
Twilight цувралын 3. анги Eclipse-н трэйлер дээр роматик вампир Эдвардын Беллад гэрлэх санал тавихдаа нэгэн бөгж өгдөг. Тэрхүү бөгжийг номын зохиолч Stephanie Meyer, Infinite Jewellery-тэй хамтран бүтээсэн бөгөөд шар алт, цагаан алт гэсэн хоёр сонголттой аж. 14 сорьцтой алтан дээр суулгасан 13 кратын алмасан шигтгээтэй энэхүү бөгж $1979 үнэтэй. Ийм хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй бол шар цагаан алтан бүрмэл 13ш цирконон шигтгээтэй $35 үнэтэй хувилбарыг бас хийжээ.