Thursday 28 August 2008

Хамгийн сайхан хувцасладаг дүрүүд..

Кино ертөнцийн сэтгүүл Empire цахим хуудасан дээрээ цагаан дэлгэцэн дээрх хамгийн сайхан хувцасладаг дүрүүдийг дэрлэсэн байна. Жагсаалтыг Брад Питтеын амьлуулсан Тайлор Дөрдөн тэргүүлж Элизабет Тайлорын амьлуулсан "Kлеопатра", 1 нь 24 кратын алтаар хийгдсэн нийт 200 мянган долларын үнэтэй 65 хувцасаараа хоёр дугаар байрыг эзэлсэн байна.

1. Брад Питтын амилуулсан Тайлор Дөрдөн - Зодооны Талбар/Fight Club (1999): Тайлор Дөрдөн, 1970-иад онь путболк, бариу савхин өмд пиджак, өнгө өнгийн цамц бүр нэхий өмсдөг.



2. 1963 онд хийгдсэн Клеопатра кинонд, Элизабет Тайлорын амьлуулсан Kлеопатра дүрийн хувцасанд 200 мянган доллар зарцуулжээ.



3. Рожер Торнхилл (Cary Grant) - North By Northwest (1959): Рожер Торнхилл саарал костюм пиджак өмсдөг юм байна.


4. Лиса Кэрол Фремонт -Rear Window (1954): Монакогийн гүнж Грэйс Патришиа Кэлли Лиса Кэрол Фремонтыг амьлуулсан бөгөөд кинон дээр Лиса даруухан, чамин хар платье өмсөн сувдан зүүлт зүүдэг аж.


5. 1995 онд бүтээгдсэн Казино кинонд Роберт Дэ Нирогийн амилуулсан Сэм "ГИЛ" Ротстэйн, мөн кинонд Сэмийн эхнэр Жинжэрийн дүрд тоглосон Шарон Стоуныг гоё ганганаараа ардаа орхисон байна. Сэм гял цял, этгээд хувцасладаг аж.


6. Holly Golightly (Audrey Hepburn) - Breakfast At Tiffany’s (1961): Тус кинон дээр Audrey Hepburn-ы хувцаслалт 1960-аад оныг хамгийн сайн төлөөлөлсөн хэмээн үздэг аж. Өдөр дутамд кинон дээр гардаг шигээ хувцасладаг (хар капри өмд, богино платье, сувдан зүүлт) Audrey Hepburn-г 60 ааад оны загварын ертөнцөд нөлөөлсөн хэмээн үздэг байна.


7. Julian Kaye-н дүрд Richard Gere - American Gigolo : 1980 онд бүтээгдсэн энэхүү кинонд алдарт загвар зохион бүтээгч Giorgio Armani-гийн бүтээлүүдээс өмсөдөг.


8. Diane Keaton 1977 онд хийгдсэн Annie Hall кинонд Annie Hall-н дүрд тоглохдоо өргөн өмд, том саравчтай малгай, хантааз өмсдөг аж.




9. Vivian Ward-ын дүрд Julia Roberts - 1990 онд хийгдсэн Pretty Woman кинонд тоглохдоо Julia Roberts 23 настай байжээ. Урт түрийтэй арисан гутал гуталтайгаа хослуулан өмссөн богино юпкатай буудалд ирсэн Vivian polo-гийн тэмцээний үеэр өмсөдөг чамин хувцас, малгай, бээлий Edwardтай дуурьт явахдаа өмсөдөг платье зэрэг хувцас, хувцаслалтаараа энэхүү жагсаалтын 9т бичигдсэн байна.


10. 1986 онд хийгдсэн Top Gun кинонд Lt. Pete "Maverick" Mitchell-ын дүрд тоглохдоо Tom Cruise 24 настай байжээ. Нисгэгч Maverick-н дүрд тоглосон тэрээр, нисгэгчийн хувцаснаас гадна эмблемээр дүүрэн куртка өмсдөг аж.

No comments: