Tuesday 4 August 2009

Памперсан бялуу



Саяхан нэг найзынхаа жирэмсэн болсон сургаар хүүхдэд нь бэлэгний санаа хайж эхэлсэн юм. Уйгагүй эрлийн эцэст ийм хөөрхөн "юм" олсоноо та нартайгаа бас хуваалцмаар санагдаад. Хийхэд хялбар, бэлэглэхэд чамин хамгийн гол нь нэг бүр нь хэрэгтэй "эрднэсийн авдар" гэмээр энэхүү бэлгийг хийж үзвэл патиарыг нь татаад хуваалцаарай. Америкт хүүхэд төрөхөөс өмнө эх болох бүсгүйн найзууд "baby shower" хэмээд парти зохидог бөгөөд памперсан тортнь ийм партинуудын "must have" нь аж. Мэдээж заавал шинэ төрсөн гэлтгүй хүүхдийн нэг насны ойгоор бэлэглэхэд бас тохиромжтой юм шиг санагдлаа. Сонгосон материалаас тань шалтгаалаад 30.000-50.000д босох энэхүү тортийг хийхэд 2-3 цаг шаардлагатай.

Хэрэгтэй зүйлс: (3 давхар торт хийхэд)

• 60 ш памперс (хэр том,хэдэн давхар торт хийхээс тань хамаараад тоо нь өөрчлөгдөнө.) Тэр даруй хэрэглэг гэж бодвол номерийн памперс аваарай. 2-3 сар хүүхдийнхээ өрөөг чимэг гэж бодвол 1 цаашлаад 2 номерийн памрерс авах хэрэгтэй. Цулгуй цагаан, элдэв чимэгтэй, даавуун гээд сонголт мэдээж таных.
• Тууз, 1-2.5см өргөнтэй, хүүхдийн хүйснээс шалтгаалаад цэнхэр, ягаан эсвэл шар байж болно.
• 36-60 ш жижиг резин (rubber bands)
• 3-6 ш том резин (мега)
• 1 ш том, хүүхдийн лосион эсвэл 250 мл багтаамжтай шингэн агуулах сав (соск)
• 1 ш 125 мл багтаамжтай хүүхдийн соск
• тортоо байрлуулах дугуй хатуу цаас эсвэл таваг
• чимэглэх зүйлс, зөөлөн тоглоом, хүүхдийн гутал, хувцас, оймс, элдэв тос, логион, пудр гээд..

Тортоо хийх нь:

1. Эхний давхрагт ойролцоогоор 36 памперс хэрэглэнэ.
Юуны түрүүнд бүх пампесаа чангахан хуйлан (дэлгэж байгаад нэг үзүүрээс нь эсвэл тэр чигээр нь хуйлж) резинээр боож задрахгүй болгож бэхэлж өгнө.
2. Дараа нь хүүхдийн соскоо тойруулан 6 ш хуйлсан парперс байрлуулаад гадуур нь бас нэг томхон резинээр тогтоож өгнө. Энэхүү давхрага нь хамгийн доод талыг том суурь тул сосконы гадуур өрсөн зургаан памперсний гадуур 12 ширхэгийг өрж мөн резинээр бэхлэнэ. (эхлээд резинээ байрлуулчихаад хуйлсан памперсаа тойрогт нэг нэгээр нь нэмэх нь амар байдаг) Ингэж өрж байхдаа памперсбүрийн хуйлсан төгсгөлийг дотогш нь харуулахыг хичээнэ. Мөн 12 ширхэгийн дараагаар хамгийн гаднах давхаргийг 18 памперс ашиглан өрж өгнө.
3. 2 дахь даврагаа мөн эхний давхрага шиг 6 гадуур нь 12 маягаар өрнө. Энэ үед голд байрлуулсан соск "дуусах" бөгөөд дараагийн буюу 15 мл багтаамжтай соскийг "үргэлжилүүлэн" дараагийн давхрагийг бэлтгэнэ.
4. 3 буюу сүүлийн давхрагаа жижиг (125 мл багтаамжтай) соскний гадуур үлдсэн 6 памперсаа өрснөөр гурван давхрага буюу тортны маань ерөнхийн бие гараад ирнэ.
5. Давхрага бүрийг нэгтгэж барьсан резинүүдийг сонгосон өнгөтэй өргөн туузаараа дарж, ороон, бантиклана (эсвэл 2 талтай скоч, халуун силикон (silicone gun) ашиглан нааж болно).
6. Эцэст нь тортоо сонгосон чихмэл, тос, лосион хувцас хунараараа чимэглээд voila.

Эх сурвалж
видео

Youtube-с "diaper cake" гээд хайхад зөндөө видео гарч ирж байна лээ шүү хүүхнүүдээ..

3 comments:

Зулаа said...

lia lia bi chin tvrvv jil tom egeeg boltson. byatshan dvvgiihee tursun udruur hiij ugnuu ^^.. gehdee tursun udruur ni mongold baihgvi bhdoo..

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Байвал хийж өгөхгүй юу, гоё бэлэг болох байх... Би бас дотныхоо хүнийг төрвөлхийж өгөх санаатай байгаа...

free-liver said...

bas neg goy sanaa. nziinhaa torwol hiij ognoo zaawal. bayrllaa