Monday 14 April 2008

Карие (Chora) сүм


Карие сүмийн түүхийг сөхвөл манай эрний 6. зууныг хүрнэ. Одоогийн дүр төрхөө Оттоманы үед мөн 20 зууны хоёр дугаар хагаст өртсөн гал түймэрийн дараагаар хийгдсэн сэргээлтээр олж авсан байна. Аврагч Христэд зориулагдсан энэхүү сүмийг 534 онд Justinianus-ийн үед Гэгээн Тheodius бариулсан байна. 11. зуунд 1.Алесиос-ийн хадам эх Maria Doukaina шинэчилсэн байна. 1204-1261 онуудад болсон Латины эзлэлэтээр ихэд гэмтэл үүссэн байсныг 14 зуунд Theodoros Metokhites сэргээсэн байна.
1296 онд болсон газар хөдлөлтөнд гэмтээгүй тус сүмийг Фатих Султан Мехмет Стамбул хотыг эзлэн авснаасаа нилээн сүүлд 1511 онд лалын сүм болгон хувиргасан байна.
Лалын сүм болгон ашиглаж байхдаа таазан дээрх шигтгэмэл, фреско-г хаахын тулд модон хаалт тавиж, будаж байжээ. 1948-1958 онуудад Америкийн Бизантын Институт будсан байсан шигтгэмэл (мозайк), фреског ил гаргасан байна. 1948 оноос өнөөг хүртэл Карие мүзей нэрийн доор үйл ажиллагаа явуулж байна.Энэ сүм нь Турк улсын хэмжээнд хамгийн их шигтгэмэлтэй сүм юм байна.Энэхүү сүмд оронгуут нэт хонгилд Христийн, өөр нэгэн хонгилоор түүний эх Мариягийн амьдралыг үгүүлсэн доорх шигтгэмэлүүд байрлана.













No comments: