Wednesday 24 February 2010

Хамгийн үнэтэй захиа буюу Édith Piaf-н амьдралын түүх

Хамгийн үнэтэй захиа

Édith Piaf (1915-1963), Францын аварга дугуйн спортчин Louis Gerardin-д (1912-1982) дурлаж байжээ. Дуучин Piaf-н хайрт Gerardin-даа бичсэн, 54 захиа (15.11.1951наас 18.09.1952 хооронд бичигджээ) Christie's дуудлага худалдааны төвөөс зохион байгуулсан дуудлага худалдаанд орсонд утсаар холбогдсон нэгэн худалдан авагч 67 мянган евро төлөн захидалуудыг худалдаж авсан байна.
Piaf нэгэн захидалдаа ''амьдарлыхаа хэв маягийг өөрчилж, гэрлэх, хүүхэдтэй болохыг хүсэж байна'' хэмээсэн бөгөөд ''Хэрвээ чи надад ирвэл амьдарлынхаа сүүлийн мөчийг хүртэл нэг дусал ч архи амсахгүй, амлъя'' хэмээжээ.

Édith Piaf-н амьдралын түүх

Piaf-н эх Annetta Giovanna Maillard Италийн эрлийз байсан аж. Аав Louis-Alphonse Gassion (1881–1944) нь гудамжинд циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан байна. Эх нь гудамжинд дуулдаг байсан ч нөхөр нь түүнийг янханы газар луу явуулж тэдний охин Édith Piaf-н хамтаар янханы газарт амьдруулах болжээ.

Бага насандаа (янханы газарт ээжийн хамтаар амьдрч байхад) нүдэнд нь микроп үржсэнээс болж сохрох аюул тулгарч байжээ.

Гудамжинд үзүүлэх номеруудыг гүйцэтгэгчид хамгалтгүйн улмаас аав нь охиноо ээжээс нь аван, түүнээс элдэв номер үзүүлэхийг шаардах болжээ. Ингээд Édith 14 насандаа аавыхаа хажууд Édith, хамгийн сайн мэддэг дуу болох Францын төрийн дуулал La Marseillaise-г гудамжинд дуулах болжээ. Хэсэг хугацааны дараа ааваасаа салан Парисын захын хэсгээр гудамжинд сайн найз Momone-гийн хамтаар дуулах болжээ. 17 насандаа ганц охин болох Marcelle-ээ төрүүлсэн бөгөөд охин нь 2 насандаа мененгет өвчинөөр нас баржээ.

Гудамжинд Momone-гийн хамтаар дуулж байхад нь томхон музикхолын эзэн Louis Leplee "түүнийг нээсэн" бөгөөд түүнд "бяцхан болжмор" тайзны нэрийг хайрлах гэсэнд тэр үед өөр нэгэн тэр нэрийг ашиглаж байсан учраас түүнийг "Гудамжны болжмор" гэж болжээ.
Louis Leplee алуулсаны дараа Édith-г сэжиглэн удаан хугацаагаар мөрдөгдөх болсон байна.

Хэт их архи уудаг байсан тэрээр нэг удаа бороотойд жолоо бариж яваад автын осолд орон нуруундаа гэмтэл авсанаас насан туршдаа бөгтөртэй мэт ювах болжээ. Édith Piaf эхнэр гурван хүүхэдтэй Францад нилээн алдартай дэлхийн аврага боксчин Marcel Cerdan-тай танилцан бие биеэндээ дурлацгаана. Marcel Францад амьдардаггүй тул Édith Piaf утасдан түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлсэнд Marcel түүнтэй уулзахаар 1949-ны арван сард Парисаас Нью Йорк орох онгоцонд суусан нь осолдосон байна. Тэрхүү осолоос амьд гарсан хүн үгүй гэнэ.

Cerdan-ы өнгөрсөнийг мэдсэн Piaf морфин хэрэглэх болсон бөгөөд морфин хэрэглэж эхлсэн энэ үеэс түүний гар салгалж эхэлсэн аж.

Édith Piaf, Plascassier-д 10.10.1963нд элэгний хорт хавраар нас барсан бөгөөд түүний нөхөр Theo Sarapo мөн шөнө түүний шарилыг Парис руу зөөсөн аж. Энэхүү үйлдэлээ түүнийг гэртээ нас барсан мэт ойлгуулахыг хүссэн хэмээн тайлбарлажээ. Арван сарын 11нд түүний нас барсаныг олонд зарласанд мөн өдөр дотны найз Jean Cocteau-н зүрх нь зогсон нас барсан байна.

Парисын Католик сүм түүний амьдарлын түүхээс шалтгаалан сүмдээ түүний оршуулгын үйл ажиллагагааг хийхээс татгалзсан байна. Түүний шарилыг Père-Lachaise оршуулгын газар руу хүргэх замд түүний 100.000 орчим фэн нь цугласан аж.

Алдарт дуучин Charles Aznavour, Édith Piaf-н оршуулгын ёслолыг эргэн дурсахдаа “Хоёр дугаар дэлхийн дайныг дууссанаас хойш бүх Парисыг даяар ингэж их бөглөрөл үүсгэсэн өөр явдал тохиогоогүй.” гэжээ.

Түүний дуулсан бидний (миний) сайн мэдэх La Vie en Rose - Edith Piaf

7 comments:

Миний блог said...

Энэ дуучин агуу дуучин. Би Эдит-ын дууг сонсох дуртай шүү.

Soronzon said...

Сайхан бичлэг байна.Баярлалаа.
Би бас түүний дууг сонсох дуртай.
"Үзэгчдэд таалагдаж, тэднийг дуугаараа эзэмдэж, тэдэнд баяр жаргал бэлэглэж байхыг хүсвэл сүүлчийн удаа дуулж байгаа юм шиг дуул" гэж хэлсэн түүний үг санаанд минь үргэлж уяатай явдаг юмаа.

Миний блог said...

Баярлалаа
Түүний тухай киног үзэж байсан. Харин чиний бичсэн энэ товчлолыг уншихад хоолой зангирлаа. Гайхамшигтай дуучин шүү La foule гэдэг дуу нь бас их гоё яг л бөөн хүн чихэлдсэн гудамжинд хүмүүс дундуур сүлжээд гүйж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.

tsigaanaa said...

Ymar emgeneltei amidraltai ym be.Bas holbogdson bolgon ni vregdeed bdag sonin har energytei gej bodohoor ch ym shig...
Saihan bichleg bna.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Бичлэг маань таалагдсанд таатайбайна. Лхагвасүрэнгийн санал болгосоноор La foule г сонсож байна. Зарим хүнийг бурхан гэдэг нь байдаг бол зовоож ханахгүй юм даа гэж өөрийн эрхгүй бодогдож байсан Эдитийн тухай уншиж суухад...

Уйгаржин said...

Аймар юмаа авяасыг нь өгчөөд өгсөн хэрээр нь доош нь их татдаг юм биш үү суутуудыг эвсэл жинхэнэ хайрласан хэдийгээ цагт нь хайрлдаггүй байхаа хэхэ. Траффикдуулсан гэж монгол үг мэддэгүй болхоор гайхлаа шдээ тэгсэн харин монголоос англт руу галиглаад буцаагаад англиасаа монголруу толь бичигнээс харах байжээ хэхэ зам түгэжрүүлсэн гэсэн үг юмаа хэхэ хэлтэй гээрээ дээрэлхээд байна уу үг цээжилүүлээд байна уу ВАС ЖК хэхэ. Milord бол их илэрхийлж өгсийн юм шиг санагдийн non je ne regrette rien гээд л олон ч дуунууд байдагдаа кино дундуурч явж зөндөө сонсогдогийн нэрээ цэрэг Ryan аварсаний төгсгөлд бэхдэлт хийж байхад явдаг дуу их дажгүй tu es partout гээд энийг нэрээ орчуулч утгыг нь олгоёо бичилт болгоноо

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Траффикдуулсан гэдэг үгээ таны санал болгосоноор засаад биччихлээ. Тэр үедээ юу гэж бичих учираа олохгүй байсын талархлаа :)