Thursday, 22 April 2010

Хэвлэх материалуудыхаа фонтыг солин мөнгө хэмнэцгээе

Хэвлэх материал- -уудыг шивсэн фонтууд өндөр, өргөнөөсөө хамааран хэвлэхэд зарим нь их зарим нь бага хор хэрэглэдэг байна.

6,500 сурагчтай сургууль хэвлэх материалууддаа Arial бус Century Gothic фонтег ашигласанаар жилд $100,000 хэмнэх боломжтой гэнэ. Мөн фонтоо сольсоноор гэрийн нөхцөлд жилд 20-80$ хэмнэх боломжтой.

Printer.com өргөнөөр хэрэглэгддэг фонтуудын хэр их хор царцуулдагыг судлахад Century Gothic, Times New Roman хоронд хамгийн хэмнэлттэй фонтуудаар тодорчээ. Дараагаар нь Calibri, Verdana, Arial, Sans Serif фонтууд орсон бол Trebuchet, Tahoma, Franklin Gothic Medium хамгийн их хор зарцуулдаг өргөн хэрэглээний фонтуудаар тодорчээ. Century Gothic (11), Arial (10)-аас 30 хүртэл хувиар бага хор хэрэглэдэг байна.

Хэвлэх материалуудыхаа фонтыг сольхоос гадна
* Хэвлэх материалуудаа боломжтой бол "draft mode"-г ашиглан хэвлэх
* Цаасаа ар өвөргүй ашиглах
* Тодотгохыг хүссэн хэсгүүдээ зузаатгахын(bold) оронд налуулжах(Italic) зэрэг арга хэмжээг авч байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулж болно.


Эх сурвалж
Фокс
Принтер.ком

3 comments:

engunee said...

сонин л юм тээ

Aileen said...

goy heregtei medeelel bna bayrlalaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Энгүүнээ харин тийм, өргөн нарийнаасаа хамаараад их бага хор зарцуулдгийм байна лээ...

Зүгээрээ Aileen, ажил төрөлдөө хэрэглээрэй, дуслыг хураавал далай гэж...