Friday 14 August 2009

IOM -International Organization for Immagration

Сүүлийн тав хоногт ИОМ хэмээх олон улсын цагаачдын байгууллагын Стамбул дахь салбар уруу 3 удаа очлоо. Анх, энд ирээд 3 сард 4 байр, 2 ажил солисон, хоёулангаас нь тохиролцсон цалин хөлсөө авч чадаагүй Д. бүсгүйд орчуулга хийж, хэл нэвтрэлцүүлэх цаашлаад эх орон руугаа буцах хүслийг нь биелүүлэх зорилготой байсан юм. Истиклал (Таксим) хэмээх олны хөлийн гудамжаар чигээрээ уруудаж 300 орчим м алхсаны эцэст Хамалбаши хэмээх салаа гудамж руу ороод 22 тоот байшингийн 9 тоотод байрласан энэхүү байгууллагад Орос, Швед, Турк нийлсэн зургаан хүн ажилладаг аж.

Хайж хайж 6 минут хоцроод орсонд Д. ирчихсэн намайг хүлээгээд сууж байна. Анжелина хэмээх Орос бүсгүй Д-тэй ярилцлага хийж, түүхийг нь сонсох гээд бид 3 хуурлын зааланд орлоо. Эхний ээлжинд Д бүсгүйг нэр овог, хэзээ, яагаад ирсэн зэрэг ерөнхий хэдэн асуулттай анкет бөглөхийг хүслээ. Анкетийн эцэст энд ирсэн замнал (хаагуур яаж ирсэн,зуулчилуулсан эсэх), хаана байрласан, хаана ажилсан зэргийг нь нэг нэгдгүй асуун түүхийг нь яриулж байна. Би бас хүний Монгол явах хүслийг нь нуураачих вий гээд биеэ бариастай. Манай хүн бас нутаг руугаа үнэгүй (онгоцны билетийг авч өгөх, харласан хүмүүсээс хил давахад нэхэгддэг торгуулиас чөлөөлөх зорилготой ярилцлага байсан юм) буцаж чадах эсэх нь энэ ярилцлагаас шууд хамаарах тул биеэ бариатай. Ярилцлага 2 цаг үргэлжилсэний эцэст ерөнхий процессийг танилцуулаад хэрэг явдал тань шийдэгдэхээр холбоо баръя гээд утас шөрмөсийг нь аваад үлддэг аж.

Тус байгууллагад эх нутаг руугаа өөрийн хүслээр явахын тулд хандсан хэн бүхний түүх, бөглөсөн анкет зэргийг тус оронд байгаа төв салбар луу нь явуулаад тэндээсээ Швед дэхь төв явуулж, тэндээ очоод шүүгдэн эерэг, сөрөг хариу нь 7 орчим хоногийн дараа буцаж ирдэг аж. Эерэг хариу авсан тохиолдолд тэдний талаас онгоцны билетийг тань захиалаад нислэгийн тань өдөр, цагийг мэдэгддэг аж. Та нислэгээс нэг өдрийн өмнө мөн байгуулага дээр очиж тэндээсээ гадаадуудын цагдаагийн газарт хүргүүлэн, энд байх хугацаандаа элдэв хэрэгт холбогдсон эсэх гээд элдэв бичиг баримт шүүж, гар хурууны тань хээг аваад саадгүй бол маргааш нь энгийн хувцастай цагдаа, ИОМ-н нэг төлөөлөгчөөр онгоцны буудал хүргүүлдэг аж.

Энэ 2 дахь өдөр ИОМ-с Анжелина бүсгүй над руу залгаад 3 сарын хугацаанд 2 ажил солиод, тохиролцсон цалингаа авч чадаагүй, хоол байрны мөнгөгүй тул явталаа айл айл хэсч буй Д-г маргааш авчирч чадах эсэхийг маань асуулаа. Байр хоолондоо зарцуул гээд 100 лира өгөх гэнэ. Д-гийн өгсөн хамт амьдардаг эгчийнх нь өгсөн номер луу залгаад авахгүй болохоор нь маргааш 10 цагаас нөгөө газраа хүрээд ирээрэй гэж месеж бичсэн юм. Маргааш боллоо, би ч очилоо. Д байдаггүй. Гайхаад хамт амьдардаг эгч рүү нь залгалаа, тэдний байрны эзэн нь ирээд Д-г байлгахгүй гэсний үндсэн дээр Д чемоданаа чирээд гарсан гэнэ. Дотор хараллаа. Нэгэнт ирсэнийх гээд офисын менежер Швед бүсгүйгээс үйл ажиллагааных нь талаар тодрууллаа. Тэд Турк улсын засгийн газрын тусламжтайгаар хүний наймаанд өртсөн хүмүүст туслах үйл ажиллага явуулдаг аж. Үүнтэй холбоотойгоор 157 хэмээх үнэгүй номер ажиллуулдаг бөгөөд Туркэд нүний наймааны хохирогч Монголчууд байгаа бол 157 номер руу залгаарай гэж хэлээрэй хэмээн давтан давтан захилаа. Ойрын зургаан сардаа Д шиг харласан хүмүүст онгоцны билет авч өгөх зэргээр туслаж чадахгүй ч гол ажил нь болсон хүний наймааны хохирогчидод туслахад хэзээд бэлэн хэмээн тодотгож байлаа.

Утасгүй тул Д-н хэрэг шийдэгдэхээр хариу сонсох өдөр буюу өнөөдөр (нэг дэхьд уулзахдаа утас шөрмөсгүй юм чинь 5 дахид ирж хариугаа сонсоорой гэсэн юм.) 3 дахиа мөн газар очилоо. Түүний хэрэг бүтжээ. Тэр 25 нд явахаар болж. Айл айл хэсэн хэцүүхэн байгаа түүнийг рүүммайтүүдтэйгээ яриад явтал нь гэртээ байлгахаар болсон ба тэрээр маргааш манайд айлчилан ирэх болно.
Өнөөдөр очихдоо хүний наймааны хохирогчидын сэтгэл зүй зэрэг эмзэг сэдвүүдийг энэ чиглэлээр долоо дахь жилдээ ажиллаж байгаа Анжелина бүсгүйтэй цөөн хэдэн минут ярилаа.
Хүний наймааны хохирогч болоод гадны хүчинд автан биеэ үнэлж байгаа бүсгүйчүүдийг өдөрт дунджаар 20-25 эр авдаг гэсэн судалгаа байдаг аж. Өдөр бүр 20-25 эрээр "хүчиндүүлнэ" гэдэг амаргүй даваа. Хохирогч эмэгтэйчүүд эхний 1-2 сардаа чадлынхаа хэрээр тэмцдэг гэнэ. Уйлна урвайна, хашигчина, хазна, өшиглөнө гээд өөр дорвитой зүйл хийж чаддаггүй тэд 2 сарын дараанаас байдалтайгаа эвлэрч эхэлдэг гэнэ. Нэгэнт ийм дээрээ тулсан бол өөрийн хүслээр биеэ үнэлж байна гэж үзэх нь элбэг тул хүний наймаанд өртөгчидийг эхний 1-2 сард олж, тусламж үзүүлэх нь маш чухал байдаг аж. (ИОМ-ын талаарх багахан мэдээллийг эндээс)
Намайг 3 дахьд очсоноос хойш гуравхан сартай хүүхэдтэй 86 оны эхнэртэй 88 оны залуу энүүгээр ирсэн гэнэ. Эхнэр нь пасспортоо алдаад бас л зовж яваа нэгэн бололтой. Тэдний гэр бүл хэдэн сарын өмнө буцах билетээ аваад онгоцны буудал орсонд Турк улсын нутаг дэвсгэрт хараар суусаны торгуул төл гээд гаргаагүй билетийг нь үхүүлсэн сурагтай. Тэд ойрын 6 сардаа ийм төрлийн хохирогчидод туслаж чадахгүй тул уучлаарай гээд явуулсан аж. Өмнө нь хэд хэдэн ийм тохиолдол сонссоны үндсэн дээр шууд нисэх билетээ авсан хүмүүсийг торгуулгүйгээр гаргаж өгөхөд нь туслаж чадах эсэхийг нь асуулаа, чадна гэнэ. Билетээ авсан, харласан торгуул төлөлгүй явах хүсэлтэй хүмүүс байвал +90 (212) 2921338 тоот утсаар холбоо барих эсвэл Kemerhatun mahallesi, Hamalbaşı caddesi no:22 Kat:3 daire:9 34435 Beyoğlu/İstanbul хаягаар яваад очоорой. Торгуул төлөлгүйгээр явахын тулд шууд нислэгийн билет авсан (Аерофлотын) байх шаардлагатай гэсэн шүү..

За тэгээд эцэст нь хүний наймааг таслан зогсооё!

No comments: