Thursday 25 March 2010

Tа үсээ будах гэж байна уу?


Эмэгтэйчүүд бид толинд хараад өөртөө өөрчлөлт хүсэж байгаа/ өөрөө өөртөө таалагдахгyй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд үснийхээ өнгийг өөрчилдөг билээ. Тэгвэл үсээ будах нь эрүүл мэндэд элдэв гаж нөлөөтэй юу?

Үсээ будах гэж байна уу? анхаар!!

Химийн будаг уу байгалийн будаг уу, алийг нь сонговол дээр вэ? Үснийхээ өнгийг өөрчлөх, цагаан үсээ дарах эсвэл өнгө нэмэхийн тулд... Хамгийн тохиромжтой үсний будгийг хэрхэн сонгох вэ?

Хүний үс 5 үндсэн элэментээс бүрддэг.

• Уураг 83-87%
• чийг 3%
• Давс
• Сахар
• Тосны хүчил

Үс нь амьд организм биш учираас үсээ хамгаалах хэрэгтэй. Үс, арисны байвал зохимжтой pH хэмжээ нь 4,5–5,5.

3 төрлийн химийн будаг байдаг.

• Шууд будгууд, Удаан будгууд мөн өнгөөрөө ордог будгууд.

Шууд будгууд үсийг тань өөрчилдөггүй. Будгууд хасах, үс тань нэмэх цэнэгтэй тул бие биеэ соронз мэт татаж будаг үсний тань гадна талд наалдана. Ийм төрлийн будгууд таны үсийг гялалзуулдаг ч, цагаан үс дарах эсвэл таны үсэнд өнгө оруулах шидгүй аж.

Удаан будгууд нь оксидасион сууртай. Ийм төрлийн будганд агуулагдах осдидасионаас гадна амониак агуулагддаг. Амониак үсний гадаргуунд байдаг хамгаалалтыг зайчилж химийн бодис (оксидасион) ороход тохиромжтой нөхцөл бүрдүүлж өгдөг.

Өнгөөрөө ордог будгууд шууд ордог будгууд болон удаан будгуудын завсарын бүтээгдэхүүн юм. Амониак агуулдаггүй ч оксидасион агуулна.

Байгалын будаг

Хенна, хамгийн олонд танигдсан байгалын будаг юм. Үс будах, шивээс хийлгэхэд хэрэглэгддэг хеннаг Энэтхэг, Ойрхи Дорнод, Хойд Африкт ургадаг нэг төрлийн ургамалаас гаргаж авдаг. Энэ ургамалаас шараас улаан хүртэлх өнгийг гаргаж авч болдог.

Органик үсний будгууд "органик" мөн үү?

• Байгалийн бүтээгдэхүүн хэмээгдэх бүтээгдэхүүнүүдэд BDIH (шалгагдсан байгалийн косметик) сертфикат байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Органик будаг нь хиймэл үнэр, өнгө, хадгалах бодисууд, парафин мөн петролын гаралтай бодис агуулаагүй байх ёстой.

Үсний будаг хорт хавдар үүсгэх үү?

• Хүний арьс гоо сайханы бүтээгдэхүүнүүдийг хүлээж аван цусны эргэлтэнд оруулах чадвартай. Тиймээс хэрэглэх хүнснийхээ орцыг хардаг шигээ хэрэглэх гоо сайханы бүтээгдэхүүнүүдийхээ орцыг харж, хянаж байж хэрэглэж сурах хэрэгтэй.

• Үсний будганы орцонд 22 төрлийн химийн бодисийг хэрэглэхийг Европийн орнуудад хориглосон байдаг юм байна.

Үсний тань будагны найралган дотор доорх бодисууд байгаа эсэхийг анзаар!

Доорх 22 химийн бодисийг агуулж байвал таны эрүүл мэндэд хор учируулж магад тул анхаар!

• 6-Methoxy-2,3-Pyridinediamine
• 2,3-Naphthalenediol
• 2,4-Diaminodiphenylamine
• 2,6-Bis(2-Hydroxyethoxy)-3,5-Pyridinediamine
• 2-Methoxymethyl-p-Aminophenol
• 4,5-Diamino-1-Methylpyrazole
• 4,5-Diamino-1-((4-Chlorophenyl)Methyl)-1H-Pyrazole Sulfate
• 4-Chloro-2-Aminophenol
• 4-Hydroxyindole
• 4-Methoxytoluene-2,5-Diamine
• 5-Amino-4-Fluoro-2-Methylphenol Sulfate
• N,N-Diethyl-m-Aminophenol
• N,N-Dimethyl-2,6-Pyridinediamine
• N-Cyclopentyl-m-Aminophenol
• N-(2-Methoxyethyl)-p-phenylenediamine
• 2,4-Diamino-5-methylphenetol
• 1,7-Naphthalenediol
• 3,4-Diaminobenzoic acid
• 2-Aminomethyl-p-aminophenol
• Solvent Red 1 (CI 12150)
• Acid Orange 24 (CI 20170)
• Acid Red 73 (CI 27290)

4 comments:

Номинговь said...

22 bodisiin list-iig ni printlej avaad uschin yavdiimuu hehe. Heregtei zovlogoo baina thanks.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэхэ таны үс будагтай юм уу?

tsigaanaa said...

OnOO OglOO tolind haraad vsee buddiimu gej bodsiin.Yaag ene bichlegiig oldog bna shd. Bainga bgaagaara bhaas zalhjiina.Tnx

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ аль болох чанартай будаг авч будаарай Цигаанаа.. Өөрчлөлтийн төлөө урагшаа :)