Thursday 9 October 2008

Рубик куб



Рубик кубыг анх 1974 онд Унгар барималч, архитектурын ухааны проф. Ernő Rubik бүтээн "шидэт куб" ("Büvös Kocka") хэмээх нэрийг хайрлажээ. Рубик гуай өөрөө "шидэт куб"-г сар оролдож байж эвлүүлсэн гэх юм билээ, үнэн худлыг бүү мэд.
1980 онд "Ideal Toys" (Teddy bear буюу чихмэл баавгай, тоглоомыг үндэслэгч компани аж. 1982 онд "Ideal Toys" тоглоомны үйлдвэр "CBS Toy Company"-д зарагдсан боловч тун удалгүй CBS тоглоомны үйлдвэр хаалгаа барьсан байна.) тоглоом үйлдвэрлэгч нэрийг нь сольж "Рубик куб" болгосон байна.
"Рүбик куб" нь зургаан талтай, тал бүр нь өөр өөр өнгөөр дүрслэгдсэн (уламжилалт өнгүүд нь цагаан, шар, шаргал, улаан, цэнхэр, ногоон болно.) эвлүүлдэг эвлүүлж чаддаггүйчүүдэд эвдэгддэг тоглоом юм.
Рубик куб болон энэ төрлийн эвлүүлдэг тоглоомууд 300.000.000 гаруй сая хувь зарагдсан гэгддэг байна.

Хэмжээ нь:

* халаасны куб, мини куб, бага гарын куб (Junior Cube), бүр мөсөн куб (Ice Cube)хэмээгддэг 2×2×2,
* стандарт буюу 3×3×3,
* Rubik's Revenge эсвэл мастер куб гэгддэг 4×4×4
* Про куб (Professor's Cube) буюу 5×5×5
* саяханаас худалдаанд гарч эхэлсэн арай том V-Cube 6 мөн V-Cube 7.

Уг нь саяхан олны хөлийн газраар явж байгаад нэг рубик кув авсанаа тэр маань хүүхэд байхад манайд байсан кубнээс хэд дахин хөнгөхөн бас куб болгон дээр өнгөтэй цаас наасан байсан тухай бичих гэж байгаад баахан хадуурчихлаа. Би эвлүүлдэг биш эвдэлдэг нэгэн болохоор номнын тавиур дээрээ залчихаад, болохгүй бол куб бүрийн өнгөтэйй цаасыг хуулаад, эвлүүлээд наачих юм чинь ухааны юм бодоод сууж байсан чинь манай дүү авсан юм. 2-3 хоногийн дараа харсан чинь эвлүүлчихсэн байна. Миний аргийг хэрэглэсэн байж тун магад гэж бодоод ойрын зайнаас харсан чинь яах аргагүй эвлүүлжээ.

Google-длээ тэгсэн яаж рубик куб эвлүүлэх вэ гээд олон олон сайт байдаг юм байна. Тэднээс хамгийн таалагдсан нь энэ. Кубынхээ өнгөнүүдийг сонгоод кубныхаа зургаан талыг бэлтгэсэн зурган дээр оруулахад яаж эвлүүлэхийг алхам алхамаар заагаад өгдөг юм билээ. Бас нэг програм байна. Энэхүү програмыг татаж авахыг хүсвэл энд даж татаж аваарай. За тэгээд энд тэд эвлүүлэхийг тань хүлээж суугаа рубик байгаа бол ханцуйгаа шамлаад, үзээд алдаж дээ.

2 comments: