Tuesday 29 April 2008

Interrail-Хямд зардлаар Европоор аялах боломж


Интеррэйл пасс систем нь Европын 30 орныг хамарсан, Европын орноор аялагчдыг хамгийн бага зардалаар олон орон аялуулах зорилготой, улс хоорондын, вагоны билет юм. Үнийн тариф нь 4-11 насныхан xүүхэд, 26 хүртэл насныхан залуучууд, 26 буюу дээш насныхан насанд хүрэгчидгэсэн 3 ангилалтай. Дээрх билет нь 2 дугаар зэргийн галт тэргээр зорчих билет тул хэрэв та 1 дүгээр зэргийин галт тэргээр (хурдан галт тэрэг) зорчихыг хүсвэл нэмэгдэл үнэ төлөх шаардлагатай болдог аж.

Interrail-д хамрагдах улсууд;
Interrail билетээр Австри, Бельги, Босни–Герцеговин, Болгар, Чех, Харват, Даньмарк, Финланд, Франц, Их Британи, Герман, Грек+*, Унгар, Итали, Лүксембүрг, Мотенегро, Недерланд, Норвеги, Польш, Португал, Ирланд, Македон, Рум, Серби, Словак, Словень, Спайн, Швед, Швейцар, Турк зэрэг 30 улс руу галт тэргээр аялж болох юм.

*Аттика групын Итали Грекыг холбох усан завь.

Yнэ "eвро"

*Хүүхдүүд насанд хүрэгчдийн үнийн талаар зорчидог.

Flexi
Аялагч 5 эсвэл 10 өдөр сонгоод (аялалын хугацаанд), сонгосон 5, 10 өдрүүддээ галт тэргийг хүсэн үедээ хэрэглэх үйлчилгээ юм. Таны галт тэргийг хэрэглэхээр сонгосон өдрүүд тань дараалсан эсвэл өдөр алгассан байж болно. Жишээ нь:
"Х", төрсөн огноо: 1985.01.01
2010.12.30 өдрөөс эхлэн 22 хоногын турш аялахаар зэхэж байгаа тохиолдолд..
1. "Х" залуучуудын тариф-ээр аялах боломжтой. Учир нь таны замд гарсан өдрийг харгалзана.
2. Flexi билетыг сонгосоноор аялалын эхлэлээс төгсгөл хүртэл сонгосон 10 өдөртөө, өдрийн хэдэн ч удаа галт тэргээр зорчиж болох юм.

Аялах хугацаанд билетээ гээсэн тохиолдолд нөхөж олгогддоггүй тул та билетээ сайн хямгадаарай!
Aялал эхлэхээс өмнө билетээ буцаахыг хүсвэл 15% шимтгэлтэй.

Билетийг Austria, Belgium, Bosnia-Herzegovina, Bulgaria, Croatia, Czech Republic, Denmark, Finland, Former Yugoslavian Republic of Macedonia, France, Germany, Greece, Hungary, Ireland, Italy, Luxembourg, Montenegro, Netherlands, Norway, Poland, Portugal, Romania, Serbia, Slovakia, Slovenia, Spain, Sweden, Switzerland, Turkey, United Kingdom; зэрэг Интеррайлд хамрагддаг улсууд мөн
Aland Islands, Albania, Andorra, Belarus, Cyprus, Estonia, Faeroer Islands, Gibraltar, Guernsey, Iceland, Isle of Man, Jersey, Latvia, Liechtenstein, Lithuania, Malta, Moldova, Monaco, Russia, San Marino, Svalbard and Jan Mayen, Ukraine, Vatican зэрэг бусад Европын улсуудаас, аялал тань эхлэхээс 3-6 сарын өмнө, пассапортоо барьж очоод авч болдог юм байна.
Онлайнаар билeт авахыг хүсвэл энд дараарай!

No comments: