Monday 6 October 2008

Золгүй үхлүүд-1

* 28.08.2003, пизза тараадаг залуу таяган хэлбэртэй буугаар банк дээрэмдэх гэж оролдсон . Цагдаад баригдсан сэжигтэн, Brian Wells, өмнө нь пизза аваачиж өгсөн айлд байсан хүмүүсийн шахалтаар энэхүү дээрмийг үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна.
Brian Wells-д хүзүүнд үзүүрт нь дэсрэгч уясан зүүлт зүүлгэсэн байсан бөгөөд дэлрэгчийг идэвхгүйжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авч амжаагүй байхад хүзүүн дэх бөмбөг нь дэлбэрсэнээр Брайн нас барсан байна. 2007 оны долоон сард болсон шүүх хуралд 3 сэжигтэнээс 2 нь гэмтэй, нэг нь гэмгүй гэж таслагдсан байна. Эхэндээ хуурамч гэж бодсон Брайн дэсрэгчтэй зүүлтны үнэн гэдгийг мэдээд эсэргүүцсэнд буугаар айлган зүүлгэсэн байна. Дараа нь гэрч үлдээхгүйн тулд холоос удирдан дэлбэлсэн гэж гэмт этгээдүүд мэдэгджээ.


* 1985 он, New Orleans-ны аврагчид "осолгүй жил" тэмдэглэх парти хийсэн байна. Парти дуусахад 31 настай Jerome Moody, усан сангийн ёроолд үхсэн хэвтэж байжээ. Парид 100 гаруй аврагч байсан гэнэ.

* Robert Williams, 25.01.1979 онд, Ford Motors машины үйлдвэрт эвдэрсэн роботын гарыг засаад, зассан гар нь толгойд нь цохисоны улмаас амиа алдсан байна. Шүүх тус хэрэгтэй холбоотойгооор машиныг үйлдвэрлэсэн Litton Industries компаний 10 сая доллар амиа алдагчийн гэр бүлийнхэнд өгөх шийдвэр гаргасан байна.
Роботоор алуулсан 2 дахь хүн бол Япон инженер Кенжи Урада аж. 1981 Kawasaki үйлдвэрт ажилладаг тэрээр засах гэж оролдож байсан роботынхоо механик гараар татаж машин руу түлхүүлэн миа алдсан байна.

* 2006 онд Mariesa Weber-ын гэр бүлийнхэн охиноо алга болсон хэмээн цагдаад мэдэгджээ. Хоёр долоо хоногийн дараа охиных нь цогцос номын тавиурын нь ардаас доошоо харсан байдалтай гарч ирсэн байна. Түүнийг телевизийн каблыг залгах гэж байгаад унасан хэмээн таамаглаж байна.

* 1991 онд, 57 найстай Тайван эр Yooket Paen, хашаандаа алхаж байгаад үхрийн баасан дээр гишгэн хальтраад, унахгүйн тулд өндөр хүчдэлийн шугамнаас барин тогонд цохиулан үхсэн байна. Энэхүү явдалыг хөршүүддээ үзүүлэхийг хүссэн дүү 52 настай Yooket Pan, унаж байгаа мэт дүр эсгээд мөн өндөг хүчдэлийн шугамнаас зууран үхсэн байна.

* Америк, жүжгийн зохиолч Tennessee Williams, 1983 онд ууж байсан архиных нь таглаа хоолой руу нь орсоноор боож үхсэн байна.


* 1982 онд, 27 настай David Grundman, аврага кактус руу буудсанд кактуснаас тасарсан нэг хэсэгт дарагдаж амиа алдсан байна.

* Нойлд амиа алдсан олон олон хүн байдаг ч хамгийн алдартай нь Elvis Presley билээ. Rock'n Roll-н хаан Presley, бөөлжиж байгаад нас барсан аж. Түүний үхлийн шалтгаан нь хэт таргалалт, хэт их эм хэрэглэсэнээс болж цус харвасан гэнэ.


* Christine Chubbuck, телевизийн шууд нэвтрүүлгийн үер амиа хорлосон анхны бөгөөд ганц хөтлөгч ажээ. 15.07.1974-нд нэвтрүүлгийнхээ 8 дахь минутанд гаргаж ирсэн буугаарaa буудаж өөрийгөө хороосон аж.

No comments: