахуйц фигур хэрэгтэй. Хүсвэл шилнийхээ тагийг тосон суурьтай эмүүлсэн будгаар (oil-based enamel paint) будаж болно. Будсан бол таглаагаа гүйцэд хатаагаад фигурээ таглааныхаа дотор талд аб цавуугаар (epoxy) нааж өгнө. Цавууг хатаагаад шилээ усаар дүүргэнэ. Саагаа нэмээд усандаа ганц хоёр дусал глицрин дусаана. Глицрин нь сааны унах хурдыг удаашруулдаг гэнэ. Хэт их хийвэл бүх саа доороо наалдах аюултай. Бөмбөрцөгнийхөө таглааг сайтар таглаад цасаа оруулахад бэлэн боллоо.

Эх сурвалж

muzicons,com

Пост бүрийн доор эсвэл дээр нь байрлуулж болохуйц плаер оллоо. Постондоо энэ сайтыг ашиглан байрлуулсан дуу автоматаар тоглож над мэтийн автоматаар тоглодог дуунд дургүй уншигчидын тань уурыг бас барахгүй их дажгүй санагдлаа.. Туршсан нэг нь санал сэтгэгдэлээ хуваалцаарай.. http://muzicons.com/

Saturday 12 December 2009

Өлгүүр?!!?!!





Thursday 10 December 2009

Go green


Энэ жил ногоон хумс ихээ моданд оржу байгаа гэнэ шүү... Go green :)

Шинэ жилийн гоёл - Хиймэл сормуус


F ME


Ийм товчтой бол яахав залуусаа :) (Facebook me шүү)

Wednesday 9 December 2009

Маникур трэнд


Хумсаа 1. өөр өнгөөр солонгоруулан, уусгаж, будах ("Ombre Manicure") 2. металлик өнгөөр будах ("Mixed Metals Manicure") 3. эцэст нь сарны хэлбэр гарган хар цагаан өнгөөр будах ("moon manicure") нь хавар, намрын мода гэнэ шүү, бүсгүйчүүдээ.

Эх сурвалж