Wednesday, 6 January 2010

Шүд

Хоолны дараа шууд шүдээ угаах нь буруу

Хоол идэнгүүтээ шүдээ угаах нь хүнсэн дэхь хүчлийг аман дотор тараадаг тул гэмтэй. Хоол идсэний дараа хамгийн багадаа нэг цагийн дараа шүдээ угаавал зохино.

Шүдний оогоо норгох нь буруу

Шүдний оог норгох нь буруу. Мөн шүдний оог сойзон дээр вандуйн дайтай тавиж хэрэглэнэ. Шүдний оо шүд цэвэрлэх биш шүд цэвэрлэхэд туслах үүрэгтэй.

Хэр удаан угаана төдий чинээ сайн гэдэг нь буруу ойголт юм

Шүдийг удаан угаах тусам олон бактери устгадаг хэмээх итгэл худлаа гэдгийг судалгаагаар баталсан байна. Шүдээ өдөрт хамгийн багадаа нэг удаа 2 минут орчим, хэт чанга даралгүйгээр сойздон угаагаад шүдний утсаар шүдний завсруудыг цэвэрлэх хэрэгтэй.

Байгалын сойз

Байгалын сойз болох алим, түүхий лууван, попкорн зэргийг хоолны хооронд идэх нь шүдийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Алимны цуугаар шүдээ зайл

Өглөөдөө алимны цуугаар шүдээ зайлаад шүдээ угаах хэрэгтэй. Алимны цуу шүдэн дээрх толбонуудыг арилгаж цагааруулах үйлчилгээнээс гадна буйлан дээрх микропуудыг устрах үүрэгтэй.

Амны үнэрээс салахын тулд 'кофений үр' зажил

Амны хөндийд байх бактериудын ялгаруулдаг хүхэр амны эвгүй үнэрийн эх үүсвэр бөгөөд кофений үр тэдний ялгаруулсан хүхэрийг арилгадаг байна.

'Какао'

Какаоны үрэнд агуулагддаг бактерийн эсрэг орцны улмаас шоколад шүдэнд муу биш ажээ. Чихэр, жимсний шүүсэн дэхь хүчил бүх төрлийн шүдний дайсан бөгөөд лактозтой сүү ч гэсэн шүд цоороход нөлөөлдөг.

Амттаны оронд бяслаг

Жимсний шүүс, амттан, хатуу чихэр, карамель, гадил жимс нь шүд цоорох магадлалыг нэмдэг бөгөөд амттаны идэсэнийхээ дараа эсвэл амттаны оронд сүү, тараг уух бяслаг идэх нь аманд үүссэн хүчилийн хорыг багасган шүдийг хамгаалдаг байна.

9 comments:

NominGobi said...

Heregtei medeelel baina tnx. Shudnii oogoo baga heregleh heregtei gej sonsoj baisan bolhoor sanhuugiin uudnees ch hemneltteim gej bodood baga heregledeg l de gehdee udaan ugaah ni bas muu bol bas tsag hemnehed ch chuhal yum gsn. Alimiig shud tseverledeg gedeg sh dee tee gehdee alim ih idheer shud tsoorchihdog yum bile yamar uchirtaim bol gsn? Bas alimnii tsuu gej yu ve bagshaa?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Цаг хэмнэнэ, мөнгө хэмнэнэ гээд л аргагүй л менежэр хүний сэтгэлгээ мөн дөө.. алимыг шүд цоолтол идэж үзээгүй болохоор мэдэхгүйм аа... apple cider vinegar гээд байдаг даа тэр чинь байхгүй юу алимны хүчил гэх байсын болов уу...

Anonymous said...

Yes, heregtei medeelel bna, bayarlalaa. Apple cider vinegar - eniig tegeed usaar shingelj zailah yum u, esvel ter chigeer n heregleh yum u. Ene chn uksus bz de, bi anduuraad bnu...

NominGobi said...

sweded baihdaa gudamjaar duuren alimnii mod, modoor duuren alim tegeed barag l ogloo odor oroigui alim idsen bh tegsen chin shud tsoorchihson shd. esvel gudamjnii modnii alimnuud ni ottei baij bgad shud tsoolchvuu gsn :)) zarimdaa alim hazhaar goloos ni tal ot garch irj bgam chin gsn hehehe

Anonymous said...

Сайн байна уу. Чиний Кива нэртэй бичлэгийг улам олон хүнд хүрээсэй гэж бодсоны үүднээс Biznetwork.mn сайтад эх үүсвэрийг дурдан хуулбарлаж тавилаа. Блогоос материал авч ашиглахыг хязгаарлах талаар ямар нэгэн зүйл бичигдээгүй байсан тул татгалзахгүй байх хэмээн найдаж урьдчилан зөвшөөрөл аваагүйдээ хүлцэл өчиж байна. Холбогдох линк; http://biznetwork.mn/topic/show/10227/1

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Apple cider vinegar алимнаас гаргаж авдаг уксус гэхүү дээ. Миний эх сурвалж дээр шингэлэлгүйгээр гэсэн байсан, шингэлэлгүй үзээд болохгүй бол шингэлээд хэрэглээд байхгүй юу Anonymous-оо.

хэ хэ та ямар ч алим идэх сонирхолгүй болгочих юмаа, өт энэ тэр яриа :(

Татгалзах зүйл байхгүй ээ, хүмүүст хүрээсэй гэсэн үүднээс цагаа гарган орчуулж бичсэн болохоор харин ч таатай байна.

NominGobi said...

Huue chi hun alah ni uu uksus shingelelgui heregleed gedeg chin hehe shingelehgui hereglesen chin hordchihvol yana. Humuus chin uksus uuj amia horlood bdg biz de?
Alim hamgiin heregtei 10 hunsnii neg gesen gehdee shud tsoolsonoos hoish ni joohon sonirhol buursan l da. Odoo bol mandirinii daisan bolson sh harsan gazraa idej ustga gsn hehe.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хүн алах гээгүй ээ, шүдий нь арчилах гэсийн.. Зүгээр амаа зайлаад асгах болохоор яах ч үгүй ш тээ. Би бас өөрөө туршиж байсаан... Шингэлэлгүйгээр... Тэгээд эдгээр зөвөлгөөнүүд чинь миний зохиосон биш нэг шүдний эмчийн санал болгосон зөвөлгөөнүүд шүү дэээ... Алимны цууг Listerine-г орлуулан хэрэглэж байгаа санаа байх.
Салат энэ тэрд хийгээд л хэрэглээд л байдаг даа яагаав elma sirkesi гээд тэр ш тээ..

Номинговь said...

Elma sirkesi ged erosoo hereglej uzeeguim bnaa. turked baihad ene zuiliig medsen bol shud bol odiid tsav tsagaan bhgui yu ain :)))