Юуны өмнө Good Housekeeping сэтгүүл үрчлээ болон хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудаас тэдний хамгийн сайн үүргээ биелүүлдэг 12 төрлийн бүтээгдэхүүнийг судалгаандаа ашиглах зорилгоор авсан байна. Дараа нь 35-с дээш насны сайн дурын оролцогчдоодоо бүтээгдэхүүнүүдээ 1, 4 заримыг нь 8 долоо хоног зааврын дагуу хэрэглүүлсэн байна. Өгөгдсөн хугацааны дараа хэрэглэгчдийн саналыг асуухаас гадна эрдэмтийн баг тэдний арисны өмнөх болон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэний дараах арисуудыг харьцуулан шинжилж доорх үр дүнд хүрсэн байна.
(Бүтээгдэхүүнүүдийн нэрэн дээр дaрахаар amazon.com руу холбогдон тус бүтээгдэхүүний үнэ болон мэдээллийг авч болохуйц байрлууллаа. Мөн нийтлэл дээр дурьдагдсан үнэнүүд Америкийн зах зээлд зарагддаг үнэ болно.)
Шилдэг нарны хамгаалалттай чийгшүүлэгч өдрийн тос (SPF 15), 8 долоо хоногийн турш туршсан, энэ төрөлд өрсөлдсөн 10 бүтээгдэхүүнээс $150 үнэтэй Chanel Ultra Correction Lift Lifting Firming Day Cream SPF 15 шалгарсан бол 28 ногооны үнэтэй Olay Definity Deep Penetrating Foaming UV Moisturizer SPF 15 удаалсан байна.
Шилдэг шөнийн тосоор, 8 долоо хоногийн турш туршсаны эцэст $20 ногооны үнэтэй L'Oréal Paris Advanced RevitaLift Deep-Set Wrinkle Repair Night Creme, $42 ногооны үнэтэй Vichy LiftActiv Retinol HA Night шалгарчээ.
No comments:
Post a Comment